| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/03670/И |
| Дугаар | 210/МА2025/01724 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01724
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04719 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох
10,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******ы нэр дээр “*******” ХХК-иас авсан зээлийн төлөлтийг сар бүр төлж дууссаны дараа “Приус-41” маркийн ******* дугаартай автомашиныг авахаар тохиролцож 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр түүний нөхөр *******ийн “*******” ХК дахь дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2. Автомашиныг хүлээн авч унаж явахад ******* нь хүч түрэмгийлэн машиныг булааж авч явсан. Цагдаад мэдэгдсэн боловч иргэд хоорондын асуудал байна гээд хүлээж аваагүй. “*******” ХХК-ийн дансанд 2022 оны 08 дугаар сарын 09, 18-ны өдөр нийт 10,800,000 төгрөг хийсэн. Гэтэл одоо машин ч үгүй, буцааж авсан мөнгө ч үгүй хохирсон.
1.3. *******, ******* нар худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан. ******* нь *******г нэхэмжлэгчийн нөхөр гэдгийг мэдэж байсан. Автомашинаа буцаагаад авсан, төлбөрт төлсөн мөнгө нь *******гийн данснаас орсон тул 10,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Да хүрээ зах дээр 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Приус-41” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******д худалдахаар аман байдлаар тохирч урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг авч үлдэгдэл мөнгийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр авч ББСБ-ын зээлийг хааж автомашиныг шилжүүлэхээр тохиролцсон.
2.2. Гэвч ******* нь харилцан тохиролцсон хугацаандаа ирэхгүй, мэдэгдэхгүй 4 сар орчим алга болсон. Цагдаагийн байгууллагад хандсаны эцэст машинаа авах үед машины суудлын бүрээс, баруун талын толь хагарсан, машины нүүрсэн яндан байхгүй байсан. ******* нь үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, гомдол саналгүй гэж хэлээч гээд ******* гомдол саналгүй гэж хэрэг нь хаагдсан. "*******" ХХК-ийн үнэлгээгээр 4,962,500 төгрөг, ББСБ-д төлөх төлбөр, хууль бусаар эзэмшиж ашигласаны төлбөр, сэтгэл санааны хохирол зэрэгт тооцож 10,800,000 төгрөгийг суутгаж буцаан өгөхгүйгээр харилцан тохирсон.
Нэхэмжлэгч ******* гэх хүнийг би огт танихгүй, тухайн хүнд машинаа худалдан борлуулсан зүйл байхгүй, хэрэв миний машиныг худалдан авахаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн бол тухайн мөнгийг би *******ас авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 10,800,000 /арван сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 187,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч *******г миний хувьд огт танихгүй бөгөөд тухайн хүнтэй уулзаж байгаагүй, мөн өөрийн автомашинаа түүнд худалдаагүй. Харин 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн улсын дугаартай автомашинаа ******* гэх хүнд худалдахаар болж, урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрийг нь 10 хоногийн дараа өгөхөөр тохирч миний машины авч явсан боловч хэлэлцэн тохирсон хугацаандаа мөнгөө буцааж өгөхгүй, утсаа авахгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж гомдол мэдээлэл гарган тухайн этгээдийг эрэн сурвалжилж байгаад 4 сарын дараа олж авто машинаа буцааж авсан. Хэрэгт авагдсан нотлох баримт дотор ******* нь *******тай гэр бүлийн харилцаатай, эхнэр нөхөр болох талаар баримт авагдаагүй, түүнчлэн *******н өмнөөс надаас авто машины төлбөрт төлсөн мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
4.2. Хэрэв *******н өмнөөс *******г надаас машины төлбөрт төлсөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж үзвэл миний машиныг надаас авч яваад 4 сарын хугацаанд унаж байхдаа эвдэж гэмтээсэн төлбөрийг хасах ёстой. "*******" ХХК-ийн үнэлгээгээр 4,962,500 төгрөг гарсан болно.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 10,800,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр улсын дугаартай “Приус-41” маркийн автомашиныг 27,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, *******н эзэмшилд шилжүүлэн өгсөн.
3.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д улсын дугаартай “Приус-41” маркийн автомашины төлбөрт 10,800,000 төгрөг /2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн, “*******” ХК дахь ******* тоот данснаас автомашины үнэд 10,000,000 төгрөгийг *******ийн эзэмшлийн, “*******” ХК дахь тоот дансанд “машины урьдчилгаа ” гэх, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “*******” ХХК-ийн эзэмшлийн, “*******” ХК дахь тоот дансанд 500,000 төгрөгийг “g/d 200000958, ” гэх, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийг “” гэх утгыг тус тус зааж/ шилжүүлсэн.
3.3. Гэрч нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “тухайн өдөр манай дүү машинаа зарах гэж байна гэсэн, ...тэр хүнийх нь нэрийг санахгүй байна, ...одоо 10,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд наадмын дараа үлдэгдэл мөнгөө өгөөд шилжүүлж авна гэж байсан. ...эрэгтэй хүн байсан” гэж, гэрч ******* нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр *******аас машин авсан. ******* бид хоёр байсан. 5 цаг болох дөхөөд бүх юм хаагдсан тул шилжүүлэг хийж чадаагүй, банк бус дээр очиж чадаагүй, ирээд машинаа авна гэж тохиролцсон. Тэр мөнгө *******гаас гарсан. Нотариат орж чадаагүй тул төлбөрийн бичиг үйлдээд 10,000,000 төгрөг өгөөд машинаа аваад явсан.” гэж тус тус мэдүүлжээ.
4. Дээрх хэргийн баримтууд болон гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл *******, ******* нар нь мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, ******* нь автомашины эзэмшлийг *******д шилжүүлсэн байна. Иймд тэдгээрийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулахыг хууль шаардахгүй.
Иймд талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа амаар байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
4.1. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд гэрээнээс үүсэх үүргийн харилцаа бий болсон байхад бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг дээрх байдлаар залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
5. Хариуцагч ******* нь *******, ******* нарыг автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэх төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 2022 оны 10 дугаар сард автомашиныг өөрийн зэмшилдээ буцаан авсан байна.
5.1. Ийнхүү хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу *******аас гэрээний үүрэгт шилжүүлж авсан 10,800,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.
Иймээс “...******* автомашиныг худалдан авах хэлцэл хийгээгүй учир шилжүүлсэн 10,800,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй” гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэвч хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Иймээс автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирлын талаар нэхэмжлэл гарган шаардах боломжтой талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04719 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.АЗБАЯР