| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00054/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах
Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч.Д холбогдох 1940001070074 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Д нь О.Б-ийн гэрт тус сумын харьяат иргэн О.Ш-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, О.Ш-тай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч О.Ш-гийн 2019 оны 08 сарын 12-ны өдөр хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 06 сарын 17-ны өдөр 22 цаг болж байхад үед ажлаа тараад ажлын эгч болох Т эгчийнд очиж усанд орчихоод гэртээ буюу тухайн үед амьдарч байсан төрсөн эгч Б-ийн гэрт 00:00 цаг өнгөрч байхад очсон. Намайг гэрт нь очиход Б хүүхдийнхээ хамтаар гэрийнхээ баруун талд байх орон дээр унтаж байсан. Харин хүргэн ах Б ах гэртээ байхгүй хөдөө явчихсан гэж байсан. Ингээд би Б эгчийн гэрт ороод гэрийн зүүн талд газраар гудас дэвсээд унтаж амарсан. Ингээд намайг унтаж байхад гэнэт миний хөнжил рүү гар орж ирэхэд нь сэрэхэд Д миний баруун гар талд газраар ор засчихсан хэвтчихсэн над руу харсан байрлалтай байсан. Тэгэхээр нь би Д-гийн гарыг цааш түлхээд “Яагаад байгаа юм зүгээр байгаач” гэхэд Д нь “Чимээгүй эгч чинь сэрлээ” гээд миний хөнжлийг сөхөөд өвөрт маань ороод ирсэн. Тэгсэн Д нь цээж нүцгэн доогуур зөвхөн түрсиктэйгээ байсан. Тэгсэнээ Д нь намайг баруун гараараа өөр рүүгээ татаж миний уруул дээр хэд хэдэн удаа үнссэн. Тэгэхээр нь би “Ядаргаатай юм бэ? Зүгээр байгаач” гэж хэлэхэд Д нь “Би чамайг яах ч үгүй, чи ичээд байгаа юм уу” гээд улам намайг тэвэрч аваад амыг маань дарсан. Тэгэж байгаад миний зүүн гарыг өөрийнхөө зүүн гараар дарж бариад баруун гараараа миний левчикний мөрийг тайлж дараа нь ар түгжээг тайлаад дараа нь миний дотоожийг тайлсан. Би энэ үед эсэргүүцсэн боловч Д нь миний дотоожийг тайлчихсан. Ингээд Д нь миний дотоожийг тайлсаныхаа дараа өөрийнхөө дотоожийг тайлаад миний дээр гарсан. Ингээд Д нь надтай бэлгийн ажил хийсэн. Бэлгийн ажил нь багцаагаар 5-10 минут бэлгийн ажил хийсэн. Ингээд Д нь бэлгийн ажлаа хийж дуусаад хажуу тал руу хэвтсэн. Энэ үед намайг уйлахад Д нь надаас “Уучлаарай” гээд уучлалт гуйгаад байсан. Тэгэхээр нь би босож энэ талаар эгчдээ мэдэгдэхэд Б эгч сэрж Д юу болсон талаар асуухад Д нь “Би танай дүүг яагаач үгүй шдээ” гэж уурлаад хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан. Ингээд Д гараад явахад Б эгч надаас юу болсон талаар асуухад нь би Д хүчиндсэн гэж хэлсэн. Ингээд л цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/
2. Гэрч О.Ш-гийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: Учир нь надтай хамт амьдарч байсан төрсөн ах маань хүнтэй гэр бүл болоод тусдаа гарсан учраас би гэртээ ганцаараа байж чадахгүй, эгчийнхээ гэрт амьдарч байгаа. Манай төрсөн эгч Б нь 2019 оны 05 сарын 12-ны өдөр төрсөн, одоо нялх биетэй байгаа. 2019 оны 06 сарын 17-ны орой төрсөн эгчийнхээ гэрт 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. 2019 оны 06 сарын 18-ны 02:00 цагийн үед манай гэрийн хаалгыг нэг хүн тогшсон чинь эгч сэрээд хаалгаа тайлж өгч байсан. Тэгэхэд нь хүргэн ахын найз Д гэдэг залуу орж ирээд зуухны хажууд суусан. Тэр залуу архи уусан согтуу байсан. Тэгж байгаад Б эгч тэр залууг унтуулна гээд миний хажуугаар ор засаж өгсөн. Би тухайн үед гэрийн зүүн хойд талаар шалан дээр газраар гудас дэвсээд унтаж байсан. Миний баруун талд газраар зэрэгцүүлээд ор засаж өгсөн чинь Д уг орон дээр ирээд хэвтсэн. Тэгээд 20-30 минутын дараа Б эгчийг унтсан хойно миний хажуугаар хэвтсэн залуу миний хөнжил рүү гараа оруулж миний гэдсийг илээд байсан. Би тухайн үед яагаан өнгийн даавуун цамцтай, левчиктэйгээ унтаж байсан, харин доогуураа богино цэцэгтэй унтлагын өмдтэй, дотуураа шар өнгийн дотоожтой байсан. Тэр залуу миний гэдсийг илж байгаад гараа доошлуулаад бэлэг эрхтэн рүү маань гараа хүргэхээр нь “чи одоо зүгээр байгаачдээ, би ажилтай унтмаар байна” гэж хэлсэн чинь Д “чимээгүй бай эгч чинь сэрчихнэ” гэж хэлсэн. Тэгж байгаад Д миний хөнжил дотор биеэрээ орж ирээд миний дээр гарч хэвтсэн. Тэгэхдээ өмд, цамцаа тайлчихсан, нүцгэн дотоожтой орж ирсэн. Би Д дээрээсээ буулгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд намайг хашгирах гэхээр аман дээр гараараа дарчихаад дуугаргахгүй байсан. Тэгж байгаад миний дээр байсан чигээрээ нэг гараараа миний амыг таглаж байгаад нөгөө гараараа миний өмдийг, дотоожтой хамт тайлсан. Миний өмд, дотоожийг тайлсаны дараа хуруугаа миний бэлэг эрхтэн рүү хийж оролдсон. Тэгж байгаад өөрийнхөө дотоожийг тайлаад миний 2 хөлийг 2 тийш нь татаж чангааж байгаад алцайлгаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд бэлгийн ажил хийсэн. Д надтай 5-10 минут орчим бэлгийн ажил хийж байгаад миний дээрээс буугаад өөрийнхөө хөнжил рүү ороод хэвтсэн. Д-г миний дээрээс буусны дараа миний бэлэг эрхтэнээс шингэн юм гараад байсан. Би орондоо уйлаад хэвтэж байхад Д надаас уучлалт гуйж байсан. Тэгж байгаад би эгчийгээ сэрээгээд энэ залуу чинь намайг унтуулахгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Д манай эгч рүү би танай дүүг чинь яагаачгүй шдээ гэж хэлээд уурлаад манай гэрээс гараад явсан. Би тэр залууг явсаны дараа уйлж байгаад бага зэрэг тайвшраад түргэн дуудаад эмнэлэг рүү явсан. Намайг эмнэлэг дээр ирээд байхад Ө ах ирж байсан. Тэгээд Ө ахад болсон асуудлаа хэлж өгсөн. Тэгэхэд Ө ах эргэж гарч яваад Д-г хайгаад өглөө олсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/
3.Гэрч О.Б-ийн 2019 оны 06 сарын 19-ний өдөр гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхөр, хүүхэд, төрсөн дүү О.Ш нарын хамт Манай нөхөр Б 2019 оны 06 сарын 17-ны орой 23 цагийн үед ажлаасаа бууж ирээд хөдөө найзынх руугаа хонинд явсан юм. Тэгээд гэрт манай хүүхэд, дүү Ш нарын хамт үлдсэн. 2019 оны 06 сарын 17-ноос 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө 00:00 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн тогшоод би босоод хаалга онгойлгож өгөхөд манай нөхрийн найз Д зогсож байсан тэгээд манайд орж ирээд нөхөртэй чинь утсаар ярьсан одоо ирж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрийн зүүн хойд талд шалан дээр манай дүү Ш унтаж байсан юм. Би нойрондоо болоод юу ч бодолгүйгээр дүүгийнхээ наад талаар нь шалан дээгүүр Д бүтээлэг дэвсэж өгсөн юм. Манайх жоохон хүүхэдтэй болохоор гэрийнхээ баруун талын багананд жижиг гэрэл байрлуулсан байсан тэр гэрлээ унтраагаагүй гэрэлтэй байсан. Манай хүүхэд 3 хоног бие нь өвдөөд шөнө унтахгүй миний нойр дутуу байсан болохоор би гэрийн баруун талд байрлах модон орон дээр нам унтаад өгсөн юм. 02:00 цагийн үед манай дүү Ш орны хажууд ирээд аниа гээд дуудаад уйлсан. Тэгэхээр нь би босч ирээд яасан бэ аниан дүү юу болсон бэ? гээд асуухад надад юм хэлэхгүй уйлаад суугаад байсан тэгэхээр нь Д хандаж чи миний дүүг яачихсан юм бэ гэсэн чинь би танай дүүг яавал гэждээ гээд өөдөөс уурлаад байсан тэгснээ орон дээрээсээ босоод шууд гараад явчихсан. Д-г гараад явсны дараа дүүгээсээ яасан юм бэ гэж асуухад энэ ах чинь миний амыг таглаж байгаад аниа, дүү 2 чинь сэрчихнэ дуугай байгаарай, битгий уйлаад байгаарай гэж хэлээд хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж надад хэлсэн тэгэхээр нь шууд эмнэлэг рүү залгаад эмнэлэг дуудаад Ш-гийн хамт эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод дүүгээ орхичихоод ах Ө-г дуудсан тэгээд Д-гийн гар утас руу залгахад утсаа авчихаад би яасан юм гээд утсаа таслаад унтраачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуудас/
4.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бактерлиогийн шинжээчийн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн №3706 дугаартай дүгнэлт: “1. О.Ш-гийн үтрээний наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно.
2. Ч.Д-гийн гэх цус нь А (II) бүлгийн харьяалалтай байна” /хх-ийн 44-45 хуудас/
5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бактерлиогийн шинжээчийн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн №3708 дугаартай дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн, урд хэсэг нь алаг эрээн өнгөтэй торон дотоожны салтаа хэсгийн ирмэгт байх цайвар саарал өнгийн толбоноос үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн.
2. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно.
3. Ч.Д-гийн гэх цус нь А (II) бүлгийн харьяалалтай байна” /хх-ийн 53 хуудас/
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжилгээний 2019 оны 07 сарын 30-ны өдрийн №3881 дугаартай дүгнэлт: “1. О.Ш-гийн гэх дотуур хувцас дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Ч.Даваасүрэнгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх давуунаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Ч.Д-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.
3. О.Ш-гийн үтрээний наалдацаас ДНХ-ийн шинжилгээ хийх боломжгүй” /хх-ийн 57-58 хуудас/
7. Яллагдагч Ч.Д-гийн 2018 оны 08 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би өвөө Б-ний хамтаар мал маллаж амьдардаг юм. Би энэ утгаараа суманд ирэхээрээ хүргэн ах Б-ийн гэрт ирдэг юм. Би суманд байх үедээ найз нөхдөөрөө дамжуулж Б гэх залуутай танилцаж тэр цаг хугацаанаас хойш бид 2 найзалж нөхөрлөдөг болсон. Би анх Ш 2019 оны 4 билүү 5 сард харж Б-гийн гэрт очихдоо харж байсан юм. Тэгэхэд О.Ш Б-гийн эхнэр болох Б-ийн төрсөн дүү гэж байсан. Би ирэхээрээ байнга Б-гийн гэрт ирдэг байсан. Учир нь би төвөөр мотоцикльтой явж болохгүй болохоор цаанаасаа буюу хөдөө гэрээсээ шууд Б-гийн гэрт ирж хашаанд нь мотоциклио тавьдаг юм. Ингэж байхдаа би О.Ш-гийн утасны дугаарыг О.Ш-аас өөрөөс нь авч бид 2 мессэжээр харилцаж Facebook-ээр найзалж байнгын мессэж болон чатаар харилцан харилцаа үүсгэсэн юм. 2019 оны 06 сарын 17-ны орой хөдөө гэрээсээ суманд орой 23:00 цагийн үед орж шууд 47 байранд байх хүргэн ах Б гэрт очсон. Ингээд би гэртээ орж усанд орчихоод хэвтэх зуураа утсаараа оролдож Facebook-ээр аялж байхад О.Ш нь 2019 оны 06 сарын 18-ны 01 цагийн үед “Хаана байна” гэсэн чатыг анх над руу илгээхэд нь би хариу бичээгүй юм. Учир нь өмнө буюу 7-10 хоногийн өмнө намайг найзууд болох Б, О нарын Улаанбаатар хот руу явах гээд түлш тос авангаа усанд орчихоод О.Ш чаталж байхад О.Ш нь “Ахындаа байна, энд ирээд хоночих” гэх мэт чат бичихээр нь би гэрт нь буюу найз Б-гийн гэрт очсон. Тухайн үед цаг 02:00 цаг өнгөрч байсан байх. Намайг Б-гиийн гэрт очиход манай найз Б түүний эхнэр Б хүүхдийн хамтаар унтах гээд орондоо орчихсон байсан. Тэгсэн О.Шнь намайг гэрт нь ороход өөрөө гэрийн зүүн хэсэгт өөрийнхөө унтаж байсан гудасны дэргэд гудас тавьж ор засаж өгсөн. Ингээд би гэрийн хамгийн зүүн захад газраар харин Ш миний баруун гар тал буюу гэрийн дунд хэсэгт харин Б, Б 2 хүүхдийн хамтаар гэрийн баруун талд байх орон дээр унтацгаасан. Тэгээд би О.Ш дуудсан болохоор надад талтай юм байна гэж бодоод унтахдаа тэврээд унтах гэсэн чинь миний утас руу чатаар “Зайл” гэж бичсэн. Тэгэхээр нь би “Өөрөө дуудчихаад” гэж бодоод ямар нэгэн хариу хэлэлгүй орноосоо босоод хувцсаа өмсөөд гэр рүүгээ явсан. Тэгсэн намайг гэрт очсоны дараагаар “Гэрт хүрээд ирээ, би одоо гуйж байна, зүгээр ирээд хоноо” гэхээр нь би “дараа болъё” гэж хариу хэлээд гэртээ унтаж амарч байсан юм. Би ийм зүйл болж магадгүй гэж бодоод тухайн үед хариу бичээгүй юм. Ингээд унтаж амрах гэж байгаад би өмнө нь Ш дараа нь очиж хононо гэж амлачихсан болохоор мессэжнийх нь хариуг өгөлгүй шууд гэрт нь яваад очсон юм. Намайг гэрт очиход 01:00 цаг өнгөрч байсан юм. Намайг Б-гийн гэрт очиход Б хаалгаа тавьж өгсөн. Ингээд гэрт нь ороход Б гэртээ эзгүй, харин Б дүү Ш болон хүүхдийнхээ хамтаар байсан. Б хүүхдийнхээ хамтаар гэрийн баруун хэсэгт орон дээр харин Ш гэрийн зүүн хэсэгт газраар ор засаж унтах гэж байгаа бололтой ороо засчихсан байсан. Ингээд намайг ороход Б гэрийнхээ голд буюу Ш-гийн баруун талд ор засаж өгсөн. Тэр үед
Ш унтаагүй байсан. Ингээд бид унтаж амрахаар хэвтэцгээсэн. Би унтахдаа бүх хувцсаа тайлж зөвхөн турсиктэйгээ үлдсэн. Тэгээд нилээн хугацаа буюу багцаагаар 20-30 минутын өнгөрсөний дараа би Ш-гийн өвөр рүү хөнжлийг нь сөхөж ороход Ш ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй намайг хөнжилдөө оруулсан. Ингээд бид 2 тэврэлдэж, үнсэлцэж байгаад би эхлээд Ш-гийн хөхөвчийг тайлахад эсэргүйцээгүй, тэгэхээр нь би надад дуртай байгаа юм байна гэж бодоод өөрийнх нь турсикийг тайлаад дараа нь Ш-гийн турсикийг тайлсан. Тэгэхэд мөн л надад эсэргүүцэл үзүүлээгүй. Ингээд би Ш-гийн дээр гарж бэлгийн ажил хийж эхэлсэн. Энэ үед Б баруун орон дээр хүүхдийн хамтаар цаашаа буюу гэрийн хана руу хараад унтаж байсан. Ингээд Ш бид 2 бэлгийн ажлаа дуусгаад зэрэгцээд хэвтэцгээсэн. Тэгж хэвтэж байхад хоромхон зуур зүйрмэглэсэн байсан. Тэгсэн гэнэт Ш уйлж босож эгч рүүгээ хандаж “Энэ нэг юмаа хөөж явуулаачээ” гэж хэлэхэд нь би сэрсэн. Мөн Байгалиа ч сэрсэн. Тэгсэн Б “Юу болоод байгаа юм бэ?” гэхээр нь тухайн үед ичиж санаа зовсондоо “Юу ч болоогүй ээ” гэж хэлээд Б хамтаар гэрээс гарсан. Ингээд би шууд гэртээ ирж амарсан. Харин Б хашааныхаа хаалгыг цоожлоод үлдсэн. Намайг гэрт ирсэн байх үед Б над руу залгаад байхаар нь санаа зовоод би эхэндээ утсаа авахгүй байж байгаад дараа нь утсаа унтраачихсан юм. Тэгсэн намайг цагдаагийн байгууллагад хүчиндсэн гэж мэдэгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/
8.Хохирогч О.Ш-гийн “Миний бие Ч.Д сайн дураараа эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 105/
9.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Ч.Д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт,
10.Шүүгдэгч Ч.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би О.Ш бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Хохирогч О.Ш, гэрч О.Б, шүүгдэгч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бактерлиогийн шинжээчийн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн №3706 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бактерлиогийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №3708 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжилгээний 2019 оны 07 сарын 30-ны өдрийн №3881 дугаартай дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 06 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн О.Б гэрт тус сумын харьяат хохирогч О.Ш хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, О.Ш хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Д-г “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч О.Ш нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Ч.Д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг биш байх боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон” буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Д нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 77 хуудас/
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Д нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний шаргал өнгийн торон дотоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6, 7, 8, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Ч, Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч Д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Ч.Д тэнсэгдсэн 01 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хохирогч О.Ш харилцах, түүний ажиллаж, амьдарч байгаа газарт очихыг хязгаарлах албадлагын арга хэмжээг оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг сануулсугай
5.Шүүгдэгч Ч.Д нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний шаргал өнгийн торон дотоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ