Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 28

 

 

        2025        11        18                                        206/МА2025/0028

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн 153/ШШ2025/00645 дугаар шийдвэртэй,

******* аймаг, Жаргалант сум, *******, ******* од оршин суух, Боржигон овогт Төрбадрахын Ариунбилэгийн нэхэмжлэлтэй,

******* аймаг, Жаргалант суманд байрлах, ******* ******* ******* ******* *******ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******д холбогдох,

 “******* ******* ******* ******* *******ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, тус ******* *******ын бүжигчний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай  иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчимэг, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Анхбаяр нар оролцов.               

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Миний бие ******* нь Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийг Ардын бүжгийн бүжигчинээр суралцан, 2024 оны 06 дугаар сард мэргэжлийн дугаартай боловсролын үнэмлэхтэй төгссөн. Улмаар ******* ******* *******ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/39 дугаартай *******ийг бүжигчнээр түр авч ажиллуулах тухай тушаалаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүжигчнээр түр ажиллаж эхэлсэн.

Байгууллагаас бакалаврын дипломтой болох шаардлагатай гэсэн тул би Сити их сургуулийн өвлийн элсэлтийн эчнээ ангид бүжгийн багш, бүжигчин мэргэжпээр суралцахаар бүртгүүлж, байгууллагаас цалинтай чөлөө олгож, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод очиж, сургуульдаа 14 хоног суралцаад буцаж ирсэн.

Гэтэл ******* ******* ******* ******* *******ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар туршилтын хугацаанд ажилд мэргэжилдээ тэнцэхгүй байгаа тул 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болгож намайг үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний хувьд тус байгууллагад 6 сар 22 хоног ажилласан. ******* ******* ******* ******* *******ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1, 80.1.2 дэх заалтуудыг удирдлага болгон ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэгт даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, ажлаа хангалттай сайн хийж байсан.

Миний хувьд ******* ******* Жаргалант сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч ******* ******* Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2/317 дугаартай албан бичгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо одоогоор байгуулагдаагүй байгаа болно гэх хариу ирүүлсэн тул шүүхэд хандаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. Гэтэл ажил олгогч буюу ******* ******* ******* ******* *******ын удирдлагаас надад мэдэгдээгүй, гэнэт намайг ажпаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.2. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Гэтэл намайг ажил үүрэг, мэргэжил ур чадвар ажил мэргэжилдээ тэнцэхгүй болсон гэдгийг тогтоосон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй. Миний бие ******* нь Завхан ******* Хөгжим бүжгийн коллежийг ардын бүжигчин мэргэжлээр 5 жил сурч төгсөөд 2024 оны 06 дугаар сард сургуулиа төгсөж ирээд театарт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж наадмын нээлт, Галданбошигт хааны 380 жилийн ойд оролцсон. Тэгээд 9 дүгээр сард 1 удаа дуудлагаар явж ирээд байгууллагадаа үйлчилгээний ажил хийгээд 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилох тушаал гарсан. Тушаал гарсны дараа байгууллагын удирдлагаас намайг баклаварын дипломтой болоорой гэсэн учраас Сити их сургуульд бүжгийн багш, бүжигчин мэргэжлээр одоо 2 дугаар курст суралцаж байна. Манай байгууллагаас надтай нийлээд 5 хүн хамт сурч байна. Миний нэхэмжлэлийн шаардлага болох ******* ******* ******* ******* *******ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах, ******* ******* Хөгжим ******* *******ийн бүжигчний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин хөлс олговорт 6,529,600 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагатай бүхэлд нь танилцлаа. *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь *******ийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр авч ажпуулсан. ******* ******* *******ын бүжигчин ажилтны ажлын /албан тушаалын/ тодорхойлолт 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан бөгөөд уг тодорхойлолтонд Боловсролын хувьд бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй, мэргэжил бүжигчин, мэргэшил урлагийн сургуулийг бүжигчнээр төгссөн байхаар зааж өгсөн. Гэтэл ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд дээд боловсрол байхгүй юм.

******* ******* ******* ******* *******ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* миний бие 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр томилогдсон бөгөөд өмнө удирдлагын буруу, алдаатай шийдвэрийг залруулах, хүчингүй болгох эрхийнхээ дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.2.2-т тус тус зааснаар *******ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Мөн Ардын жүжигчин, төрийн соёрхолт Ж.Чулууны нэрэмжит Аптан гадас одонт ******* ******* хөгжимт ******* *******ын уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нийт хуралд 11 хүн оролцсоноос 1 хүн санал өгөөгүй 7 хүний санал нэгдэн түр тушаалаар ажиллаж байгаа бүжигчин *******ийг ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Манай байгууллагад ямар боловсролтой хүмүүс ажиллаж байгаа талаар болон ямар хүмүүс түр тушаалтай, хэн хэдэн жил ажиллаж байна, нийгмийн ямар асуудал байгааг тал талаас нь судалсан. Тэгээд түр тушаалтай ажиллаж байсан *******ийн хөлсөөр ажиллах гэрээг 1 удаа сунгасан байсан. Тэр нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байх шиг байсан, өдрийг нь сайн санахгүй байна. Тэр үеэр манай байгууллагын уран сайхны зөвлөл хуралдсан байсан. ...*******ийг би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны үеэр бүрэн дунд боловсролтой гэдгийг нь мэдсэн. Урд өмнө нь дагалдангаар ажиллаж байгаа гэж харж байсан боловч ямар боловсролтой гэдгийг нь би мэдээгүй байсан. Тэгээд бүрэн дунд боловсролтой гэдгийг нь олж мэдээд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн уран сайхны зөвлөлийн хурлаар оруулж хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байгаа. Хамгийн гол нь ******* нь бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой хүнийг үйлчилгээний байгууллагад авч ажиллуулах ажлын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байсан. Мөн ансамбелийн бүжиг гэдэг нь бусад бүжигчдээс зөрөхгүй, хоцрохгүй байх ёстой. Театрын уран сайхны зөвлөлийн хурлаар 3 сарын өмнө *******ийг ур чадвараа сайжруулах чиглэлийг өгсөн байсан бөгөөд тухайн өгсөн үүргийг гүйцэтгээгүй, ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэсэн дүгнэлт хийсэн.

Мөн уран сайхны зөвлөлийн шийдвэрээс гадна хамтран ажиллах бүжигчдээс санал асуулга авсан. Анги танхимд бэлтгэл сургуулилт болон тэмцээн уралдаанд ******* оролцож та бүхний залгамж халаа болж чадах уу? гэсэн санал асуухад бүжигчид *******ийг өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хариуцлагагүй, тавьсан шаардлагыг биелүүлдэггүй учраас хамтран ажиллах боломжгүй гэсэн саналыг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн учраас уран сайхны зөвлөлийн санал болон *******ийн боловсрол, ур чадварын хувьд аль аль үүднээсээ ажиллах боломжгүй юм байна гээд ажлаас нь чөлөөлсөн. ...Иймд түүнийг боловсрол болон ур чадварын хувьд ажлын байранд заасан тодорхойлолтод тэнцэхгүй байгааг хамтран ажиллаж байгаа бүжигчид болон уран сайхны зөвлөлийн гишүүдийн санал хүсэлтийн дагуу эцсийн шийдвэрийг гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

3. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2025/00645 дугаар шийдвэрээр:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ******* ******* ******* ******* *******ын бүжигчний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,562,249 /есөн сая таван зуун жаран хоёр мянга хоёр зуун дөчин ес/ төгрөгийг ******* ******* ******* ******* *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ******* ******* ******* ******* *******ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,562,249 төгрөгөөс төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ******* ******* ******* *******ын санхүүд даалгаж,

3.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******аас ажлаас үндэслэлгүй халсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 167,945 төгрөг, нийт 238,145 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч, түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* хөгжимт ******* *******ын бүжигчин ажилтны ажлын /албан тушаалын/ тодорхойлолт 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан бөгөөд уг тодорхойлолтоор боловсролын хувьд бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байхаар баталсан байна. Нэхэмжлэгч ******* бакалаврын боловсролгүй бөгөөд дээд болон их сургуульд сурч төгсөөгүй байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай "албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай" тогтоолын 2-д төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан албан тушаал тус бүрээр шинэчлэн боловсруулж, энэхүү журмын дагуу батлахыг томилох эрх бүхий этгээдэд үүрэг болгосугай гэж зааж өгчээ. Уг тогтоолын дагуу ******* ******* хөгжимт ******* *******ын дарга албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж баталж мөрдүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гээд хуулийн 48.2.2-д бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол хүчингүй болгохоор зааж өгсөн байна. ******* ******* хөгжимт ******* *******ын уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан бөгөөд 11 хүн оролцсоноос 1 хүн санал өгөөгүй, 7 хүний санал нэгдэн түр тушаалаар ажиллаж байгаа бүжигчин *******ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байдаг. Уран сайхны зөвлөл нь бүжигчний ур чадварыг шалгадаг. Хуралд оролцсон хүмүүсийн олонхын саналаар шийдвэрлэсэн, гарын үсгүүдээ зурсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан боловч урд өмнө 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн уран сайхны зөвлөлийн хурлаар Г.Ариунбилэгт ур чадвараа сайжруулахыг сануулж, хэлж байсан байдаг бөгөөд тухайн сануулсан уран сайхны зөвлөлийн тэмдэглэл хэрэгт авагдсан. Дээд боловсрол нэгэнт эзэмшээгүй тул хугацаа өгөх боломжгүй юм. Мөн 2025 онд Урансайхны зөвлөлөөр *******ийн бүжгийн чадварыг шалгахад ур чадварын хувьд тэнцээгүй байдаг. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.2-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан бөгөөд ******* ******* хөгжимт ******* *******ын уран сайхны зөвлөлийн 2025.04.22-ны өдрийн хурлын тэмдэглэлээр *******ийг мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг олонхын саналаар шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хууль 2021.07.02-ны өдөр шинэчлэн найруулагдаж батлагдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-с доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж тус тус хуульчилсан. Гэтэл ажил олгогч буюу ******* ******* ******* ******* *******ын удирдлагаас нэхэмжлэгч *******т мэдэгдээгүй, гэнэт ажлаас чөлөөлсөн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй шалтгаанаар ажлаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд ажилтанд энэ тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдэх тухай үүрэгжүүлсэн зохицуулалт нь ажилтан өөрийгөө ажлаас чөлөөлөгдөх болж буйг урьдчилан мэдэж, дараагийн ажил олох боломж нөхцөлийг олгох зорилготой. Хуульд мэдэгдэх үүргийг хэлбэрийн хувьд бичгээр эсхүл цахимаар гэж заасан энэхүү хэлбэрийн шаардлагыг хариуцагч зөрчсөн. Өөрөөр хэлбэл ажилтан мэргэжлийн хувьд ажлын шаардлага хангахгүй болсон нь ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаардана. Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар нэхэмжлэгч *******ийг ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн ажлын байранд тавигдах шаардлагыг тухайн ажилтан хангаж байгаа эсэхийг ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах үед шалган тогтоох үүрэгтэй бөгөөд ажилтныг тухайн ажилд авч, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсний дараа дээрх шаардлагыг үндэслэн ажилтныг ажлаас халсан нь буруу юм. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч *******ийг бүжигчний ажилд анх томилохдоо албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тавиагүй, түүнтэй туршилтаар ажиллах гэрээ байгуулж, туршилтын хугацаагаар ажиллуулах хугацааг сунгах үед мэргэжлээ дээшлүүлэх боломжоор хангаж шийдвэрлэж байсан. Нэхэмжлэгч ******* нь "Сити" их сургуулийн Урлагийн сургуульд багш, бүжгийн боловсрол хөтөлбөрөөр 3 жил эчнээгээр суралцаж төгсөх ба 2-р курсэд суралцаж байгаа нь тус сургуулийн сургалтын бодлого, зохицуулалтын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02/153 дугаар тодорхойлолтоор нотлогдон тогтоогдоно.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаартай "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 сарын 15-ны өдрийн 01 дугаартай "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжид "... хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэхдээ, мөн хуульд заасан боловч ажилтан хуульд заасан болзол хангахаар цаашид суралцаж байгаа байдал зэргийн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх нь зүйтэй... гэж тус тус зөвлөсөн байдаг. Нэхэмжлэгч ******* нь Сити их сургуулийн Урлагийн их сургуульд мэргэжлээ дээшлүүлэхээр суралцаж байгаа болно.

******* ******* ******* ******* *******ын даргын 2025-03-11 өдрийн А/27 дугаартай "Орон тооны бус уран сайхны зөвлөл байгуулах тухай" тушаалаар 1. Тус байгууллагын орон тооны бус уран сайхны зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталжээ. Нэгдүгээр хавсралтад "Уран сайхны зөвлөлийн бүрэлдэхүүн" Зөвлөлийн дарга Уран сайхны удирдагч, гишүүдэд Ерөнхий найруулагч, удирдаач, хөгжим ангийн багш, бүжиг ангийн багш, найрал дууны багш, драм ангийн багш, ерөнхий зураач, урын санч гэх бүрэлдэхүүнтэйгээр баталжээ.

Гэтэл Уран сайханы зөвлөлийн 2025-04-22 өдрийн хурлын тэмдэглэлээс харахад уран сайхны зөвлөлийн бүрэлдэхүүнд ороогүй хамааралгүй 3 хүн болох "маркетингийн менежер Э.Ганчулуун, хүний нөөцийн ажилтан Э.Санчирмаа, дарга ******* гэсэн 3 ажилтан санал хураалтад оролцсон байх бөгөөд 9 гишүүний 3 гишүүн оролцоогүй, санал өгөөгүй байна. Тус даргын тушаалаар батлагдсан 9 гишүүний бүрэлдэхүүнтэй уран сайхны зөвлөл хуралдаагүй. Өөрөөр хэлбэл Орон тооны бус уран сайхны зөвлөл байгуулах тухай" тушаалаар батлагдсан 9 хүнийг 100% гэж үзэх юм бол тухайн өдрийн хуралд уран сайхны зөвлөлийн бүрэлдэхүүний 6 нь оролцсон буюу 66.6% ирцтэй хуралдсан зөвлөлийн дэг, шийдвэр гаргах журмаа өөрсдөө зөрчсөн байна. Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхтэй.

Иймд ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 04-ний өдрийн 319/ШШ2025/00645 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* *******ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ******* ******* ******* ******* *******ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ******* ******* ******* ******* *******ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, тус ******* *******ын бүжигчний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* ******* ******* ******* *******ын бүжигчний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ******* ******* ******* ******* *******ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч тал “...2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан ******* ******* ******* ******* *******ын бүжигчний ажлын тодорхойлолтоор тухайн ажлын байранд боловсролын хувьд бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй ажилтан ажиллахаар заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь  энэ чиглэлээр их, дээд сургуульд суралцаж төгсөөгүй учраас дээрх шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д зааснаар мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь ******* ******* ******* ******* *******ын уран сайхны зөвлөлийн 2025  оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

            5.1 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогч ажилтан нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч ******* ******* ******* ******* ******* нь *******ийг тус *******ын бүжигчнээр түр хугацаагаар буюу уг гэрээний 1.10-т зааснаар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахаар тохиролцож, *******ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар түүнийг дээрх албан тушаалд томилсноор тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

5.2 Ажилтан ******* нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр  Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийг ардын бүжгийн бүжигчин мэргэжлээр бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн, харин ******* ******* ******* ******* *******ын бүжигчний ажлын тодорхойлолтоор тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага нь бакалавр болон түүнээс дээш боловсрлын зэрэгтэй байхаар заасан. Гэвч ажил олгогч нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дээрх ажлын байранд ажилтанг туршилтын хугацаагаар авч ажиллуулахдаа мэргэжил ур чадвараа дээшлүүлэх, цаашид ажлын тодорхойлолтонд заагдсан шаардлагад нийцүүлж урлагийн сургуульд суралцаж бакалавр, түүнээс дээш зэргийн боловсрол эзэмших шаардлагатай талаар сануулсан, түүнчлэн  2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажил ологчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үед ******* тухайн чиглэлээр “Сити” их сургуульд суралцаж байсан болох тогтоогдсон. Өөрөөр хэлбэл ******* нь урлагийн сургуульд суралцаж төгсөөгүй, бакалавр болон түүнээс дээш боловсрлын зэрэг аваагүй болох нь нотлогдсон байна.

5.3 Мөн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ******* *******  *******ын дарга Т.Жавхланням даргалж явуулсан тус *******ын Уран сайхны зөвлөлийн хурлаар бүжигчин *******ийг туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаанд хэрхэн ажиллаж байсан талаар хэлэлцүүлж *******ын дарга Т.Жавхланнямын зүгээс “Дипломтой болох шаардлагатай, жиндээ анхаарах хэрэгтэй, туршилтын хугацааг 3 сараар сунгая, сунгасан хугацаанд үүрэг даалгавар сайн биелүүлээрэй” гэсэн үүрэг даалгавар өгч, туршилтын хугацааг 3 сараар сунгаж шийдвэрлэсэн байна.

5.4. Улмаар 2025.04.22-ны өдөр мөн *******ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ы даргалж явуулсан Уран сайхны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, бүжигчин ******* нь мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэж байгаа эсэх талаар:

- Тус *******ын ерөнхий найруулагч Б.Отгонхишиг  “өөртэйгээ маш муу ажиллаж байна, таргалж байна, бүжигчин хүн тайзан дээрээс харагдах гоо зүйн шаардлагад нийцэх ёстой” гэж,

- Хөгжим ангийн багш Э.Ууганбилэг “ 6 сарын турш үзэж харлаа, ур чадварыг нь дахиж шалгаж үзлээ,  ... бүжигчин хүн байнгын ур чадвар гоо зүйдээ анхаарах хэрэгтэй, миний хувьд энэ удаа шаардлага хангахгүй... .” гэж,

- Уран сайханы удирдаач С.Хадхүү “урлагийн өгөгдөлтэй, хичээл зүтгэлтэй ур чадвартай боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна, ... баг хамт олны яриагаар шаардлага хангахгүй байна, өнөөдөр тайзан дээр харлаа, хөдөлгөөнүүд маш их зөрж байна. ...Ур чадвар ахиагүй, мөн анх орж ирсэн өдрөөсөө л жин нэмсэн, одоо бүр илүү нэмсэн байна, миний хувьд бүжигчний ур чадвар шаардлагыг хангаж ажиллаагүй, тэнцээгүй ” гэж,

-Зураач Г.Ган-Очир “ туршилтын хугацаанд ажилд аваад жинхэлхээр дараа нь ямар ч ур чадваргүй, ахицгүй байдаг л нэг уран бүтээлч, мөн дээрээс нь сургах шаардлага гараад байна, ... бүжигчин ******* байгаа мөртөлөө оронд  нь Саранчимэг гараад бүжиглээд байна, бэлэн бүжигчин ямар ч бүжгийг сураад бүжиглэх ёстой” гэж,

-Э.Хишигтогоо “урлагийн байгууллага учраас гоо зүйг харах ёстой, ...жинхэлэгдээгүй байж мэрийлт муу байна, жинхлэгдэх юм бол бүр хэцүү шүү” гэж,

            - Марктенгийн менежир М.Баатар “... Бүжигчин хүнд бие хаа, нүүр царай чухал, ...хувь хүний асуудал биш *******ын хувь заяаны асуудал, ... сурч байгаа юм байна, нас залуу мэргэших хэрэгтэй, ... сураад ирсэн үед боломжтой,  хаалга нээлттэй” гэж,  

            - П.Насан-Очир “...Ур чадварын хувьд бүжигчин хүн гэж харагдахгүй байна, ур чадварын шалгалт авлаа ер нь шаардлага хангахгүй байна, би жинэхэл гэж хэлэхгүй, дөнгөж 18 настай хүүхэд ур чадвараа ахиулаад ирэхэд *******ын үүд хаалга нээлттэй байна. гэж,

            - Бүжиг ангийн багш Д.Сандуй“... *******ийг жинхэлэх саналтай байна, ... би Ариунбилэгийг ав гэж байгаа юм огт алга, байр байдлаар ийм байна, тодорхой хэмжээний хугацаанд харлаа, ...манай ангид зургаа зургаан бүжигчин байх хэрэгтэй, дараа жил 4 бүжигчин тэтгэвэрт гарна. ... угаасаа хамтын шийвэр байх ёстой” гэж

-Театрын дарга ******* “... Ур чадварын шалгалт авлаа. ...энэ хүүхэд урлагаараа цаашдаа явъя гэж бодож байгаа бол сураад бакалаврын мэргэжилтэй болоод ур чадвараа ахиулаад ирэхэд манай *******ын үүд хаалга нээлттэй” гэж санал дүгнэлт хэлж,  бүжигчин *******ийг тухайн ажлын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй, ажилдаа тэнцэхгүй байгаа тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар дарга ******* танилцуулж, ажил олгогчийн 2025.04.22-ны өдрийн Б/17 тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

5.5 Мөн ажил олгогч нь ажилтны туршилтын хугацаанд ажилласан хугацаа буюу 2024.09.30-ны өдрөөс 2025.04.22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон байна.

5.6 Ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон дээрх шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* Жаргалант сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол бичсэн боловч ******* ******* Жаргалант суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо байгуулагдаагүй байгаа талаар тус сумын Засаг даргын тамгын газраас албан бичгээр хариу өгсний дараа нэхэмжлэгч ******* нь маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоогджээ.

6. Талууд дээрх үйл баримтууд болон ажил олгогч нь ажилтныг туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан, улмаар туршилтын хугацааг дахин 3 сараар сунгасан, дээрх 6 сарын хугацаа өнгөрсний дараа ажил олгогч ажилтыг  ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан, тус *******ын бүжигчний ажлын тодорхойлолтоор тухайн ажлын байранд боловсролын хувьд бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжлийн бүжигчин байхаар заасан, нэхэмжлэгч ******* нь энэ чиглэлээр их, дээд сургуульд суралцаж төгсөөгүй, бакалаврын диплом аваагүй байгаа, тухайн боловсролыг эзэмшээгүй, мөн ажилласан хугацааны цалин хөлсийг ажилтанд олгосон эсэх талаар маргаагүй, харин ажилтан нь ажил мэргэжил ур чадвараараа тухайн ажлын байранд тэнцэхгүй гэх албан ёсны дүгнэлт шийдвэр байхгүй, ажлаас чөлөөлөхөөс өмнө ажилтанд хуульд заасан хугацаанд ажлаас чөлөөлөх талаар бичгээр мэдэгдээгүй, улмаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар талууд маргажээ. 

7. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл:

7.1 ******* ******* ******* ******* *******ын бүжигчний ажлын тодорхойлолтод тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад боловсрол-бакалавр түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй, мэргэжлийн бүжигчин байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийг ардын бүжгийн бүжигчин мэргэжлээр бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн байх тул маргаан бүхий ажлын  байранд тавигдах мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

 7.2 Шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар шийдвэр гарах боломжтой ба нэхэмжлэгчийн тухайд хууль тогтоомжид заасан болзол, шаардлагыг хангахгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан буюу тухайн ажлын шаардлага хангаагүй байхад ажилд томилсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул сэргээгдэх болон хамгаалагдах эрх зөрчигдөөгүй, ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

7.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд үүний тулд энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байхаар, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байна.

7.4 Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах явдал ажилтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогчийн шийдвэрт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай.

 7.5  2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ******* *******  *******ын дарга Т.Жавхланням даргалж явуулсан тус *******ын Уран сайхны зөвлөлийн хурлаар бүжигчин *******ийг туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаанд хэрхэн ажиллаж байсан талаар хэлэлцүүлсэн боловч тухайн үед  хангалтгүй байсан учраас туршилтын хугацааг 3 сараар сунгаж шийдвэрлэсэн, улмаар 2025.04.22-ны өдөр мөн *******ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ы даргалж явуулсан тухайн *******ын Уран сайхны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, бүжигчин *******ийг туршилтаар ажиллах хугацаандаа мэргэжлийн ур чадврын хувьд ахиж дэвшээгүй, ажлын байранд тэнцэхгүй гэж шийдвэрлснийг ажилтан мэргэжил, ур чадврын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон, тэр нь тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл тухайн Уран сайхны зөвлөлийн хуралд ажил олгогч буюу тухайн *******ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* болон Ерөнхий найруулагч, Уран сайхны удирдаач, бүжиг, хөгжмийн ангийн багш нар, хүний нөөцийн мэргэжилтэн, маркетенгийн менежер, урын санч, зураач зэрэг албан тушаалтан оролцож, хурлын явцад *******ээс ур чадварын шалгалт авсан, уг шалгалтаар бүжигчин ******* нь мэргэжлийн ур чадврын хувьд тэнцэхгүй байгаа талаар нийт хуралд оролцогчид тус бүрдээ дүгнэж хэлсэн, цаашид ажиллуулах боломжгүй талаар санал гаргасан бөгөөд тус ажлын байранд заасан тодорхойлолтод тэнцэхгүй байгааг хамтран ажиллаж байгаа уран сайхны зөвлөлийн гишүүдийн санал дүгнэлтийг харгалзан туршилтаар ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан  ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй.

7.6 Мөн ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тохиолдолд энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгохоор заасан Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт хэрэгжсэн гэж үзнэ.

Учир нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******ийг туршилтын хугацаагаар авч ажиллуулахдаа мэргэжил ур чадвараа дээшлүүлэх, цаашид ажлын тодорхойлолтонд заагдсан шаардлагад нийцүүлж урлагийн сургуульд суралцаж бакалавр, түүнээс дээш зэргийг боловсрол эзэмших шаардлагатай талаар сануулсан, мөн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ******* *******  *******ын дарга Т.Жавхланням даргалж явуулсан тус *******ын Уран сайхны зөвлөлийн хурлаар бүжигчин *******ийг хөдөлмөрийн гэрээний хугацаанд хэрхэн ажиллаж байсан талаар хэлэлцүүлж *******ын дарга Т.Жавхланнямын зүгээс “Дипломтой болох шаардлагатай, жиндээ анхаарах хэрэгтэй, туршилтын хугацааг 3 сараар сунгая, сунгасан хугацаанд үүрэг даалгавар сайн биелүүлээрэй” гэсэн үүрэг даалгавар өгч, туршилтын хугацааг 3 сараар сунгаж боломжит хугацаа олгож шийдвэрлэсэн байна.

7.7 Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасныг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэгч тал маргаж байх боловч ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд энэхүү шаардлага хамаарахгүй.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болох тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд ажилтныг туршилтаар ажиллуулах гэрээ нь тодорхой хугацаатай байгуулагдах гэрээ юм. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж, 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж зохицуулсан байна.

Дээрх зохицуулалтаар Хөдөлмөрийн гэрээг хугацааны байдлаар нь хугацаатай ба хугацаагүй гэсэн төрөлд авч үзэх бөгөөд туршилтаар ажиллуулах гэрээ нь тодорхой хугацаатай гэрээний төрөлд хамаарна.

8.1 Ажил олгогч нь ажилтныг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтийн хугацаагаар ажилд авч байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлд хугацааг нь хуулиар шууд зохицуулсан тул ажил олгогч нь хууль болон гэрээнд заасан хугацаа дууссанаар ажилтантай байгуулсан туршилтаар ажиллуулах гэрээг цуцлах эрхтэй.

 Өөрөөр хэлбэл туршилтын хугацаа дуусгавар болсны дараа ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээ тул нэхэмжлэгчийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй гэж дүгнэх боломжгүй байна. 

8.2 Ажил олгогч нь ажилтан *******тэй байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний харилцаа хуульд заасан гурван сарын хугацаа, мөн дахин гурван сараар сунгаж шийдвэрлэсэн хугацаа дуусгавар болсон нөхцөлд ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэггүй тул нэхэмжлэгчийн “******* ******* ******* ******* *******ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, тус ******* *******ын бүжигчний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт нийцнэ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

Зохигчийн хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон эсэх асуудлаар маргаан өрнөсөн бөгөөд анхан шатны шүүх хөдөлмөрлөх эрхийн харилцаад үүссэн маргаанд хамаарах үйл баримтыг үндэслэл бүхий зөв тогтоосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн ажилтны туршилтын хугацаагаар ажиллаж байсны үр дагаврыг үл харгалзаж алдаатай эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах боломжтой, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

10.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. ******* аймаг дахь сум дундын шүүхийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн 319/ШШ2025/00645 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыгХөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* ******* *******ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, тус ******* *******ын бүжигчний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай." гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай." гэж  тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР

 

                                             ШҮҮГЧ                                          Д.КӨБЕШ  

 

                                             ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ