| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/00140/И |
| Дугаар | 149 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 149
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо “Капитрон банк”-ны төв байр, /Утас:70535545/, Капитрон банкны нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Капитрон банкны Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Цогтцэций” тооцооны төвийн эрхлэгч Хөх чоно овогт Цогнэмэхийн Эрдэнэбаяр,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цагаан овоод оршин суух Буд овогт Пэлжидийн Сувдаа /РД:КМ67071868, утас:88309473, 95539473/-д холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 2 333 091,62 төгрөг гаргуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн Пэлжидийн Сувдаа нь 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр №3017-2013/212 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 4 500 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч П.Сувдаа нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл хүүгийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 01 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 2 190 489,11 төгрөг, үндсэн хүү 119 381,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 220,85 төгрөгийн төлөлтийг хийгээгүй байна. Тус банк нь зээлдэгч П.Сувдаагийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүний төлбөрийг хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байна.
Иймд зээлийн гэрээний 5.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг баримтлан 3017-2013/212 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэгт:
Үндсэн зээл – 2 190 489,11 төгрөг, Зээлийн хүү – 119 381,66 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү – 23 220,85 төгрөг, Нийт – 2 333 091,62 төгрөгийг зээлдэгч Д.Сувдаагаас нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.
Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлд заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч П.Сувдаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Капитрон банкнаас зээл авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 2 333 091,62 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк нь хариуцагч П.Сувдаад холбогдуулан зээлийн үлдэгдэл нийт 2 333 091,62 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч П.Сувдаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 52 280 төгрөгийн тал хувь болох 26 140 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000134959 тоот данснаас, мөн тал хувь болох 26 140 төгрөгийг хариуцагч П.Сувдаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Капитрон банкны нэхэмжлэлтэй П.Сувдаад холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 2 333 091,62 /хоёр сая гурван зуун гучин гурван мянга ерэн нэг/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 52 280 төгрөгийн тал хувь болох 26 140 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000134959 тоот данснаас, мөн тал хувь болох 26 140 төгрөгийг хариуцагч Д.Сувдаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА