Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 27

 

 

      2025        11        18                                          20*******/МА2025/0027

Г.Мийскагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, *******аян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05ы өдрийн 153/ШШ2025/00*******50 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* *******од оршин суух, гийн Мийскагийн нэхэмжлэлтэй,

 Ховд аймгийн *******уянт сумын багт оршин суух, Молхы Авлайн Шалхаар, Ховд аймгийн *******улган сумын *******үрэнхайрхан багт оршин байрлах, “*******үрэн минж транс” -д холбогдох,

 “зөрчлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 31,048,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Жавхлантөгс нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Миний бие улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаар “Шонхорын хүлэг” -ийн нэр дээр Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэлтийн ажил эрхэлдэг. Миний эзэмшлийн улсын дугаартай Норд бенз маркийн машиныг түрээсээр жолоодож байхдаа 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уурхайгаас ачилт хийхээр явж байгаад зам дээр зогсож байсан У*******Х улсын дугаартай автомашины араас мөргөсөн. Уг автомашин зам чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдэг тавиагүй, ослын дохио ажиллуулаагүй, цацруулагч байхгүй байсан. Зам тээврийн ослын улмаас миний автомашины эд ангиуд эвдэрч гэмтэн, ашиглах боломжгүй болж, 2*******,048,000 төгрөгийн хохирол учирсан. Замын хөдөлгөөний тухай хууль, дүрмийг зөрчин зам дээр зогсож байсан автомашиныг жолоодож явсан. У*******Х улсын дугаартай автомашин нь *******ын өмчлөлийнх бөгөөд “*******үрэн минж транс” -ийн нэр дээр нүүрс тээвэрлэлт хийдэг. Зам тээврийн ослын улмаас улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2*******,048,000 төгрөг, ачилт, буулгалт, тээвэрлэлтийн зардал 5,000,000 төгрөг, нийт 31,048,000 төгрөгийн хохирол учирсан. Зам тээврийн ослын улмаас надад учирсан хохирол болох 31,048,000 төгрөгийн хохирлыг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

   2.1 Хариуцагч *******ын татгалзлын үндэслэл: Миний бие 7851 У*******Х улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч, эзэмшигч биш. Тухайн автомашиныг жолоодож явсан. , нар үйлдсэн зөрчилдөө цагдаагаар шийтгүүлсэн.  5723 улсын дугаартай хэрэгслийн өмчлөгчөөр “Шонхорын хүлэг транс” бүртгэлтэй тул Г.Мийска нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэжээ.

2.2 Хариуцагч “*******үрэн минж транс” -ийн татгалзлын үндэслэл: 78-51 У*******Х улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, эзэмшигчээр бүртгүүлэн нүүрс тээврийн ажил гүйцэтгэдэг *******ын өмч болно. Зам тээврийн ослын хохирлыг манай компани хариуцахгүй гэжээ.

3. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 153/ШШ2025/00*******50 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******аас автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2*******,048,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мийскад олгож, нэхэмжлэлээс үлдэх ачилт, буулгалт, тээвэрлэлтийн зардал 5,000,000 төгрөг гаргуулах тухай хэсэг болон хариуцагч “*******үрэн минж транс” -д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Мийскагийн хариуцагч *******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 288,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мийскад олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь давж заалдах гомдолдоо: Г.Мийска нэхэмжлэгч биш болох талаар хэргийн 41-42-р хуудсанд *******улган сумын цагдаагийн хэлтэст хохирогчийн мэдүүлэг өгсөн бөгөөд “... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Шонхорын хүлэг -д бүртгэлтэй манай ах Г.Мийска гэх хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. *******и тухайн хүнээс хавар 04 сард *******5 рейсээр бодож авсан байгаа одоо 30 дахь рейсээ явах гэж байсан. ..." гэх мэдүүлэг,

Хх-ийн 127 дугаар хуудсанд улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч “Шонхорын хүлэг транс" гэх лавлагаа зэрэг баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байсан. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Осол гарсан өдөр буюу 2024 оны 12 дугаар 20-ны өдөр У*******Х маркийн машиныг жолоодож яваад зам тээврийн осолд өртсөн. Хариуцагч ******* тухайн машиныг жолоодож яваагүй болох нь ийн хх-ийн 47-48-р хуудсанд өгсөн мэдүүлэг. Хх-ийн 45-4*******-р хуудсанд өгсөн А. Шалхаарын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. ХХ-ийн 109-р хуудсанд улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч , У*******Х улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нарыг хэн хэнийг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэн 100,000 төгрөгөөр торгосон байна. Иргэний хуулийн 497.1-д *******усдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан этгээд нь юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд хариуцагч ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулаагүй.

Мөн хуулийн 497.3-д Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч ******* тухайн осол болоход уруу татсан, дэмжин тусалсан, гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан зүйл байхгүй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан боловч У*******Х улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч *******үрэн минж транс юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******үрэн минж транс хамтран хариуцагчаар оролцсон. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааж өгсөн. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Мийскаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх гэм хорын харилцаанаас үүдэлтэй маргааны үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв сэргээн тогтоож, түүнд Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Г.Мийска нь хариуцагч *******, “*******үрэн минж транс” -д холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 31,048,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

4. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******аас автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2*******,048,000, төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мийскад олгож, нэхэмжлэлээс үлдэх ачилт, буулгалт, тээвэрлэлтийн зардал 5,000,000 төгрөг гаргуулах тухай хэсэг болон хариуцагч “*******үрэн минж транс” -д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “... хэрэгт авагдсан баримтаар ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Шонхорын хүлэг байх тул Г.Мийска нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд байна. Мөн осол болсон гэх өдөр У*******К дугаартай автомашиныг ******* жолоодоогүй, жолоодож явсан учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ******* дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулаагүй. Түүнчлэн уг дугаартай У*******К дугаартай автомашины эзэмшигч нь хамтран хариуцагч “*******үрэн минж транс” байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

*******. Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

*******.1  Г.Мийска нь өөрийн өмчилж, ашиглаж, эзэмшдэг улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайгаас *******улган сум, улмаар *******НХАУ-н Такешкант боомтын чиглэлд нүүрс тээвэрлэх зорилгоор уг тээврийн хэрэгслийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох Шонхорын хүлэг -ны нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан,  мөн ******* нь өөрийн өмчилж, эзэмшдэг У*******Х улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайгаас *******улган сум, улмаар *******НХАУ-н Такешкант боомтын чиглэлд нүүрс тээвэрлэх зорилгоор уг тээврийн хэрэгслийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох *******үрэн минж транс -ны нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичилт хийгджээ.

*******.2 Мөн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед *******ын У*******Х улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрлөөр жолооч жолоодож яваад түлш нь царцаж унтарсны улмаас автомашиныг замын зорчих хэсэгт үлдээж явсны дараа Г.Мийскагийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөн өмчлөгчийн зөвшөөрлөөр жолооч жолоодож яваад Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багт  У*******Х улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар хэсэг рүү мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна.

*******.3 Эрх бүхий албан тушаалтны 2024 оны дугаар сарын 23-ны өдрийн магадалгаагаар   У*******Х улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 9.5 дахь хэсэг “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг, улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 11.3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, .2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн нь тогтоогджээ.

*******.4 Улмаар эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0087079 дүгээр шийтгэлийн хуудсаар холбогдогч ыг, мөн өдрийн 0087080 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч ийг тус тус Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон байна.

*******.5 Уг зам тээврийн ослын улмаас улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнийн дүнг “Ашид билгүүн” -ийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 240******* дугаар “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар 24,078,000 төгрөгөө тогтоожээ.

7. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл,

7.1 Гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл бүрдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх ёстой. Тухайлбал, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, тухайн үйлдэл эсхүл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь гэм буруутай байх гэсэн нөхцөл бүрдсэн үед гэм хорыг арилгах үүрэг үүсэх үндэслэлтэй.

7.2  Зөрчилд холбогдогч , нарт холбогдох 2537000004 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  нь “... машины түлш царцаад хааз авахгүй машин унтраад замын зорчих хэсэгт зогссон учраас засах гэж 1 цаг орчим оролдоод 2 аккумулятор суусан тул 2 ширхэг галын хорыг авч ослын тэмдгийн оронд тавьсан, цацруулагчтай ногоон хантаазаар ороосон хорыг машины урд хэсэгт тавьсан” гэж тайлбарласан. Харин гэрчүүдийн мэдүүлэгээр автомашины урд талд цацруулагчтай куртикаар ороосон галын хор тавьсан байсан, харин тээврийн хэрэгслийн хойд талд галын хор байгаагүй гэж мэдүүлсэн бөгөөд нь галын хорыг тээврийн хэрэгслийн хойд хэсэгт байрлуулсан үйл баримт тогтоогдсон байсан ч түүнийг ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасны дагуу байрлуулсан гэж үзэх боломжгүй юм.

7.3 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар “замын хөдөлгөөний аюулгүй байдал гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг” хэлэх бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.

7.4 Эрх бүхий албан тушаалтны 2024 оны дугаар сарын 23-ны өдрийн магадалгаагаар У*******Х  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж. Асанбек нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 9.5 дахь хэсэг “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг зөрчсөн нь тогтоогджээ.

7.5  Мөн эрх бүхий албан тушаалтны магадлагаанд дурдаагүй боловч зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар зүйлд заасан “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн, мөн ослын тэмдэг байрлуулагүй байхад ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь ирж автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

 Өөрөөр хэлбэл жолооч нь тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож хориглосон газарт зайлшгүй зогсолт хийхдээ тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ аваагүй, улмаар ослын зогсолтын үед журмын дагуу ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй зэрэг гэм буруутай бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд У*******Х улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж. Асанбекийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс шалтгаалж осол гарсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.

7.*******  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. *******усдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

7.7  Зам тээврийн ослын хор хохирол тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хохиролд шууд шалтгаант холбоотой байхыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт, тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч гэм буруугүйгээр хүлээх тухай Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тус тус ялгамжтай зохицуулжээ.

7.8 Нэхэмжлэгч нь Г.Мийска нь нэхэмжлэлээ *******, “*******үрэн минж транс” -д холбогдуулан гаргасан байх бөгөөд шүүх энэхүү иргэний хэргийн тухайд нь зам тээврийн осол гарсан, уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин зам тээврийн осолд өртсөн болон улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг хэрхэн тодорхойлох талаар маргажээ.

Иймээс Тээврийн хэрэгслийн лавлагаагаар зам тээврийн осолд өртсөн автомашины эзэмшигч нь дээрх нэр бүхий хуулийн этгээд байгаа боловч Г.Мийскагийн нэхэмжлэлтэй *******, “*******үрэн минж транс” -д тус тус холбогдох тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгуулах тухай иргэний хэргийн тухайд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч буюу хөрөнгийн эзнийг тээврийн хэрэгслийг бүртгэлээр тодорхойлох боломжгүй байна гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий үндсэн өмчлөгч нь ******* бөгөөд зөвхөн нүүрсний уурхайгаас *******НХАУ-н Такешкант боомтын чиглэлд нүүрс тээвэрлэх зорилгоор уг тээврийн хэрэгслийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох “*******үрэн минж транс” -ны нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

 Түүнчлэн тээврийн хэрэгслийг бүртгэлд бүртгэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгож байгаа үйл явц нь нэг талаараа тээврийн хэрэгслийн бүртгэлжүүлэх, бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, судлах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх үндсэн зорилготой бөгөөд тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тусгагдсан мэдээллээр тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох нь учир дутагдалтай болно.

8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

9. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “нэхэмжлэлийг хангаж, хохирлыг барагдуулах нь зүйтэй” гэх агуулга бүхий дүгнэлтийн зарим хэсгийг анхан шатны шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь “хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

10. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.   

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 289,750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 319/ШШ2025/00*******50 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэг, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,790 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМ*******АЯР

 

                                             ШҮҮГЧ                                          Д.КӨ*******ЕШ  

 

                                             ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ