| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0139/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 137
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч Т.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч М.Н, М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мийн Н нарт холбогдох 1813002900055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, яс үндэс казах,1989 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, ээж, эхнэр, 3 хүүхэд, дүүгийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Мийн Н, регистрийн дугаар БЮ..............
2. Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1998 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 7, ээж, ах, бэргэн эгч, 3 дүүгийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Мийн Б, регистрийн дугаар БЮ..............
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Б нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 10 дугаар багийн иргэн Б.Бийн “Мустанг 150” маркийн, 1.750.000 төгрөгийн үнэтэй мотоциклийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Жын гэрийн гаднаас хулгайлсан гэмт хэрэг, шүүгдэгч М.Н нь уг мотоциклийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө М.Бийн хамт хулгайн мотоциклийг задалж өөр мотоциклийн рамд угсарч онцлох эд ангийг нь сольж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүгдэгч М.Н, М.Б нарыг гэм буруутайд тооцох үндэслэлийн
талаар:
Шүүгдэгч М.Б нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 10 дугаар багийн иргэн Б.Бийн “Мустанг 150” маркийн, 1.750.000 төгрөгийн үнэтэй мотоциклийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Жын гэрийн гаднаас хулгайлсан гэмт хэргийг, шүүгдэгч М.Н нь уг мотоциклийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө М.Бийн хамт хулгайн мотоциклийг задалж өөр мотоциклийн рамд угсарч онцлох эд ангийг нь сольж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 дугаар хуудас/,
2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
3. М.Нын “Мустанг-5” /Мустанг-150 гэж мөн нэрлэдэг/ маркийн мотоциклийн рамд хулгайн “Мустанг-150” маркийн мотоциклийн эд ангийг сольж угсарч тавьсан мотоциклийг М.Ноос хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-30, 38 дугаар хуудас/,
4. Хулгайн мотоцикл болон иргэн М.Нын мотоциклийн эд ангиуд холигдож угсрагдсан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
5. Мотоциклийн эд ангиудыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, зөвшөөрөл /хх-ийн 33-37 дугаар хуудас/,
6. Олон нийтийн цагдаа Х.Хын гаргаж өгсөн хулгайн мотоциклийг эд ангийг М.Нын мотоциклийн эд ангитай солихоос өмнөх байдлыг харуулсан 9 ширхэг гэрэл зураг, уг гэрэл зургуудыг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 132-133 дугаар хуудас/,
7. Эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн зургийг эд ангиудыг нь солиогүй байхдаа авсан мотоциклийн зурагтай харьцуулж үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 134 дүгээр хуудас/,
8. Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Улаанхус сумаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13 цагт Өлгийд ирээд 1 дүгээр багт байрлах манай нагац эгчийн нөхөр Жын гэрийн хашаанд унаж ирсэн мотоциклээ тавьчхаад явганаар Өлгий сумын төв рүү орж гудамжаар юм үзээд явж байгаад төв талбай дээр болсон шинэ жилийн шоуг үзсэн. Дараа нь ах Жын гэрт шөнийн 00 цагт очсон ба цай уучхаад 20 орчим минутын дараа гадаа гарахад Ж ахын хашаанд байсан миний мотоцикл алга болчихсон байхаар нь ах Ж, тэдний хүү Манат бид гурав мөрийг нь мөшгөөд явж байгаад олохгүй болохоор цагдаад дуудлага өгсөн. Намайг 00 цагийн үед шинэ жилийн шоу үзээд Ж ахын гэрт ороход миний мотоцикл Ж ахын байшингийн хана түшүүлээд тавьсан газартаа байж байсан. Миний мотоцикл цагаан саарал өнгөтэй, улсын дугааргүй, урд талын 2 амаржин нь тос гоожсон, яндан нь хойд хэсэгтээ цоорхой, маниульдаж асаадаг байсан. Өөр содон шинжгүй. 2018 оны 06 дугаар сард “Ах дам" захаас 1.830.000 төгрөгөөр авч байсан. “Мустанг 150” маркийн саарал өнгийн цоо шинэ мотоцикл байсан. ...уг мотоциклийг хулгайлж авсан залуус 6 сар гаруй хугацаанд явж унаж хэрэглэсэн, эд ангиудыг нь сольж өөрчилсөн байна. Иймээс одоогийн зах зээлийн ханшаар мотоциклийн хохирлыг төлүүлж авах саналтай байна" гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 47 дугаар хуудас/,
9. Гэрч Х.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр миний бие олон нийтийн цагдаа Жын хамт М.Нын гэрт очиж “таны унаж байгаа “Мустанг-5” маркийн мотоцикл эрэн сурвалжлагдаж байгаа хулгайн мотоцикл” гэдгийг хэлж ойлгуулахад М.Н уурлаж улмаар эсэргүүцэл үзүүлээд нөгөө мотоциклийг унаж уул руу гараад яваад өгсөн юм. Би тухайн өдөр өөрийнхөө гар утсаар М.Нын унаж байсан мотоциклийн ерөнхий байдлыг арлын дугаар, мөн рамны доод хэсэгт байрлах рамны дугаар зэргийг гар утсаараа дарж бэхжүүлсэн байсан. Тухайн өдөр улаан өнгийн банктай, хажуугийн хоёр таг нь улбар шар өнгөтэй байсан. М.Н мотоциклоо унаад явчихлаа гээд хэсгийн даргад хэлсэн. Маргааш өглөө нь хэсгийн цагдаа, хэсгийн дарга нар М.Нын гэр лүү дахин яваад орой ирэхдээ М.Нын унаж байсан мотоциклийг аваад сумын төвд авч ирсэн. Тэр үед цоорсон янданг сольсон, хойд хоёр амортизаторыг сольсон, рамыг нь сольсон, мөн моторыг нь сольсон байсан. Миний гар утсанд хадгалсан байгаа зургуудыг угаалгаад аваад ирсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 135 дугаар хуудас/,
10. Гэрч М.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед байх миний ах М.Н манайд ирж надад “Б энэ мотоциклийг хулгайлж авч ирсэн байна. Бид нарт хэлээгүй юм байна” гэж хэлсэн. Тухайн үед дүү Б манайд хонож байсан ба ах бид хоёр Бээс асуухад “Би энэ мотоциклийг та нарт худалдаж авсан гэж худлаа хэлсэн. Би энэ мотоциклийг аймгийн төвөөс 2019 оны 1 дүгээр сарын эхээр шинэ жилийн үеэр хулгайлж авч ирсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “Чи яагаад хулгай хийсэн юм бэ. Энэ мотоциклийг цагдаагийн хэсэгт хүргээд өгч хэргээ хүлээ” гэж хэлсэн боловч дүү маань Б нь “Үгүй, тэгвэл би баригдаж ял авна. Тэрнээс зүгээр задалчих” гэж хэлсэн. Тэгээд Н, Б хоёр манай гэрийн гадаа хашаан дотор задалсан ба манайд байсан өөр нэг мотоциклийн аралд зарим эд ангийг буюу түлшний сав, хажуу таг, хянах самбар, жолооны хүрд, яндан зэргийг хийж угсраад уг угсарсан мотоциклийг Б жолоодож Н сундалдаж суугаад яваад өгсөн. Маргааш нь цагдаад баригдсан байна гэж сонссон. 2019 оны 01 дүгээр сарын эхээр Б уг мотоциклийг унаж байсан ба хаанаас авсан бэ гэхээр аймгийн төвөөс 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн.
...М.Б нар манайд ирж хонохдоо миний мотоциклийн эд ангийг өөрсдийн унаж ирсэн мотоциклд сольж тавьсныг нь би мэдээгүй. Маргааш өглөө нь тэр хоёр мотоциклоо унаад яваад өгсөн. Сумын төвд очиход миний мотоциклийг хурааж авах үед би цагдаа Ат миний мотоциклийг яагаад хурааж авч байгаа талаар асуухад хулгайн мотоциклийг чиний мотоциклд задалж нуусан байна гэж хэлсэн. Тэгээд би миний мотоциклийг намайг унтаж байхад ах дүү Н, Б нар эд ангийг нь сольсон гэдгийг мэдсэн юм. Би хаана сольсныг мэдэхгүй байна, би унтаж байхад л сольсон юм шиг байна. Би төрсөн ах, дүү нараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 54-55, 136-139 дүгээр хуудас/,
11. Шүүгдэгч М.Бийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өлгий сумын 1 дүгээр баг “Наран шарлага” гэх газарт гэрийн ойролцоо байдаг иргэн Б.Бийн мотоциклийг хулгайлан аваад тэр шөнө Улаанхус сумын 8 дугаар баг руу очсон юм. Энэ талаараа өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг хэлсэн байгаа. Тэгээд нуусан мотоциклоо 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж унаад уг мотоциклийг ах М.Н унаж байгаад цагдаад баригдсан юм. Тэгээд бид хулгайлж авсан талаараа ах Нд хэлсэн. Тэгэхэд “Хулгайлж авч ирсэн юм бол цагдаад мэдэгдээд буцааж өг” гэхэд би үгүй баригдвал ял авна тэрнээс зүгээр задалчихсан нь дээр гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр ах Н бид хоёр Нын гэрт унтаж амрахаар болоод би хулгайлж авч ирсэн мотоциклынхоо эд ангийг нь солих талаар хэлэхэд ах Н зөвшөөрч надтай хамт Нын хашаан дотор өөр мотоциклийн рамд буюу аралд хулгайн мотоциклийг задалж зарим эд ангийг буюу түлшний сав, хажуугийн таг, хянах самбар, жолооны хүрд, яндан зэргийг сольж угсарсан юм. Н тухайн үед нөгөө өрөөнд унтаж байхад нь ах Н бид хоёр шөнө сольж тавьсан. Тухайн үед мотоциклийн эд ангийг сольж байхыг Н мэдээгүй, маргааш нь цагдаад баригдахад мэдсэн. ...Би хүний мотоциклийг хулгайлсан минь үнэн, би энэ хэрэгтээ гэмшиж байна, дахин би хулгай хийхгүй. Иймд хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. ...Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78, 138-139 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
12. Шүүгдэгч М.Нын мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн: “...Миний дүү М.Б 2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өлгий сумын иргэн Б.Бийн мотоциклийг хулгайлан авч ирээд нууж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж унаж байгаад цагдаад баригдсан юм. Тухайн үед би М.Бийн мотоциклийг хулгайлж авч ирсэн гэдгийг мэдээгүй байж байгаад 04 дүгээр сарын 08-ны өдөр дүү Нын гэрт Б бид хоёр очоод би Нд хандаж “Б энэ мотоциклийг хулгайлж авч ирсэн байна” гэхэд Н “Тийм бол цагдаад мэдэгдээд буцааж өг” гэхэд Б уурлаж “үгүй, баригдвал ял авна, тэрнээс зүгээр задалчихсан нь” дээр гэж хэлсэн. Тэгээд бид Нын гэрт унтаж амрах болоход дүү Б эд ангийг нь солих талаар хэлэхээр нь би зөвшөөрч өөр мотоциклийн аралд Нын хашаан дотор хулгайн мотоциклийг задалж зарим эд ангийг буюу түлшний сав, хажуугийн таг, хянах самбар, жолооны хүрд яндан зэргийг сольж угсарсан юм. Тэгээд өглөө эрт Б бид хоёр гэр рүүгээ явсан юм. ...Уг мотоциклийн эд ангийг солихоос өмнө Б хулгайн мотоцикл гэдгийг хэлсэн юм. Тэгээд би төрсөн дүү Бийн энэ үйлдлийг хамгаалах гэж дүү Бтэй хамт эд ангийг нь сольсон юм. Н тухайн үед нөгөө өрөөндөө унтаад өгсөн. Харин Б бид хоёр унтаж байхад нь эд ангийг сольсон. Тухайн үед Н мэдээгүй байсан. Харин сүүлд сольсон гэдгийг мэдсэн. ...Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч М.Бийн дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Нын үйлдэл нь дүү М.Бийн хулгайлж авч ирсэн мотоцикл гэдгийг мэдсээр байж санаа зорилго нэгдэж эд ангийг нь өөр мотоциклд задалж угсарч эх үүсвэрийг нь далдлаад унаад явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч М.Б, М.Н нар нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр санаатай үйлдсэн байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт учирсан хулгайд алдагдсан мотоцикл болон 6 сарын хугацаанд уг алдсан мотоциклоо хайхад зарцуулсан 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч М.Б, М.Н нар бүрэн төлж барагдуулсан байна. Энэ нь хохирогч Б.Б болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг хохирогч Б.Бт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Б, М.Н нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б, М.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Б, М.Н нар урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 107-108 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт гаргасан “Шүүгдэгч М.Б, М.Н нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид шинэ мотоцикл авч өгсөн. Мөн нэмж 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн байгаа. Мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Б, М.Н нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар,
шүүгдэгч М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч М.Б, М.Н нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч М.Б, М.Н нарын тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүгдэгч М.Б, М.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан М.Нын мотоциклийг эзэмшигчид өөрт нь, мотоциклийн эд ангиудыг шүүгдэгч М.Б, М.Н нарт тус тус хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн 3082 БӨЗ улсын дугаартай “Мустанг-150” маркийн мотоциклийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч М.Нд буцаан олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Б, М.Н нарын иргэний үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
шүүгдэгч Х овогт Мийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ