| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01005/и |
| Дугаар | 1064 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1064
Хэргийн индекс 135/2016/01005/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар багт байрлах, ******* банкны ****** дахь салбар /утас регистрийн дугаар *******, *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** дүгээр байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-т холбогдох,
“зээлийн төлбөр 12,653,931 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“... иргэн ******* овогтой ******* болон ******* банкны Дархан зээлийн төв тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч овогт бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг дараах хуваарийн дагуу төлүүлэхээр харилцан тохиролцов.
Төлбөрийн хуваарь: Нийт 12,653,931 төгрөгийг
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан дахь салбар хариуцагч Н.*******т холбогдуулан “зээлийн төлбөр 12,653,931 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээндээ хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,653,931 төгрөгийг 2016.07.20-ноос 2017.04.20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банкны Дархан дахь салбар нь хариуцагч Н.*******т холбогдуулан “зээлийн төлбөр 12,653,931 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 217,412 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 108,706 төгрөгийг хариуцагч Н.*******оос гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 108,706 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА