| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0446/и |
| Дугаар | 485 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 485
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Ч
Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1977 оны 07 дугаар сард Өмнөговь аймгийн “Худалдаа бэлтгэлийн трест”-д бойны туслах ажилчнаар орж 1980 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж 1983 оны 06 дугаар сард халагдаж ирээд “Худалдаа бэлтгэлийн трест”-д эргэн 1993 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан билээ. Би тус байгууллагад ачигч, нядлагч манаач, хөргөх зоорины машинист зэрэг ажил хийж байсан болно. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул 1977 оны 07 дугаар сараас 1993 оныг дуустал ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ нэмж ярих зүйл байхгүй. 1993 онд ажиллаж байсан 1993 10,31 өдөр хүртэл тогтоож өгөөсэй гэж хүсч байна гэв. Хөргөгч зооронд, худалдагч, ачигч, манаач, барилага засвар, засварын ажил хийсэн. Бүх гуанзны засвар үйлчилгээ хийсэн гэв. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан байна. Гэрч ******* мэдүүлэхдээ 1993 онд ажиллаж байсан гэв. Цогт-овоо суманд 1992 он ажилласан энэ хооронд ажилласан жилээ тогтоолгох гэж байгаа. Цэрэгт очиод 1 жил байсан чинь 1980 онд алба хаасан гэсэн бичиг ирсэн байсан. Тэгээд намайг нутаг буцаана гэхэд нь би нэг жил цэргийн алба хаачаад одоо буцаж чадахгүй гээд цэргийн албандаа хүсэлт гарган гуйгаад, цэргийн албаа 1980 оны 6 дугаар сарын 23-нд яваад, 1983 оны 6 дугаар сарын 26-нд халагдаж ирсэн гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.******* Өмнөговь аймгийн “Худалдаа бэлтгэлийн трест”-д 1977 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бойны туслах ажилчин, ачигч, нядлагч, манаач, хөргөх зоорины машинист зэргээр ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 443 дугаартай “Ч.******* нь Өмнөговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1977 оноос 1993 онуудад ачигч, нядлагч, барилга засварын ахлах, худалдагч, манаач, мужаанаар, Баян-Уул ХХК-д 1993 оны 10 дугаар сараас 1994 онд ажилчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна гээд 1978 оны 1-2 сард 67-459 төгрөг, 7-12 саруудад 734-1319 төгрөг, 1984 оны 1-12 саруудад 220-2066 төгрөг, 1985 оны 7-12 саруудад 220-2849 төгрөг, 1988 оны 10-12 саруудад 897-2455 төгрөг, 1989 оны 1-7 саруудад 228-1069 төгрөг, 9-12 саруудад 872-6031 төгрөг, 1990 оны 1-3 саруудад 99-295 төгрөг, 7-12 саруудад 511-4939 төгрөг, 1991 оны 10-12 саруудад 3208-5936 төгрөг, 1992 оны 4-9 саруудад 500-1000 төгрөг, 1993 оны 9-11 саруудад 315-2760 төгрөг, 1994 оны 4 сард 3600 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
2. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1977 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай “*******ын *******ыг 07 дугаар сарын 26-ны өдрөө бойнд туслах ажилчнаар томилон ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
3. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай “Ардын хувьсгалын 58 жилийн ойн баярын өдрүүдэд бүх гуанз, дэлгүүр, контор орчмын газрыг эргэж манаач нартай байнгын харилцаатай байх хариуцлагатай жижүүрийг хавсралт нэрээр баталсугай... Хавсралтын ...Ч.******* 10-14 цаг...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
4. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай “Дэргэдэх үйлчдвэрчний эвлэлийн хороотой тохиролцсоны үндсэн дээр ТУШААХ НЬ: ...******* овогтой *******ыг 04 дүгээр сарын 02-ны өдрөөс нядлагчаас чөлөөлж хүнсний 5 дугаар дэлгүүрт туслах ажилчнаар... шилжүүлсүгэй” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
5. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаартай “...09 дүгээр сарын 04-ний өдрөөс Ч.*******... бойнд нядлагчаар томилон ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
6. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаартай “ Нядлагч *******ын *******ыг 1-р гуанзны угаагч Цэрэндоржийн Мөнхцэцэг нарын төрсөн хүүхэд нь нас барсан тул 300 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсүгэй...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
7. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаартай “Бой нядалгааны ажиллагаа түр зогссонтой холбогдож бойны ажилчдыг 08 дугаар сарын 08-ны өдрөөс 25-ны өдрийг дуустал цагийн бүртгэлийг үндэслэн өдрийн 8 цагаар цалинжуулахыг ахлах нябо н.Чанцалд зөвшөөрсүгэй... Үүнд: Нядлагч... Ч.*******...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
8. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 77 дугаартай “... Худалдагч, тогооч, зөөгч буцетчин, үйлчлэгч, ачигч нарт 3-р сард олгох шагналыг 1, 2-р хавсралтаар баталсугай... 77-р тушаалын 1-р хавсралт... Ч.******* шагнал олгох 40 хувь...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
9. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай “Худалдагч, тогооч, зөөгч буцетчин, үйлчлэгч, ачигч нарт 3-р сард олгох шагналыг 1, 2-р хавсралтаар баталсугай... 77-р тушаалын 1-р хавсралт... Ч.******* шагнал олгох 40 хувь...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
10. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай “Бой нядалгааны ажиллагаа дууссан тул орон тооны илүүдлээр ...******* овогтой *******ыг 01 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгож аймгийн ХНХ-ийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
11. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаартай “******* овогтой Чулуунбаатарыг 09 дүгээр сарын 19-ний өдрөөс бойнд нядлагчаар түр ...томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
12. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 160 дугаартай “Манаачаар ажиллаж байсан ... ******* овогтой *******... 09 дүгээр сарын 25-ны өдрөөс нядлагчаар ...томилон ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
13. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай “Нядлагчаар ажиллаж байсан чойнхор овогтой *******ыг 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ахуйн хашаанд манаачаар ... томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
14. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Нядлагчаар ажиллаж байсан ******* овогтой *******ыг 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн аж ахуйн скаладад манаачаар ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
15. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай “Бой, мал нядалгааны ажиллагаа эхлэхтэй холбогдуулан салбарын орчин ахуй, ажлын байранд цэвэрлэгээ, үйлчилгээ хийсэн Ч.******* ...цагийн бүртгэлийг үндэслэн цагаар ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
16. Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаартай “Нядлагчаар Ч.******* ... 01 дүгээр сарын 10-ны өдрөөс түр хугацаагаар түр хугацаагаар ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
17. Өмнөговь аймгийн Баян-Уул ХХК-ийн ерөнхий захиралын 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай “...нядлагчаар Ч.******* ...томилсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
18. Гэрч Б.*******гийн “Би 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Худалдаа бэлгэлийн трестэд тогоочоор ажилд орсон. Ч.******* нь 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс бойны нядалгчаар ажилд орж ажиллаж байсан. Улмаар цэргийн албанд явсан. Цэргийн алба хааж ирээд эргээд уг газартаа бойны нядлагчаар ажилд орсон. Би 1993 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг тэтгэвэрт гарахад Ч.******* нь ажлаа хийгээд үлдэж байсан. Түүнийг яг хэдэн онд ажлаас гарсан болохыг нь би мэдэхгүй. Би түрүүдээд ажлаас гарсан юм. Ч.******* нь энэ хугацаанд тасралтгүй бойны нядлагчаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг
19. Гэрч Л.*******ийн “Би 1980 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Худалдаа бэлгэлийн трестэд худалдагчаар ажилд орсон. Намайг ажилд ороход Ч.******* нь тус газрын мал нядалгааны газрат нядлагчаар ажилладаг байсан юм. Би түүнийг хэзээ ажилд орсон болохыг нь мэдэхгүй байна. Надаа өмнө тус байгууллагад ажилд орсон байсан. Би 1993 оны 10 дугаар сарыг дуусгаад ажлаас гараххд тус байгууллага нь Баян-уул нэртэй компани болсон байсан. Тэр үед Ч.******* нь ажлаа хийгээд үлдэж байсан. Хэдэн онд түүнийг ажлаас гарсан болохыг нь би мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг
4. Нэхэмжлэгч Ч.*******, гэрч Б.*******, Л.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн Ч.*******ыг ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт, гэрч Б.*******, Л.******* нарын ажилласан түүхийг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.
Нэхэмжлэгч Ч.*******ын хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас түүний ажилласан жил тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.******* Өмнөговь аймгийн “Худалдаа бэлтгэлийн трест”-д 1977 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бойны туслах ажилчин, ачигч, нядлагч, манаач, хөргөх зоорины машинист зэргээр ажиллажбайсан болох нь:
-1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 443 дугаартай “Ч.******* нь Өмнөговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1977 оноос 1993 онуудад ачигч, нядлагч, барилга засварын ахлах, худалдагч, манаач, мужаанаар, Баян-Уул ХХК-д 1993 оны 10 дугаар сараас 1994 онд ажилчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна гээд 1978 оны 1-2 сард 67-459 төгрөг, 7-12 саруудад 734-1319 төгрөг, 1984 оны 1-12 саруудад 220-2066 төгрөг, 1985 оны 7-12 саруудад 220-2849 төгрөг, 1988 оны 10-12 саруудад 897-2455 төгрөг, 1989 оны 1-7 саруудад 228-1069 төгрөг, 9-12 саруудад 872-6031 төгрөг, 1990 оны 1-3 саруудад 99-295 төгрөг, 7-12 саруудад 511-4939 төгрөг, 1991 оны 10-12 саруудад 3208-5936 төгрөг, 1992 оны 4-9 саруудад 500-1000 төгрөг, 1993 оны 9-11 саруудад 315-2760 төгрөг, 1994 оны 4 сард 3600 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1977 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай “*******ын *******ыг 07 дугаар сарын 26-ны өдрөө бойнд туслах ажилчнаар томилон ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай “Ардын хувьсгалын 58 жилийн ойн баярын өдрүүдэд бүх гуанз, дэлгүүр, контор орчмын газрыг эргэж манаач нартай байнгын харилцаатай байх хариуцлагатай жижүүрийг хавсралт нэрээр баталсугай... Хавсралтын ...Ч.******* 10-14 цаг...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай “Дэргэдэх үйлчдвэрчний эвлэлийн хороотой тохиролцсоны үндсэн дээр ТУШААХ НЬ: ...******* овогтой *******ыг 04 дүгээр сарын 02-ны өдрөөс нядлагчаас чөлөөлж хүнсний 5 дугаар дэлгүүрт туслах ажилчнаар... шилжүүлсүгэй” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаартай “...09 дүгээр сарын 04-ний өдрөөс Ч.*******... бойнд нядлагчаар томилон ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаартай “ Нядлагч *******ын *******ыг 1-р гуанзны угаагч Цэрэндоржийн Мөнхцэцэг нарын төрсөн хүүхэд нь нас барсан тул 300 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсүгэй...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаартай “Бой нядалгааны ажиллагаа түр зогссонтой холбогдож бойны ажилчдыг 08 дугаар сарын 08-ны өдрөөс 25-ны өдрийг дуустал цагийн бүртгэлийг үндэслэн өдрийн 8 цагаар цалинжуулахыг ахлах нябо н.Чанцалд зөвшөөрсүгэй... Үүнд: Нядлагч... Ч.*******...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 77 дугаартай “... Худалдагч, тогооч, зөөгч буцетчин, үйлчлэгч, ачигч нарт 3-р сард олгох шагналыг 1, 2-р хавсралтаар баталсугай... 77-р тушаалын 1-р хавсралт... Ч.******* шагнал олгох 40 хувь...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай “Худалдагч, тогооч, зөөгч буцетчин, үйлчлэгч, ачигч нарт 3-р сард олгох шагналыг 1, 2-р хавсралтаар баталсугай... 77-р тушаалын 1-р хавсралт... Ч.******* шагнал олгох 40 хувь...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай “Бой нядалгааны ажиллагаа дууссан тул орон тооны илүүдлээр ...******* овогтой *******ыг 01 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгож аймгийн ХНХ-ийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаартай “******* овогтой Чулуунбаатарыг 09 дүгээр сарын 19-ний өдрөөс бойнд нядлагчаар түр ...томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 160 дугаартай “Манаачаар ажиллаж байсан ... ******* овогтой *******... 09 дүгээр сарын 25-ны өдрөөс нядлагчаар ...томилон ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай “Нядлагчаар ажиллаж байсан чойнхор овогтой *******ыг 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ахуйн хашаанд манаачаар ... томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Нядлагчаар ажиллаж байсан ******* овогтой *******ыг 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн аж ахуйн скаладад манаачаар ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай “Бой, мал нядалгааны ажиллагаа эхлэхтэй холбогдуулан салбарын орчин ахуй, ажлын байранд цэвэрлэгээ, үйлчилгээ хийсэн Ч.******* ...цагийн бүртгэлийг үндэслэн цагаар ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаартай “Нядлагчаар Ч.******* ... 01 дүгээр сарын 10-ны өдрөөс түр хугацаагаар түр хугацаагаар ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Өмнөговь аймгийн Баян-Уул ХХК-ийн ерөнхий захиралын 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай “...нядлагчаар Ч.******* ...томилсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
-Гэрч Б.*******гийн “Би 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Худалдаа бэлгэлийн трестэд тогоочоор ажилд орсон. Ч.******* нь 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс бойны нядалгчаар ажилд орж ажиллаж байсан. Улмаар цэргийн албанд явсан. Цэргийн алба хааж ирээд эргээд уг газартаа бойны нядлагчаар ажилд орсон. Би 1993 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг тэтгэвэрт гарахад Ч.******* нь ажлаа хийгээд үлдэж байсан. Түүнийг яг хэдэн онд ажлаас гарсан болохыг нь би мэдэхгүй. Би түрүүдээд ажлаас гарсан юм. Ч.******* нь энэ хугацаанд тасралтгүй бойны нядлагчаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг
-Гэрч Л.*******ийн “Би 1980 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Худалдаа бэлгэлийн трестэд худалдагчаар ажилд орсон. Намайг ажилд ороход Ч.******* нь тус газрын мал нядалгааны газрат нядлагчаар ажилладаг байсан юм. Би түүнийг хэзээ ажилд орсон болохыг нь мэдэхгүй байна. Надаа өмнө тус байгууллагад ажилд орсон байсан. Би 1993 оны 10 дугаар сарыг дуусгаад ажлаас гарахад тус байгууллага нь Баян-Уул нэртэй компани болсон байсан. Тэр үед Ч.******* нь ажлаа хийгээд үлдэж байсан. Хэдэн онд түүнийг ажлаас гарсан болохыг нь би мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрч Б.*******, Л.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.*******, Л.******* нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Энэ нь гэрч Б.*******, Л.******* нарын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүхээр нотлогддог. Гэрчүүдийг нэхэмжлэгчийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүх гэрч Б.*******, Л.******* нарын мэдүүлэг үнэн зөв ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Архивын лавлагаанд нэхэмжлэгч Ч.*******ыг 1978, 1979, 1980, 1983, 1985, 1986, 1987, 1988, 1989, 19990, 1991, 1992, 1993, 1994 онуудын зарим сард цалин авч байсан талаар бичигдээгүй боловч гэрч Б.*******, Л.******* нар нь нэхэмжлэгчийг ажилласан гэж мэдүүлдэг тул Ч.*******ыг дээрх хугацаанд ажилласан нь тогтоогдож байна гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 443 дугаартай архивын лавлагаа, гэрч Б.*******, Л.******* нарын мэдүүлэг зэрэг нь бичгийн нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэлсэн болно.
Иймд Ч.*******ыг Өмнөговь аймгийн “Худалдаа бэлтгэлийн трест”-д 1977 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бойны туслах ажилчин, ачигч, нядлагч, манаач, хөргөх зоорины машинист зэргээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ