Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1074

 

 

  Хэргийн индекс 135/2016/00887/и

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** дүгээр хороо, Нарны зам-******, Санроуд барилгын ******давхарт байрлах “Эбердигм монгол ХХК” / утас 99995551, 70123300 /-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** байр,****** тоотод байрлах, Халнит ХХК / утас 70378001/,

            Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, Хүрээт овогт Найдангийн Амарбат / регистрийн дугаар ТЗ73040711, утас 99114726, 00779992222/ нарт холбогдох,

 

             “33,736,930 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Нэг талаас “Эбердигм Монгол ХХК” /УБД:9019062121, РД:5578264/, Нөгөө талаас “Халнит ХХК” /УБД: 9011201137, РД:5332656/ иргэн Н.Амарбат /РД:ТЗ73040711/ нар ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь заалтыг үндэслэн, дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэг. нийтлэг үндэслэл

1.1 Нэхэмжлэгч нь 10138 аралын дугаартай DX500LCA экскаваторын түрээсийн төлбөр алдангийн хамт нийт 33,736,390 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба зохигчид энэ гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрлээ.

1.2 Энэ гэрээгээр талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 33,736,390 төгрөгийг 10,590,432 төгрөгөөр багасгаж 23,145,958 төгрөг болгох ба хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөрт багтаан 23,145,958 төгрөгийг бүрэн төлнө.

1.3 хариуцагч энэ гэрээнд заасан хугацаанд 23,145,958 төгрөгийг бүрэн төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс нийт 33,736,390 төгрөгийг хариуцагчаас албадан гаргуулах эрхтэй.

Хоёр. Бусад зүйл

2.1 Талууд энэ гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК нь хариуцагч “Халнит” ХХК, Н.Амарбат нарт холбогдуулан 33,736,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж,  эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Эбердигм монгол ХХК нь нэхэмжлэлийн шаардлага ”2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 33,736,390 төгрөгнөөс 10,590,432 төгрөгийг хасаж, үлдэх 23,145,958 төгрөгийг хариуцагч нар 2016 оны 07 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулна. Хэрэв заасан хугацаандаа 23,145,958 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн шаардлага 33,736,390 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

                                                                                                                                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Халнит” ХХК, Н.Амарбат нарт холбогдох 33,736,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын 2016 оны 07 дугаар  сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 326,635 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,895 төгрөгийг хариуцагч Б.Болорсайхан, Б.Баярсайхан, Д.Дэлгэр нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,895 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА