Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 25

 

 

        2025        09        30                                        206/МА2025/0025

О.ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 153/ШШ2025/00472 дугаар шийдвэртэй,

******* аймаг, ******* сум, *******, , ийн нэхэмжлэлтэй,

******* ******* ******* суманд байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******т холбогдох,

 “Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 19ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О., түүний өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.заяа/цахимаар/, хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнгөнсарнай нар оролцов.

                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 О. миний бие ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын боловсрол хариуцсан арга зүйчээр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилогдон ажиллаж байсан бөгөөд хуулийн хүрээнд төрийн ажлыг нэр хүнтэй, боловсролын байгууллагуудтай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд ажиллаж ирлээ. Миний бие улсад 30 дахь жилдээ ажиллаж байгаа ахмад ажилтан. Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/20 тоот ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын ******* үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн тушаал гаргаж ажлаас чөлөөлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон тооны цомхотгол нэртэйгээр ажлаас үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын боловсрол хариуцсан арга зүйчээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, тус тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 О.ийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын даргад холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг хариуцагч байгууллагын зүгээс бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

******* ******* ******* ******* ЗДТГ-ын ******* 2025.03.11-ний өдрийн Б/20 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1, 80.1.1, 80.4 дэх хэсэгт заасан үндэслэл мөн бөгөөд О.ийн ажиллаж байсан Боловсролын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо нь тус ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын ******* 2025.01.15-ны А/05 дугаар Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар хасагдсан тул энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сонсох ажиллагаагаар мэдэгдэж энэ талаараа тухай баримт дээр гарын үсгийг нь зуруулах гэсэн боловч хүлээн авахгүй гээд гарын үсэг зураагүй. Гэхдээ өөрийнх нь ажлын байр бүтэж орон тооноос хасагдсан тул ажлаас гарах болсон талаараа мэдсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл ******* ******* ******* ******* ЗДТГ-ын ******* 2025.01.15-ны А/05 дугаар Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар 2025 онд ажиллах ажилтнуудын бүтэц орон тоог баталсан бөгөөд тухайн бүтэц орон тооны дагуу хариуцагч нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй байдаг. Тухайн албан тушаал нь хийх ажил үүргийн тодорхойлолтын хувьд нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын хийх ажил үүрэгтэй давхцаж байгаа тул энэхүү орон тоог хассан.

Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд одоо тус байгууллагад Боловсролын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04ий өдрийн 153/ШШ2025/00472 дугаар шийдвэрээр:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч овгийн ийг ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын боловсролын асуудал хариуцсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож,

3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,659,180 /дөрвөн сая зургаан зуун тавин есөн сая нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.т олгож,

3.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч О.ийн ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******т даалгаж,

3.4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* газраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 89,496 /наян есөн мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,

3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

3.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 319/ШШ2025/00472 дугаартай шийдвэрээр О.Тунгалгыг ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын боловсролын асуудал хариуцсан арга зүйчийн ажилд эргүүлэн  тогтоосон.

******* ******* ******* ******* 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/208 дугаар ******* ******* ******* ******* ******* газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамжаар ******* ******* ******* ******* ******* газрын бүтцийг баталж, захирамжийн 1 дүгээр хавсалтаар ******* ******* ******* ******* *******т 1. Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан арга зүйч, 2. Гадаад харилцаа, гамшгаас хамгаалах асуудал хариуцсан арга зүйч, 3. Нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн ажил хариуцсан арга зүйч, 4. Боловсролын асуудал хариуцсан арга зүйч, 5. Соёлын асуудал хариуцсан арга зүйч гэсэн 5 орон тоог нэмж баталж, төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-6 зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр орон тоо нь өнөөдрийг хүртэл хүчинтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль нийцсэн, иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Г.заяа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гол үндэслэл нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давуулж дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хууль, ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шалгуурыг хангаагүй. Хариуцагч байгууллагын зүгээс О.Тунгалгыг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80-ийн 1.1-д заасан үндэслэлээр ажлаас халсан.

Орон тоо хасагдсан гэдгийг анхан шатны шүүх тайлбарлахдаа ******* ******* ******* ******* Тамгын газрын нийт бүтэц орон тоо түүний цалингийн сангийн талаар дүгнэлт хийхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолоор ******* ******* ******* ******* газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 13, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 15, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 16, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 18, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 21, 20001-ээс дээш хүн амтай суманд 23 байхаар тус тус тогтоосон байна.

******* ******* ******* ******* 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/208 дугаар ******* ******* ******* ******* ******* газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамжаар ******* ******* ******* ******* ******* газрын бүтцийг баталж, захирамжийн 1 дүгээр хавсалтаар ******* ******* ******* ******* *******т  1. Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан арга зүйч, 2. Гадаад харилцаа, гамшгаас хамгаалах асуудал хариуцсан арга зүйч, 3. Нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн ажил хариуцсан арга зүйч, 4. Боловсролын асуудал хариуцсан арга зүйч, 5. Соёлын асуудал хариуцсан арга зүйч гэсэн 5 орон тоог нэмж баталж, төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-6 зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэжээ” гэх дүгнэлтийг хийсэн. Гэхдээ бидний зүгээс энэ агуулгатай маргаагүй.

Манай зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А05 дугаартай ******* ******* ******* ******* ******* Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан тушаалаар О.Тунгалгын орон тоо хасагдсан гэж маргаад байгаа юм.

Нэхэмжлэгч тал энэ тушаал хүчин төгөлдөр үү гэдэг дээр маргаагүй. Энэ тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. ******* ******* ******* ******* ******* дарга тухайн жилийн бүтэц орон тоог эрх хэмжээтэй. Үүнтэй мөн нэхэмжлэгч тал маргаагүй. ******* ******* ******* ******* ******* дарга тухайн жилийн бүтэц орон тоог өөрийн төсөвтөө тохируулаад баталдаг.

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А05 дугаартай ******* ******* ******* ******* Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тушаал хүчинтэй байхад анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй. Анхан шатны шүүгчийн шийдвэрийг биелүүлье гэхэд орон тоо нь байхгүй юм.

О.Тунгалгын хувьд өмнө нь авлига албан тушаалын эсрэг гэмт хэргээр ял эдэлж байсан. Эвлэрэх саналыг мөн удаа дараа тавьж, өөр ажлын байр санал болгосон. Гэтэл хүлээн зөвшөөрөөгүй. Одоог хүртэл энэ эвлэрэх санал хэвээр байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О. нь “ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ О.ын ажиллаж байсан Болосрлын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо нь тус ******* ******* ******* ******* засаг ******* ******* газрын ******* 2025 оны 01 дүгээр сарын 15-ны дугаар “Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар хасагдсан тул энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зуруулах гэсэн боловч хүлээн авахгүй гээд гарын үсэг зураагүй.  Тухайн албан тушаал нь хийх ажил үүргийн тодорхойлолтын хувьд нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын хийх ажил үүрэгтэй давхцаж байгаа тул энэхүү ажлын байр хасагдсан, О.ыг ажиллуулах боломжгүй” гэж тайлбарлан, маргажээ.

         4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.ыг ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын Боловсрлын асуудал хариуцсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,659,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч тал  “Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын бүтэц орон тоонд байхгүй байгаа ажлын байранд томилуулах хүсэлтэй байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдгийг буруу тайлбарлан хэрэглэж хэт нэг талыг баримталсан нь мэтгэлцэх зарчим, мөн талуудын тэгш эрхийг зөрчсөн. Одоо тус байгууллагад Боловсрлын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо байхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...”  гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

 

6. Хэрэгт зохигч талуудаас гаргаж өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх эрх зүйн нийтлэг зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

7.1. ******* ******* ******* ******* засаг ******* ******* газрын ******* 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаар тушаалаар тус ******* ******* ******* ******* газрын боловсролын асуудал хариуцсан арга зүйчээр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилж, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Харин ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь тус ******* газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах үед орон тоон нь хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/20 дугаар О.ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байна.

7.2 Ажил олгогч нь ажилтан О.тай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд  Монгол Улсын ******* захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасныг баримтлан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргажээ.

7.3 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа хөдлөмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороогоор шийвэрлүүлэх боломжгүй байсан болох нь ******* ******* ******* ******* засаг ******* ******* газрын 2025 оы 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/206 тоот албан бичгээр тогтоогдсон.

8. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна.

8.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ. Хуулийн энэ зохицуулалтын “ажлын байр хасагдсан” гэдэг нь  тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно,  харин “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасч багасгасныг хэлнэ.

Маргаан бүхий энэ тохиолдолд “ажлын байр хасагдсан, мөн цөөрсөн, нийгмийн бодлогын мэргэжилтэн болон  соёлын асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалын чиг үүрэг давхацсан нөхцөл байдал бий болоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

8.2 Өөрөөр хэлбэл хариуцагч тал чиг үүрэг нь давхцаж байгаа тул тус байгууллагын Боловсрлын асуудал хариуцсан арга зүйчийн ажлын байрны нэршлийг өөрчилж нийгмийн бодлогын мэргэжилтэн болгож, орон тоог 1 болгон багасгасан гэж тайлбарласан атлаа энэ талаарх нотлох баримтууд болон нийгмийн бодлогын мэргэжилтэний ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага, ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй, түүнчлэн Болосрлын асуудал хариуцсан арга зүйчийн ажлын байрны чиг үүрэг нь нийгмийн бодлогын мэргэжилтэний ажлын байрны чиг үүрэгтэй давхцсан, зайлшгүй уг ажлын байрыг хасах цөөрүүлэх болсон үндэслэл буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй байна. 

8.3 Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь үлдээж ажиллуулах ажилтныг сонгох тодорхой шалгуур, шаардлагыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэгт тусгах замаар зохицуулах боломжтой бөгөөд ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг О. хангахгүй байсан гэх нотлох баримт ирүүлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “... Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно...” гэж заасан бөгөөд ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар цуцалсан болох нь тогтоогдож байх тул ажилтан нь ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг шаардах нь нэхэмжлэгчийн эрх, түүний шаардах эрхийн үндэслэл болно.

 Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан үйлдэл нь ажил олгогчийн ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалын үр дагавартай шалтгаант холбоотой байх тул түүнд олгогдох ёстой олговорыг хуульд заасан журмын дагуу тооцож олгосон нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.

  1. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04ий өдрийн 472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Г.заяа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.    

   11. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,ТОГТООХ нь:

 

    1. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  07 дугаар сарын 04-ний өдрийн 472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* газрын ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Г.заяа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

      

                                  ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                             ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР  

 

                                             ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ