| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/00141/И |
| Дугаар | 153 |
| Огноо | 2016-10-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 153
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 1-р багт оршин суух Чулуут овогт Шархүүгийн Түвдэндорж /РД:КМ60072212/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цагаан овоо, Зүүн суугийн 3-13 тоотод оршин суух Мухдаг овогт Далантайн Буянбат /РД:КН53090274/-д холбогдох
300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Түвдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Түвдэндорж миний бие нь 2015 онд Д.Буянбатын Цагаан овоо багийн Гоёотын хонхорын бууцыг өөртэй нь тохиролцсоны улмаас худалдан авах гээд 2015 оны 06 дугаар сард 1 500 000 төгрөг өгөөд хороогоо авах гэтэл тус сумын багийн дарга эзэмшлийн газар худалдаж болохгүй гэсэн учир наймаа буцаад 1 200 000 төгрөг буцааж авсан. Үлдсэн 300 000 төгрөгийг өгч чадахгүй байгаа ба шүүхдээд ав гэсэн учир нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Буянбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.Буянбат би 2016 оны 09 дүгээр сарын 19-нд Ш.Түвдэрдоржид 300 000 төгрөгийн өрийг төлж барагдуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Түвдэрдорж нь хариуцагч Д.Буянбатаас 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 300000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулсан болох нь хариуцагчийн мөнгө шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын баримтаар тогтоогдож байна.
G:\Ajil\Shiidwer\№150_2016_10_04_Ш.Түвдэндорж_Д.Буянбат.docx
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж энэ тухай баримтаа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ш.Түвдэндоржийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9650 /есөн мянга зургаан зуун тавь/-н төгрөгний тавин хувь болох 4825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/-н төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төрийн сангийн 211000134959 тоот данснаас, 4825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/-н төгрөгийг хариуцагч Д.Буянбатаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Түвдэндоржид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ш.Түвдэндоржийн нэхэмжлэлтэй, Д.Буянбатад холбогдох 300000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Түвдэндоржийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9650 /есөн мянга зургаан зуун тав/-н төгрөгний тавин хувь болох 4825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/-н төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төрийн сангийн 211000134959 тоот данснаас, 4825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/-н төгрөгийг хариуцагч Д.Буянбатаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Түвдэндоржид олгосугай.
3.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА