| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0074/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/78 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/78
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням
Улсын яллагч: Д.Бат-Өлзий
Шүүгдэгч: О.Э-, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн О-ын Э-д холбогдох эрүүгийн 1927002180072 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум сумын ___ баг ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн О-ын Э- /___/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э- нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн ___ тоотод оршин суух хохирогч Э.Ч-ын толгойн тус газар нь аягаар цохиж хагалан толгойд нь шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч О.Э- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Э.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны орой 20 цаг 00 минутын орчим ажлаа тараад гэртээ ирсэн. Манай гэрт аав О.Э-, манай 4 настай хүү Б.Ө-, манай авын төрсөн эгч О.Ц- нар байсан. Тэгээд би аав О.Э-д хандаж маргааш манай нөхөр Д.Д-гийнд аав, ээж нь намайг гуйж ирнэ гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь манай аав О.Э- уурлаж пизда чинь хүнтэй гэр бүл болох гэлээ гээд намайг загнаад байсан. Маргаан болох үед би гэрийн хойморт байдаг ширээний хажууд сууж байсан чинь манай аав О.Э- тогооны савны өмнө бор өнгийн модон аяганд цай ууж байгаад цай ууж байсан аяга над руу шидсэн. Манай аав О.Э-гийн шидсэн модон аяга нь миний толгой орчим онож миний толгойг хагалсан. Тэгээд аав гэрээс гараад явсан. Харин би нэгдсэн эмнэлэг орж Д- эмчид үзүүлж толгойн оройдоо намайг ширхэг оёдол тавьсан. Маргаан болох үед манай өөр ямар нэгэн байдлаар намайг зодоогүй. Одоо миний бие эрүүл блсон. Маргаан болох үед манай гэрт аавын төрсөн эгч О.Ц- байсан” гэсэн мэдүүлэг /хх 30-31/
Гэрч О.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны орой 20 цаг 00 минутаны орчим өөрийн төрсөн дүү О.Э-тай хамт гэрт нь байж байсан чинь миний төрсөн дүү О.Э-ы охин Э.Ч- ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд О.Э-, Э.Ч- бид нар хоолоо идсэн. Тэгээд Э.Ч- О.Э-д хандаж, ааваа та маргааш манай нөхрийн аав, ээж нь ирж намайг гуйх байх та тэр хүмүүст би Э.Ч-ыг ажлаас нь гаргахгүй шүү гэж хэлээрэй гэж байгаа бололтой байсан. Тэгээд Э.Ч- ширээний хажууд хоол идэж байгаад О.Э-тай бага зэрэг маргалдаж О.Э-ыг зайл муу өвгөн чинь гэж О.Э-ыг хэлсэн чинь О.Э- тогооны савны өмнө цай ууж байгаад аяга Э.Ч- руу шидсэн чинь О.Э-ы шидсэн аяга Э.Ч-ын толгой орчим газар онож Э.Ч-ыг толгойг хагалчихсан. Тэгээд О.Э- гэрээс гараад зугтаасан. Харин араас нь Э.Ч толгойноос нь цус гарсан байдалтай гараад явсан. Тэгээд би О.Э-ыд жаахан сууж байгаад гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх 33/
Гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр жижүүртэй байсан. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны орой 20 цаг 30 минутанд Э- овогтой Ч- толгойгоо хагалуулсан байдалтай эмнэлгийн жижүүр дээр ирсэн. Тухайн үед би Э.Ч-д цус тогтоох эмчилгээ хийж Э.Ч-ын толгойд 6-7 ширхэг оёдол тавьж, боолт хийж өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /хх 35/
Гэрч Н.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны орой 21 цаг 00 минутын орчим ажлаа тараад гэрээдээ явж байсан чинь манай нагац дүү Э.Ч- миний утас руу залгаж би эмнэлэг дээр байна хүрээд ир гэж хэлээд уйлсан. Тэгээд би эмнэлэгийн боолтны өрөөнд гүйгээд орсон чинь Э.Ч-ын толгой орчим хагарчихсан эмч нар боолт хийгээд байж байсан. Тэгээд би Э.Ч-аас юу болсон талаар асуусан чинь манай аав О.Э- миний толгой руу аяга шидээд миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд эмч нар Э.Ч-ын толгойд нэлээд хэдэн ширхэг оёдол тавьсан байх” гэсэн мэдүүлэг /хх 34/
Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №439 дугаартай дүгнэлт: “1. Э.Ч-ын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 38/,
Шүүгдэгч О.Э- нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ баг ___ тоотод оршин суух иргэн Э.Ч-ын толгойн тус газар аягаар цохиж хагалан толгойнд нь шарх гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Ч- /хх 30-31/, гэрч О.Ц /хх 33/, Ц.Д /хх 35/, Н.С /хх 34/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх 38/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч О.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч О.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн 1 ширхэг модон аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН