| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00161/И |
| Дугаар | 158 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 158
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороонд байрлах Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Ямаан хүрэн 4-6 тоотод оршин суух, Цэзгэр овогт НүрзэдийнБатмөнх /РД:КН76051074/-д холбогдох,
Цалингийн зээлийн гэрээний үүрэг 10,039,927 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Иргэн Нүрзэдийн Батмөнх нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3019-2013/176 тоот Цалингийн зээлийн гэрээбайгуулан 15 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Н.Батмөнх ньтус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаандтөлөлгүй 2015 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 8 495 464 төгрөг, үндсэн хүү 1 435 866төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108 597 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Зээлдэгч Н.Батмөнхийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээхугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар 225.-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн227.1 болон 451.1-т заасны дагуу 8 495 464 төгрөг зээл, зээлийн хүү 1 435 866 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108 597 төгрөг,нийт 10 039 927 төгрөг болон урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч Н.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Иргэн Н.Баттөнх би 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Капитрон банк ХХК-тай 3019-2013/176 тоот Цалингийн зээлийнгэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Ингээд зээлсэн мөнгөөхугацаандаа төлж байгаад ажиллаж байсан Тавантолгой транс-1 компанийн үйл ажиллагаа зогсож ажилгүй болсон. Тус банкнаасавсан зээлээ төлж барагдуулах болно. Би Капитрон банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээнзөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хариуцагч Н.Батмөнхөд холбогдуулан цалингийн зээлийн гэрээний үүрэг 10,039,927 төгрөггаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Н.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,039,927 төгрөгийг нэхэмжлэгч Капитрон банк ХХК-нд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тусудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Батмөнхөд холбогдох цалингийн зээлийн гэрээний үүрэг 10,039,927 төгрөггаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Батмөнх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 175,589төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000134959 тоот данснаас 87,794.5 төгрөгийг, мөнхариуцагч Н.Батмөнхөөс 87,794.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайнасуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА