| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0042/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/72 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/72
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч Д.Х-ны өмгөөлөгч О.Хишигсүрэн,
Шүүгдэгч Ж.М-, Ж.Ж-, Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ж-ын М-, М овгийн Ж-ийн Ж-, З овгийн Д-гийн Х- нарт холбогдох эрүүгийн 1927000410019 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум ___ баг “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум ___ баг “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эцгийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум ___ баг “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овгийн Д-гийн Х- /РД: ___/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.М-, Ж.Ж-, Д.Х- нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багийн нутаг “___” гэх газраас хохирогч Н.Д-гийн 2 тооны адууг хулгайлж, хохирогч Н.Д-д 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.М- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б- гэх найзтайгаа Өвөрхангай аймгийн Хужирт сумын төв орсон. Би Б- гэх найзтайгаа ахынд нь хоносон. Маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө Ж.Ж- над руу утсаар ярьсан. Намайг хаана байна гэж асуусан би Хужирт сумын төв дээр байна гэж хэлсэн. Тэгээд Ж.Ж- утсаа тасласан. Үдээс хойш Ж.Ж- над руу дахин утсаар залгаж хаана байгааг асуусан би Хужирт сумын төвөөс гарах гэж байна гэж хэлсэн. Тэгсэн Ж.Ж- би Хархорин сумын Шунхлай клонк дээр бензин авч байна хоёулаа уулзъя гэж хэлсэн. Тэгээд Ж.Ж-, Д.Х- бид 3 Хужирт сумын хойно уулзсан. Ж.Ж- намайг айл заагаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед яг ямар айл заалгахаа хэлээгүй. Би тэгэхээр нь мотоциклио Б- гэх найздаа өгөөд явуулсан. Бид 3 сундалаад нэг толгод дээр гарсан. Тухайн үед бүрий тасарч байсан. Толгод дээр гарахад 2 азарга адуу байсан. Нэг азарга адууг нь бид 3 саравчинд хашиж байгаад дотроос нь 2 морь барьж авсан. Би мотоциклио унаад Ж.Ж-, Д.Х- хоёр нөгөө 2 морийг унаж ирсэн” гэв.
Шүүгдэгч Ж.Ж- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2019 оны 01 дүгээр сарын 20-нд манай эхнэр, хүүхэд хоёр эмнэлэгт хэвтээд 20-иод хоносон байсан. Би эмнэлэг рүү эхнэр, хүүхдийнхээ хоолыг өгөх гээд явж байтал Д.Х- усны сав ганзагласан мотоциклтой явж байсан. Би Д.Х-г дуудаад намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлээд бид хоёр манайд очсон. Би тухайн үед эхнэр, хүүхэдтэйгээ байр түрээслэж амьдардаг байсан. Би Д.Х-г хоёулаа Хужирт сум орчихоод ирье гэж хэлсэн. Тэгэхдээ би Ж.М-тэй утсаар ярьчихсан байсан. Би Д.Х-ны мотоциклд бензин хийгээд бид хоёр Хужирт сум руу явсан. Тухайн үед цагаан сарын морь барьж авна гэж байхгүй. Бид 3 морийг саравчинд хашиж бариад Д.Х- бид хоёр унаж ирсэн” гэв.
Шүүгдэгч Д.Х- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөдөөнөөс ус авахаар төвийн гэртээ ирсэн. Маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө худгаас усаа авчихаад мотоциклтой явж байтал Ж.Ж-тай таарсан. Ж.Ж- намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Би Ж.Ж-г гэрт нь хүргэж өгсөн. Бид хоёр гэрт нь юм яриад сууж байтал Ж.Ж- надад хэлэхдээ хүүхдийн бие муу, бас байрны мөнгө олох гээд байна. Ах нь Хужирт сум орж хүнээс мөнгө зээлэх ёстой гэж хэлсэн. Тэгээд намайг Хужирт сум руу хүргээд өгөөч гэсэн. Би бензин муутай гэсэн чинь хүнээс мөнгө зээлээд миний мотоциклд бензин хийж өгсөн. Би Ж.Ж-г Хужирт сумын төв хүргэж өгөхөөр хамт явсан. Хужирт сумын хойно очоод бид хоёр зогссон. Ж.Ж- зогсоод Мийгаатай утсаар яръя цаадах чинь Хужиртад байгаа гэж хэлсэн. Удалгүй Ж.М- нэг жижгэвтэр бор залуутай мотоциклтой ирсэн. Бид 4 хамт сууж байтал Ж.М- нөгөө залуугаа чи одоо явж байдаа би энэ хоёртой сундалж яваад айл зааж өгөх хэрэгтэй боллоо гэж хэлээд нөгөө залуугаа явуулсан. Бид 3 тэнд жаахан сууж байгаад баруун хойд талын бор толгод дээр гарч суусан. Тэнд сууж байхдаа Ж.Ж-, Ж.М- хоёр энэ хавиас ганц, хоёр адуу аваад явчихъя гэж ярилцсан. Би тухайн үед тэр хоёрт би тийм зүйл хийхгүй одоо явлаа гэж хэлтэл нэгэнт энэ хүртэл яваад ирсэн юм чинь мотоциклио унаад бид хоёрын унаажуулчих гэж ярьсан. Орой болохоор нь нэг азарга адууг айлын хашаанд хашиж хоёр морь барьж авсан. Намайг нэг морийг нь унаад явчих гэсэн. Би газар мэдэхгүй ш дээ гэхэд Ж.М-, би та хоёрт мотоцикл унаад газар заагаад өгнө та хоёр морио унаад намайг дагаад яв гэж хэлсэн. Тийм л зүйл болсон” гэв.
Хохирогч Н-ийн Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Өвөрангай аймгийн Хужирт сумын нутаг “___” гэх газраас жижиг сартай хонгор морь, хонгор морь тус тус алдсан. Тухайн үед ойр орчмоороо их хайсан боловч сураг гараагүй. Тэгсэн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагаас утсаар яриад адууг чинь олчихлоо гэж хэлсэн. Манай унаган адуунууд байсан. Манай адуу Хужирт сумын араар дунд овоо, цагаан шонх, ___ гэх газруудад байдаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр харсан чинь манай адуу “___” гэх газар бүрэн байсан юм. Би М- гэх залууг нь мэднэ. Харин Х-, Ж- нарыг мэдэхгүй. Би гомдолтой байна. Адуу малаа хайж зардал их гарсан тул зардлыг нөхөн төлүүлмээр байна. Шүүх хуралд суухгүй. Адууг хайсан мөн Хархорин сумаас Хужирт суманд автомашинд ачиж авчирсан бензин түлшний мөнгө болох 162.150 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 28, 20-21, 121 дүгээр хуудас/
Гэрч Э-ийн И- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө сэрсэн чинь манай хашаа дотор хонгор морь уяатай байсан. Тэгсэн удалгүй Ж- над руу утсаар яриад миний морь байгаа юм. Би хүнээс өрөндөө авсан юм гэж надад утсаар хэлсэн. Би энэ морийг хурдан ирж ав гэж хэлсэн чинь Ж- ирээд аваад явсан. Би урд өдөр нь Заамар сумаас ирээд гэртээ согтуу унтаж байсан юм. Тэгсэн тэр шөнө манай хашаан дотор хонгор морь уяатай байсан. Хэн хэн хаашаа явсан талаар мэдээгүй. Жижиг сартай хонгор морь байсан. Эм тамганы талаар сайн анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 23 дугаар хуудас/,
Гэрч С-гийн О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед ногоон хочит М- зээл авах гээд ирсэн. Тэгэхээр нь би зээл өгөхгүй гэсэн чинь М- би хонгор морио танай хашаанд үлдээгээд маргааш мөнгө авч ирээд хонгор морийг авъя гээд гуйгаад байхаар нь морийг нь авч үлдээд 30.000 төгрөгийн хүнс зээлүүлсэн. Манай дэлгүүрт М- урд нь 30.000 төгрөгийн зээлтэй байсан юм. Тэгээд нийт 60.000 төгрөгийн өрөндөө хонгор морио үлдээсэн юм. Миний морь гэж надад хэлсэн. Би сайн анзаарч хараагүй хонгор зүстэй морь л байсан. Хонуулаад маргааш нь авна гэж хэлээд аваад явсан. М- нь цагаас сар болохоос өмнө ганцаараа манай дэлгүүрт орж ирсэн. Тухайн үед би дэлгүүрийнхээ арын өрөөнд дээл оёж байсан. Тэгээд орж ирээд хүнсний юм зээлнэ гэж хэлсэн. Тэгээд өгөхгүй гэж хэлсэн. Гэтэл унаж яваа морио танай хашаанд уяж үлдээгээд юм зээлээд аваад явъя маргааш өдөр морио аваад таны мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгээд манай хашаанд оруулж хашааны баруун хойд талын буланд хонгор зүсмийн морь уясан. М- яаж морь авчирсан талаар тухайн морь эмээл хазааргүй байсан. Тэр өдрийн маргааш нь цагдаа нар ирээд М-гийн өгсөн морийг үзэж улмаар авч явсан. Манай хүнсний дэлгүүрт Хархорин сумын ___ багийн Өл ___ тоот хаяг дээр байдаг бөгөөд ертөнцийн баруун тийш харсан “Түгээмэл” нэртэй 8 нэрийн дэлгүүр байдаг. М- тэрнээс хойш надад мөнгө төгрөгөө өгөөгүй. М-тэй холбогдож чадаагүй түүнийг хаана байгаа талаар мэдэхгүй. Би М-гээс мал мах худалдаж аваагүй. М- надад өмнө нь 30000 төгрөгийн өглөг байсан. Түүн дээр нэмж тухайн үед 30000 төгрөгийн бэлэн гоймон, талх ундаа, ганц пиво авсан. М-г тухайн үед хоол ундгүй таниас гуйж байна гэж хэлээд байхаар нь өрөвдөж зээл өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх 24, 122 дугаар хуудас/
Гэрч Г-ийн Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Х- цэргийн албанд яваагүй. Би М- болон Ж- нартай төрөл садангийн холбоо байхгүй. М- тэр болгон манай хүүхдүүдтэй үерхэж нөхөрлөөд байдаггүй. Харин Ж- болохоор нэг хэсэг манай гэрт цуг амьдардаг байсан. Ж- нь өөрийн гэсэн гэр орон байхгүй хүүхэд байгаа юм. Энэ жил нэг эхнэртэй болоод Хархорин сумын төвд амьдраад байх болсон байсан. Миний хүү Х- нь Ж-тай хамт байсан болохоор цуг нийлж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /хх 124-125 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ж.М-, Ж.Ж-, Д.Х- нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багийн нутаг “___” гэх газраас хохирогч Н.Д-гийн 2 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Өвөрангай аймгийн Хужирт сумын нутаг “___” гэх газраас жижиг сартай хонгор морь, хонгор морь тус тус алдсан. Тухайн үед ойр орчмоороо их хайсан боловч сураг гараагүй. Тэгсэн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагаас утсаар яриад адууг чинь олчихлоо гэж хэлсэн. Манай унаган адуунууд байсан. Манай адуу Хужирт сумын араар дунд овоо, цагаан шонх, ___ гэх газруудад байдаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр харсан чинь манай адуу “___” гэх газар бүрэн байсан юм. Би М- гэх залууг нь мэднэ. Харин Х-,Ж- нарыг мэдэхгүй. Би гомдолтой байна. Адуу малаа хайж зардалд их гарсан тул зардлыг нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 20-21, 121/, гэрч Э.И-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө сэрсэн чинь манай хашаа дотор хонгор морь уяатай байсан. Тэгсэн удалгүй Ж- над руу утсаар яриад миний морь байгаа юм. Би хүнээс өрөндөө авсан юм гэж надад утсаар хэлсэн. Би энэ морийг хурдан ирж ав гэж хэлсэн чинь Ж- ирээд аваад явсан. Би урд өдөр нь Заамар сумаас ирээд гэртээ согтуу унтаж байсан юм. Тэгсэн тэр шөнө манай хашаан дотор хонгор морь уяатай байсан. Хэн хэн хаашаа явсан талаар мэдээгүй. Жижиг сартай хонгор морь байсан. Эм тамганы талаар сайн анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 23/, гэрч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед ногоон хочит М- зээл авах гээд ирсэн. Тэгэхээр нь би зээл өгөхгүй гэсэн чинь М- би хонгор морио танай хашаанд үлдээгээд маргааш мөнгө авч ирээд хонгор морийг авъя гээд гуйгаад байхаар нь морийг нь авч үлдээд 30.000 төгрөгийн хүнс зээлүүлсэн. Манай дэлгүүрт М- урд нь 30.000 төгрөгийн зээлтэй байсан юм. Тэгээд нийт 60.000 төгрөгийн өрөндөө хонгор морио үлдээсэн юм. Миний морь гэж надад хэлсэн. Би сайн анзаарч хараагүй хонгор зүстэй морь л байсан. Хонуулаад маргааш нь авна гэж хэлээд аваад явсан. М- нь цагаас сар болохоос өмнө ганцаараа манай дэлгүүрт орж ирсэн. Тухайн үед би дэлгүүрийнхээ арын өрөөнд дээл оёж байсан. Тэгээд орж ирээд хүнсний юм зээлнэ гэж хэлсэн. Тэгээд өгөхгүй гэж хэлсэн. Гэтэл унаж яваа морио танай хашаанд уяж үлдээгээд юм зээлээд аваад явъя маргааш өдөр морио аваад таны мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгээд манай хашаанд оруулж хашааны баруун хойд талын буланд хонгор зүсмийн морь уясан. М- яаж морь авчирсан талаар тухайн морь эмээл хазааргүй байсан. Тэр өдрийн маргааш нь цагдаа нар ирээд М-гийн өгсөн морийг үзэж улмаар авя явсан. Манай хүнсний дэлгүүрт Хархорин сумын Вангийн овоо багийн Өл 17-1 тоот хаяг дээр байдаг бөгөөд ертөнцийн баруун тийш харсан “Түгээмэл” нэртэй 8 нэрийн дэлгүүр байдаг. М- тэрнээс хойш надад мөнгө төгрөгөө өгөөгүй. М-тэй холбогдож чадаагүй түүнийг хаана байгаа талаар мэдэхгүй. Би М-гээс мал мах худалдаж аваагүй. М- надад нь өмнө нь 30000 төгрөгийн өглөг байсан. Түүн дээр нэмж тухайн үед 30000 төгрөгийн бэлэн гоймон, талх ундаа, ганц пиво авсан. М-г тухайн үед хоол ундгүй таниас гуйж байна гэж хэлээд байхаар нь өрөвдөж зээл өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх 24, 122/, гэрч Г.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “Миний хүү Х- цэргийн албан яваагүй. Би М- болон Ж- нартай төрөл садангийн холбоо байхгүй. М- тэрболгон манай хүүхдүүдтэй үерхэж нөхөрлөөд байдаггүй. Харин Ж- болохоор нэг хэсэг манай гэрт цуг амьдардаг байсан. Ж- нь өөрийн гэсэн гэр орох байхгүй хүүхэд байгаа юм. Энэ жил нэг эхнэртэй болоод Хархорин сумын төвд амьдраад байх болсон байсан. Миний хүү Х- нь Ж-тай хамт байсан болохоор цуг нийлж байгаа байх” гэсэн мэдүүлэг /хх 124-125/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоолууд, тогтоол танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх 1-8, 107-110/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/, яллагдагч Ж.Ж-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15 дугаар хуудас/, мөрдөгч ахлах дэслэгч Ц.Самдантүвдэнгийн хойшлуулшгүй ажиллагааны явцад хохирогчийн алдсан гэх жижиг сартай хонгор морь, хонгор зүсний морийг цагдаагийн хэлтэст авч ирсэн талаарх тэмдэглэл, хохирогч Н.Д-д 2 морийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16-18/, яллагдагч Ж.М-, Ж.Ж-, Д.Х- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 120.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийн үнэлгээ /хх 128/, хохирогч Н.Д-гийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх 117-118/, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ж.М-, Ж.Ж-, Д.Х- нарын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.М-, Ж.Ж-, Д.Х- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ж.М-, Ж.Ж-, Д.Х- нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.М-, Ж.Ж-, Д.Х- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд шүүх тооцсон болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Ж.М-, Ж.Ж-, Д.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.М-, Ж.Ж-, Д.Х- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтай оногдуулсан болно.
Хохирогч Н.Д нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ “Шүүх хуралд суухгүй, надад нааш цааш явсан бензины мөнгө 190.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар /хх 118/ 162.150 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтаар тооцож, үлдсэн 27.850 төгрөгийг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.М-, Ж.Ж- нар нь хохирогчид учирсан хохирлыг бид 2 төлж барагдуулна, Х- хулгай хийх гэж байгаа гэдгийг мэдээгүй байсан учраас хамааралгүй юм гэж тайлбарласан. Иймд шүүгдэгч Ж.Ж-гаас 81.075 төгрөг, шүүгдэгч Ж.М-гээс 81.075 төгрөгийг тус тус гаргуулж нийт 162.150 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Д-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Х-ны өмгөөлөгч О.Хишигсүрэн нь шүүх хуралдаанд “Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан мотоцикл ямар байдлаар алга болсныг тогтоох боломж байхгүй. Тухайн мотоциклийг гэмт хэрэг үйлдэх үедээ ямар байдлаар ашигласан гэдгийг хавтаст хэрэгт тодорхой тогтоогоогүй байдаг. Тийм учраас мотоциклийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаагүй гэж үзээд мотоциклийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор мотоцикл ашигласан нь тогтоогддог учраас шүүгдэгч Д.Х-ны өмгөөлөгч О.Хишигсүрэнгийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Ж.М- 13 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 13 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас 104 цагийг хасах,
шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх,
шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 120.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.М-гээс 40.000 төгрөг, шүүгдэгч Ж.Ж-гаас 40.000 төгрөг, шүүгдэгч Д.Х-наас 40.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгох,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Ж-, Д.Х- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.М- нь 13 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хохирогч Н.Д-г 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдааны товыг 99202261 дугаартай утсаар мэдэгдэхэд “Шүүх хуралд суухгүй, надад нааш цааш явсан бензины мөнгө 190.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн бөгөөд хохирогч Н.Д-г шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН