Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 484

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******/

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1991 оны 11 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл “Дэнж” хувиараа эрхлэх аж ахуйд нормчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1991-1992 онд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэрт дарагдсан тамга тодорхой биш учраас улсад ажилласан хугацаа ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1991 оны 11 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний ажиллаж байсан талаар *******, ******* нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа. Миний ажилд орсон, гарсан тушаалын тамга нь мэдэгдэхгүй байгаа учраас шүүхээр ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Дэнж хувиараа эрхлэх аж ахуйд нормчин хийж байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П.******* нь “Дэнж” хувиараа эрхлэх аж ахуйд нормчноор 1991 оны 11 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 492 дугаартай архивын “Өмнөговь аймгийн Дэнж ХЭАА нь ажилчдын цалингийн сангаасаа 1991 онд 12405 төгрөг, 1992 онд 15210 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан” гэж бичигдсэн лавлагаа
  2. 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Өмнөговь аймгийн Барилгын “Говь гурван сайхан” пүүсийн 12 тоот захирлын “ажилчдыг ажлаас чөлөөлж, хувийн үйлдвэрүүдэд шилжүүлэх тухай” 12 тоот тушаал
  3. Гэрч *******ийн “П.******* нь 1991 оны 11 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дэнж хувиараа эрхлэх аж ахуйд нормчноор ажиллаж байсан. 1991-1992 тасралтгүй ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг
  4. Гэрч *******ийн “П.******* нь 1991 оны 11 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дэнж хувиараа эрхлэх тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан. Тус үйлдвэр нь гар ажиллагаатай үйлдвэр байсан бөгөөд урьд нь Барилга угсралтын конторын харьяа тоосгоны үйлдвэр гэж байж байгаад Дэнж хувиараа эрхлэх аж ахуй болсон. 1991 оны 11 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сарыг дуустал тасралтгүй ажилласан” гэсэн мэдүүлэг
  5. П.*******гийн хөдөлмөрийн дэвтэр
  6. Гэрч *******, ******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг болно.

 

Нэхэмжлэгч П.*******гийн “Дэнж” хувиараа эрхлэх аж ахуйд 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсныг гэрчлэх түүний хөдөлмөрийн дэвтэрт дарагдсан тамга тодорхой биш учраас дээрх хугацаа ажилласан жилд орж тооцогдохгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч П.******* нь 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Дэнж хувиараа эрхлэх аж ахуйд нормчноор ажиллаж байсан болох ньӨмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Өмнөговь аймгийн Дэнж ХЭАА-нь ажилчдын цалингаасаа 1991 онд 12405 төгрөг, 1992 онд 15210 төгрөгийн нийгмийн даатгалын шитмгэлийг төлж байсан байна” гэж бичигдсэн 492 тоот лавлагаа, 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Өмнөговь аймгийн барилгын Говь гурван сайхан пүүсийн ажилчдыг ажлаас чөлөөлж үйлдвэрүүдэд шилжүүлэх тухай “Дэнж үйлдвэрийн 25 ажилтанг 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс пүүсийн захиргааны мэдлээс чөлөөлж хувиараа эрхлэх аж ахуйнуудын тус тусын мэдэлд шилжүүлсүгэй. Хавсралтанд нэр бүхий 85 ажилтны хувийн хэрэг материалыг хувийн үйлдвэрүүдийн мэдэлд шилжүүлэхийг боловсон хүчний эрхлэгч Оюунд зөвшөөрсүгэй гэж бичигдсэн тушаалын хавсралтын 11-д Санжаагийн ******* гэж бичигдсэн 12 дугаартай тушаал, гэрч *******ийн “П.******* нь 1991 оны 11 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дэнж хувиараа эрхлэх аж ахуйд нормчноор ажиллаж байсан. 1991-1992 онд тасралтгүй ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч *******ийн “П.******* нь 1991 оны 11 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дэнж хувиараа эрхлэх тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан. Тус үйлдвэр нь гар ажиллагаатай үйлдвэр байсан бөгөөд урьд нь Барилга угсралтын конторын харьяа тоосгоны үйлдвэр гэж байж байгаад Дэнж хувиараа эрхлэх аж ахуй болсон. 1991 оны 11 дүгээр сараас 1992 оны 09 дүгээр сарыг дуустал тасралтгүй ажилласан” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч Х.*******гийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрч Н.Эрдэнбилэг, ******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй Дэнж хувиараа эрхлэх аж ахуйд хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээр нотлогддог. Иймээс шүүх гэрчүүдийг үнэн зөв мэдүүлэг өгөх боломжтой гэж үзэн гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв ач холбогдолтой байна гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Дэнж хувиараа эрхлэх аж ахуй нь хувийн хэвшлийн байгууллага боловч ажилчдынхаа нийгмийн даатгалыг 1991, 1992 онд төлж байсан мөн хугацаанд П.******* ажиллаж байсан болох нь Өмнөговь аймгийн Архивын лавлагаа, гэрч нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хөдөлмөрийн дэвтрийг шүүх эх хувиар нь шинжлэн судалсан, бусад бичгийн нотлох баримт болох 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 492 дугаартай архивын лавлагаа, “Говь гурван сайхан” пүүсийн 12 тоот захирлын тушаал, Гэрч *******, ******* нарын мэдүүлэг, П.*******гийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд нь бичгийн нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Иймд П.*******г 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Дэнж хувиараа эрхлэх аж ахуйд нормчноор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогийн *******ийн *******г 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Дэнж хувиараа эрхлэх аж ахуйд нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ