| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01979/И |
| Дугаар | 1029 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 1029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01979/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Дарь эхийн ** дугаар хороо, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, Б.У***/регистрийн дугаар ****, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, Наран хотхон, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, С.С***/регистрийн дугаар ***, утас *******/-д холбогдох
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэнийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У***, хариуцагч С.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие 2002 онд С.С***тай гэр бүл болон, хамтын амьдралын явцад 2003 оны 03 дугаар сарын 06-нд охин С.Б*** төрсөн. Бид эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд зөрчил, маргаан их үүсч улмаар би охиноо эцэгт нь үлдээгээд салсан юм. Тэр жилээс хойш С.С*** нь 2,5 настай охиноо өдий хүртэл өсгөж хүмүүжүүлсэн юм. Охин маань одоо 12 настай болсон. Би одоогоор гэр бүлтэй болон 3 хүүхэд төрүүлсэн учир охин С.Б***г өөрийн асрамжинд авах боломж байхгүй. Мөн бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.” гэв
Хариуцагч С.С*** нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие 2002 онд У*** гэр бүл болон хамтын амьдралын хугацаанд 2003 оны 03 дугаар сарын 06-нд охин С.Б*** төрсөн. Бидний амьдрал бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд зөрчил маргаан гарч тус тусдаа амьдарч ирсэн. Тэр жилээс хойш би охинтойгоо одоог хүртэл амьдарч байна. Уранчимэг нь одоогоор гэр бүлтэй болж 3 хүүхэдтэй болсон учир гэрлэлтээ цуцлуулан, насанд хүрээгүй охин С.Б***г өөрийн асрамжид авахаар өргөдөл гаргав. Мөн бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.” гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У*** нь хариуцагч С.С***д холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.У***, хариуцагч С.С*** нар нь 2002 оны 001 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2003 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин С.Б***г төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Дархан сумын ** дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Г-** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид 2006 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэрлэлтээ үргэжлүүлэх хүсэлгүй, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа, хариуцагч Б.У*** нь гэр бүлтэй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Зохигчид нь хэдийгээр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч охин С.Б***гийн төрсний гэрчилгээг авахдаа эцэг С.С***аар овоглосон байна. / хх-ийн 4/
Нэхэмжлэгч Б.У*** нь гэр бүлтэй болж 3 хүүхэд төлүүлсэн учир охин С.Б***г өөрийн асрамжинд авах боломжгүй тул эцэг С.С***ын асрамжид үлдээнэ. Хариуцагч С.С*** өөрийн асрамжид авахыг зөвшөөрч байна.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин С.Б***г эцэг С.С***ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Иймд зохигч талуудын хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг С.С***, эх Б.У*** нар нь хүүхэд болох С.Б*** нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ШТ*** С.С***, Б.У***нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин С.Б***г эх Т.Б*** асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч талуудын хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, С.С*** нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА