| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0453/и |
| Дугаар | 486 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 13-р хороо 4-р хэсгийн 61 тоотод оршин суух, Халзан овгин Бэх-Влодяын Ариунтунгалаг /РД: КЮ76013008/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум Хан-Уулын 4-11 тоотод оршин суух Дархан дарж овгийн Шархүүы Элбэгбаяр /РД: КЮ75032317/
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Ариунтунгалаг, хариуцагч Ш.Гаюъяа, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч В.Ариунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Элбэгбаяртай 2010 онд гэрлэлтээ батлуулан 2012 оноос хойш хамт амьдарч 2014 оноос гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болоод тусдаа амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин Г.Цэлмүүн төрсөн. Гэрлэлтээ цуцлуулан охин Г.Цэлмүүнээ өөрийн асрамжид өөрийн асрамжиндаа авч Ш.Элбэгбаяргаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байнШ. Ш.Элбэгбаяр бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Г.Цэлмүүнд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч В.Ариунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ш.Элбэгбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Шархүүы Элбэгбаяр миний бие Бэх-Влодяын Ариунтунгалаггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаШ. 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байнШ. 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Г.Цэлмүүнд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байнШ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн асрамж дээр маргаангүй гэжээ.
Хариуцагч Ш.Элбэгбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох В.Ариунтунгалаггийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 0015 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Г.Цэлмүүний төрсөний бүртгэлийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагч Ш.Элбэгбаяргийн хариу тайлбар, Ш.Элбэгбаяргийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч В.Ариунтунгалаг, Ш.Элбэгбаяргаас гэрлэлтээ цуцлуулж, 2011 онд төрсөн охин Г.Цэлмүүнд тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Хариуцагч Ш.Элбэгбаяр гэрлэлтээ цуцлуулахаас татгалзахгүй, охин Г.Цэлмүүнд хүүхдийн тэтгэлэг төлнө хэж маргадаггүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд В.Ариунтунгалаг, Ш.Элбэгбаяр нар нь 2001 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсоныг 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас охин Г.Цэлмүүн 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байнШ.
Шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байх тул гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Охин Г.Цэлмүүн нь эхийн хамт амьдарч байгаа, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо ёс суртхууны байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийг эх В.Ариунтунгалаггийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. Иймд эцэг Ш.Элбэгбаяргаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан охин Г.Цэлмүүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч В.Ариунтунгалаг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хуульд заасны дагуу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ш.Элбэгбаяргаас дээрхи улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч В.Ариунтунгалагд олгохоор шийдвэрлэв. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ш.Элбэгбаяргаас улсын тэмдэгтийн хураамжид 28209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар Г.Цэлмүүнийг эх В.Ариунтунгалаггийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Элбэгбаяргаас охин Г.Цэлмүүнийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Элбэгбаяргаас гаргуулах хүүхдийн тэтгэлэг нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Ариунтунгалаггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Элбэгбаяргаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Ариунтунгалагд, 28209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус оруулахаар шийдвэрлэсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь Дундговь Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ