| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2015/0515/и |
| Дугаар | 478 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, *******ны салбар,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг Цагаан булаг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг Цагаан булаг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:/
Зээлийн төлбөр 11694839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь ******* овогтой *******, ******* овогтой ******* нартай 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2005000040 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 9000000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг Даланзадгад сум байрлах 702 мкв талбайтай үйлчилгээний зориулалтаар ашиглах эзэмших эрхтэй газар, 5 ханатай гэр тавилгын хамт, хэвтээ хятад хөргөгч - 2ш, Телевизор, Дугуй засварын тоног төхөөрөмж иж бүрэн, 4 ханатай шалгүй гэр зэргийг барьцаалсан. Гэрээний дагуу хэсэгчилсэн графикт төлөлтийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр дууссан боловч ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 1239995.91 төгрөг, 1336835.76 төгрөгийн үндсэн хүү, 4596.33 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Одоогоор 7760004.9 төгрөгийн үндсэн зээл, 2,697313.22 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 674328.30 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 11131646.00 төгрөг төлөх шаардлага тавьсан боловч төлөхгүй байсаар өдийг хүрлээ. Иймд ******* овогтой *******, ******* овогтой ******* нарын орлого, эд хөрөнгөнөөс үндсэн зээл 7760004.9 төгрөгийн үндсэн зээл, 2697313.22 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 674328.30 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 11131646.00 /Арван нэгэн сая нэг зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: *******ны зүгээс иргэн ******* овогтой *******, ******* овогтой ******* нарт холбогдуулан зээлийн төлбөрт 11131646 /Арван нэгэн сая нэг зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч талаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаа дараа хойшлогдсон тул нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 563193 /таван зуун жаран гурван мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: Э.*******, Б.******* нар нь анх 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №2005000040 дугаартай зээлийн гэрээг байгуулан манай банкнаас 9000000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Гэтэл хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй удаа дараа чирэгдэл учруулж байна. Иймд гэрээний 3 дугаар зүйлийн 3.14 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.1 дахь хэсэгт тус тус зааснаар үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн мөнгийг банк Э.*******ийн дансруу шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй. Хариуцагч нар нь хугацаандаа зээлээ төлж байсан бол банк нэхэмжлэл гаргахгүй байсан шүү дээ. Та нар хугацаа хэтэрсэн болохоор алданги тооцож байна, зээлийн гэрээний 8.1 дээр заасан байдаг, тэр зүйл заалтыг зөрчөөд байна. Гэрээнд нөхцлөө тохиролцсон тул манайх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цогтцэций тооцооны төв татан буугдсан байгаа учраас Өмнөговь салбарт бүх зээл бичиг баримтууд шилжсэн учраас төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.*******, Б.******* нар нь *******наас 9000000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн эргэн төлөлт хийгдэх хугацаанд авто ослын улмаас Э.*******ийн ээж болон охин хүндээр гэмтэж удаан хугацааны эмчилгээ асаргаа шаардагдах болсон тул тухайн өрхийн амжиргааны түвшин эрс муудсан. Энэ талаар банкны зээлийн эдийн засагчид удаа дараа мэдэгдэж зээлийг эргэн төлөх боломжгүй болсон тул хүү, алданги тооцохоо зогсоож үндсэн зээлийн төлбөрөө нэхэмжилбэл яаралтай төлж барагдуулах тухай 2014 оны 10 дугаар сараас ярилцаж байсан. Гэвч банкны зүгээс харилцагчийн амьдралд тулгарсан давагдашгүй хүнд нөхцөл байдлыг үл харгалзан хүү алданги, нэхэмжилж байгаа нь зохисгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Энхбат шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээнд нэг талын санаачилгаар гэрээ цуцлах үндэслэлүүдийг тусгасан байдаг. Банк шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлдэл нь нэг талын санаачилгаар гэрээ цуцалж байгаа хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх бүрэн үндэслэл болно. Хэрвээ нэг талын санаачилгаар гэрээ цуцалсан тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон гэрээний хүү, алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийг бол манайх хүлээн зөвшөөрч байгаа. Үндсэн зээлийн хүүгийн тал дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэгч нь хэн нэгэн этгээдээс төлбөр шаардаж байгаа бол түүнийгээ нотлох шаардлагатай байдаг. *******ны нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг тодорхойлж үзэх боломжгүй байна. Жишээ нь үндсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүү нь гэхэд үндсэн хүүгийнхээ 20 хувиас давчихсан тоо байх жишээтэй. Иймд манайх хүү төлөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч хэн нэгэн этгээдээс ямар нэгэн зүйл шаардаж байгаа бол тэрийгээ нотлох ёстой. Танай гаргасан нотлох баримтууд дээр үндсэн зээл нэмэгдүүлсэн хүүг тооцож, тодорхойлж үзэх боломжгүй гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн гэрээний 8.3-т зааснаар дуусгавар болгож зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хохирлыг шаардана гэж байгаа. Үүнээс харахад банк 2016 оны 06 дугаар сарын 06–ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад, хугацаа хэтэрсэн зээл алданги нэхэж байгаа бол энэ гэрээ дуусгавар болж байна гэж үзэх үндэслэлтэй юм. Ийм учраас энэ оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс гэрээ дуусгавар болсон тохиолдолд 563.193 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Гэрээн дээр болохоор Цогтцэций тооцооны төвийн салбараас гэрээ байгуулж зээл авсан гэж байдаг. Одоо болохоороо та Өмнөговь аймгийн салбарыг төлөөлж орж байгааг ойлгохгүй байна. Энэ дээр эргэлзээд байна. Нэхэмжлэл гаргах, шаардах эрх нь таньд байна уу. Иймд манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Э.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 11694839 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Э.*******, Б.******* нар үндсэн зээлийн төлбөр 7760004.9 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч харин хүү, алданги 3934835 төгрөгийг төлөхгүй гэж маргана.
Э.******* нь ******* ХХК /төлөөлөгч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын тооцооны төвийн эрхлэгч М.Пүрэлмаа/-тай 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2005000040 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9000000 төгрөгийг сарын 2,20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна.
Одоо Цогтцэций сумын тооцооны төв үйл ажиллагаа явуулдаггүй хэдий ч зээлийн гэрээг Цогтцэций сумын тооцооны төвийн эрхлэгч М.Пүрэлмаа нь ******* ХХК-ыг төлөөлж байгуулсан болох нь ******* ХХК, Э.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байх тул ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ариунболд нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/3694 тоот албан бичгээр уг банкийг тус хэрэгт Б.Батцэцэгийг төлөөлж оролцох эрхийг итгэмжлэлээр шилжүүлсэн байна. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/5290 тоот албан бичгээр д итгэмжлэл олгож тус хэрэгт банкийг төлөөлж оролцох эрхийг шилжүүлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт: Банк ...зээл олгох гэрээгээр банк .../цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх .... үүрэгтэй.
******* ХХК нь хамтран зээлдэгч гэж Б.*******ыг хамтран хариуцагчаар сонгон зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байх ба Б.******* нь тус банктай зээлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, хамтран үүрэг гүйцэтгэх нь нотлогдохгүй байна. Мөн зээлийг шилжүүлсэн гэх дансыг Б.******* хамтран эзэмшдэг эсэх нь нотлогдохгүй байх тул банк зээлийн мөнгийг Б.*******т шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Б.*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна.
Харин зээлийн гэрээг ******* ХХК нь Э.*******тай байгуулж, 9000000 төгрөгийг Э.*******ийн дансанд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Зээлийн мөнгийг банк Э.*******ийн дансруу шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн” гэсэн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Э.*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт: ....зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт: Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасны дагуу хариуцагч Э.******* үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдөр эрх зөрчигдсөн гэж шүүхэд ханджээ. Нэхэмжлэгч нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээ байгуулсан өдрөөс буюу 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар тооцон гаргажээ.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт: Монгол Улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл... гаргах эрхтэй. Гэтэл ******* ХХК-ны хувьд 2016 оны 06, 07, 08, 09, 10 дугаар саруудад *******ны эрх зөрчигдсөн нь тодорхойгүй байхад урьдчилан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Түүнчлэн ******* ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргасан ба мөн 2016 оны 09, 10 дугаар сард эрх нь зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байхад урьдчилан хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх бөгөөд 2016 оны 06, 07 дугаар сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа шаардаагүй байна. Иймд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2014 оны 06 дугаар сарын 06-аас 2016 он 05 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл тооцож үндсэн зээл 7760004.9 төгрөг, үндсэн хүү 2398964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 599740 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн хүү 264947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66236 төгрөг нийт 11089891 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний 8.3 дахь хэсэгт зааснаар банк өөрийн санаачлагаар гэрээг дуусгавар болгосон тул хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцох боломжгүй гэж маргаж байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээг банк дуусгавар болгохыг хүсээгүй гэсэн тайлбарыг гаргаж байх бөгөөд ******* зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд зааснаар тооцох үндэслэлтэй гэж үзсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/3694 тоот итгэмжлэл, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/5290 тоот итгэмжлэл, 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2005000040 дугаартай зээлийн гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Э.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл, эмнэлгийн магадлагаа, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 20016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 7-1039 тоот албан бичиг, Э.*******ийн хүү тооцооллын хүснэгтийн хуулбар зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө….” гэж заасны дагуу авагдаж хавтаст хэрэгт хавсаргагдсан байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Нэхэмжлэгч ******* ХХК улсын тэмдэгтийн хураамжинд 193056.33 төгрөгийг төлсөн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орлогын дансны хуулга нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг зөрчсөн, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нарантуяагийн тодорхойлолт, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хүсэлт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч ******* ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 193056.33 төгрөгийг нөхөн гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******аас 11089891 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 202067 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 192388 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгосугай.
3.******* ХХК-ийн нэхэмжлэлээс үндэслэлгүй нэхэмжилсэн 604938 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р. УРАНЧИМЭГ