| Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза , тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж, Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын *** дугаар багийн оршин суугч, Х овогт К.Н ы нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад ; Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/163 дугаартай Газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгох-ыг хүссэн тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: К.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанхус сумын Засаг даргын орлогч Ж.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч А.Еркегүл, гэрч К.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: болон шүүх хуралдаанд гаргасан лийн талаарх тайлбартаа: Монгол улсын иргэн К.Н би Газрын тухай хуульд нийцүүлэн холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн зохих журмын дагуу Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/33 дугаар захирамжаар Улаанхус сумын 6 дугаар багийн Хар уул-ын Майхара хэмээх газраас 700 м2 газрыг 30 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалттай өөрийн эзэмшилдээ хууль ёсоор авсан юм. Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлын ажилтай Д.Т надад 000616065 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон 2182 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ хийсэн юм. Ингээд би хууль ёсоор эзэмшилдээ авсан 700 м2 газарт 2016 оны намар өвлийн сууц, амбаар барьсан. Энэхүү газар бол миний өвөг эцэг олон эзэмшиж ирсэн өвөлжөө билээ. Гэтэл Улаанхус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.С нь надад огт мэдэгдэлгүйгээр маш 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/163 дугаар захирамж гарган надад өвөлжөөний зориулалттай газар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ талаар би К.Боос Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны эцсээр нэхэмжлэл гаргах үед мэдлээ. Тэр иргэн намайг уг өвөлжөөнөөс албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан юм. Ингээд иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч К.Бын нэхэмжлэлийн хувийг надад гардуулсан үед би уг асуудлыг мэдэнгүүт 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанхус сумын Засаг даргад, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад маргаантай захирамжийг хүчингүйд тооцуулахаар тус тус гомдол гаргасан юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г нь миний гомдолд 1 сарын дотор хариу өгөөгүй учраас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бидний маргаж байгаа газрыг та бүхэн очиж харсан байгаа. Би К.Бын өвөлжөөний газарт маргаагүй. Иймд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/163 дугаар захирамж нь илт хууль бус тул хүчингүйд тооцож, миний газар эзэмших эрхийг минь сэргээж өгнө үү гэв. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: К.Ны маргаж буй Хар уул-ын Майхара гэдэг газарт 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 тоот захирамжаар Кенже овогтой Берикболд эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Тухайн үеийн Засаг дарга Ж.С газрын даамал Д.Т нар уг газрыг К.Бын эзэмшил газар болохыг мэдэлгүй К.Нд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/33 тоот захирамжаар эзэмшүүлсэн байна. Уг Хар уул-ын Майхара гэдэг газарт давхар хоёр иргэнд эзэмших гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн явдал болсон ба тухайн үед К.Б, К.Н нарын хооронд газрын маргаан гарснаар илэрсэн тул сумын Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/33 тоот захирамжаар К.Нд эзэмшихээр олгосон газрыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/163 тоот захирамжаар хүчингүй болгосон байгаа нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтад нийцэж гарсан тул хууль зөрчөөгүй юм. Иймд Хар уул-ын Майхара гэдэг газар нь К.Бын эзэмших газар мөн болох нь 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 тоот захирамжаар батлагдаж байгаа тул К.Н уг газарт маргах боломжгүй юм. Гуравдагч этгээд К.Б нь Майхара дахь газарт өвөлжиж байгаадн Н.Бй гэгчээс Күнгей хороо гэх өөр газарт орших хашаа, байшинг газрын хамт худалдаж авч, Майхара дахь газрыг К.Кгийн айлынхан дундын бэлчээр болгож ашиглаж байсан байна. К .Нурлан нь Майхара дахь тухайн газарт байшин барьсан учраас газрын маргаан үүссэн байгаа. Иймд сумын Засаг даргын хувьд нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. К.К, К.Б, К.Н нар нь Майхара гэх газрыг дундаа бэлчээрийн зориулалтаар ашиглаж, харин К.Н нь аав К.Кгийн хажууд өвөлжихөөр болж хооронд нь эвлэрүүлсэн байсан. Газрын маргаан гарах үед К.Кгээс Миний бие тус сумын 6 дугаар багийн иргэн Н.Бйгээс 1.000.000 төгрөгөөр Хар-уул-д байгаа өвөлжөөг худалдан авч, миний хүү болох К.Бд өгсөн, том хүү болох К.Нд Хар-уул-ын Майхара-г эзэмшүүлэхээр өгч, гурван хүүд гурван өвөлжөөг эзэмшүүлсэн юм. Иймд К.Берикол нь газрын маргаан гаргаж Майхара дахь газарт булаацалдаж, манай малыг хөөж явуулахгүй байгаа. Иймд хууль журмын дагуу энэхүү өргөдлийг шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулгатай өргөдөл гаргасан. Тэгээд сумын Засаг даргын орлогч, газрын даамал, багийн Хурлын дарга, багийн Засаг дарга нар очиж, К.Н, К.Б нарыг байлцуулж байгаад маргаан бүхий газрыг дундаа ашиглаж байгаарай гэж хэлж, эвлэрүүлж явсан юм. Дараа нь К.Н нь дахиад К.Бтой зодолдож эхэлсэн учраас түүнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон байгаа. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно, 52.10-д Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж тус тус заасан учраас сумын Засаг даргын 2016 оны А/163 дугаар захирамж гарсан юм, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Гуравдагч этгээд шүүхэд өгсөн тайлбартаа: Би 2005 онд сумын газрын даамал н.Навидолдад хандаж тус газрыг эзэмшихийг хүссэн ба өөрийнхөө иргэний үнэмлэхийг авч очиж, маргаан бүхий газраас 650 м2 газрыг 0068652 дугаартай гэрчилгээгээр эзэмшсэн юм. Би Күнгей хороо-д оршдог байшин, хашаа хороог Н.Бй гэгч хүнээс 2008 онд худалдан авч, тус газарт 700 м2 газарт газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 онд авч, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа. Би Н.Бйн хашаа хороог 2008 онд худалдаж авснаар уг газарт оршин суухаар болж, Майхара-гаас нүүсэн. Хар уулын Күнгей хороо-ноос шинээр газар эзэмшсэн учраас Майхара-д орших маргаан бүхий газрыг өвөлжөөний зориулалтаар ашиглаж суугаагүй, тус газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших шаардлагагүй болсон. Майхара-д орших К.Ны эзэмшдэг 700 м2 газартай холбоотой маргаан байхгүй. Гол нь К.Н, К.Б бид Хар уул-ын Майхара, Күнгей хороо гэх газарт тус тус эзэмшил газартай байгаа боловч малын бэлчээртэй холбоотой асуудлаар хоорондоо маргаж байгаа. Би өвлийн улиралд энэхүү газарт 40 толгой үхэр, 30 толгой адуу мал, нэхэмжлэгч К.Нд 30 толгой адуу, 10 толгой үхэр мал байгаа, дээрх тооны малыг өвөл тус газарт бэлчээх үед К.Н нь миний малыг хөөж тууж байгаа, үүнтэй холбогдуулан маргаан үүсэж байгаа учраас К.Ныг Майхара-д орших газраас нүү гэж маргаж байгаа гэжээ. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: К.Б нь анх 2010 онд Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг Хар уул-ын Майхара хэмээх газраас Н.Бй гэгчээс хашаа хороо болон 4х4 м2 хэмжээтэй модон байшинг 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан байна. Тэр үед уг газарт зөвхөн Н.Бй өвөлждөг байсан ба өөр хэн ч байгаагүй. К.К, К.Н нарын аль ал нь ч байгаагүй болно. Тухайн үед Байтей нь газар эзэмших гэрчилгээг суманд газрын даамалд хураалгасан. К.Б хашаа хороо хувийн сууцыг худалдаж авсны дараагаар уг газрыг эзэмшилд авахаар Улаанхус сумын Засаг даргад өргөдөл гаргаснаар 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 031101195 дугаар бүхий 650 м2 газрыг 60 жилийн хугацаатайгаар өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр К.Бд олгожээ. Мөн 2009 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр К.Б, Б.Майгүл нар нь 4х4 м2 талбайтай өвөлжөөнд буй өвлийн сууцыг 000086318 дугаартай гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0211000180 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Иймд Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт буй Майхара-гийн өвөлжөөний хууль ёсны эзэмшигч нь К.Б юм. Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/163 дугаартай захирамжаар К.Нд Улаанхус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хар уул-ын Майхара хэмээх газраас 700 м2 газрыг өвөлжөөний зориулалттай газар эзэмшүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/33 дугаартай Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхардаагүй байна. Мөн хуулийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчсөн тул Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/33 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль бус захирамж байсан гэж үзэж байна. Нэг газарт давхар гэрчилгээ гаргасныг К.Н мэдээд аймаг, суманд өргөдөл гаргаснаар энэ асуудал яригдаж маргаан үүсээд байгаа. Нэг газраас хоёр хүнд гэрчилгээ олгосон нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч К.Н нь 2016 онд, К.Б нь 2005 онд гэрчилгээ авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас маргаан бүхий газар нь К.Бын эзэмшил газар мөн болох нь сумын Засаг даргын захирамжаар батлагдаж байгаа бөгөөд К.Б нь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан зэргээр тогтоогдсон байгаа. Нэг өвөлжөөг хоёр хүнд эзэмшүүлсэн нь шүүхээс хийсэн үзлэгээр ч гэсэн батлагдаж байгаа ба үүнийг сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Газрын тухайн уулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг тус тус баримталж захирамж хууль тогтоомжид нийцээгүй байсан бол Засаг дарга өөрөө хүчингүй болгоно гэсэн заалтын дагуу хүчингүй болгосон. Майхара гэх маргаан бүхий газрын бэлчээрт адуу, үхэр зэрэг мал бэлчээхэд булаацалдаж гол маргаан эндээс үүссэн. Иймд Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/33 дугаартай захирамж нь хууль бус учир уг захирамжийг хүчингүй болгосон Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/163 дугаартай захирамж үндэслэлтэй гарсан тул уг захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч болохоор Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн А/163 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбар ирүүлсэн ба уг тайлбартаа дараах үндэслэлүүдийг дурдсан байгаа. Нэгдүгээрт, тухайн нутаг дэвсгэрт, өвөлжөө эзэмшүүлснээр иргэдийн дунд бэлчээрийн маргаан, үл ойлголцол гарч байгаа гэж тайлбарлажээ. Хоёрдугаарт, өмнө нь К.Бд газар эзэмшүүлж байсан ба Засаг даргын дараагийн захирамж нь тухайн газрыг эзэмшүүлсэн захирамжтай давхардсан гэж тайлбарласан байдаг. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Бэлчээрийн маргаан гарсан бол тухайн маргааныг багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлэх ёстой. Тухайн маргааныг багийн Хурал шийдвэрлэж чадаагүй тохиолдолд сумын Засаг дарга шийдэх ёстой бөгөөд шийдвэрлэхдээ маргаан бүхий газарт бэлчээрийн зааг тогтоох ёстой. Одоогийн байдлаар бэлчээрийн зааг тогтоосон, К.Ны мал бэлчээрийн заагт багтахгүй байгаа асуудал байхгүй учраас энэ нь хууль зүйн үндэслэл болж чадахгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Майхара орчимд малын бэлчээрийн зааг тогтоосон шийдвэр гараагүй, малчид малаа бэлчээж байгаа гэдгийг хэлье. Маргаан бүхий газарт малын бэлчээрийн даац хэтэрсэн, К.Ны малаас болж маргаан үүсэж байгаа гэвэл хариуцагч нотлон тогтоосон байх ёстой. Давхар захирамж гарсан гэх асуудлын хувьд Улаанхус сумын Засаг даргын 2003 оны 26 дугаар захирамж нь урьд нь газар эзэмшиж байсан иргэдийн газар эзэмшүүлэх эрхийг үргэлжлүүлэн эзэмшүүлж гаргасан шийдвэр байна. К.Б нь тухайн үед 20 настай, гэрлээгүй хүн байсан ба 2000 оноос өмнө газар эзэмшүүлсэн гэдгийг нотолж чадаагүй бөгөөд энэхүү газар нь өөрөө газрын кадастрын бүртгэлд ороогүй, К.Б газар эзэмшүүлэх талаар сумын Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй юм. Энэхүү маргаан бүхий газар нь газрын кадастрын бүртгэл, газрын төлөв байдалд ороогүй гэдэг нь гэрч Д.Т, гэрч К.К нарын мэдүүлгээр, мөн шүүгчийн гуравдагч этгээдээс асууж тодруулсан тэмдэглэлээр нотлогдож байгаа гэдгийг хэлье. Бодит байдал дээр К.Б нь нэг ч өдөр тухайн өвөлжөөнд өвөлжиж байгаагүй гэдэг нь гуравдагч этгээдийн өөрийн болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. К.Ны байшин барьсан газар нь гуравдагч этгээд өөрийх нь өмчлөлийн газар гэвэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байх ёстой. Газрын тухай хуульд өвөлжөөний газрыг хот, айлаараа эзэмшиж болно гэж зохицуулсан байдаг. Одоогийн К.Бын өвөлжиж байгаа газар нь маргаан бүхий өвөлжөөний газраас 1 км, 200 м хол байгаа. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/33 дугаар захирамжаар К.Нд газар эзэмшүүлсэн нь саяхан болсон явдал байгаа, давхацсан байвал түүнийг тухайн үед мэдэх ёстой байсан. Тийм учраас тухайн газар нь сул чөлөөтэй газар байсан гэдэг нь нотлогдож байгаа. Засаг дарга болон К.Н нарын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний цуцлах хэсэгт газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан тохиолдол бий болсон бол гэрээг хүчингүй болгуулахаар зохицуулсан байна. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах гэжээ. Гэтэл 30 жилийн хугацаагаар байгуулсан гэрээнд дээрх шаардлага үүсээгүй байхад 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/33 дугаар захирамжийг 2016 оны 12 дугаар сарын 08-ий өдрийн А/163 дугаар захирамжаар хүчингүйд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэл муутай байна. Энэ нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нотлогдож байгаа юм. Хамгийн сүүлд хэлэхэд гуравдагч этгээд өөрөө тухайн газарт маргаан байхгүй гэж хэлсэн байдаг. Ийм учраас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн анхны захирамж хууль журмын дагуу гарсан ба тухайн багийн эзэн болоод сууж байгаа төрийн төлөөлөгч болох багийн Засаг дарга нь Майхара-д К.Ны байшин барьсан газарт ямар ч маргаан байхгүй гэж тодорхойлолт өгсөн ба дараа нь сумын Засаг даргаас албан ёсоор гэрчилгээ авч, гэрээ байгуулан өвөлжөөний байшин барьж зориулалтын дагуу ашиглаж байгаа болно. Тийм учраас энэ асуудлаар гуравдагч этгээдийн эрх ноцтой зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Өмнө нь хууль журмын дагуу гарсан шийдвэрийг тус сумын Засаг дарга байсан Ж.С хүчингүй болгосноор маргаан үүсгэж байна. Иймээс К.Н нь мал аж ахуй эрхэлж байгаа иргэний хувьд дээрх Засаг даргын шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд хандсан, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч К.Нд Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/33 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн холбогдох хэсгээр тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Хар уул-ын Майхара хэмээх газраас 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлснийг үндэслэн эрх бүхий этгээдээс түүнд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 000616065 дугаартай тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 30 жилийн хугацаатайгаар олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгчийн өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг Улаанхус сумын Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/163 дугаартай захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хүчингүй болгосон байх ба сумын Засаг даргын энэхүү шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгч К.Ны нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. 1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан. Хариуцагч талаас нэхэмжлэгч К.Ны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлээ маргаан бүхий тухайн газрыг гуравдагч этгээд К.Б нь тус сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар захирамжаар эзэмшдэг байсан буюу К.Бын газартай давхцсан, нэхэмжлэгч К.Н болон К.Б нарын хооронд тухайн үед газрын маргаан гарсан гэж тайлбарлажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд К.Бд маргаан бүхий газраас 650 м2 газрыг анх 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0068652 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх ба гэрчилгээнд уг газрыг Улаанхус сумын Засаг даргын 2003 оны 26 дугаартай захирамжийг үндэслэн олгосноор тусгагдсан байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар ...сумын хэмжээнд иргэн,аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэх бөгөөд Улаанхус сумын Засаг даргын 2003 оны 26 дугаартай захирамжаас үзэхэд уг шийдвэр нь гуравдагч этгээд К.Бд тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Хар уул-ын Майхара хэмээх газраас 650 м2 газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн агуулгагүй байна. Энэ нь Газрын тухай хууль 2002 онд шинээр батлагдсантай холбоотойгоор өмнө нь эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлсэн шийдвэр, эрхийн гэрчилгээгээр газар эзэмшиж байсан иргэдийн тухайн газраа үргэлжлүүлэн эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр болохыг тухайн 2003 онд тус сумын Засаг даргаар ажиллаж уг шийдвэрийг гаргасан гэрч Х.Болатаас шүүхэд тайлбарлан мэдүүлсэн. Гуравдагч этгээд К.Бын өөрийх нь тайлбараас үзэхэд тэрээр тухайн газрыг эзэмшихийг хүссэн хүсэлтээ 2005 онд Улаанхус сумын газрын даамалд гаргаснаар 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0068652 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байх ба дээрх байдлаар газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий газрыг эзэмшснээр түүнийг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан хууль ёсны газар эзэмшигч гэж үзэхгүй юм. Иймд Х.Б нь маргаан бүхий газрыг сумын Засаг даргын 2003 оны 26 дугаар захирамжаар эзэмшдэг, тухайн газрын эзэмшигч гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна. 2. Маргаан бүхий газрыг 2005 оны 0068652 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг гэх гуравдагч этгээд Х.Б нь уг газрыг мөн оноос эхлэн эзэмшиж байгаад 2009 онд Хар уул-ын Майхара хэмээх газрын ойролцоох Күнгей хороо хэмээх газарт орших хашаа, байшинг иргэн Н.Бй гэгчээс худалдаж авч, ойр орчны 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар шинээр эзэмшсэн нь, энэ үеэс эхлэн маргаан бүхий газарт барьсан гэх байшингаа буулгаж, тус газраас нүүсэн буюу уг газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшээгүй нь гэрч Х.К, Д.Т болон гуравдагч этгээд К.Бын өөрийх нь тайлбар зэргээр тогтоогдсон. Шүүхээс үзлэг хийхэд маргаан бүхий газарт нэхэмжлэгч К.Ны эзэмшлийнх гэх өвлийн сууц бүхий байгууламж баригдсан, гуравдагч этгээдийн эзэмшил өмчлөлийнх гэх байшин байгууламж бүхий үл хөдлөх хөрөнгө байхгүй байх ба харин дээр дурьдсан Күнгей хороо гэж нэрлэгддэг гэх өөр газраас өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг 700 м2 газарт нь гуравдагч этгээдийн өвлийн сууц бүхий байшин, малын хашаа хороо зэрэг байгууламжууд оршдог, тус газар нь маргаан бүхий газраас 1 км 330 м-ийн зайтай байна. Дээрх байдлаар гуравдагч этгээд К.Б нь бодит байдалд маргаан бүхий газрыг 2009 оноос хойш сүүлийн 7 жилийн хугацаанд газар эзэмшигчийн хувиар өвөлжөөний зориулалтаар эзэмшиж ашиглаагүй, тухайн газраас өөр газарт нүүснээр Газрын тухай хуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүргээ, мөн уг газрыг 35.1.1-д заасан зориулалтын дагуу эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байгаа ба энэ тохиолдолд нэхэмжлэгч К.Нд маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх нөхцөлд хамаарахгүй буюу гуравдагч этгээд К.Бын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгчид уг газрыг эзэмшүүлсэн Улаанхус сумын Засаг даргын 2016 оны А/33 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй буюу нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцаагүй гэж дүгнэлээ. 3. Хариуцагчаас тайлбарласан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд газрын асуудлаар үүссэн гэх маргаан нь хэргийн үйл баримтаас үзэхэд бэлчээрийн маргаан байх ба нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын Хар уул-ын Майхара болон Күнгей хороо хэмээх газарт орших тэдний өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа газруудын ойр орчны газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглах явцад хэн аль нь бие биенийхээ эзэмшлийн малыг ойр орчны бэлчээрийн газарт оруулдаггүйгээс маргаан үүсдэг нь, энэ талаар сумын Засаг даргад удаа дараа хандаж, бэлчээрийн газрын хил заагийг тогтоох санал хүсэлт гаргаж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон ба гуравдагч этгээд К.Бын хувьд маргаан бүхий тухайн 700 м2 газартай маргахгүй гэдгээ шүүхэд мэдэгдсэн[1]. Дээрх байдлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд бэлчээр ашиглах асуудлаар маргаан үүссэн байхад нэгнийх нь буюу нэхэмжлэгчийн бэлчээрийн бус өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байна гэж дүгнэлээ. Учир нь, Газрын тухай хуульд зааснаар бэлчээрийг нийтээр ашиглах бөгөөд хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т ...тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг,хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг дэвсгэрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулна гэж, 52.10-т бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Хуулийн 52.10-т зааснаар бэлчээрийн асуудлаар гарсан маргааныг хариуцагчийн тайлбарласнаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдээгүй байх ба[2] мөн зүйлд заасан маргааныг сумын Засаг дарга шийдвэрлэх зохицуулалт нь тухайн маргааныг эхлээд багийн Хурлаас хэлэлцэж, зохицуулах, энэ тохиолдолд маргагч талууд эс тохиролцсон бол сумын Засаг дарга шийдвэрлэхээр байна. Ингэхдээ хуулийн уг заалт нь хууль ёсны газар эзэмшигчийн тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт биш бөгөөд бэлчээр ашиглах асуудлаар хуульд заасан журмын дагуу бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох, бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулах, бэлчээр ашиглах журам, хуваарь тогтоох зэргээр бэлчээр ашиглахтай холбоотой асуудлыг зохицуулж шийдвэрлэх байтал уг эрх,үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан үндэслэл үүсэх тохиолдолд 40.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшилд авсан маргаан бүхий газар бусдын газартай давхацсан гэж үзэх үндэслэл байхгүй, түүнчлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн нарын хооронд үүссэн бэлчээрийн маргааныг хуульд заасан журмаар шийдвэрлэх боломжтой байхад 40.1-д заасан үндэслэлд үл хамаарах үндэслэлээр нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийн 35.1.1-д заасан нэхэмжлэгчийн тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг зөрчсөн хууль бус байна гэж дүгнэлээ. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан төрийн эрх бүхий албан тушаалтны шийдвэр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ...шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох зохицуулалтын дагуу Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/163 дугаартай Газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акттай холбогдуулж гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу дээд шатны албан тушаалтанд хуульд заасан хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасныг аймгийн Засаг даргаас шийдвэрлээгүй байх ба 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр уг гомдлыг Улаанхус сумын Засаг даргад шилжүүлснээр нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 зүйлийн 14.2-т заасантай нийцсэн болохыг дурьдах нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.12-т заасныг тус тус улирдлага болгон ТОГТООХ нь: 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 52 дугаар зүйлийн 52.10, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/163 дугаартай Газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА [1] Гуравдагч этгээдээс зарим зүйлийг тодруулсан тэмдэглэл, хэргийн 76 дугаар хуудас [2] Хариуцагч талаас шүүх хуралдааны явцад тайлбарласнаар |