Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01802

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/05414 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “*******,*******,*******” ТБАГУТҮГ-т холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон*******л мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох тухай 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13,914,080 төгрөг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон*******л мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

            1.1. *******,**************ийн даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилогдсон ба 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

            1.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон ба 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/Ш32023/08058 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар гүйцэтгэх ажиллагаа хийгдэж 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар дахин хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн юм.

            1.3. Үүний улмаас дахин шүүхэд хандаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/MA2024/00062 дугаар магадлалаар ажилд эгүүлэн томилсон.

            1.4. Энэхүү шийдвэрийн дагуу *******,**************ийн даргын 2024 оны 5 дугаар сарын 29-ний Б/91 дугаартай *******ыг ажилд эгүүлэн томилох тухай тушаалаар томилоод 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/94 дугаартай *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсөн тухай тухай тушаал хуульд нийцээгүй.

            1.5. Иймээс *******,**************ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,*******л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох тухай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон*******л мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг *******,*******,*******ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 35,978,566 төгрөгийг хариуцагч “*******,*******,*******” ТБАГУТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* болон хариуцагч “*******,*******,*******” ТБАГУТҮГ-ын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон*******л мэндийн даатгалын дэвтэрт зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч “*******,*******,*******” ТБАГУТҮГ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 үгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “*******,*******,*******” ТБАГУТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 337,842 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            4.1. 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/Ш32025/17414 дүгээр захирамжаар Нийслэлийн*******л мэндийн газраас "*******" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болж буй тусгай зөвшөөрлийг сунгахад гаргаж өгсөн баримт бичиг, тусгай зөвшөөрлийн хавсаргасан жагсаалтын хуулбар,*******л мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд сунгахад өгөх шинжээчийн дүгнэлт зэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн ч уг баримтууд ирээгүй. 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар захирамжийн биелэлтийг хангуулахаар хурал хойшилсон бөгөөд хурлаас хойш баримтууд ирсэн талаар удаа дараа лавлахад ирээгүй байсан.

            4.2. 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааныг 2 тал харилцан тохиролцож эвлэрлийн журмаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж 1 өдрийн цалинг 86,963 төгрөгөөр тооцож, 156 өдрийн цалин 13,566,228 төгрөг байхаар тохирч байхад шүүх шууд 16 хоног 13,914,080 төгрөг гэж гаргаж ирсэн нь үндэслэлгүй байна. Хаанас ямар тооцоолол хийсэн нь тодорхойгүй.

            4.3. Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхолын зөрчил үүсч болзошгүй талаар мэдэгдсэн. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар шалгалт явуулаад нэгэнт тогтоогдсон, гэвч тухайн үед нэхэмжлэгч эрх бүхий албан тушаалтан биш байсан учир томилохоос татгалзаж, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан.

            Энэ нь байгууллагыг удирдаж байгаа албан тушаалтны хувьд дотоод итгэлийн асуудал, өмнө нь ийм төрлийн асуудалд нэхэмжлэгч өөрөө орж ийм асуудал үүсгэж байсан нь тогтоогдсон, *******,**************ийн орлогч даргын эрх үүргийг гүйцэтгэх гэж байгаа этгээд өөрийн 2019 онд эзэмшсэн мэргэжлээрээ ижил төрлийн "Жаргалан дент" хувийн эмнэлэгийг ажиллуулдаг нь тодорхой учир 1 мэргэжлээр хувийн эмнэлэг, нөгөө талараа улсын эмнэлэгийг удирдан явуулах нь шудрага ёс болон төрийн албанд байх боломжгүй асуудал гэж үзэж ажлаас чөлөөлсөн юм.

            4.4. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөний дараа төрийн байгууллагын зүгээс нэхэмжлэгч *******ын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хувийн зөрчлөө арилгасантай холбоотойгоор ажилд орох хүсэлт, авлигатай тэмцэх газрын ашиг сонирхолын зөрчлийг арилгасан албан бичиг, Шүдний төвд компанийн бүртгэл үйл ажиллагаанд ******* оролцдоггүй тухай тодорхойлолт зэргийг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүсэлтийг үндэслэн ажилд шинээр томилсон юм. Гэвч ******* энэхүү тушаалыг хүлээж авсан даруй танай байгууллагад ажиллахгүй гэж хэлээд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн. Үүнийг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5/03 дугаар тушаал гарч *******ыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн юм.

            Уг баримтыг шүүхэд нотлох баримтын хэмжээнд өгсөн юм. Нэхэмжлэгч өөрөө хүссэн учир ийнхүү ажилд эргүүлэн тогтоолгох асуудал эцэслэн дуусгавар болсон, нэхэмжлэгч уг тушаалуудыг харсан, танилцсан, өөрөө чөлөөлөгдөх хүсэлт өгсөн, уг актуудтай холбоотой гомдол гаргаагүй байхад шүүхээс ажилд эгүүлэн тогтоож байгаа нь үндэслэлгүй байна.

            4.5. Шүүхийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 29-нээс хойш 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, бид танилцаагүй шаардлагыг хангаж, 22,784,486 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            5.1. Шүүхээс захирамжийн биелэлтийг хангуулахаар *******д 2 удаа албан тоот явуулсан бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариу хүргүүлэх тухай ******* газрын албан тоотоор хариуцагч талын шаардсан нотлох баримт ирсэн байсан. Тухайн баримтууд нь 2025 оны 07 дугаар сарын 27-ны хуулбар үнэн гэсэн дардастай байсан. Иймд анхан шатны шүүх захирамжийн биелэлт хангагдсан байна гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр түүний хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

            5.2. Шүүх хуралдааны явцад хариуцагч тал эвлэрэх санал гаргасан боловч эвлэрлийн гэрээ байгуулаагүй бөгөөд энэ асуудлаар дахин хэлэлцээгүй шүүх хуралдаан болсон учир тус асуудлыг шүүх шийдэхгүй. Талууд өөрсдийн саналаар эвлэрлийн гэрээ байгуулсны үндсэн дээр шүүх тухайн асуудлыг шийдэх ёстой байтал шүүх шийдвэрлэх мэтээр гомдолд дурдсан нь ойлгомжгүй.

            5.3. Авлигатай тэмцэх газар нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн нөхөр болох ******* нь “*******” эмнэлгийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна гэсэн дүгнэлт явуулсан.

            Гэтэл *******ыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлж байгаа нь Авлигатай тэмцэх газрын албан тоотыг үндэслэж байгаа гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн Авлигатай тэмцэх газар нь ажилтыг шууд чөлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Авлигатай тэмцэх газар нь ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн харилцаанд шууд оролцох, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардах эрхгүй этгээд юм.

            5.4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, бидэнд танилцуулаагүй гэж гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай 238 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор ТӨЭМ 8 дугаар зэрэглэл буюу *******ын өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалингийн 1,621,000 төгрөг нь 1,718,000 төгрөг болж өөрчлөгдсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******,*******,*******” ТБАГУТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон*******л мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох тухай 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13,914,080 төгрөг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон*******л мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10:13 цагт дугаараас шүүгчийн туслах руу “...*******ын хуралд хотоос өглөө гараад замд машин эвдрээд саатчихлаа, 11-ээс очиж амжихгүй болсон байна. майл хаягаар хүсэлт явуулсан. Өдөр 13 цаг орчим хот орж амжихаар байна, хурал хойшлуулж, эсхүл эвлэрэх боломжоор хангаж өгнө үү” гэх зурвасыг илгээсэн байх бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байна. Мөн хүсэлтээ шүүхийн цахим шуудангийн хаягаар мөн өдрийн 10:40 цагт илгээснийг шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан шүүхийн цахим хаягийн “Спам”-д орсон байсныг 11:54 цагт мэдэж, шүүгчийн туслахад хэвлэж өгч тэмдэглэл үйлдсэн байна. 

Анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11:30 цагт эхэлсэн байх бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 191/ШЗ2025/26062 дугаартай захирамж гарган, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасантай нийцээгүйн гадна хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх боломжтой бөгөөд шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрэх хугацаа авах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Мөн хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн ******* газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” 01/1269 дугаар тоотоор хавсарган ирүүлсэн нотлох баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Хэрэгт *******,**************ийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “*******ыг ажилд томилох тухай” Б/169 дугаар тушаал, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаартай тушаалаар *******ыг өөрийн хүсэлтийг харгалзан ажлаас чөлөөлсөн тушаалууд нотлох баримтаар авагдсан байна. Эдгээр нотлох баримттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

3.2. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05/9107 дугаартай албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар гаргаж өгөх, эх хувиар гаргаж өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар гаргаж өгсөн байх шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, тус албан бичигт хариуцагч байгууллага өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан нь Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан "төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд" гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэснийг зөрчсөн байхад анхан шатны шүүх уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.  

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/05414 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

              

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ЦЭНД

 

                                  ШҮҮГЧИД                                        Т.ГАНДИЙМАА

 

                                                                                           Б.АЗБАЯР