| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/00144/И |
| Дугаар | 159 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 159
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Бага булагийн 10-08 тоотод оршин суух Ногоонууд овогт Тогоогийн Гантулга /РД:КЙ78031566/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2-р баг, шар довын 13-2 тоотод оршин суух Бүргээ овогт Өрнөхбаярын Нандинцэцэг /РД:КГ89072422/-т холбогдох
3 625 030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Нандинцэцэг нь Дөлгөөн маркет дэлгүүрээс 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 05 дугаар сар хүртэл хүнсний бүтээгдэхүүн зээлээр авсан боловч өнөөг хүртэл төлбөрөө төлөөгүй тул 3 625 030 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Ө.Нандинцэцэг миний бие нь Дөлгөөн супер маркетад 3 625 030 төгрөгийн үнэтэй нь үнэн болно. Иймээс Т.Гантулгатай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 26-наас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сар болгон 5595059765 тоот дансанд 1 000 000 төгрөг хийж барагдуулахаар болов. Үлдэгдэл 625 030 төгрөгийг мөн энэ 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Гантулга нь хариуцагч Ө.Нандинцэцэгээс 3 625 030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 26-наас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сар болгон 5595059765 тоот дансанд 1 000 000 төгрөг, үлдэгдэл 625 030 төгрөгийг мөн энэ 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
G:\Ajil\Shiidwer\№160_2016_10_20_T.Gantulga_U.Nandintsetseg.docx
Зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан энэ тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчдын эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 72950 /далан хоёр мянга есөн зуун тавь/-н төгрөгний тавин хувь болох 36475 /гучин зургаан мянга дөрвөн зуун далан тав/-н төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төрийн сангийн 211000134959 тоот данснаас, 36475 /гучин зургаан мянга дөрвөн зуун далан тав/-н төгрөгийг хариуцагч Ө.Нандинцэцэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Гантулгад олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т.Гантулгын нэхэмжлэлтэй, Ө.Нандинцэцэгт холбогдох 3 625 030 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 26-наас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сар болгон 5595059765 тоот дансанд 1 000 000 төгрөг, үлдэгдэл 625 030 төгрөгийг мөн энэ 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 72950 /далан хоёр мянга есөн зуун тавь/-н төгрөгний тавин хувь болох 36475 /гучин зургаан мянга дөрвөн зуун далан тав/-н төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төрийн сангийн 211000134959 тоот данснаас, 36475 /гучин зургаан мянга дөрвөн зуун далан тав/-н төгрөгийг хариуцагч Ө.Нандинцэцэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Гантулгад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА