Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 26

 

 

      2025        11        18                                           206/МА2025/0026

 

******* ******* ******* ******* ТӨ*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03ы өдрийн 153/ШШ2025/00468 дугаар шийдвэртэй,

******* ******* ******* ******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Ховд аймаг, ******* *******, , т байрлах, ******* *******-д холбогдох,

 “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний төлбөр 12,600,000 төгрөг, 2010 оны 05 сарын 02-ны өдрийн Ч-10/18 дугаартай Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний төлбөр 10,777,500 төгрөг, 2010 оны 06 сарын 17-ны өдрийн Ч-10/110 дугаартай Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний төлбөр 3,592,500 төгрөг, 2011 оны 07 сарын 18-ны өдрийн ММХ-2011/23 дугаартай Зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 4,173,824 төгрөг, нийт 31,143,824 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч , хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Анхбаяр нар оролцов.                                

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 ******* ******* ахуйн ******* ТӨХХК нь хариуцагч Сэнхэр агуйт *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

- 2010 оны 05 сарын 02-ны өдрийн 4-10/18 дугаар Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний нийт үнэ 7,185,000 төгрөг бөгөөд 2013 оны 09 сарын 15-ны өдөр 2,185,000 төгрөг, 2014 оны 09 сарын 15-ны өдөр 2,185,000 төгрөг, 2015 оны 03 сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 3,592,500 төгрөг болно.

Иймд 4-10/18 дугаар Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,185,000 төгрөг, алданги 3,592,500 төгрөг, нийт 10,777,500 төгрөг,

- 2010 оны 06 сарын 17-ны өдрийн дугаар 4-10/110 дугаар Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний нийт үнэ 2,395,000 төгрөг, 2013 оны 09 сарын 15-ны өдөр 395,000 төгрөг, 2014 оны 09 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 03 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 1,197,500 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,395,000 төгрөг, нийт 3,592,500 төгрөг

- 2011 оны 07 сарын 18-ны өдрийн ММХ-2011/23 дугаартай Зээлийн гэрээний нийт үнэ 10,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэй байгуулсан бөгөөд 10,720,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн ММХ-2011/23 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 5,000,000 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн төгрөг 10,720,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,720,000 төгрөгөөс 11,546,176 төгрөгийг хариуцагч төлсөн бөгөөд үлдэх 4,173,824 төгрөг,

- 2014 оны 09 сарын 05-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний нийт үнэ 8,400,000 төгрөг бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2016 оны 06 сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 06 сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2018 оны 06 сарбын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2020 оны 06 сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2021 оны 06 сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 4,200,000 төгрөг болно. Иймд Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөг гаргуулах шаардлагыг гарг******* байна. Нийт дээр гэрээний дагуу 31,143,824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Манай компани нь 2013 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн чацарганы суулгац зээлээр олгох төсөлд хамрагдсан. Төсөлд оролцохдоо өөрийн компанийн үндсэн хөрөнгө болон талбай, жимс жимсгэний мод суулгац, жимс жимсгэний талбайн тариалалтын тухай мэдээ, *******иллах хүчний тодорхойлолт зэргийг гарг******* өөрсдийн үйл *******иллагааг танилцуулсан. Энэ нь зөвхөн танилцуулга тодорхойлолт бөгөөд чацарганы суулгац авах гэрээнд барьцаа хэлбэрээр оруулаагүй болно. 2014 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга удирдлагуудтай уулз******* жимс, жимсгэний тариалалтын талбай үерт авт******* сүйдсэн тухай ******* ******* болон Ховд аймгийн онцгой байдлын комиссын дүгнэлтүүдийг танилцуулж чацарганы суулгацыг нөхөн төлж чадахгүй болсон тухайгаа албан бичгээр мэдэгдэж, биечлэн уулз******* нөхцөл байдлыг танилцуулсан болно. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хохирол учирсан тул тухайн үеийн дарга, удирдлагууд нь чацарганы суулгацын төлбөрийг авахгүй гэж тохирсон. 2014 оны 4 дүгээр сараас услалтын системийг нөхөн сэргээхээр Ховд аймгийн цэргийн анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбогдож гэрээний дагуу хоёр удаагийн давтамжтай 40 гаруй хүн хүч авч *******иллуулж, усны далан суваг шуудуу сэргээх *******ил хийсэн боловч 2015 оны эхээр дахин үерт авт******* бүрэн сүйдсэн. Үүний улмаас 10 мянга гаруй жимс жимсгэний мод бут, тэжээлийн ургамлын тариалалтын талбай болон услалтын систем бүрэн уст******* дахин тариалалт хийх боломжгүй болсон. Энэ бүгдийг Ховд аймгийн тухайн үеийн удирдлага, ******* *******ын үе үеийн удирдлага, манай *******илчид, ард иргэд бүгд мэднэ. Иймээс бид нэхэмжилж буй мөнгө, үндсэн хөрөнгийг барьцаалах зэрэг үйл *******иллагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

 

3. Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03ы өдрийн 153/ШШ2025/00468 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3, 232 дугаар зүйлийн 232.4-д тус тус зааснаар хариуцагч ******* *******-иас 2014 оны 09 сарын 05-ны өдрийн №2014/ТТ33 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний үүрэгт 4,200,000 төгрөг, 2011 оны 07 сарын 18-ны өдрийн ММХ-2011/23 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 4,173,824 төгрөг, нийт 8,373,824 (найман сая гурван зуун далан гурван мянга найман зуун хорин дөрөв) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2010 оны 06 сарын 17-ны өдрийн Ч-10/110 дугаартай Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний үүрэгт 3,592,500 төгрөг, 2010 оны 05 сарын 02-ны өдрийн Ч-10/18 дугаартай Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ-ний үүрэгт 10,777,500 төгрөг, 2014 оны 09 сарын 05-ны өдрийн №2014/ТТ33 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний үүрэгт 8,400,000 төгрөг, нийт 22,770,000 (хорин хоёр сая долоон зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* ******* нь 2011 оны 07 сарын 18-ны өдрийн ММХ-2011/23 дугаартай Зээлийн гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Ховд аймгийн ******* *******ын төвд байрлах, 2000 оны 01 сарын 07-ны өдрийн улсын бүртгэлийн 1608000012 дугаартай, Конторын барилга, Ховд аймгийн ******* *******ын төвд байрлах, 2000 оны 01 сарын 07-ны өдрийн улсын бүртгэлийн 1608000013 дугаартай, Зоорь, Ховд аймгийн ******* *******ын төвд байрлах, 2004 оны 05 сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийн Г-1608000098 дугаартай, 0,3366 га эзэмшлийн газар, Ховд аймгийн ******* *******ын төвд байрлах, 1999 оны 11 сарын 23-ны өдрийн гэрчилгээний 00267 дугаартай, 107.7 м.кв эзэмшлийн газрыг албадан худалд*******, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалг*******,

3.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурд*******, хариуцагч ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 148,931 (нэг зуун дөчин найман мянга есөн зуун гучин нэг) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарл******* шийдвэрлэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "******* ******* ******* *******" ТӨХК нь 2010 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4-10/18 дугаар "Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний нийт үнэ 10,777,500 төгрөг, -2010 оны 6 сарын 17-ны өдрийн дугаар 4-10/110 дугаар "Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний нийт 3,592,500 төгрөг,

-2011 оны 7 сарын 18-ны өдрийн ММХ-2011/23 дугаартай Зээлийн гэрээний нийт үнэ 4,173,824 төгрөг,

-2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн "Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний нийт үнэ 12,600,000 төгрөг, нийт 31,143,824 төгрөгийг гэрээний үүрэгтэй холбоотой гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагчийн зүгээс дээрх гэрээтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж оролцсон.

Эрх зүйн харилцаанд баталгаат байдлыг бий болгох, хэлцэл биелэгдэх, эрх зүйн харилцааг хамгаалах зорилгоор "хөөн хэлэлцэх хугацаа"-ны талаарх эрх зүйн асуудлыг хуулиар тогтоосон ба хөөн хэлэлцэх хугацаа тодорхой байснаар үүргээ биелүүлэх, эсвэл үүргийг шаардах асуудлыг ойлгомжтой тодорхой болгож, түүнчлэн эрх зүйн маргааныг аль болох богино хугацаанд хянан шийдвэрлэх нь эрх зүйн тодорхой байх зарчимтай холбоотой юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Гурван жил" гэж тодорхойлсон.

Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс, бүрэн, бодитойгоор харьцуулан, хуулийн ямар зүйл заалтад хэрхэн тодорхойлогдож, зохицуулагд******* байгааг тайлбарл*******, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн гэрээнээс үүдсэн шаардах эрх, түүнээс хамаарсан хөөн хэлэлцэх хугацааны асуудалд огт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

Нэхэмжлэгч "******* ******* ******* *******" ТӨХК нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор "******* ******* ахуйг дэмжих сан" татан буугдсаны улмаас эрх залгамжлан авсан талаар дурд******* баримтыг өгсөн боловч урьд "******* ******* ахуйг дэмжих сан" гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаарх баримтуудыг гарг******* өгөөгүй, хариуцагч миний удаа дараа хэлж, тайлбарл******* байсан асуудалд сан хариу өгөөгүй, гэрээтэй холбоотой асуудалд хайнга хандсан байхад дээрх байдлыг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 319/ШШ2025/00468 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Ч-10/110 дугаар Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ, 2010 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ч-10/18 дугаар Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2014/ТТ33 дугаар Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нөлөөлөхгүй бөгөөд “Сэнхэр агуйд "******* нь Мон Улсын Худалдаа ******* үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Монын Худалдаа ******* үйлдвэрийн танхим нь хүнд хэцүү нөхцөл болон давагдашгүй хүчин зүйлийг баталж гэрчилгээ олгодог. Хуульд заасан журмын дагуу холбогдох гэрчилгээг аваагүй тул давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагчийг дэмжиж, үйл *******иллагааг тасалдуулахгүйн тулд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацааг олгож байсан бөгөөд үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч нарын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 319/ШШ2025/00468 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх ******* ******* ******* ******* Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХАА-н ******* ТӨ*******/-ний нэхэмжлэлтэй, хариуцагч, ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани /Сэнхэр агуйт *******/-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хян******* үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буца******* шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас:

- 2010 оны 05 сарын 02-ны өдрийн 4-10/18 дугаар Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,185,000 төгрөг, алданги 3,592,500 төгрөг, нийт 10,777,500 төгрөг,

- 2010 оны 06 сарын 17-ны өдрийн дугаар 4-10/110 дугаар Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,395,000 төгрөг, алданги 1,197,500 төгрөг, нийт 3,592,500 төгрөг

- 2011 оны 07 сарын 18-ны өдрийн ММХ-2011/23 дугаартай Зээлийн гэрээний  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,720,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,720,000 төгрөгөөс 11,546,176 төгрөгийг хариуцагч төлсөн бөгөөд үлдэх 4,173,824 төгрөг,

- 2014 оны 09 сарын 05-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөг буюу дээрх 4 гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 31,143,824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага  гарг*******, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч марг*******ээ.

3.  Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ ******* ******* нь 4 төрлийн гэрээг байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Тоног төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээний дагуу түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн, бусад гэрээний дагуу зээлийг зарцуулсан тул зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаард******* байна гэж тайлбарлаад Мон Улсын Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал, Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 тогтоол, мөн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 263 тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ******* ******* ТӨХК-ийн дүрэм, Тоног төхөөрөмж түрээсийн гэрээ, Чацарганы суулгац зээлээр олгох 2 төрлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн контор, зоорь, газар эзэмших гэрээ, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

4. Хариуцагч ******* ******* нь 4 төрлийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, харин барьцааны гэрээ байгуулаагүй, тоног төхөөрөмжийг ашиглаагүй тул түрээсийн төлбөрийг төлөхгүй, байгалийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас тариалангийн талбай үеэрт автсанаар чацарганы үнийг төлөх төлбөрийн чадваргүй болсон, зээлийн 10,000,000 төгрөгөөр худалд******* авсан үхрийг хулгайд алдсан тул зээлийн үлдэгдлийг төлөхгүй гэж мэтгэлцэж, Ховд аймгийн ******* *******ын Засаг даргын 2013 оны 07 сарын 02-ны өдрийн А/93 дугаартай захирамж, Ховд аймгийн Онцгой байдлын хэлтсийн улсын байцаагчийн дүгнэлт, ******* *******-ийн ХХААХҮЯ-ны газар, хэлтэст гаргасан хүсэлт, үеэр болсон үеийн зураг, *******, ******* ахуйг дэмжих сангийн мэдэгдэл, Ховд аймгийн ******* *******ын Засаг дарга, холбогдох *******илтнуудын илтгэх хуудас, зээлийн дансны хуулга, ******* *******-ийн татварын тайлан, иргэн Б.Бямб*******авын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гарг******* өгсөн байна.

5. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч “Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс, бүрэн, бодитойгоор харьцуулан, хуулийн ямар зүйл заалтад хэрхэн тодорхойлогдож, зохицуулагд******* байгааг тайлбарл*******, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн гэрээнээс үүдсэн шаардах эрх, түүнээс хамаарсан хөөн хэлэлцэх хугацааны асуудалд огт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулага бүхий давж заалдах гомдол гарг*******ээ.

6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: “ Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн. Харииуцагч талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэхэд давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нөлөөлөхгүй, хуульд заасан журмын дагуу холбогдох гэрчилгээг аваагүй тул давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэлгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханг*******, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханг******* үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх 4 төрлийн гэрээ тус бүрд тухайлан дүгнэлт хийсэн боловч хуулийн зохицуулалтыг зөв тодорхойлоогүй, хууль зүйн үндэслэлээ шүүхийн шийдвэртээ тусгаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.  

Тухайлбал шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хариуцагчийн татгалзлын үндэслэлд тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулаагүй, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүй, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй.

7.1  Анхан шатны шүүх 2010 оны 05 сарын 02-ны өдрийн 4-10/18 дугаар болон 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 4-10/110 дугаартай ”Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ”-ний тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч ******* ******* нь дээрх 2 төрлийн гэрээний үүргээ зөрчсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өөрөөс нь үл хамаарах байгалийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрснээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, тус 2 гэрээний агуулага, тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.

7.2 Тодруулбал Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр хийж, уг гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг тусгах шаардлага тавигдсан байна.

Харин талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 05 сарын 02-ны өдрийн 4-10/18 дугаар болон 2010 оны 06 сарын 17-ны өдрийн  4-10/110 дугаартай Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ”-ний нөхцөл хэсэг буюу 2.1-т “... чацарганы суулгацыг зээлдэгчид хүүгүйгээр  зээлдүүлэнэ...” гэж хүү тооцохгүй байхаар за*******ээ. /хх-н 146,149-р хуудас/

 Зээлээр худалдах худалдан авах гэрээ нь эд хөрөнгийн үнийг тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлж, уг хугацаанд хүү тооцох нөхцөлтэйгээр тохиролцдог онцлогтой гэрээ бөгөөд талуудын байгуулсан гэрээгээр төлбөрийг тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлж, уг хугацаанд хүү тооцохгүй байхаар тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тодорхойлоогүй, талуудын хооронд байгуулсан гэрээг зөв тайлбарлаагүй, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

7.3 Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17 дугаарт “******* *******-иас 2013 оны 09 сарын 16-ны өдөр Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд дээрх байдлын улмаас чацарганы суулгацын үнийг төлөх боломжгүй болсныг тайлбарлан, зээлээс чөлөөлөх хүсэлтийг гаргасан байна. Харин тус сангаас тухайн хүсэлтэд хариу хүргүүлээгүй үйл баримт тогтоогдов.” гэж дүгнэсэн байх боловч Цэнхэр-Агуйт *******-иас 2013 оны 09 сарын 16-ны өдөр Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүсэлт уламжлах тухай албан бичиг хэрэгт авагдсан байгаа ч тухайн албан бичгийг Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сан хүлээн авсан талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй,

7.4 Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19 дүгээрт “ 2013 оны 06 сарын 25-нд аадар бороо орсны улмаас тариалангийн талбай үеэрт авт*******, зээлээ эргэн төлөх чадваргүй болсныг зээлдэгчээс мэдэгдсээр байхад зээлдүүлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас төслийн хэрэгжилтэд хяналт тавьж *******иллах үүргийг биелүүлээгүй” гэж дүгнэсэн байх боловч зээлээ эргэн төлөх чадваргүй болсныг зээлдэгчээс мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудаас энэ талаар тодруулахгүйгээр “тус сангаас тухайн хүсэлтэд  хариу хүргүүлээгүй үйл баримт тогтоогдов”, “ зээлээ эргэн төлөх чадваргүй болсныг зээлдэгчээс мэдэгдсээр байхад” гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчиж, эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байна.

7.5  Анхан шатны шүүх  2014 оны 09 сарын 05-ны өдөр №2014/ТТ33 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ний тухайд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнээд гэрээгээр хүлээсэн талуудын эрх, үүргийг харгалзан гэрээний хариуцлагыг тэнцүү хариуцуулахаар шийдвэрлэсэн талаараа хууль зүйн үндэслэлээ шүүхийн шийдвэртээ дүгнэж бичээгүй байна.

  Тухайлбал анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-13 дугаарт “ тухайн төсөл хэрэгжүүлэгч төслөө хэрэгжүүлэх чадваргүй болсон, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд нэг сарын дараа гэрээг цуцлах, гэрээний биелэлтэд жил бүр хяналт тавих, түрээслэгчийн тухайн эд хөрөнгийг ашиглах явцад гаргасан санал, хэрэгжүүлэх үйл *******иллагааг дэмжих үүрэгтэйгээр оролцох ыүүргийг түрээслүүлэгч гэрээг хэрэгжүүлэх явцад зөрчсөн...”, 

“...******* ******* ахуйг дэмжих сангаас 2021 оны 09 сарын 21-ний өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр 8,400,000 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдлийг ******* *******-нд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаар 2015 оны 06 сарын 15-ны өдөр буюу эхний 1 жилийн түрээсийн төлбөрөө төлөлгүй гэрээний үүрэг зөрчигдсөн, түрээслэгч төлбөрийн чадваргүй (тухайн тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон) байхад гэрээг цуцлахгүйгээр 7 жилийн дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаарджээ...”,

 “...Хэдийгээр тоног төхөөрөмжийг бүрэн ашиглаагүй ч тухайн үед төрөөс хэрэгжиж байсан хөтөлбөрийн дагуу бусдад тухайн тоног төхөөрөмжийг ашиглах боломжийг олгоогүй тул гэрээнд зааснаар хариуцлагыг талууд тэнцүү хүлээнэ...” гэж дүгнэж, гэрээний хариуцлагыг талуудад тэнцүү хариуцуулахаар шийдвэрлэсэн үндэслэлээ хуульд заасан ямар хэм хэмжээнд нийцэж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэрийн “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

7.6  Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээрт “... 2013 онд ******* *******-ийн тариалангийн талбай үеэрт авт*******, ургац авах боломжгүй (услалтын систем устсанаар тэжээлийн ургамал хатсан) болсноор Мал хамгаалах сангаас хүлээж авсан Хүчит тэжээлийн үйлдвэрийг ашиглах боломжгүй нөхцөл байдал бий болжээ...” гэж дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар Үйлдвэр, хөдөө ******* ******* яамны Мал хамгаалах сан, ******* *******-ний хооронд 2014 оны 09 сарын 05-ны өдөр №2014/ТТ33 дугаартай Хүчит тэжээлийн үйлдвэр буюу Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулагд*******, уг гэрээний 2 дугаар хавсралтаар “суурилагдаагүй тоног төхөөрөмж”-ийг хүлээлгэн өгсөн актаар ******* *******-ний захирал д “17,923,077 төгрөгний үнэ бүхий, 2014 онд ашиглалтанд орсон, 1 ширхэг, шинэ, Хүчит тэжээлийн үйлдвэр”-ийг хүлээлгэн өгч гарын үсэг зурж хүлээн авсан байна.

 Гэтэл шүүх 2013 оны 06 сарын 25-ны шөнө орсон аадар борооны улмаас ******* *******-ний эзэмшил талбайн услалтын систем үерт автагд******* цаашид ашиглах боломжгүй нөхцөл байдал бий болсон бөгөөд нэхэмжлэгчийн 2014 оны 09 сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан хүлээн авсан Хүчит тэжээлийн үйлдвэрийг ашиглаагүй, ашиглах боломжгүй болсон үндэслэлийг 2013 онд болсон үерийн улмаас услалтын систем үерт автагд******* цаашид ашиглах боломжгүй болсонтой холбоотой байна гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсны дараа 2025 оны 4 сарын 24-нд шүүхэд “... манай компани 2014 онд тэжээлийн жижиг тоног төхөөрөмж хүлээн авсан..., хэсэг хугацаа өнгөрсний дараа Ховд аймгийн ХАА-н  газраас дууд******* 8.4 сая төгрөгний үнийн дүнтэй 5 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зуруулсан..., “ гэтэл 6 сарын 14-нөөс олон хоног үргэлжилсэн аадар бороо орсны улмаас  манай услагааны систем уст******* 10 гаруй мянган  жимс жимсгэний бут өртөж үгүй болсон..., энэ байдлаас болоод тоног төхөөрөмжийг авч чадахгүй буцаах хүсэлтээ  хүргүүлсэн..., /хх-35-р хуудас/ гэж тайлбар ирүүлж,  улмаар 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд 2013 оны 06 сарын 25-нд орсон аадар борооны улмаас ******* *******-ний эзэмшил талбайн услалтын систем үерт автагдсан талаарх 5 хуудас баримт ирүүлсэн.

Улмаар хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2014 онд их хэмжээний үер болсон, мөн Хүчит тэжээлийн үйлдвэр буюу Тоног төхөөрөмжийн түрээсийн №2014/ТТ33 дугаартай гэрээг 2014 онд байгуулахаас өмнө  2013 онд би тухайн тоног төхөөрөмжийг нь урьдчилаад авчихсан байсан гэж тайлбарл******* байх боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй.

8. Анхан шатны шүүх хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, үйл баримтын зөрүүтэй байж болохуйц нөхцөл байдал,  маргааны зүйлийг тодруулах, тогтоох, мөн зохигчийн мэтгэлцэх хүрээ хязгаарыг тодорхойлох чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж, талуудыг чиглүүлэх үүргээ биелүүлээгүй, зохигчид бүрэн мэтгэлцээгүй, тухайн үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

9. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан, хэргийн үйл баримт, түүнийг тогтооход чухал ач холбогдол бүхий дээр дурдсан хэргийн нөхцөл байдлуудыг сэргээн тогтооход шаардагдах нотлох баримтууд хангалттай бүрдээгүй, маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3, 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалтуудыг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүд нотлогдон тогтоогдоогүй байхад дээрх зохицуулалтыг тайлбарл*******, хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “шүүх хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн” үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж  дүгнэлээ.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийн үйл баримт, түүнийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад нөхцөл байдлуудыг тогтоох, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

11. Анхан шатны шүүх ХАА-н ******* ТӨ*******-ний хариуцагч Сэнхэр агуйт *******-нд холбогдуулан гаргасан тус нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх *******иллагаа явуулж эхэлсэн атлаа хариуцагчийг дуудах, мэдэгдэх хуудас хүргүүлэх, түүнийг албадан ирүүлэх эсэх талаар ямар нэгэн *******иллагаа хийлгүйгээр 54 хоногийн дараа буюу 2025 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааг удаашруулсан нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Иргэний хөдөлгөөний нийтлэг аргалчлал”-ын  5.1.1-г зөрчсөн,

- мөн хариуцагчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарыг нэхэмжлэгч талд танилцуулж, талуудаас нотлох баримт гарг******* өгөх эсэх талаар тодруулаагүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн” гэх үндэслэлээр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шийдвэр гаргасан,

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулаагүй нь мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Иргэний хөдөлгөөний нийтлэг аргалчлал”-ын 5.2.1-т заасныг зөрчсөн,

- хавтаст хэргийн 108-р хуудас буюу Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон түүнээс хойш хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагч талд танилцуулаагүй, хариуцагч талаас 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 9 хуудас баримтыг нэхэмжлэгч талд мөн танилцуулаагүй,

- Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 468 дугаартай “Шүүхийн шийдвэр”-ийн удиртгал хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов гэж бичсэн атлаа тус хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Өлзий хөтөлж, 374 дугаартай тэмдэглэл үйлдэж, алб*******уулсан зэрэг зөрчлүүд байгааг тус тус тэмдэглэж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааг хуульд заасан журмын дагуу явуулахад анхаарах нь зүйтэй байна.

            12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг “шүүх хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн” үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч , “ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханг******* шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ нарын давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч тал Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурд*******, харин хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,069 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2025/00468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,069 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гарг*******, хариуцагч т буцаан олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

      

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

 

                                             ШҮҮГЧ                                          Д.КӨБЕШ  

 

                                             ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ