Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/02109

 

 

 

 

 

********, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/11117 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ********, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

6,902,387 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ********, ******* нар нь хариуцагч ******* холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дагуу 2025 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг дуустал хугацааны үлдэгдэл төлбөр 4,050,000 төгрөг, алданги 2,109,000 төгрөг, ашиглалтын зардал 743,387 төгрөг, нийт 6,902,387 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан тул төлбөр, алданги төлөхгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээгээр ********, ******* нар нь өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, ******* дүгээр байр, 27 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөлслүүлэхээр, *******нь сар бүр 1,100,000 төгрөгийг ашиглалтын зардлын хамт төлөх, мөн дэнчин болгож 600,000 төгрөг өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

3.1. Хариуцагч уг орон сууцыг нэхэмжлэгч талд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буцааж хүлээлгэн өгсөн ба 2025 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд 1,450,000 төгрөг төлсөн.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Гэрээнд заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.

 

4.1. Анх байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч хариуцагч орон сууцыг үргэлжлүүлэн ашигласаар байсан тул талууд Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар бичгээр байгуулсан нөхцөлөөр сунгасанд тооцно.

Улмаар хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр энэ өдрөөр талууд гэрээг цуцалжээ.

Анхан шатны шүүх гэрээний хугацаа сунгагдсан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байгааг дээрх байдлаар залруулав.

 

4.2. 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд хариуцагч нь 5,500,000 төгрөгийн хөлс төлөхөөс 1,450,000 төгрөг төлж, 4,050,000 төгрөг төлөөгүй. Нэгэнт гэрээ сунгагдсан тул 1,450,000 төгрөгийг хөлсөнд тооцож суутгах ёсгүй гэх гомдлыг хангахгүй.

Мөн гэрээний 5.3-т зааснаар ус, дулаан, цахилгаан, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 705,917 төгрөг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч нь гэрээгээр хүлээсэн 4,755,917 төгрөг төлөх үүрэгтэй болохыг зөв дүгнэсэн.

Гэхдээ гэрээний 3.4-т зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчид урьд төлсөн 600,000 төгрөгийг хасч тооцоогүй байх тул үүнийг хасч, үлдэх 4,155,917 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцнэ. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангав.

Нэхэмжлэлийг хангасан хэмжээ өөрчлөгдөж буй тул тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.

 

4.3. Өмнө дурдсанчлан гэрээг бичгээр байгуулсан нөхцөлөөр талууд сунгасан байх боловч алданги хэрэгсэхгүй болгосон шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд алданги 2,109,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл хэвээр үлдэнэ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн орхигдуулсан тооцоолол, дүгнэлтийн алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/11117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 4,755,917 /дөрвөн сая долоон зуун тавин таван мянга есөн зуун арван долоо/ гэснийг 4,155,917, 2,146,470 төгрөгт холбогдох гэснийг 2,746,470 төгрөг гаргуулах гэж, 2 дахь заалтад 91,045 гэснийг 81,445 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,045 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Т.БАДРАХ