Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 156

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг,Цагаан-Овоо оршин суух Хотон овогт Мэндбаярын Хүрэлбаатар /РД:ТЕ63112214/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-16-39 тоотод оршин суух хаягтай, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо багт түр оршин суух Хатгид овогт Сүхбаатарын Золбоо /РД:ФА83101177/-д холбогдох 4.597.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“2015 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд миний төлөөлүүлэгч М.Хүрэлбаатар дээр Эрдэнэбат гэх залуу ирээд манай найзад түлшний хэрэг болоод байгаа юм, би танаас түлш зээлээр авъя гэж хэлээд нэг литр түлшийг 1500 төгрөгөөр бодож 3 тонн 65 литр түлшийг зээлээр авсан байдаг.

Ингээд зээлээр авсан түлшээ найз С.Золбоод өгсөн байдаг бөгөөд Золбоо нь Хүрэлбаатарт мөнгийг маргааш өгнө, одоо өгнө гэсээр өдийг хүртэл түлшний мөнгийг төлөөгүй байна.

С.Золбоо нь дээрх мөнгийг М.Хүрэлбаатарт 2016 оны 07 дугаар сарын 11-ээс өмнө 4,597,500 төгрөгийг 3 таслаад өгнө гэж бичгээр гарын үсэг зурж өгсөн боловч, заасан хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй. Иймд С.Золбоогоос 4,597,500 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Золбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:“Сүхбаатар овогтой Золбоо миний бие нь иргэн Хүрэлбаатараас 3 тонн 65 литр буюу 4,597,500 төгрөг буюу нэг литр нь 1500 төгрөгөөр бодож авсан нь үнэн болно. Учир нь С.Золбоо миний бие нь найз болох Мөнхтулга, найзын ах болох Энх-Амгалан нь надтай найзаар дамжуулан утсаар ярьж Энержи ресурс компаниас Чойрын чиглэлд “Таван толгой коул” гэдэг компани руу нүүрс тээвэрлэх учиртай. Тэгэхээр миний дүү үүний тээврийг ахдаа олж өгнө үү ? гэсэн. Тээвэр зуучлалын цалин авах боломж байгаа шүү гэсний үндсэн дээр итгэлцлийн үндсэн дээр зохих гэрээгүйгээр зуучилж эхэлсэн болно. тэр нь 2014 оны 07 дугаар сарын 18-аас эхлэн давтамжаар 1 удаа 20-30 мянган тн нүүрс тээвэрлүүлэн 2015 оны 07 дугаар сар хүрсэн. Энэ хугацаанд тээврийн хөлс надаар дамжин цаг хугацаанд нь өгдөг байсан. Тэгээд 07 сарын 03-нд 1200 тн тээвэрлэх боллоо гээд урьдчилгаа мөнгө одоохон хийнэ гэсээр машинуудыг ачаанд нь оруулсан. Тэгээд түүнээс хойш зээлээр түлшээ хийгээд тээвэрт гарган тооцоог хийнэ гэсээр 07 сарын 06-нд дахин ачуулсан. Энэ цагаас хойш өнөөг хүртэл Оросоос мөнгө орж ирээгүй гэсэн шалтгаанаар тооцоо хойшлогдсоор иргэн Хүрэлбаатартай ийм асуудалд хүрлээ. Салын цалин болох 800.000-1.000.000 төгрөгийг сард төлж барагдуулах дунд нь боломж гарвал үлдэгдлийг нь богино хугацаанд барагдуулна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:”Нэхэмжлэгч М.Хүрэлбаатар нь Золбоод холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 4.597.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Золбоо нь хариу тайлбартаа: ....Хүрэлбаатараас 3 тн 65 литр түлшийг нэг литрийг нь 1500 төгрөгөөр бодож нийт 4,597,500 төгрөгийн түлшийг авсан нь үнэн болно. Дээрх мөнгийг сарын цалин болох тодорхой орлогоос 2016 оны 11 сараас эхлэн 800,000-1,000,000 төгрөгийг, дунд нь боломж гарвал үлдэгдлийг богино хугацаанд барагдуулна...” гэжээ. Хариуцагч С.Золбоо нь нэхэмжлэгч М.Хүрэлбаатарын нэхэмжилсэн 4,597,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, мөн оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр 800,000-1,000,000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь 3 тонн 65 литр түлшний төлбөр болох 4,597,500 төгрөгийг хариуцагч С.Золбоогоос гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Золбоо нь 2015 оны 07 дугаар сарын 04-06-ны хооронд 3 тонн 65 литр түлшийг литрийг нь 1500 төгрөгөөр тооцож, нийт 4,597,500 төгрөгийн түлшийг зээлээр авахаар тохиролцон түлшээ авсан бөгөөд 4.597.500 төгрөгийг төлж барагдуулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбараа шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч С.Золбоо нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага 4,597,500 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбараа шүүхэд гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Түлш зээлээр худалдах худалдан авах хэлцлийн төлбөрт 4,597,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Золбоо хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,550 төгрөгөөс 44,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 44275 төгрөг, хариуцагч С.Золбоогоос 44,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Хүрэлбаатарт олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО