| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00056/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Л.Б холбогдох 1940001330080 тоот хэргийг 2019 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Л.Б
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 07 сарын 12-ны өдөр гадна тус сумын харьяат иргэн Б.О биед халдан зодож улмаар Б.О биед зүүн хоншоор ясны духны сэртэн хэсгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны далд хугарал, мурийлт баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 07 сарын 12-ны өдөр гадна тус сумын харьяат хохирогч Б.О биед халдан зодож улмаар Б.О биед зүүн хоншоор ясны духны сэртэн хэсгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны далд хугарал, мурийлт баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.Хохирогч Б.О 2018 оны 08 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 07 сарын 12-ны өдөр орой 22 цагийн орчимд манай төрсөн ах Б нь “Ах нь гэрийнхээ гадаа хүнд цохиулчихлаа” гэж манай хүү рүү залгаж хэлсэн байсан. Үүнийг манай хүү Ө нь надад хэлэхээр нь би гэрээсээ ганцаараа гараад Б ахын хашаа руу явсан. Тэр үед манай нөхөр С миний хойноос залгаад хойноос явсан. Ингээд намайг Б ахын хашаа руу орох гээд булан тойроод гараад ирэхэд өөдөөс цагаан өнгийн пудволктой нэг согтуу залуу гарч ирээд миний энгэрээр заамдаж байгаад миний нүүрэн тус газар 2 удаа ямар нэгэн үг дуу гаргалгүй шууд цохиод авсан. Тэгсэн миний хамар, амнаас цус гараад толгой эргэж манараад хойшоо унасан. Тэгсэн манай нөхөр ирж намайг цохьсон хүнийг таньж нэрээр нь дуудахад цааш зугтаагаад явчихсан. Тэгсэн намайг цохьсон хүн нь Л.Б гэх залуу байсан. Ингээд би цохиулчихаад босоод ирэхэд миний доод үүдэн 3 шүд хөдөлгөөнд орж хамарнаас цус гарч хамраар хөндүүрлэж байсан. Ингээд би маргааш нь буюу 2019 оны 07 сарын 13-ны өдөр өглөө сэрэхэд миний хамар бүхэлдээ хөндүүр 2 нүд тойрч хөхөрч хавдсан байхаар нь эмнэлэгт очиж жижүүр эмч А эмчид үзүүлэхэд “Таны хамар гэмтсэн байна, 2 нүд чинь битүү хөхөрч хавдсан байна, та яаралтай Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмчид үзүүл” гээд надад магадлагаа бичиж өгсөн. Ингээд би Б хандаж өчигдөр болсон асуудлын талаар хэлэхэд Б нь “Уучлаарай эгч дүү нь өчигдөр согтуудаа таныг андуураад цохьсон байна” гэж байсан. Тэгээд Б нь надаас уучлалт гуйж эмчилгээний мөнгө төгрөг өгнө гэсэн боловч надад эмчилгээнд одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Би өөрт учирсан гэмтэлдээ 2019 оны 07 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод өөрийн зардал мөнгөөрөө эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/
2.Гэрч У.С 2019 оны 07 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”Би 2019 оны 07 сарын 12-ны өдөр гэртээ эхнэр хүүхдүүдийн хамтаар унтаж байхад манай хүргэн ах Б нь манай эхнэр О руу оройн 22 цаг өнгөрч байх үед “Ах нь хүнд зодуулчихлаа” гэж ярьсан. Тэгсэн манай эхнэр энэ мэдээг сонсоод орноосоо босоод босож хувцсаа өмсөөд надаас түрүүлээд гараад явсан. Харин би хувцсаа өмсөөд хойноос буюу ахынх нь гэр болох хашаа руу очиход булан тойроход манай эхнэр О нь доошоо тонгойсон байдалтай, цаашаа нэг хүн гүйж байхаар нь “Яасан юу болсон” гэж асуухад “Намайг сая хүн зодчихлоо” гэхээр нь намайг ирэх үед цааш гүйж байсан хүний хойноос гүйж хашааны булан тойрч харахад манай гэрийн баруун тал буюу хөрш айлын Б нь гэр рүүгээ гүйгээд орж яваа харагдсан. Тэгэхээр нь би хойноос нь уулзах гээд очиход Б нь гэр рүүгээ орчихоод хаалгаа тавьж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ очиж эхнэрээ харахад манай эхнэрийн хамар амнаас цус гарч, нүд хамар нь хавдаж аймаар болчихсон байсан. Тухайн үед манай эхнэр надад юм харагдахгүй байна гээд байсан. Ингээд явах гэсэн манай эхнэр утсаа газар унагаад олохгүй байсан юм. Ингээд би утсыг нь олчихоод эхнэрээ сугадаад гэртээ харьсан. Ингээд гэрт харьж гэрэлд харахад манай эхнэрийн 2 нүд нь битүү хөхөрч няцарсан, хамар нь хавдаж овойчихсон хамраас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би эхнэрээ дагуулаад эмнэлэгт очиж үзүүлэхэд манай эхнэрийн хамар хугарсан байна гэсэн. Ингээд хэд хоногийн дараа байх манай эхнэр О нь Б уулзахад Б нь “Хүнтэй муудалцаж байгаад андуураад цохьчихсон байна” гэж хэлсэн байсан. Ингээд эмчилгээний зардал мөнгө төгрөг өгнө гэж тухайн үедээ хэлж байсан боловч өгөхгүй удахаар нь манай эхнэр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
3.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 30-ны өдрийн №39 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1. “Б.О биед зүүн хоншоор ясны духны сэртэн хэсгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны далд хугарал, мурийлт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх зүүн хоншоор ясны духны сэртэн хэсгийн далд хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/,
4.Яллагдагч Л.Б 2019 оны 08 сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би. 2019 оны 7 сарын 12-ны өдөр ээж ах хоёрыг гэрт байхгүй буюу ээжийг ахынх руу явсан хойно гэртээ ганцаараа ээжээс нууж 0.5 литрийн Монгол стандарт гэх нэртэй архийг оройн 21 цагийн үед уусан юм. Би ганцаараа уусан болохоор нилээн согтсон байсан. Ингээд би төрсөн эгч Л хүү болох С рүү явах гэж байгаад замдаа нэг хүнтэй муудалцаж байсан. Би гэрээс гараад салхинд цохиулж нилээн муудсан байсан. Нэг мэдсэн би нэг танихгүй хүнтэй маргалдаж зууралдаад зогсож байх шиг байсан. Гэхдээ тэр хүнтэй зодолдож цохилцоогүй. Би гэрээс гараад хаагуур хэнтэй явж таарснаа сайн санахгүй байгаа юм. Миний ухаан санаа орж гараад яваад байсан юм шиг байгаа юм. Зарим зүйлээ санаад зарим зүйлээ санахгүй байгаа юм. Тэгж явж байхдаа юунаас болж яагаад цохьсон эсэхээ мэдэхгүй намайг булан тойрох гэж байхад нэг хүн гараад ирэхээр нь айж сандарсандаа тэр хүнийг би цохичихсон. Учир нь би хүнтэй муудалцаж байсныгаа санаад байгаа болохоор тэр хүнийг гэж бодоод цохиод авсан. Тэр эгч миний өөдөөс гарч ирэхдээ нилээн хурдтай гарч ирсэн юм. Тэгээд л би андуураад цохьсон. Би тухайн үед О эгчийг байсан гэдгийг мэдээгүй. Цохисоны дараа гэнэт ухаан ороход эмэгтэй хүн байхаар нь би буцаад гэр рүүгээ зугтаад явчихсан. Тэгсэн хойноос орилж чарлаад л үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
6.Хохирогч Б.О “Л.Б нь миний биед гэмтэл учруулсан. Эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн. Гомдолгүй” гэх хүсэлт
7.Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 07-р сарын гадна тус сумын харьяат Б.О биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч Б.О, гэрч У.С нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 30-ны өдрийн №39 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Л.Б нь 2019 оны 07-р сарын 12-ны өдөр хохирогч Б.О биед халдан зодож улмаар Б.О биед зүүн хоншоор ясны духны сэртэн хэсгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны далд хугарал, мурийлт баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.О биед гэмтлийн гаралтай зүүн хоншоор ясны духны сэртэн хэсгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны далд хугарал, мурийлт баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Б холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Л.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан, хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан зардал 500.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч Б.О нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Л.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Л.Б холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг биш байх боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Л.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6, 7, 8, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тусзаасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л. Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Л.Б нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.О 500.000 /таван зуун мянган/ төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ