Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1099

 

Хэргийн индекс: 135/2016/00702/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийнхурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** дугаар хороо, ****** дүгээр хороолол, ******тоотод байрлах ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас*******/-д холбогдох ,

47,434,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн ******* овогтой ******* нь манай компанийн гэрээт борлуулагч байхдаа дараа тооцоогоор бараа бүтээгдэхүүн авч байсан бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр нийт 52,434,220 төгрөг болохыг талууд 2015 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн /№15719/ тооцоо нийлсэн актаар харилцан баталсан.Үүний дагуу 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр барагдуулах гэрээ байгуулж төлбөр төлөгч ******* овогтой ******* нь 7 хоног бүр 1,000,000 төгрөгөөр нийт 10 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч гэрээний хавсралтанд заасан хуваарийг зөрчин удаа дараа шаардлага тавьсны дагуу 5,000,000 төгрөг төлж 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй байна.Төлбөр төлөгч нь гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул уг гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 47,434,220 төгрөгийг иргэн ******* овогтой *******гээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Иргэн Ч.******* миний бие ******* ******* Чанар ХХК-ийн 47,434,220 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гардаж аваад дараахь үндэслэл нотолгоогоор нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

******* ******* Чанар ХХК-тай 2014 оны 3 дугаар сараас эхлэн зайрмагны борлуулалт хийх үйл ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 оны 9 дүгээр сар хүртэл элдэв саад бэрхшээлийг даван туулж, хамтран ажиллаж байгаад зогсоосон.Үйл ажиллагааг талууд харилцан тохиролцсоноор ******* ******* Чанар ХХК-ийн хөргөгчтэй чингэлгийг ашиглах, засвар үйлчилгээг нийлүүлэгч компани хариуцахаар тохиролцсон. Энэ хугацаанд уг чингэлэг 2014 оны 4 сард нэг удаа, 2015 оны 6 сард нэг удаа, мөн оны 7 сард 2 удаа тус тус эвдэрснээр хөргөгчин дэх хүйтний хэм алдагдаж, худалдаалахаар хадгалагдаж байсан бүх зайрмаг хайлж худалдаалах боломжгүй болсон.Миний бие гэмтэл гарах бүрт ******* ******* Чанар ХХК-ийн захирал Х.Тулга, нярав Хишигээ нарт тухай бүрт мэдэгдэж байсан бөгөөд гарсан гэмтлийг засварлах ямар нэг арга хэмжээ авагддаггүй байсан учир хамтын ажиллагааг бодож, би зардлыг гарган засварлуулдаг байсан.Нэхэмжлэлийн шаардлага болох 47,434,220 төгрөгийн үлдэгдэл нь дээрх гэмтлийн улмаас үүссэн хохирол бөгөөд нэхэмжлэгчийн үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол юм.

******* ******* Чанар ХХК шүүхэд нотлох баримт болгож өгсөн 2015 оны11 дүгээр сарын 23-ны өдрийн тооцоо нийлэх актыг******* ******* Чанар ХХК-ийн оффис дээр очих үед өрөөндөө оруулаад гаргахгүй дарамталж байж гарын үсэг зуруулсан. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулахдаа нэхэмжлэгч тал нь 2 удаа тус бүр 2 хүнтэй хүч хэрэглэхээр заналхийлж миний агуулахын хаалгыг машинаараа хааж зогсож байж зуруулсан юм.Би өөрийн болон хамт байсан хүмүүсийн аюулгүй байдлыг бодож гарын үсэг зурж явуулсан гэжээ.

 

Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* ******* ******* ХХК нь Ч.******* надаас 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээний үүрэг хэмээн 47,434,220 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний хувьд ******* ******* ******* ХХК-тай зайрмаг худалдаалах бизнест харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтран ажиллаж байсан ба Дархан-Уул аймгийн зах зээлд ******* ******* ******* ХХК-ийг худалдан авагчтай болгож бизнесээ хөл дээр нь босгоход хувь нэмэрээ оруулсан. Гэтэл хамтран ажиллах явцад ******* ******* ******* ХХК өөрийн хөргөгчний бүрэн бүтэн бйадал, засвар үйлчилгээ хийх үүргээ биелүүлээгүйн улмаас их хэмжээний зайрмаг хайлсан ба тухайн үед миний зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан. Ингээд их хэмжээний зайрмаг ямар ч борлогдох боломжгүй болсон. Гэтэл энэ бүх нөхцөл байдлыг мэдсээр байж шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авах хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хайлж устсан зайрмагны мөнгийг надаас нэхэж, сүүлдээ элдвээр дарамталж, заналхийлж байж 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ гэх өөрсдийн бэлдсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед ******* ******* ******* ХХК-ний захирал Тулга хажуудаа 3-4 залуутай ирж намайг болон ажилчдыг зодохоор хүч хэрэглэж, агуулахын хаалгыг машинаар хааж, дэлгүүрийн барааг хурааж авна гэх зэрэг байдлаар зүй бүс харицсаны улмаас би өөрийн болон ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс арга буюу гэрээнд гарын үсэг зурсан. Аливаа гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр байгууллагдах ёстой атал миний бие ******* ******* ******* ХХК-ийн захирал Тулгын хүч хэрэглэж, заналхийлсэн үйлдлийн улмаас тусгайлан бэлдэж ирсэн цаасан дээр гарын үсэг зурсаны улмаас өнөөдөр их хэмжээний мөнгө төлөх ёстой мэт шүүхэд хариуцагчаар дуудагдаж, хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөн ******* ******* ******* ХХК надаас мөнгө гаргуулахаар нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймд ******* ******* ******* ХХК надаас 47,434,220 төгрөг нэхэмжлэх үндэслэл болоод байгаа 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.*******д хүч хэрэглэж төлбөр барагдуулах гэрээ нь дээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлийг тооцож тооцоо нийлж, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хоёр тал Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан болно... гэв

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ч.*******гээс Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 47,434,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...манай компаниас хариуцагч Ч.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 52,434,220 төгрөгийн үнэ бүхий зайрмаг зээлээр худалдан авсан. Хариуцагч Ч.******* нь 52,434,220 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 47,434,220 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсан болно.

Хариуцагч Ч.******* нь ...******* ******* ******* ХХК өөрийн хөргөгчний бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ хийх үүргээ биелүүлээгүйн улмаас их хэмжээний зайрмаг хайлсан ба тухайн үед миний зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан. Ингээд их хэмжээний зайрмаг ямар ч борлогдох боломжгүй болсон. ...Нэхэмжлэлийн шаардлага болох 47,434,220 төгрөгийн үлдэгдэл нь дээрх гэмтлийн улмаас үүссэн хохирол бөгөөд нэхэмжлэгчийн үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол юм... гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарыг бичгээр ирүүлсэн ба ...******* ******* ******* ХХК надаас 47,434,220 төгрөг нэхэмжлэх үндэслэл болоод байгаа 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан болно.

Хариуцагч Ч.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас зайрмаг зээлээр худалдан авсан бөгөөд хариуцагч Ч.*******гийн авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 47,434,220 төгрөг болсон болох нь хэрэгт авагдсан ******* ******* ******* ХХК-ний зарлагын баримт /хх-17-33/, зохигчдын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15719 тоот Тооцоо нийлсэн акт /хх-8/, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ /хх-8/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно, 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263.4-д Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу Зохигч талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасны дагуу гэрээг бичгээр байгуулагаагүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч тал зээлээр худалдан авсан зайрмагны үлдэгдэл төлбөр 47,434,220 төгрөг байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргадаггүй. Харин нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ний зайрмагны хөлдөөгч эвдэрсэн учир 47,434,220 төгрөгийн үнэ бүхий зайрмаг хайлж, хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх мөнгийг төлөх үндэслэлгүй... гэсэн тайлбарыг гаргаж маргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйгэж заасны дагуу хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн хүсэлтийн дагуу асуусан гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар 47,434,220 төгрөгийн үнэ бүхий зайрмаг хайлсны улмаас бусдад худалдаж чадаагүй болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ч.******* нь ******* ******* ******* ХХК-ний захирал Х.Тулгатай 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэж заажээ.

 

Хариуцагч Ч.******* нь Тухайн үед ******* ******* ******* ХХК-ний захирал Тулга хажуудаа 3-4 залуутай ирж намайг болон ажилчдыг зодохоор хүч хэрэглэж, агуулахын хаалгыг машинаар хааж, дэлгүүрийн барааг хурааж авна гэх зэрэг байдлаар зүй бүс харицсаны улмаас би өөрийн болон ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс арга буюу гэрээнд гарын үсэг зурсан... гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэ талаар хэрэгт бичгийн нотлох баримт байхгүй байна.

Иймд хариуцагч Ч.*******гээс 47,434,220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Хариуцагч Ч.*******д шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, хариуцагчийг оролцуулахгүйгээр хийлгэх хүсэлт гаргасан тул хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.*******гээс 47,434,220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.*******гийн гаргасан 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 395,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.