Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1013

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


  Хэргийн индекс 135/2016/00938/и

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот,******* дүүрэг, ****** дугаар хороо, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ****** овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, *******ы ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын /регистрийн дугаар , утас , /-д холбогдох,
        
“1,350,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.


 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ :
“... нэхэмжлэгч Н.*******од хариуцагч Д. миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 1,350,000 төгрөгийг доорх хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 1-ний дотор 300,000 төгрөг, үлдсэн 1,050,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцов.“ гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.д холбогдуулан 1,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Шүүх хуралдаан дээр зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,350,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 1-ний дотор 300,000 төгрөг, үлдсэн 1,050,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгч Н.*******той харилцан тохиролцсон нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Н.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох 1,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 36,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******од олгосугай.

    
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 З.ТУНГАЛАГМАА