Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1537

 

 

      2019        10           02                                  2019/ШЦТ/1537

        

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч, хохирогч Т.Б , Ц.Ү, тэдний өмгөөлөгч А.Ганбат,

Шүүгдэгч, хохирогч Г.Г, шүүгдэгч А.Б, тэдний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Б , Ц.Ү, Г.Г, А.Б нарт холбогдох эрүүгийн 1906 03615 1725 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар Ц.Ү.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Т.Б .

 

 3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, Г.Г.

 

 4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, А.Б.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захын урд зам дээр Т.Б , Ц.Ү. Г.Г, А.Б нар нь маргалдан улмаар хоорондоо харилцан зодолдож Т.Б , Ц.Ү, Г.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Г мэдүүлэхдээ: “...Би “Нарантуул” зах дээр ажилладаг. Би ажлаар тараад гэр рүүгээ автомашинтайгаа явж байсан. Би хөвөө тус газарт явж байхад Старикс маркийн автомашин намайг шахаад үг хэлээр доромжлоод байсан. Тэгээд ах дүү хоёр намайг хамт зодсон. Тухайн үед миний нүднээс цус гараад байсан болохоор би дүү рүүгээ залгаад “намайг ирээд аваадах” гэж дуудсан. Тэгээд манай дүү ирээд салгасан. Т.Б  миний хамар руу гэнэт хүчтэй цохисон юм. Би зөрүүлээд цохисон. Тэр үед бидний хажууд байсан зах дээр ажилладаг хүмүүсийг хэрэгт холбогдуулж яриад байгаа. Ингээд салцаасан...Миний хамрын хугаралыг Ц.Ү учруулсан, бусад гэмтлийг Т.Б , Ц.Ү нар хамтдаа учруулсан. Би гомдолтой байна. Би тухайн өдөр ажлаа тарж явж байгаад ах дүү хоёртой муудалцсан. Намайг очиход машины хаалга онгойсон дүү нь миний цээж рүү жийсэн. Би дүүтэй нь зууралдсан. Энэ хоёр намайг зодсон. Би “болъё” гэж гуйсан. Би зодуулж байгаад машиныгаа зам дээрээс хөдөлгөх, юм харахгүй байсан болохоор хамт ажилладаг А.Б рүү ярьж дуудсан. Энэ хооронд миний машин тэргийг өөрсдөө унаж явж холдуулах гээд байсан болохоор дахин муудалцсан.” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Намайг ажил дээрээ байж байхад Ганбаатар над руу залгаад “намайг ирээд аваадах” гэж ярьсан. Биндэръяа, Үнэнбат нар Ганбаатарыг зодож байхад зодооныг нь салгасан. Тэгээд цагдаад ирээд аваад явсан.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Т.Б  мэдүүлэхдээ: “...Тухайн үед би ажлаа тараад явж байсан. Надад тохиолдсон зүйлүүдийг сая ярьлаа. Би “та нар яаж яваад байгаа юм бэ” гэж асуусан. Миний машины урдуур яаж машинаа зэрэгцүүлж тавьсан талаарх зураг надад байна. Миний хамар хугарсан юм. Улмаар би цагдаад дуудсан. Манай дүү зодоонд оролцоогүй...Манай дүү жийгээгүй. Манай дүүг “яаж яваад байгаа пиздаа вэ” гэж хэлээд хоёр цохиод авсан. Тэгээр нь би “яагаад байгаа юм бэ” гээд малгайтай цамцнаас нь татсан. Тэгээд “за болъё болъё” гэж хэлээд буугаад явсан. Тэгээд манай машинаас буугаад өөрийнхөө машин руугаа очоод утсаа аваад яриад байхаар нь цагдаа дуудаж байгаа гэж бодож байсан. Гэтэл цагдаа биш өөр хүмүүс дуудсан байсан. Г.Гын дуудсан хүн хүмүүс нь 2-3 минутын зайтай маш хурдан ирсэн. Би “машинаа холдуулаачээ бид хоёр ажилтай байна” гэж хэлсэн. Гэтэл гурван хүн ирсэн. Бат-Эрдэнэ намайг ямар ч хөдөлгөөнгүй болгож барьж байгаад Г.Г цохисон. Манай дүүг А.Б, Ууганбаяр нар зодож байсан. Ганбаатар миний хамар руу цохиосон. Миний хамар хугарсан хамраас цус гарсан болохоор би “цагдаа дуудаачээ” гэж хэлээд өөрийнхөө утсаар залгаж цагдаа дуудсан.”гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.Ү мэдүүлэхдээ: “...Би ахтайгаа ажлаа тараад явж байсан. Ганбаатар гэх хүн маргалдаж байгаад манай ахын хамарыг хугалтсан байсан. Би зодоонд оролцоогүй байж яллагдагчаар дуудагдаж байгаад гайхаж байна...Намайг хаалга онгойлгоод л Г.Г цохисон. Г.Г намайг цохиод зогсохгүй байсан юм. Манай ах түүнийг болиулсан. Бид хоёр та машинаа холдуулж болох уу бид ажилтай байна гэж хэлсэн. Тэгээд машинаасаа буугаад явж байхад араас дагз руу цохисон. Би дагз руугаа цохиулаад баруун тийшээ унасан. Тэгээд дээрээс Ганбаатар ирж өшиглөж, цохисон. Манай ахыг нэг нь тэврээд Ганбаатар очиж цохисон. Би манарсан байсан. Миний хавирга хугарсан. Би хөдөө байсан болохоор шинжээч дээр нь очиж чадаагүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Б гийн өгсөн мэдүүлэг /хх-9, 10-11/, хохирогч Ц.Ү-ийн өгсөн өргөдөл, мэдүүлэг /хх-5, 13-16/, хохирогч Г.Гын өгсөн мэдүүлэг /хх-20-23/, А.Бий гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрч М.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /хх-28-30/, гэрч Т.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-31-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7548, 7550, 868, 7592 дугаартай дүгнэлтүүд /хх-34-56/, шүүгдэгч Т.Б , Ц.Ү, Г.Г, А.Б нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-57, 65, 74, 82/, шүүгдэгч А.Ганбаатарын хувийн байдлын тухай баримтууд /хх-77-82/, шүүгдэгч Ц.Үын хувийн байдлын тухай баримтууд /хх-58-64/, шүүгдэгч Т.Б гийн хувийн байдлын тухай баримтууд /хх-66-68/,  Ц.Үын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-107-108/, Т.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-113-114/, шинээр өмгөөлөгч А.Ганбатын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүд болон хариу албан бичиг зэрэг 7 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Т.Б , Ц.Ү. Г.Г, А.Б нар нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захын урд зам дээр маргалдан улмаар хоорондоо харилцан зодолдож Т.Б , Ц.Ү, Г.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б гийн өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 15-ны оройн 19 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захын өргөтгөлөөс бараа ачуулаад гэртээ харих гээд дүү Ц.Үын хамт 5079 УНП улсын дугаартай автомашинтай хөдлөөд зүүнээс баруун чиглэлтэй хөдлөөд явж байтал 1560 УНЗ улсын дугаартай автомашин 2 дугаар эгнээнээс дараад ород ирэхээр нь би уурлаад “эвтэйхэн яваач пизда минь”  гээд дээрх машины жолоочид хэлсэн чинь жолооч нь миний урдуур машинаараа дарж зогсоод бууж ирээд баруун урд талын буюу Ц.Үын талын хаалгыг татаж онгойлгоод орж ирээд миний дүүг ямар ч шалтгаангүйгээр шууд нүүр рүү нь цохиод уруулыг нь сэтэлчихсэн. Ингээд манай дүүтэй зууралдаад ноцолдохоор нь би нөгөө залуугийн малгайтай цамцнаас нь татаад машин руугаа татсан чинь нөгөө залуу “за уучлаарай болъё” гэхээр нь тавьсан чинь нөгөө залуу машин руугаа алхсан. Ингээд хаалга онгойлгоод утсаар ярихаар нь би цагдаа дуудах гэж байгаа юм байна гэж бодсон. Ингээд тэр залууг машинаа холдуул гээд юм яриад зогсч байтал хойноос 3 хүн ирээд дүү бид хоёрын толгой тархи руу шууд зодсон манай дүүг сүүлд ирсэн. 2 залуу нь зодсон бөгөөд намайг сүүлд ирсэн нэг бүдүүн залуу нь барьж байхад анх маргалдсан залуу гүйж ирээд нүүр лүү цохиод хамар хугалчихсан.” /хх-9, 10-11/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Үын өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн хүргэн Биндэрьяатай хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн урд зам дээр 5079 УНП улсын дугаартай автомашинтай явж байсан. Тэгээд явж байтал бид хоёрын хажуу талын эгнээнд явж байсан 1560 УНЗ улсын дугаартай хар өнгийн Cаmry маркын хажуу талаас шахаад ороод ирсэн. Тэгээд тэр машин шахаад ороод ирэхээр нь ах Биндэръяа уурлаад “эвтэйхэн яваач пизда минь” гэж хэлсэн чинь нөгөө залуу “юу гэнээ хоёр пизда минь” гэж хэлээд миний сууж байсан талын хаалга онгойлгоод “яасан гэнээ хоёр пизда минь” гэхээр нь “чи одоо яах гэж байгаа юм” гэж хэлээд хаалгаа хаах гэтэл тэр залуу намайг шууд цохиод авсан. Тэгээд тэр залуу манай машинд толгойгоо оруулж ирээд намайг зодоод байсан. Тэгэхээр нь манай ах машиныхаа арааг мултлаад бид 2 машин дотроо нөгөө залууг доош нь дараад байж байтал нөгөө залуу “за одоо болилоо эвээр ярьж шийдэлд хүрье” гэхээр нь бид хоёр тавиад би тэр залууд “яахаараа намайг цохиж байгаа юм, ямар их омогтой залуу вэ” гэсэн чинь тэр залуу “за та хоёр байж бай, би цагдаа дуудлаа” гэхээр нь манай ах бид хоёр “тэr тэг, угаасаа чи эхэлсэн, чиний буруу юм чинь цагдаагаа дууд” гэж хэлээд машинаас буугаад хүлээж байсан. Тэгээд бид хоёр цагдаа дуудсан юм байх гэж бодоод хүлээж байтал гэнэт хойноос 3 залуу гарч ирээд намайг шууд унатал цохисон.” /хх-13, 15-16/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гын өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны орой “Нарантуул” ОУХТ болох ажлаасаа гараад ганцаараа машинтайгаа зүүнээс баруун чиглэл рүү “Баянмонгол” хороололд байдаг гэр рүүгээ явж байтал хажуу талд явж байсан бага оврын автомашин баруун талаас шахаж миний арын дугуйг шүргэсэн. Ингээд би “эвтэйхэн яваач” гээд хэлтэл дахин машинаараа шахаж намайг хэл амаар доромжилсон бөгөөд миний машины ар талыг шүргэчих шиг болохоор нь нөгөө машины жолоочийн эсрэг талаар нь очиж хаалгыг нь онгойлгоод “яаж яваад байгаа юм бэ” гэж шаардлага тавихад урд сууж байсан залуу шууд гэдэс рүү тийрсэн. Ингээд би биеэ хамгаалаад буцаагаад нөгөө залууг цохиод барилцаж авсан. Гэтэл цаад талд байсан жолооч нь миний малгайтай цамцнаас татаад цохиж зодож эхэлсэн. Улмаар тэр хоёр нийлж машиныхаа хажуу талд зодсон бөгөөд миний нүднээс цус гаран толгой өвдөж эхлэхээр нь би тэр хоёр залууд “болиочээ намайг тавиачээ” гэж гуйсан. Тэгж хэлсэн ч намайг үргэлжлүүлээн цохиж байсан бөгөөд би өөрөө арай хийж салсан. Тэгээд тэр хоёр залуу зугтах гэхээр нь би машинаараа урд нь хөндлөн хаагаад явуулахгүй гэсэн. Тэгээд миний толгой өвдөөд нүднээс цус гараад байхаар нь хамт ажилладаг залуу болох Билгүүн рүү залгаад “энд намайг хоёр залуу зодоод байна, цагдаа дууд, ба намайг эмнэлэгт хүргээд өг” гэж хэлсэн.” /хх-21-22, 23-24/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ууганбаярын өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Нарантуул” зах болох ажил дээрээ 19:00 цагийн үед тарах гээд байж байтал Билгүүний утас руу хүн залгаж лангуугаа хааж Билгүүн яарсан байдалтай “дагаад гүйгээрэй” гэсэн. Ингээд би Билгүүнийг дагаад гүйсэн. “Нарантуул” захын урд байрлах “Шунхлай” клонкоос ертөнцийн зүгээр баруун тийш хаалттай байдаг хаалганы хажууд очсон. Билгүүн бид хоёрыг очиход 3 хүн зодолдож байсан. Ингээд Билгүүн бид хоёр очиж салгасан. Удалгүй цагдаа ирээд тэд нарыг аваад явсан. Дараа нь Билгүүн бид хоёр лангуу руугаа явж цөөн хэдэн бараа гаргаж лангуугаа хаагаад гэртээ харьсан. Би Ганбаатартай зодолдож байсан 2 залууг огт танихгүй. Жолоочийн дүү гэх залуугийн уруулын дотор тал жаахан сэтэрч бага зэргийн цус гарсан байсан. Жолооч хамраа барьсан байсан ба цус гарсан байсан. Ганбаатарын хамарнаас мөн адил цус гарсан байх ба хөмсөг болон дээд зовхи сэтэрсэн байдалтай байсан.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би тус өдөр 19 цагийн үед ажлаа тараад “Нарантуул” захаас гараад “Баянмонгол” хороолол руу алхаж байтал “Нарантуул” захын зүүн урд байдаг шар хаалганы хажууд хэдэн залуучууд муудалцаж байсан. Ингээд лавлаад сайн хартал хоёр гурван залуучууд нь зүс таних “Нарантуул” зах дээр ажилладаг залуучууд байсан. Ингээд хоорондоо зодолдоод байхаар нь салгаад гэр рүүгээ явсан. Тухайн үед Ганбаатар болон зах дээр ажилладаг манай цайны газар орж ирсэн хоёр залуу байсан. Намайг очиход Ганбаатарын хөмсөгнөөс цус гарсан байсан бөгөөд Ганбаатар болон нөгөө талын хоёр залуу хоорондоо барьцалдаад байсан. Харин миний зүс таних хоёр залуу салгаад байж байсан.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7548 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Б гийн хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу баруун, зүүн нүдний дотор зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын доод хэсэг, баруун шилбэний урд доод хэсгүүэд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-34/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7550 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Үын биед зүүн зовхинд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-38/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 868 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Үын биед баруун 1 хавирга хугарсан.” /хх-46/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7592 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Гын биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний хараа бууралт /0.15/, баруун хөмсөг, зовхинд шарх, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-53/ гэх дүгнэлт,

 

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-90-95/,

Шүүгдэгч Т.Б , Ц.Ү, Г.Г, А.Б нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-57, 65, 74, 82/  зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б гийн гаргасан: “...Өөр хоёр хүн зодоонд оролцсон.” гэх тайлбар, шүүгдэгч Ц.Үын гаргасан: “...Би энэ хэргийг үйлдээгүй.” гэх тайлбар, мөн тэдний өмгөөлөгч нарын гаргасан “…Нотлогдохгүй эргэлзээ бүхий тул шүүгдэгч нарт ашигтай байдлаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар цагаатгаж өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гын өгсөн: “...Улмаар тэр хоёр нийлж машиныхаа хажуу талд зодсон бөгөөд миний нүднээс цус гаран толгой өвдөж эхлэхээр нь би тэр хоёр залууд “болиочээ намайг тавиачээ” гэж гуйсан. Тэгж хэлсэн ч намайг үргэлжлүүлээн цохиж байсан бөгөөд би өөрөө арай хийж салсан.” /хх-21-22/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7592 дугаартай дүгнэлтэд: Г.Гын биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний хараа бууралт /0.15/, баруун хөмсөг, зовхинд шарх, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б , Ц.Ү нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Б , Ц.Ү. Г.Г, А.Б нар нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захын урд зам дээр маргалдан улмаар хоорондоо харилцан зодолдож Т.Б , Ц.Ү, Г.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

  Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б , Ц.Ү, Г.Г, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Т.Б , Ц.Ү, Г.Г, А.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Т.Б , Ц.Ү, Г.Г нар харилцан эвлэрч гомдол саналгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэвч хохирогч Т.Б , Ц.Ү. Г.Г нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Иймээс шүүхээс шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Б , Г.Г нарыг тус бүрийн 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Ү, А.Б тус бүрийн 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Т.Б , Ц.Ү, Г.Г, А.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хатгин овогтой Ц.Ү, Т.Б , Г.Г, А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Б , Г.Г нарыг тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, А.Б, Ц.Ү нарыг тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Б , Г.Г, А.Б, Ц.Ү нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Б , Г.Г, А.Б, Ц.Ү нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Б , Г.Г, А.Б, Ц.Ү нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

            6. Хохирогч Т.Б , Ц.Ү, Г.Г нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Б , Г.Г, А.Б, Ц.Ү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Б , Г.Г, А.Б, Ц.Ү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС