Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1026

 

  Хэргийн индекс 135/2016/00921/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** банкны ****** дахь салбар /утас 70376323, 95955795/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** дугаар баг, Дархан ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, Засагууд овогт Санжавын Лхагва /регистрийн дугаар ТИ72120666, утас 99087692, 99497692/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** дугаар баг, Дархан ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, Зөөд овогт Жавын Чимэдрэгзэн /регистрийн дугаар ФД64110313, утас 88204592/ нарт холбогдох,

 

“зээлийн төлбөр 26,090,193 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:

“... Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагч Санжаа овогт Лхагва, Жав овогт Чимэгрэгзэн нар нэхэмжлэлийн шаардлага 26,090,139 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.

Нэхэмжлэлийн шаардлагын график зөрчилтийн 7,840,000 төгрөгөөс 3,910,000 төгрөг төлсөн, 2016 оны 07 дугаар сарын 08-нд 900,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 18-нд 1,200,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-нд 1,300,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 29-нд 530,000 төгрөгийг төлж бүрэн барагдуулж цаашид зээлийн гэрээний графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцов.

Дээрх заасан хугацаанд төлбөрийг төлж, зөрчлөө арилган гэрээний графикт орсон боловч үүнээс хойших хугацаанд дахин төлбөрөө төлөхгүй, эргэн төлөлтийн графикийг зөрчвөл дахин шүүхэд хандах эрх нь нээлттэй болно.

            Зээлийн төлөлтийг дээрх тохиролцсон графикийн дагуу төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага болох 26,090,139 төгрөгийг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар албадан гаруулах зээлийн барьцаа болох Ү-2001001031 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг Төв талбайд байрлах 320,0 мкв дэлгүүрийн барилгаар хангуулахад татгалзах зүйлгүй болно.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч С.Лхагва, Ж.Чимэдрэгзэн нарт холбогдуулан “ зээлийн төлбөр 26,090,139 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ хариуцагч С.Лхагва, Чимэдрэгзэн нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,090,139 төгрөгнөөс зээлийн график зөрчилтийн 7,840,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-наас 2016 оны 07 дугаар сарын 29-ны дотор  төлсөн тохиолдолд үндсэн зээлийн график төлөлтийн хуваарт орно. Хэрвээ дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

                                                                                                                                           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хас банкны Дархан дахь салбар нь хариуцагч С.Лхагва, Ж.Чимэдрэгзэн нарт холбогдуулан “зээлийн төлбөр 26,090,139 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 288,478.2 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 144,239.1 төгрөгийг хариуцагч С.Лхагва, Ж.Чимэдрэгзэн нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 144,239.1 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА