| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01137/и |
| Дугаар | 1094 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 1094
Хэргийн индекс 135/2016/01137/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, өөрийн байранд байрлах банкны Дархан-Уул аймаг дахь салбар /регистрийн дугаар 2111683, утас 70377521, 94677995, факс 70377524/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг,****** дугаар хороолол, ******байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар ТВ 85120574, утас *******, *******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт*******ийн ******* /регистрийн дугаар , утас *******/ нарт холбогдох,
“зээлийн гэрээг цуцалж, 11,457,144 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч С.*******, Х.******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...С.*******, Х.******* нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар багт байрлах ****** байрны ****** тоот арктай 1 өрөө байрыг зарж нэхэмжилсэн 11,457,144 төгрөгийг төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.“ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банкны ******-****** аймаг дахь салбар нь хариуцагч С.*******, Х.******* нарт холбогдуулан “зээлийн гэрээг цуцалж, 11,457,144 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.*******, Х.******* нар нь зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа зээлийн барьцаа болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах 1в байрны 04 тоот арктай 1 өрөө байрыг зарж нэхэмжлэлийн шаардлага болох 11,457,144 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, С.*******, Х.******* нарт холбогдох зээлийн гэрээг тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 198,265 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 99,132.5 төгрөгийг хариуцагч С.*******, Х.******* нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 99,132.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. ******* Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. ******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА