| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0144/Э |
| Дугаар | 149 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 149
2019 05 09 2019/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Н.Улсболд,
шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овгийн Н.От холбогдох эрүүгийн 1934001600170 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жимс трейд ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 33 дугаар байр, 49 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 40а байрны 25 тоотод оршин суух, Жудо бөхийн Олон улсын хэмжээний мастер, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 750905 дугаарын регистртэй, Ө овгийн Н.О
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.О нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Агуйтын хөтөл гэх газар 25-32 УБХ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.8.б-д заасныг зөрчсөний улмаас 73-06 УБВ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, Д.Сандаг-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлгийг өгсөн болно.
Эрүүгийн 1934001600170 дугаартай хэрэгт хохирогч Д.Сандаг-Очирын /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Х.Цэцгээ /хх-ийн 24-26 дугаар хуудас/, гэрч Х.Цэцгээгийн /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Б.Тулгабаатарын /хх-ийн 29-30 дүгээр хуудас/, гэрч Н.Оийн /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Д.Сандаг-Очир /хх-ийн 33 дугаар хуудас/, яллагдагч Н.Оийн /хх-ийн 61-63 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2371 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2339 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1623 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04, 07-10 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 05-06 дугаар хуудас/, Төв аймгийн Эрдэнэ сум дахь цагдаагийн тасгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт 11 дүгээр хуудас, хохирогч Х.Цэцгээгийн гомдол байхгүй гэх хүсэлт / хх-ийн 15 дугаар хуудас/, хохирогч Д.Сандаг-Очирын гомдол санал байхгүй гэх хүсэлт / хх-ийн 16 дугаар хуудас/, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 17 дугаар хуудас/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт / хх-ийн 47-49 дүгээр хуудас/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт / хх-ийн 50-52 дугаар хуудас/, дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Оийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 65-68 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас 69 дүгээр хуудас, хохирогч Д.Сандаг-Очир, хохирогч Х.Цэцгээ болон шүүгдэгч Н.Онарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 74-75, 77 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Н.Онь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Агуйтын хөтөл гэх газар 25-32 УБХ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.8.б-д заасныг зөрчсөний улмаас 73-06 УБВ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, Д.Сандаг-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Сандаг-Очирын ... 20119 оны 02 дугаар сарын 08-нд Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гэд явж байтал Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогын зүүн талд явж байтал гэнэт урдуур цагаан өнгийн машин орж ирээд зүүн гар тийшээ дартал миний машин амжиж гарахгүйгээр болсон тэгээд би тормос гишгээд зогсох зуургүй мөргөлдсөн тэгээд миний машин баруун гар тал руу замаас гараад явсан. Тэгээд би зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Налайх дүүргийн түргэн ирээд аваад Гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нурууны 1-р үед зөөлөн эдрүүгээ дарагдаж хугарсан. Өөр гэмтэл байхгүй гэсэн толгой оргисон гэсэн үзүүлээгүй. Би жолооч болоод 4-5 жил болж байна. Цаг агаартай тогтоон цэлмэг халтиргаа гулгаа байхгүй байсан. Миний эмчилгээний болон эхнэрийн эмчилгээний зардал нийт 2 500 000 төгрөгийн зардал гарч байгаа. Мөн миний эзэмшлийн Королла маркийн 73-06 УБВ улсын дугаартай авто машины засварын зардал 3 500 000 төгрөг гарсан тэр зардлаа нэмээд 6 000 000 сая төгрөгийн зардал гардуулж авмаар байна... ... /хх-ийн 20-21 дугаар хуудас/,
хохирогч Х.Цэцгээгийн ...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гээд явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогын зүүн талд явж байтал гэсэн гадуур машин орж ирээд зүүн гар тийшээ дартал манай машин баруун тал руу дараад мөргөлдсөн. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Налайх дүүргийн түргэн ирээд аваад гэмтлийн эмнэлэг орсон. Анх гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд 4, 5, 6 хавирга хугарсан. Тархиндаа хүнд доргилт авсан тархиндаа хавантай гэж онош гарсан. Нарийн шинжилгээ хийлгэхэд 8-р хавирга зөрөөтэй хугаралтай гэсэн. Толгойны шинжилгээ хийлгэхэд толгой доргилттой хавантай гэж гарсан... Хохирлоо барагдуулмаар байна. Хохирол барагдуулбал санал хүсэлт алга байна... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч Б.Тулгабаатарын ... Тэр өдөр Н.Оахын хамт Приус маркийн машинтай Төв аймгийн Эрдэнэ сум 1-р баг Жимсний хүлэмж рүү очих гээд явсан. Тэгээд Чингисийн хөшөө өнгөрөөд замаас хойшоо салаад гарч байхад зүүн талаас цагаан өнгийн машин маш хурдтай ирээд мөргөсөн. Тэгээд замын хажуу руу машин нь орсон Машинаасаа буугаад тэр мөргөсөн машин дээр очиход эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан. Эмэгтэй хүн нь хавирга өвдөөд байна гээд орилоод эрэгтэй хүн нь нуруу өвдөөд байна гээд газар хэвтээд өгсөн. Тэндээ цагдаа дуудсан. Тэр үед зам зүгээр байсан...Манай ах Н.Омашин барьж байсан... /хх-ийн 30 дугаар хуудас/,
яллагдагч Н.О...Тэр өдөр Тулгабаатарын хамт Приүс маркийн машинтай Төв аймгийн Эрдэнэ сум 1 дүгээр баг Жимсний хүлэмж рүү очих гээд явсан Тэгээд Чингисийн хөшөө өнгөрөөд замаас хойшоо салаад гарч байхад зүүн талаас цагаан өнгийн машин маш хурдтай ирээд мөргөсөн. Тэр цагаан өнгийн замын хажуу руу машин руу машин нь орсон. Машинаасаа буугаад тэр мөргөсөн машин дээр очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эмэгтэй хүн нь хавирга өвдөөд байна гээд орилоод эрэгтэй хүн нь нуруу өвдөөд байна гээд газар хэвтээд өгсөн. Тэндээс би цагдаа эмнэлэг дуудсан. ..Миний буруугаас болоод тэр хүмүүст гэмтэл учирсан. Би хохирогч нартаа хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Энэ хэргийг зөөлөн шийдэж өгнө үү гэж хүсэж байна.... /хх-ийн 62-63 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2371 дугаартай ...Д.Сандаг-Очирын биед бүсэлхийн 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2339 дугаартай ...Х.Цэцгээгийн биед цээжний зүүн талд 8-р хавирганы хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 39 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1623 дугаартай ..Шинжилгээнд ирүүлсэн “8/II 19Г Д.Сандаг-Очир 46 эр “ гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрээгүй талаарх... гэх дүгнэлт /хх-ийн 40 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай ..Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ...25-32 УБХ улсын дугаартай Т.Приүс-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Онь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.8.б зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ гэсэн заалт зөрчсөн... ...73-06 УБВ улсын дугаартай Т.Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Сандаг-Очир нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй... талаарх дүгнэлт дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04, 07-10 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 05-06 дугаар хуудас/, Төв аймгийн Эрдэнэ сум дахь цагдаагийн тасгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт 11 дүгээр хуудас, хохирогч Х.Цэцгээгийн гомдол байхгүй гэх хүсэлт / хх-ийн 15 дугаар хуудас/, хохирогч Д.Сандаг-Очирын гомдол санал байхгүй гэх хүсэлт / хх-ийн 16 дугаар хуудас/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт / хх-ийн 47-49 дүгээр хуудас/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт / хх-ийн 50-52 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Оийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 65-68 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/, хохирогч Д.Сандаг-Очир, хохирогч Х.Цэцгээ болон шүүгдэгч Н.Онарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 74-75, 77 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Н.От холбогдох эрүүгийн 1934001600170 дугаартай хэргийг шүүгдэгч Н.Оийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Д.Сандаг-Очир, Х.Цэцгээ нар нь шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх шүүгдэгч Н.Оын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтуудын зөрчиж зам тээврийн осол гарган онхолдож, хохирогч Д.Сандаг-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Оыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Оын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Сандаг-Очирын биед хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Н.Онь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Д.Сандаг-Очир, хөнгөн хохирол учирсан хохирогч Х.Цэцгээ нарт болгоомжгүй гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон эд хөрөнгөд учирсан хохиролд 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь хавтас хэргийн 18, 75 дугаар хуудсанд авагдсан хохирогч Х.Цэцгээгийн “жолооч Н.Онадад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Цаашид Н.От ямар нэг санал гомдол байхгүй гэх,
Хавтас хэргийн 74 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Д.Сандаг-Очирын “Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан цаашид Очирхуягт ямар нэгэн санал гомдол байхгүй... гэх хүсэлтүүд болон хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, мөн хавтас хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Н.Оын хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Н.Оыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Н.От хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Онь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Н.Оыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө овгийн Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ө овгийн Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ө овгийн Н.От шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Ө овгийн Н.О нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө овгийн Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө овгийн Н.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН