| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 151/2024/00106/И |
| Дугаар | 210/МА2025/01887 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01887
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/06295 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ийн өмчлөлд Тоёото сай маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ******* аймгийн ******* сум, ******* төвд байрлах, ******* нүдний шилний газрын тоног төхөөрөмж, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* төв ******* тоотод байрлах, ******* нүдний шилний газрын тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил болох хөргөгч, хөлдөөгч, плитка, телевизор, индүү, тумбочка, хичээлийн ширээ, буйдан, хувцасны шүүгээ, 2 хүний ор, 3*2 хэмжээтэй Эрдэнэт хивс, 1.5*2 хэмжээтэй Эрдэнэт хивс тус бүр 1 ширхэг, 13 см хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 12 см хэмжээтэй мөнгөн аяга 6 ширхэг, 10.2 см хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэгийг тус тус үлдээж, Тоёото сай маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч *******ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг ******* төвд даалгаж, хариуцагч *******ээс 55,936,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан ******* аймаг, ******* баг, ******* тоотод байрлах, 222 м.кв талбайтай газар болон 69.1 м.кв талбайтай хувийн сууц, автозогсоолоос ногдох хэсэг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан мөнгөн эмээл, хазаараас ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 6, 7 дахь заалтыг хасч, 8, 9 дэх заалтын дугаарлалтыг 6, 7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.АЗБАЯР