| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0136/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 131
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М,
Улсын яллагч Х.Ө,
Шүүгдэгч Д.М-О, Д.Т, Д.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.М-О, Д.Т, Д.Г нарт холбогдох 1913002460189 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, яс үндэс тува, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр баг, Хөшөөт гэх газар оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Д овгийн Дорж овогтой М-О, регистрийн дугаар БЛ..............
2. Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Худаг усны өрөмчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан баг, Тулгын 2-30 айлын 14 тоотод оршин суудаг, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Б овгийн Д овогтой Т, регистрийн дугаар ПЮ...................
3. Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг, 17-130 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Д овогтой Г, регистрийн дугаар П3.....................
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М-О, Д.Т, Д.Г нар нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 40 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан-Овоот нэртэй газарт байрлаж байсан “Эс Жи” группийн ажилчид болох Ш.О, Б.Б, М.Э, Ш.Ш нарыг бүлэглэн зодож тэдний эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Д.М-О, Д.Т, Д.Г нар нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 40 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан-Овоот нэртэй газарт байрлаж байсан “Эс Жи” группийн ажилчид болох Ш.О, Б.Б, М.Э, Ш.Ш нарыг бүлэглэн зодож тэдний эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Хохирогч М.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр уурхайд байрлуулсан зөөврийн путикт Ш, О бид гурав орж 21 цаг өнгөрөөж дотроосоо түгжээд унтаад өгсөн. Тэрээр 23 цаг өнгөрөөд хаалга балбаж, онгойлго гэсэн чимээгээр сэрээд улмаар Оийг хаалгаа тайлаарай гэж хэлсэн. О босоод хаалга тайлах үед гаднаас түрүүлээд М-О орж ирээд Оийн нүүр рүү нь цохисон. Тэрээр М-О О-ийг шахсаар байгаад хойд талын оронд хэвтэж байсан Шийн орны хажуу хүртэл ирсэн бөгөөд М-Оын араас 2 хүн орж ирсэн. Тэгээд орны хажууд шахаж байгаад М-О зодож байхад араас нь ирсэн өндөр, биерхүү, хууз сахалтай залуу бас Ш.О-ийг цохисон. Тэр үед би өндийгөөд юу болоод байна вэ? гэхэд эхлээд өндөр хууз сахалтай, биерхүү залуу нь эхлээд нүүр рүү өшиглөсөн. Тэр үед би буланд шахагдсан бөгөөд тэрээр миний цээжин хэсэгт 2-3 удаа, дараа нь гуя хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэр хооронд Шийг бас зодож байсан. Намайг голцуу өндөр, биерхүү, хууз сахалтай залуу зодсон бөгөөд араас нь хэн зодсоныг мэдээгүй. Учир нь нүд рүү гэрэл тусгасан тул харагдах боломжгүй байсан. Ш.Оийг М-О зодоод байсан. Шийг М-О болон хажууд нь байсан нэг залуугийн хамт зодож байсан ба тухайн залуу гартаа нэг зүйлээр Шийн гарыг зүсэж байсан нь харагдсан. Тэгээд Ш зугтаад гараад явсан ба О бид хоёр путик дотроос зугтаж гараад уул руу явсан. Тэрээр цагдаад мэдэгдсэн. Гэрт болсон зодооныг мэдэхгүй. Би Ш.О-ийн хамт уул руу зугтаагаад гарсан. Ш.Ш гэр рүү гүйгээд явсан ба араас нь тэд хөөгөөд явсан. Д.М-О, Д.Т, Д.Г нарт зодуулснаас болж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч улмаар эмчилгээ хийлгэсэн. Хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Эдгээр хүмүүсээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээх бол болоо. Өнөөдөр уулзахдаа согтуудаа ийм зүйл боллоо гэж уучлалт гуйсан. Хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 43-48 дугаар хуудас/,
2. Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яг 23 цаг 40 минутын орчимд гар утсаа тавьж унтах гэж байхад манай гэрийн урд талд машин ирээд зогссон чимээ сонсогдсон ба улмаар манай гэрийн баруун талаар шууд путик руу очсон. Путикний хаалгыг хэдэн хүн тогшоод, хаалга онгойлго гэж байхаар нь би геологид аймгаас хүмүүс ирсэн байх гэж бодож тоохгүй хэвтэж байсан. Удалгүй хаалга нь онгойж хүмүүс дотогшоо орсон чимээ сонсогдсон бөгөөд путик дотор хүмүүсийн ярьж, маргалдсан, орилсон дуу сонсогдож байсан. Тэрээр 10-аад минутын дараа хэн нэгэн хүн путикээс гараад гүйгээд аллаа, гар хугалчихлаа гэж шууд манай гэрийн хаалгыг татаж орж ирсэн. Араас нь гар чийдэнтэй 3 хүн байх гэж бодож байна ар араасаа цувраад орж ирсэн. Тэр үед би орноосоо дөнгөж өндийж байхад миний нүүр рүү гэрэл тусгаад шууд хамар руу өшиглөх шиг болсон. Тэрээр миний хамраас цус гараад улмаар хоёр гараараа нүүрээ дарж тонгойх үед миний баруун талд хэвтэж байсан Бийг цохисон. Намайг цохисон залуугийн араас орж ирсэн залуу дөхөөд ирэх үед ширээн дээр тээглэсэн үү ширээ хөдлөөд ширээн дээр байсан GPS багаж, геофизикийн багаж зэрэг зүйлүүд унах шиг болсон. Тэрээр намайг нэг удаа өшиглөсөн үү, цохисон уу мэдэхгүй байна. Улмаар Ш, Б нар зугтааж гарсан бололтой харанхуйд сайн харагдаагүй тул араас нь нэг хүн зугтаачихлаа гэж гэрт орж ирсэн хүмүүс гараад явсан. Би орноосоо босолгүй хамраасаа гарсан цусыг тогтоож сууж байхад Б, Ш нарын араас зогс гэж хэд хэдэн удаа хашхираад улмаар яваад өгсөн. Манай гэрт Шийн араас 2 хүн орж ирээд Б бид хоёрыг зодсон гэж бодож байна. Нэг нь хаана байж байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэрээр гар утасны гэрлийг асааж харсан чинь СР5-ийн шар өнгийн дугуй хэлбэртэй 282 гэж бичсэн багаж ширээний доор унасан, геофизикийн дөрвөлжин хар багаж хоёр ширээний хойд талд, орны хажууд унасан гэрэл нь анивчиж байсан. Миний унтаж байсан орны гудас хамраас гарсан цусаар бохирлогдсон, газар дэвссэн хулдаас цус болсон байсан. Тэгж байхад Б орж ирээд та зүгээр үү? гэж асуусан бөгөөд улмаар гадагшаа гарч харсан чинь 2 машины хойд талын улаан гэрэл нь харагдсан бөгөөд яг ямар машин гэдэг нь мэдэгдээгүй. Тэд бүгд согтуу байсан. Бидний сууж байгаа гэр төмрөөр хийсэн майхан маягийн жижиг зөөврийн гэр. Дотор зай багатай. Үүнд 3 ор байрлуулсан. Голд нь том ширээ тавьсан, ширээн дээрээ багажуудаа тавьчихсан байсан. 2 дахь хүн харанхуйд орж ирээд ширээний буланд тэглэж улмаар ширээ хөдлөөд дээр нь байсан багажууд унах шиг болсон. Авч шидсэн бол геофизикийн багажуудын гадна хэсэг нь хагарч гэмтэх байсан. Яг ширээний хажууд унасан байна. Би GPS-ээ янзлуулсан. Гэрээт борлуулагч ММЕ группээр 892.000 төгрөгөөр янзлуулсан. Одоо хэвийн үйл ажиллагаатай байна. Хохирлыг Д.М-О, Д.Т, Д.Г нар барагдуулж өгсөн. М-О, Д.Т, Д.Г нартай сайн дураараа эвлэрсэн надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-56 дугаар хуудас/,
3. Хохирогч Ш.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Эс Жи групп ХХК-д 3 жилийн өмнөөс ажиллаж байгаа. Уг компани нь энэ жил буюу 2019 оны хайгуулаа Цэнгэл сумын 7 дугаар баг Цагаан овоот гэх газарт хийхээр ирсэн юм. Би уг компанид одоо менежерийн туслахаар ажиллаж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө бид нар унтаж амарч байх үед 00 цагийн үед уурхайн хажуу талын путикт унтаж байхад хаалга тогшиж, хаалгаа онгойлго гэж дуу гарсан ба Э гэж хүн надад хаалгаа тайл, хэн юм бол гэснээр би очиж хаалга тайлсан чинь үүдэнд 3 хүн байсан ба нэг нь манай сумын иргэн М-О гэж залуу байсан. Тэрээр би юу болсон бэ? гэж хэлсэн чинь шууд путик руу орж ирээд миний баруун талын нүд рүү гараараа барьж байгаад 2 удаа цохисон. Тэр үед М-Оын араас орж ирсэн 2 залуу ч гэсэн М-Отой нийлж миний толгой, нуруу хэсэг рүү цохиж эхэлсэн. Тэр үед би ухарсаар байгаад Шийн орны хажууд очсон бөгөөд Ш намайг салгах гэж гараараа хаахад М-Оын хажууд байсан сахалтай өндөр залуу нь Шийг хэд хэдэн удаа өшиглөсөн бөгөөд улмаар Э руу очиж өшиглөж байхад бас нэг өндөр залуу нь очиж Эыг цохиж байсан. М-О намайг барьж аваад хэд хэдэн удаа цохисон. Тэрээр Эыг зодож байсан 2 залуу буцаж Ш руу очиж зодож байсан ба нэг мэдэхэд Шийн гараас нь цус гарчихсан байсан. Тэрээр Ш хана дагаад зугтаад явсан ба араас нь тэд хөөгөөд явсан. Тэр үед Эрдэнэбаяр бид хоёр путикээс гараад зугтаасан. Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй. Уул руу гараад харсан чинь тэдний 2 машин нь хөдлөөд явахаар нь буцаж ирсэн чинь гэрт байсан Б, Б нарыг зодож, Батбаярын хамраас нь цус гарсан байдалтай байсан. М-О орж ирээд намайг 2 удаа цохиж улмаар энэ газар нутгийг та нарт ухуулахгүй шүү, эзэнтэй газар шүү гэж хэлж байсан. Нэг газраас ах дүүсээ дагуулаад ирсэн шүү гэж байсан. Чухам хаанаас хэн гэдгийг нь мэдээгүй. Д.М-О нь манай сумын залуу. Надаас 4-5 ах. Анх орж ирэхэд нь таньсан байсан. Харин хажууд нь байсан хүмүүсийг огт харж байгаагүй юм байна. Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эмчилгээ хийлгэсэн бөгөөд Д.М-О, Д.Т, Д.Г нараас ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй. Ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 58-63 дугаар хуудас/,
4. Хохирогч Ш.Шийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М.Э, Ш.О бид гурав 21 цагийн орчимд амрахаар путикт ороод хэвтсэн. Тэрээр 23 цаг 40 минутын орчимд унтаж байхад путикний хаалгыг балбаж, онгойлго гэсэн дуугаар сэрсэн бөгөөд тэрээр О очиж хаалга тайлсан. Тэр үед гаднаас 3 хүн гар чийдэн барьж орж ирсэн бөгөөд хамгийн түрүүнд орж ирсэн залуу нь Мэргэн-Оол гэх залуу байсан бөгөөд Оийн нүүр рүү нь цохиж улмаар шахаж манай хэвтэж байсан орны хажууд ирж Оийг М-Оын хажууд байсан 2 залуу М-Отой нийлж зодсон. Тэр үед юу болоод байна вэ? гэж Оийн урдуур гараа хийж салгах гэсэн чинь Мэргэн-Оол Оийг цохиж, өшиглөөд байсан. Тэр үед хажууд нь байсан нэг өндөр, сахалтай залуу энэ эзэнтэй нутаг, та нарт ингэж ухуулахгүй шүү гэж Эыг хэд хэд өшиглөж улмаар миний хажууд ирээд намайг хэд хэдэн удаа цээж, шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Тэр өндөр, хууз сахалтай залуу буцаж Э руу очиж өшиглөж, зодож эхэлсэн. Тэр үед тэдний хажууд байсан бас нэг өндөр залуу нь над руу хүрч ирээд намайг өшиглөж эхэлсэн. М-О О-ийг цохиж байсан. Би намайг зодож байсан залуугийн гар чийдэнгийн холдуулахаар гараар хаасан чинь миний баруун гар, хүзүү орчимд үзүүртэй зүйлээр зүсэхээр нь хана дагаад хаалгаар зугтаж гараад гүйж байгаад бүдэрч унасан. Тэр үед миний араас тэр гурав гүйж ирээд зүүн тохой орчимд аль нэг нь өшиглөсөн. Тэрээр би босоод зүүн талд байдаг гэрийн хаалгыг татаж орох үед тэр гурав миний араас орж ирсэн. Улмаар би хойморт байсан орны хажуугаар ширээ тойроод зугтахад хойморт унтаж байсан Б өндийх үед өндөр, хууз сахалтай залуу хэд хэдэн удаа цохисон. М-О хамгийн ар талд нь байсан бөгөөд тэр үед Бт гар хүрээгүй. Улмаар би зугтаж гарах гэж байхад Б өндийгөөд босох үед ар талд нь явж байсан залуу Бийг 2 удаа цохисон. Тэр үед М-О миний шилэн хүзүүнээс барьж авсан ба Б гэрээс зугтаагаад гарсан. Бийн араас Бийг цохиж байсан залуу хөөгөөд явсан. Тэр үед би М-Оыг түлхээд гэрээс зугтаагаад гарсан. Нэлээн гүйж очиж зогсож харсан чинь зогсоолоос нэг том, нэг жижиг машин хөдлөөд яваад өгсөн. Тэд явсны дараа гэр лүү очсон чинь GPS төхөөрөмж, геофизикийн багаж нь газар хэвтэж байсан ба Бын хамраас цус гарсан байсан. М-О гэрт орох үед Б, Б нарт гар хүрээгүй. М-Оын хажууд байсан 2 залуу л тэднийг зодож байсан. М-О путик дотор О болон намайг цохисон. Тэд газар нутгаа ухуулахгүй, хужаагийн гар хөлүүд гэж хэлээд зодсон. Нэлээн согтуу байсан. М-О, Д.Т, Д.Г нарт зодуулснаас болж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч улмаар эмчилгээ хийлгэсэн. Хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Эдгээр хүмүүсээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэж шийдсэн. Ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Д.М-О, Д.Т, Д.Г нар өнөөдөр уулзаж уучлалт гуйсан. Надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 65-70 дугаар хуудас/
5. Хохирогч О.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед унтаж байхад манай хаалгыг татаж Ш гэх хамт ажилладаг залуу амь авраарай гэж хашхирч орж ирсэн. Тэр дуугаар нь сэрсэн бөгөөд араас нь 3 хүн орж ирсэн санагдаж байна. Яг хэдэн хүн гэдгийг нь мэдэхгүй. Тэрээр Ш гэрийн голд байсан жижиг ширээг тойроод хойморт байсан Бын хажуугаар явж миний орны урд хүрч ирсэн үед араас нь орж ирсэн хүмүүсийн нэг нь Шийг хөөгөөд Бын орны урд очих үед Б босож өндийх үед эхний залуу Бын нүүрэн хэсэгт гар чийдэн тусгаж байгаад цохисон уу, өшиглөсөн үү нэг юм болсон. Тэр үед Б ёо гэж дуугарах үед гар чийдэнгээ над руу тусгаж миний баруун талын хацар орчимд нэг удаа цохиж гараад явах шиг болсон бөгөөд араас нь ирсэн залуу намайг цохих гэж байгаа болохоор гараараа хааж гэрээс зугтаж гарсан. Манай унтаж байсан гэр рүү орж ирсэн хүмүүс алаад өгье гэж хэлж байсан бөгөөд хэн нь тэгж дуугараад байсан эсэхийг мэдэхгүй. Тэд ойртож ирэх үед архи үнэртэж байсан. Согтуу юм шиг санагдсан. Эхний хүн Быг цохиж байх үед араас нь нэг хүн орж ирсэн бөгөөд тэр хүн ширээн дээр тээглэж улмаар ширээн дээр байсан эд зүйл газар унасан. Тэр үед намайг эхний хүн цохисон бөгөөд гэрээс зугтаж гараад буцаж ирээд харсан чинь геофизикийн багаж болон GPS багаж газар унасан байсан. Шалгаж үзэхэд геофизикийн багаж анивчиж асаж байсан ба GPS багаж асахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-75 дугаар хуудас/,
6. Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчимд амарчихсан байсан. Удалгүй 23 цаг 40 минутын үед миний унтаж байсан гэрээс 20 метрийн зайд байрлалтай вагончикийн хаалгыг балбасан чимээгээр сэрсэн. Тухайн үед миний сонссоноор 3-4 хүний чимээ гарч хаалга нээ гэж байгаад хаалга нээсэн. Тэгээд нэг хүний дуу нь гарч ёо ёо гэж сонсогдохоор нь би босоод хувцсаа өмсөж байхад 2-3 хүний гүйлдсэн хөлийн чимээ миний унтаж байсан гэрийн урд талын гэр рүү орсон чимээ сонсогдсон. Тэрээр би айгаад хувцсаа өмсөөд улмаар Б.Б гэх залуу хувцсаа өмсөөд хаалгаар зэрэг гарч урд талын гэр рүү очсон чинь гэрт Б, Б, Б, Б, Ш, Э нар сууж байсан ба юу болсон талаар асуухад Бын хамраас цус гарсан, Бийн баруун талын нүд улайсан, Ш гар нь өвдөж байна гэж хэлсэн. Э шанаагаа барьсан зогсож байсан. Мөн Казах залуу толгойгоо барьсан толгой өвдөж байна гэж хэлсэн. Би ямар хүмүүс вэ? гэж асуухад Шинэбаяр гэж хүн М-О гэх залуу байна гэж хэлсэн. Би босоод гэрийн хаалгаар гарах үед 2 машины хойд гэрлүүд харагдаад сумын төвийг чиглээд явсан. Ямар машин, хэдэн хүн ирсэн талаар хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 дугаар хуудас/,
7. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шөнө 23 цагийн үед мотор унтарч орондоо орж 20-30 минут утсаараа оролдож байгаад унтах гэж байхад урд талаас машины гэрэл харагдсан. Тэрээр майхны гадаа хүмүүсийн чимээ сонсогдсон бөгөөд яг юу ярьж байгааг сонсоогүй. Учир нь миний баруун талын чих сонсдоггүй юм. Тэр хүмүүс манай майхны хойно путик руу очиж хаалгыг нь нэлээн нүдэж байсан. Тэр хүмүүсийг аймаг руу явсан манай ажилчид юм байна гэж бодож байхад хойд талын путик талаас маргалдсан чимээ гарсан бөгөөд манай ажилчид хоорондоо маргалдаж байна гэж бодож тоохгүй унтчихсан байна. Унтаж байхад нэг хүний авраарай, туслаарай гэж орилсон чимээ сонсогдож манай майхны хажууд байдаг гэрт ална, алъя гэсэн сүрдүүлсэн хоолой сонсогдсон. Тэгээд би гарах гэтэл тогооч эгч гаргаагүй. Тэр хүмүүс гараад машиндаа сууж байхад би гэрээс гарсан. Миний сонссоноор тэр хүмүүс бүдүүн хоолойтой байсан. Тэд явсны дараа хажуу талын Б, Б нарын гэр рүү очих үед Ш гараа барьж хугарчих шиг боллоо гэж ёолоод сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 дүгээр хуудас/,
8. Гэрч П.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед Цэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах хайгуулын компанид голын жижиг гэрт унтаж байхад хүмүүс зодолдсон чимээ сонсогдсон. Би босоод гэрээс гараад урд талын том гэр рүү ороход Г.Б-ын хамраас цус гарсан, О.Бийн баруун талын нүдний хажуу талын хэсэг улайсан, Шийн баруун талын гар хугарсан юм шиг боосон байдалтай байсан. Өөр хэний биед ямар гэмтэл учирсныг хараагүй. Бусад хүмүүсийг сайн танихгүй. 2 машинтай залуус ирж Ш, Б, Б болон үл таних 3 хүнийг зодоод явсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
9. Гэрч С.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай операторчин залуу болох Шийрэвийн хамт суманд ирээд 23 цагийн үед кемп руу буцаж явж байх замд машины шатахуун дуусаад кемпэд байсан Хятад иргэдийн орчуулагч Х гэдэг Өвөрмонгол залууд шатахуун захисан юм. Тэгээд Хг хүлээж байхад цагаан өнгийн приус-20 маркийн машин, Л200 маркийн машин ирж бидний хажууд зогссон. Тухайн үед пикап маркийн тээврийн хэрэгсэл бид нараас жоохон өнгөрч зогссон ба тэр машинаас хүн бууж ирээгүй. Приус20 маркийн тээврийн хэрэгсэл нь манай харалдаа ирээд зогссон. Тухайн үед Приус20 маркийн тээврийн хэрэгслээс миний таньдаг М-О гэдэг залуу өндөр хууз сахалтай, биерхүү хамар нь мурий дуу хамартай, бор залуугийн хамт бууж ирсэн. Тэд бууж мэндлээд юу болсон вэ? ах гэж асуухаар нь би түлш дуусчихлаа кемпээс хүн дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд М-Ооос чи хаа хүрч яваа юм вэ? гэж асуухад М-О энүүгээр ажлаар явж байна, геологич залуустай уулзана гэж хэлсэн. Тэр үед түлш захисан Х ирээд тэд нар Хтай зөрөөд явсан. Тэгээд бид түлшээ хийж аваад машинаа асаах гэж нэлээн ноцолдож байгаад кемп руу очсон. Биднийг очих үед Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь уулын бэлд зогсоолд подварын гэрлээ асаасан зогсож байсан. Пикап маркийн тээврийн хэрэгсэл хаана байсныг нь анзаараагүй. Тэгээд машинаа зогсоолд тавьчхаад өөрсдийн байрлаж байсан урд эгнээнд байдаг гэр руу алхаж байхад хойд талын путик дотор бүдэг гэрэл асаж байсан. Тэгээд М-О нар нь геологич нартай уулзаж байгаа байх гэж бодоод орондоо орсон. Би унтчихсан ба ойролцоогоор 20-30 минутын дараа Э гэх залуу Ш бид хоёрын нэрийг дуудаж сэрээсэн. Тэгээд бид хоёр босоод хойд талын эгнээнд байрлах Геофизикийн гэр рүү орох үед Ш-ийн зүүн талын гарыг боож байсан. Мөн тэр гэрийн хойморт байсан орны гудас, хөнжил нь цус болсон байсан. Тэгээд тэнд байж байгаад Шийрэвийг гэрт үлдээж сумын төвийн эмнэлэгт зодуулсан залуусын хамт ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/,
10. Гэрч Л.Ё-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэрээр уурхайн кемп гэж хэдэн гэрийн хажууд очиж зогссон бөгөөд М-О, Т нар миний машинаас буугаад явсан ба би жолооны ард сууж байсан. Говь-Алтайгаас ирсэн З-оо гэх залуу согтуу хойд талын суудалд унтаж байсан. Л-200 маркийн машинд Б болон Тын дүү нар гэх 2 хүн байсан. М-О, Т нар гэр, путикийг чиглээд явсан ба хэсэг хугацааны дараа хүмүүсийн орилж хашхирсан зодоон болж байсан чимээ сонсогдохоор нь тэд нарыг хаяж машинаа асааж Зоригоог дагуулаад яваад өгсөн. Тэр уурхайгаас нэлээн явсны дараа араас Л200 маркийн машин хүрч ирээд дахиж намайг зогсоож улмаар цуг Өлгийд ирж М-Оыг Өлгийд үлдээгээд бид шууд Ховд аймаг руу яваад өгсөн. Урд өмнө нь ял эдэлж байсан, надтай цуг явж байсан бүх хүмүүс архи уусан, согтуу байсан. Зодооны чимээ сонсогдохоор нь шууд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
11. Гэрч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу тухайн өдөр би аймгийн төвд байсан. Тухайн хэрэг болох үед Цэнгэл суманд байгаагүй. Манай Геодезийн хайгуулын ажилчид болох Б, Б нар байсан. Тухайн аймгийн иргэд болох 7-8 хүн согтуугаар манай ажлын хайгуулын багаж, хэрэгслийг эвдэлсэн байсан. Бын багаж эвдэрсэн гэсэн. Тухайн өдөр уг хүмүүс миний эзэмшлийн GSM19 гэх нэртэй хайгуулын багажийг эвдэлсэн бөгөөд дэлгэц нь асаж унтардаг, гацсан байдалтай эвдэрсэн байсан. Бид нар хувиараа засварчин гаар засуулсан. Тухайн багаж бүрэн эвдрээгүй тул бүрэн ашиглаж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/,
12. Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 288 дугаартай Ш.Оийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон “...Иргэн Ш.Оийн биед тархины доргилттой, даралттай, зүүн ба баруун нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун ба зүүн талын хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, доод уруулын дотор талд хэгзэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Иргэн Ш.Оийн биед хуучин гэмтэл тогтоогдоогүй. Ш.Оийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/,
13. Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахад К.Хайратын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 289 дугаартай Г.Бын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон “...Иргэн Г.Бын биед тархины доргилттой, зүүн ба баруун нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд мурийлттай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Иргэн Г.Бын биед хуучин гэмтэл тогтоогдоогүй. Г.Бын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно“ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108 дугаар хуудас/,
14. Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахад К.Хайратын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 286 дугаартай М.Эын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон: “...Иргэн М.Эын биед тархины доргилттой, ,зүүн нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шуунд цус хуралттай, зүүн талын 12 хавирганы харалдаа хавантай, зүүн гуяны ар хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шилбэний гадна хэсэгт зүсэгдсэн шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Иргэн М.Эын биед хуучин гэмтэл тогтоогдоогүй. М.Эын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.“ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111 дүгээр хуудас/,
15. Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 285 дугаартай Ш.Шийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон “...Иргэн Ш.Шийн биед зүүн мөр, баруун мөр хязгаарлагдсан, зүүн тохой, зүүн буглаг, зүүн шуу богцыг хамаарсан хавдартай, бүхэлдээ хүрэн өнгийн цус хуралтай, баруун мөр, баруун буглахыг хамарсан хүрэн өнгийн цус хуралттай, зүсэгдсэн шархтай, хүзүүний баруун талд зүсэгдсэн шартай, зүүн өвдгөнд, шилбэнд цус хуралт, хавдартай, баруун шилбэний урд хэсэгт хавдартай, цус хуралттай, баруун бүслүүр орчимд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Иргэн Ш.Шийн биед хуучин гэмтэл тогтоогдоогүй. Ш.Шийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114 дүгээр/,
16. Шүүгдэгч Д.М-Оын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орой 23 цагийн үед Ховд аймагт байдаг урьд нь хамт ял эдэлж байсан Дгийн Т миний 99422990 утас руу залгасан байна. Тухайн үед би сонсоогүй. Тэрээр миний фейсбүүк хуудаст мессенжер хэсэгт нь дуутай зурвас ирүүлж Өлгийд ороод ирлээ, над руу залгаарай, бороо орж эхэллээ гэсэн зурвас ирүүлсэн. Тэрээр би тухайн дуут мессежийг сонсоод Д.Тын 94487807 утас руу залгахад утсаа авч Өлгийд ирчихлээ, Дэлүүн гэж зоогийн газарт байна гэснээр би яваад очсон. Тэгсэн Д.Т Улаанбаатар дугаартай, ногоон алаг өнгийн Л200 маркийн машинтай, хажуудаа цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр 5 хүн ирсэн байсан. ...Ховд голын хөвөөнд архи уугаад нэлээн орой болсон. Тэд явахаар болсон тул би бас та нартай цуг аймаг орно гэж тэдний машинд суучихсан бөгөөд улмаар түлш авахаар болсон тул би сумын дээд талд уурхай байгаа тэр уурхайд би ажиллаж байсан таньдаг хүмүүсээс түлш аваад өгье гэж тэд нарыг дагуулаад шинээр нээгдсэн Эс Жи группийн уурхай руу явсан. Явж байхад уурхайн доод талд тус уурхайд ажилладаг Шийрэв, Содбилэг гэх 2 залуутай тааралдсан бөгөөд тухайн үед би машиныг зогсоож буугаад тэд нартай уулзаж Тыг танилцуулсан. Шийрэв, Содбилэг нарын машины түлш дууссан бөгөөд тэд нарт “Уурхай руу явж байна түлш байвал өгөөч” гэсэн чинь “Та нар очиж бай, араас чинь очиж түлш хийж өгье” гэсэн. Тэд нартай 1 шил архи хувааж уусан. Тэрээр 2 машинтай уурхайд очиж чулуугаар заасан зогсоолд машиныг байрлуулж буухад Т болон Г бид гурав буугаад Уурхайн кемпийн баруун талд нь байрлах путик руу очсон. Уурхайн кемпийн хүмүүс унтсан юм шиг байсан. Тэрээр путикний хаалгыг би цохиж онгойлго гэхэд дотроосоо О гэх манай сумын залуу онгойлгосон бөгөөд надад юу хийж явна гэхээр нь би чамд хамаагүй гэж нэг удаа толгойгоороо мөргөх үед газар унасан. Тэрээр миний араас Т болон Г нар орж ирсэн. Тэрээр би Ш гэх залуу руу очиж та нар давраад байна уу? Өвөг дээдсийн газрыг ухуулахгүй шүү гэж Шийг шанаа орчимд нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед Ш суучихсан. Тэр үед цээжин хэсэг руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Улмаар О салгах гэж ирэхээр нь Оийг гараараа нэг удаа шанаа орчимд нь цохисон. Тэр үед оронд хэвтэж байсан Э босож ирсэн бөгөөд Эыг Т хэд хэдэн удаа өшиглөж байсан. Тэр үед Г ирээд Эыг бас өшиглөсөн. Ш.Ш босож ирээд надтай барилцаж авах үед Г ирээд Шийг цохисон. Тэр үед Ш зугтаагаад гарсан ба араас нь би хөөгөөд гарсан чинь Ш путикний шатнаас өнхрөөд газар унасан. Араас нь эхлээд би буусан бөгөөд тэр үед Ш босоод зугтааж зүүн талын захын гэрийн хаалгыг татаад дотогшоо орсон. Тэр гэрт орох үед би араас нь орсон ба миний араас Т орж ирсэн. Тэрээр Ш ширээний цаад талд, хоймрын орны урд очсон байхаар нь араас нь барьж авах гэж очих үед хоймрын оронд хэвтэж байсан хүн буюу Г.Б босоод ирэхээр нь нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн. Тэр хүн шууд нүүрээ дараад хана руу хараад хэвтээд өгсөн. Миний араас орж ирсэн Д.Т ширээг харалгүй ширээнд тээглээд нэг юмнууд тухайн үед газар унаж байсан чимээ сонсогдсон. Тэр үед миний араас орж ирсэн Т хэвтэж байсан Г.Быг нэг удаа гараар цохиж байсан. Тэр үед О.Б босоод ирэхээр нь би нэг удаа гараараа нүүр хэсэг рүү нь цохих үед О.Б зугтаагаад гарсан ба араас нь Ш зугтаад зүүн талын хаалганы хэсэгт очихоор нь би шилэн хүзүүдээд барьж авах үед миний гар хугарчих шиг боллоо гэхээр нь би гар хүрээгүй. Тэгээд Шийг барьж гараад ирэх үед Тын дүү нь гадаа байсан ба манай приус машин явчихлаа явъя гэхээр нь шууд машин руу очиж хөдлөөд яваад өгсөн. Би тухайн үед согтуу байсан учир эхлээд айлгах санаатай очсон боловч ямар учраас зодсоноо мэдэхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би уг нь зодох ямар нэгэн санаа байгаагүй. Ш.О юу хийгээд явж байгаа юм бэ? гэхээр нь согтуудаа уурлаад зодоон эхэлчихсэн юм. Д.Т, Д.Г бид гурав Ш.Ш, Ш.О, М.Э нараас уучлалт гуйсан. Г.Бын ширээн дээр байсан GPS багаж нь эвдэрсэн гэх тул засуулсан төлбөр болох 892.000 төгрөгийг шилжүүлж өгч уучлалт гуйсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ш.Ш, Ш.О, М.Э, Г.Б нар уучилсан тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. ...Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Энэ хоёр залуу надаас болж ийм хэрэгт орлоо. Би энэ хоёртой тухайн өдөр уулзаж архи ууж тийш нь дагуулж очоогүй бол ийм зүйл болохгүй байх байсан. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 137-139 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
17. Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Ховд аймгийн Хорих 457 дугаар ангид 2009 онд танхайн хэргээр 5 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байхад 2012 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Д.М-О гэгч залуу ял шийтгүүлж уг хорих ангид ирсэн. Тухайн үед танилцаж байсан бөгөөд байсан Говь-Алтай аймгийн иргэд болох М.Зоригоо, У.Б, Ё нартай хамт ял эдлээд суллагдсан. Суллагдсанаас хойш Д.М-Отай холбоотой байсан бөгөөд надад Алтай таван богдыг ирээд үзэхгүй юм уу? гэж хэлж байсан. ... Тэгээд бид явах гэсэн чинь Ёын Приус 20 маркийн машинд багтахааргүй байсан тул танил Т гэх залууд Өлгий руу яваад ирэх үү? гэж хэлээд тэр зөвшөөрснөөр 2 машинтай 6 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг руу гарсан. Бид явсаар шөнө 23 цагийн үед аймгийн төвд орж ирсэн бөгөөд М-О руу залгасан чинь утсаа авахгүй байсан тул фейсбүүк хаяг руу нь залгаж ирснээ хэлээд Дэлүүн нэртэй зоогийн газарт хоол идээд сууж байсан чинь М-О хүрч ирээд бид нарыг дагуулж аваад нэг айлд очиж хонуулаад маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өглөө 09 цагийн үед гараад Цэнгэл сумын төвд очиж М-Оын байшинд очиж улмаар голын эрэгт очиж өдөржингөө хоол хийж идээд усанд ороод буцаж М-Оын гэрт ороод сууж байхад цуг ял эдэлж байсан Нэргүйбаяр гэх залуу ирээд улмаар архидаж хоносон. Маргааш нь өглөө буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өглөө босоод Цэнгэл хайрхан уул руу гараад буцаж ирээд сүүн гол үзэхээр болж гол дагаад хэсэг яваад архидсан бөгөөд орой нь буцахаар болж түлш авах гэж байсан чинь М-О би түлш зохицуулаад өгье, манай найз уурхайд ажилладаг юм гэж хэлээд машиныг эргүүлээд сумын баруун тал руу чиглээд явсан. Ёын приус 20 маркийн машины урд М-О суугаад зам зааж өгнө гэсэн бөгөөд хойд талд нь Зоригоо бид хоёр суугаад явсан. Уурхай руу явж байх замд 2 залуу машинтай зогсож байсан бөгөөд М-О тухайн залуучуудыг хараад машиныг зогсоож буусан ба надад буугаад ир найзуудаа танилцуулна гэхээр нь би ч гэсэн буусан. Улмаар тухайн 2 залуутай танилцаж 1 шил архи задлаад уусан. Тэр залуучууд дагаад очоорой, уурхайгаас түлш аваад өгнө гэж хэлж байсан. Тэгээд бид цаашаа хөдлөөд удалгүй 5-6 айл харагдсан. Тэр айлуудын хажууд очиж машинаа зогсоож М-О буугаад надад хүмүүстэй уулзъя буугаад ир гэхээр нь буугаад улмаар гэрүүдийн ертөнцийн зүгээр баруун талд нь дугуйтай путиканд очиж М-О хаалга тогших үед нэг залуу хаалга тайлсан. Тэр үед М-О ороод хужаа нартай нийлээд миний нутгийг ухлаа гэж хэлээд улмаар үргэлжлүүлэн Казах хэлээр ярьж хаалга тайлсан залуу буюу Ш.Оийг нэг удаа мөргөж унагаасан. Тэгээд би араас нь орж М-Оыг салгах гэж байхад мухрын орноос сахалтай залуу буюу М.Эрдэмбилэг босож ирэхээр нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед М.Эрдэмбилэг юун хүмүүс вэ? юу болоод байна вэ? асуудлыг эвээр шийдье гэсэн. Тэр үед би тэгье тэгье гэж хэлээд ширээн дээр суух гэж байхад гаднаас Д.Г орж ирээд М.Эрдэмбилэгийг өшиглөсөн. Тэр үед орноос бас нэг залуу /Ш.Ш/ босож ирэх үед Д.М-О Шийг зодож байх үед Д.Г очиж Шийг гараараа цохиж байх шиг болсон. Тэр үед Ш аллаа, амь авраарай гэж путикнээс зугтааж гарсан ба араас нь М-О бид хоёр хөөсөн. Улмаар Ш путикнээс гарах үед бүдэрч газар унасан. Тэрээр босоод урд талын гэрүүдийн нэг рүү нь орчихсон бөгөөд араас нь Мэргэн-Оол, Г бид гурав орсон ба Ш хойморын орны хажууд очих үед араас нь М-О очиж улмаар оронд хэвтэж байсан Г.Б өндийж босож ирэх үед нэг удаа өшиглөсөн. Б нүүрээ дараад буцаж босох гэж байхаар нь би нэг удаа гараараа цохиж улмаар Бын хажуу талын оронд хэвтэж байсан Бийг М-О нэг удаа цохих үед босож зугтсан. Араас нь Ш бас гараад зугтсан. Би гэр рүү гүйж орох үед гэрэлгүй байсан тул хоймрын орны хажууд байсан ширээг харалгүй тээглэж улмаар дээр нь байсан юмнууд унаж байсан бөгөөд Ш, Б нар зугтахаар нь араас нь М-О бид хоёр хөөгөөд гарсан чинь гадаа зогсож байсан Ёын машин хөдлөөд яваад байхаар нь М-О, Г бид гурав очиж Тын машинд суугаад шууд Ёын машины араас явж улмаар үүрээр аймгийн төвд орж ирээд М-Оыг буулгаад шууд Ховд руу гараад явсан. Хэд хэдэн удаа ирэх гэсэн боловч Г айгаад зугтаад байсан бөгөөд сүүлд юу ч гэсэн хуулийн дагуу хариуцлагаа хүлээхээс өөр арга байхгүй гэж ирж Ш.Ш, Ш.О, М.Э нартай биечлэн уулзаж эр хүн шиг уучлалт гуйсан тэд ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэж уучилсан. Би ширээн дээр тээглэх үед унасан гэх багажийн үнийг Г.Бын дансанд шилжүүлж өгч, уучлалт гуйж утсаар ярьсан. Биднийг уучилсан. Бид согтуудаа түлш авах гэж очиж улмаар ямар нэгэн шалтгаангүйгээр зодоонд оролцож 4 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа харамсаж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 142-144 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
18. Шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Бид ирэх үед Д.Тын найз нь гэх Д.М-О гэж залуу тосож аваад тухайн өдөр аймгийн төвд хоноод маргааш нь буюу 06 дугаар сарын 26-ны өдөр Цэнгэл сум руу дагуулаад явсан. Цэнгэл суманд өдөржин голын эрэгт байсан ба маргааш нь буюу 06 дугаар сарын 27-ны өдрийн өглөө Цэнгэл хайрхан руу гараад буцаж бууж ирээд голын эрэгт усанд ороод хэсэг амарсан. Тэрээр орой явах болоод түлш хүрэлцэхгүй юм байна гэхэд Д.М-О би уурхайд ажиллаж байсан таньдаг хүмүүсээс түлш аваад өгнө гэж хэлснээр Л-200 маркийн машиныг Т жолоодож дотор нь Б, Энхээ гэж хүн бид дөрөв явсан. Харин приус 20-маркийн машиныг Ё жолоодож урд талд нь М-О, хойд талд нь Т, Зоригоо гэх залуу явсан. Тэрээр уурхай руу явж байх замд бидний урд явж байсан приус машин зогсож Д.М-О, Д.Т нар бууж уурхайд ажилладаг гэх залуучуудтай тааралдаад нэг шил архи уугаад цаашаа хөдөлсөн. Тэгээд 5-6 гэр барьсан уурхайн кемп гэж газарт очиж зогссон бөгөөд Приус машинаас Т, М-О нар буугаад гэрүүдийг чиглээд явсан байсан. Би Л-200 маркийн машинаас бууж хойд талаас нь түлш хийх сав хайсан чинь олдоогүй. Тэрээр Д.М-О, Д.Т нарын араас очсон чинь баруун талд нь байрлалтай путик дотор хүмүүсийн дуу гарсан ба орсон чинь Д.Т нэг сахалтай хүнтэй /М.Э/ тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан бөгөөд сүүлд мэдсэн юм барилцаж авсан зодолдож байсан ба Д.М-О наад талд нь нэг Казах залуутай /Ш.О/ Казакаар хэлээд зодож байсан. Тэгээд би юу болсныг нь ойлгохгүй Д.Тын барилцаж байсан сахалтай залууг 2 удаа өшиглөсөн. Дараа нь Д.М-О Казах залуутай зодолдохоо больж бас нэг махлагдуу /Ш.Ш/ залуутай зодолдож байхаар нь ширээнд байсан нэг төмөр шугамыг аваад баруун талын гар орчимд нь цохисон. Тэр үед Ш.Ш аллаа гэж хашхирч зугтаад путикнээс гарсан бөгөөд гарах үед путикний хаалганаас унаад газар унасан. Газар унаад гар хугарчихлаа, амь авраарай гэж хашхирч урд талын гэрийг зүглээд гүйсэн бөгөөд араас нь Д.М-О, Д.Т, хамгийн сүүлд би гүйж очсон чинь төмрөөр хийсэн гэр рүү орчихсон бөгөөд тэр гэрт эхлээд Д.М-О орсон ба араас нь Д.Т орсон. Тэгээд Д.М-Оын хөөж очсон залуу буюу Ш.Ш гэрийн хоймор хэсэгт очих үед хоймрын орноос нэг хүн босоод ирсэн /Г.Б/ бөгөөд тэр хүнийг Д.М-О нэг удаа өшиглөхөд цаашаа хараад суучихсан. Тэр үед Д.Т тухайн хүнийг нэг удаа гараараа цохисон. Тэр үед зүүн талын орноос нэг хүн /О.Б/ босоод ирсэн бөгөөд тэр хүнийг Д.М-О нэг өшиглөх үед О.Б босоод зугтаад гарсан. Тэр хүний араас Д.М-О, Д.Т наар хөөх гэж гүйх үед хоймрын орны урд байсан ширээнд тээглээд дээр нь байсан эд зүйлүүд газар унасан ба зугтаж гарсан хүний араас Д.М-О хөөгөөд явсан. Би Д.Тыг барьж авч гарсан чинь манай хамт явж байсан Приус 20 маркийн машин хөдлөөд явчихаар нь Д.Т, Д.М-О нарыг дагуулаад Л-200 маркийн машинд суугаад араас нь явсан. Бид уг нь түлш авахаар очсон боловч ямар учраас зодоон гарсныг нь мэдэхгүй зодоон гарсан байхаар нь учраа мэдэхгүй тэр хүмүүсийг зодчихсон юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Зодооны явцад эвдэрсэн багажны үнэ болох 892.000 төгрөгийг Г.Бын дансанд нь шилжүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хадам ээж цус харвасан, эхнэр Улаанбаатар хотод оюутан, 2 сартай хүүхэдтэй тул хүүхэд харах хүнгүй байна. Д.Т, Д.М-О бид гурав уулзаж Ш.Ш, Г.Э, Г.Б, Ш.О нараас уучлалт гуйж эмчилгээний мөнгийг нь төлж өгье гэсэн боловч ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, та нарыг уучилсан гэж хэлсэн. Иймд хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. ...Тухайн үед болсон асуудалд маш их харамсаж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.М-О, Д.Т, Д.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх шатанд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Д.М-О, Д.Т, Д.Г нар төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.М-О, Д.Т, Д.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Г нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Харин шүүгдэгч Д.Т урьд нь нийт 5 удаа, Д.М-О урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон уг шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.М-О, Д.Т, Д.Г нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 550 нэгж нь 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.М-О, Д.Т, Д.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч Д.М-О, Д.Т, Д.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ