| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01023/И |
| Дугаар | 1014 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01023/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, **-р дугаар хороо, Алтан өлгий ** дүгээр гудамж, *** тоотод оршин суух Д.Д***/регистрийн дугаар ***, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Малчин, Хөтөл, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, Т.Б*** /регистрийн дугаар ****, утас ***/-д холбогдох
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэнийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д***, хариуцагч Т.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие нь эхнэр Т.Б***тай 1998 онд танилцаж гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1999 оны 07 дугаар сарын 02-нд охин Д.Х***, 2001 оны 05 дугаар сарын 14-нд оихн Д.Х*** нар төрсөн. Санал бодол нийлэхгүйн улмаас 2202 оноос тус тусдаа амьдрах болсон. Хоёр охиноо ээлжлэн авч явсан одоо ээж дээрээ байгаа. Миний бие ажил төрөл хийж өдийг хүртэл хоёр охиноо харж хандан өдийг хүрсэн. Бид хоёр ярилцаад цуг байхгүй олон жил боллоо. Баталгаагаа салгая гэж харилцан тохиролцсон тул бид хоёрын баталгааг салгаж өгнө үү.
Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.” гэв
Хариуцагч Т.Б*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Бид хоёр нь 1998 оны 07 дугаар сарын 02-нд охин Д.Х***, 2001 оны 05 дугаар сарын 14-ний охин Д.Х*** нар төрсөн. Санал бодлоор нийлэхгүйн улмаас 2002 оноос тус тусдаа амьдрах болсон. Хоёр охиноо өөр дээрээ авсан. Бид 2 цуг байхгүй олон жил боллоо. Ярилцаж тохироод баталгаагаа салгая гээд шүүхэд хандсан юм.
Бид хоёрын хоёрын баталгааг салгаж өгнө үү. Мөн бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.” гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д*** нь хариуцагч Т.Б***д холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Д***, хариуцагч Т.Б*** нар нь 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 1998 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин Д.Х***, 2001 оны 05 дугаар сарын 14-ны өдөр охин Д. Х*** нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид 2002 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэрлэлтээ үргэжлүүлэх хүсэлгүй, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Д.Х***, 2001 оны 05 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин Д. Ха*** нарыг эх Т.Б***гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагч Т.Б*** “...эцэг Д.Д*** нь охидууддаа тухай бүр нь хэрэгцээтэй мөнгөн тусламж үзүүлдэг, харж ханддаг учир заавал тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй тул тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзаж байна” гэсэн тайлбарыг гаргасан болно.
Иймд зохигч талуудын хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Д.Д***, эх Т.Б*** нар нь хүүхэд болох Д.Х***, Д.Х*** нар нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар А*** овогт Д.Д***, Т.Б*** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Д.Х***, 2001 оны 05 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин Д.Х*** нарыг эх Т.Б***гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч талуудын хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, Т.Б*** нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д***оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б***гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д***ид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА