Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02007

 

 

 

 

 

 

 

 

    2025           11             17                                        210/МА2025/02007                                       

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06911 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие иргэн *******, ******* нартай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ирээдүйд эд хөрөнгө *******алдах, *******алдан авах гэрээг ******* хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууцыг *******алдан авах, төлбөр тооцоог төлөх тухай харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан.

Дээрх орон сууцыг ирээдүйд *******алдан авах зорилгоор урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн *******од байрлах 32.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй орон сууц, ******* тоотод байрлах 28 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй орон сууцуудыг нийт 200,000,000 төгрөгт тооцож *******ийн өмчлөлд шилжүүлсэн.

1.2. Харин хариуцагч нар ирээдүйд *******алдан авах өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд баталгаа болгож ******* тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлсэн.

1.3. Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирээдүйд эд хөрөнгө *******алдах, *******алдан авах гэрээнд өөрчлөлт оруулж ******* хотхонд байх 50 м.кв талбайтай орон сууц *******алдах, *******алдан авах гэрээний төлбөр тооцоог төлөх харилцааг зохицуулж, А тал нь өөрийн өмчлөлд байгаа *******од байрлах 32.2 м.кв талбай бүхий орон сууц, ******* тоотод байрлах 28 м.кв талбай бүхий 2 орон сууцыг Б талын өмчлөлд шилжүүлэх, Б тал нь ******* тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг А талын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж зорилгоо өөрчилсөн.

1.4. Мөн үндсэн гэрээнд 6 дах хэсгийг нэмж оруулсан. Ийнхүү ******* тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахаар чөлөөлж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүрч, хууль ёсны өмчлөгч миний эрхийг зөрчиж байна.

Миний өмчлөлд байсан 2 орон сууцны нэгийг нь 1,200,000 төгрөгөөр, нэгийг нь 800,000,000 төгрөгөөр тус тус бусдад хөлслүүлж, сар бүр 2,000,000 төгрөгийн орлого олж байсан ба хариуцагч ******* нь 9, 10, 11 дүгээр саруудын түрээсийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг төлөөгүй болно.

Иймд ******* тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, олох байсан орлогод 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 03 сард манай дүү *******тай харилцан тохиролцсон аман хэлцлийн үндсэн дээр Баянзүрх дүүргийн цайз захын ойролцоо хотын захад байрлалтай 2 орон сууцаа, байрлал гайгүй газарт 2 өрөө орон сууц болгох зорилгоор хоорондоо харилцан тохиролцсоны дагуу надтай анх уулзсан.

2.2. *******, ******* нар тохиролцон миний өмчлөлийн ******* тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 107,26м.кв талбай, ******* дугаарын гэрчилгээ бүхий дуплекс загварын үл хөдлөх хөрөнгийг маань түр хугацаагаар барьцаалах санал тавьсны дагуу би гэрээ байгуулсан.

Дээрх гэрээнд заасны дагуу ******* ч орон сууцаа миний нэр дээр шилжүүлсэн, миний хувьд уг хэлцэлд өөрийн өмчлөлийн хөрөнгийг *******од баталгаа болгон барьцаалсан хэлцэл байсан болохоос биш үнэн хэрэгтээ хөрөнгөө өмчлөлд нь шилжүүлээгүй гэдгийг ******* өөрөө ч мөн ******* ч сайн мэдэж байгаа.

Гэтэл өөрийнх нь *******аас авахаар тохирсон орон сууц нь ашиглалтад орохгүй удаад байгаа тул та надад ер нь баталгаа болгоод ахиж арилжааны гэрээ байгуулаад миний нэр рүү түр шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн тул би ******* энэ хоёрын хоорондын хэлцлийг хэн хэндээ элдэв маргаангүй амжилттай байхыг хүсээд бас л арга буюу зөвшөөрч энэ хүний нэр рүү уг хөрөнгөө түр шилжүүлсэн байгаа.

 Энэ үл хөдлөх хөрөнгө бол эдгээр хүмүүсийн хооронд хийсэн гэрээ хэлцлийн үнэнд харьцуулахааргүй үнэ ханштай буюу миний өөрийн оруулсан хөрөнгөөр л гэхэд 800,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө.

Гэтэл энэ хоёр хүн өөрсдийн хоорондын хэлцлийн баталгаа болгож авсан миний хөрөнгийг маргааныхаа золиос болгож, намайг хохироож байгаад би гомдолтой байна.

2.3. Бидний байгуулсан гэрээний 1.1-д: *******алдан авагч тал нь *******алдагч талаас орон сууц *******алдан авах, үнийн дүнд тооцуулан бартер солилцоогоор өөрийн өмчлөлийн 2ш орон сууцыг урьдчилгаа болгон *******алдагч талын өмчлөлд бүрэн шилжүүлэн өгөх, *******алдагч тал нь урьдчилгаанд тооцон авсан орон сууцыг *******алдах орон сууцны үнэнд тооцон бартер солилцоогоор шилжүүлэн авч төлбөр тооцоо төлсөнд тооцох ба *******алдан авагч талд *******алдаж буй орон сууцыг бүрэн хүлээлгэн өгснөөр буцаан шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр 1ш үйлчилгээний зориулалт бүхий 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *******алдан авагч талын нэр дээр түр хугацаанд шилжүүлэн өмчлөх ба эзэмших эрхийг огт шилжихгүй болзол нөхцөлтэйгөөр түр хугацаагаар шилжүүлэх зэрэг дээрх нөхцөлүүдийг хоёр тал орон сууц *******алдах талаар харилцан тохиролцооны хүрээнд заасан нөхцөлийн дагуу үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэх, мөн буцаан шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж заасныг ноцтой зөрчсөн. …” гэжээ.

 

3. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

3.1. 2023 оны 03 дугаар сард ******* нь *******тай ажилладаг, хотын захын 2 орон сууцаа төв рүү 2 өрөөтэй нэг орон сууц болгомоор байна гээд *******ын байран дээр гэрээ хийгдсэн юм билээ. ******* эгчтэй тохиролцохдоо зүгээр баталгаа буюу ******* ******* ашиглалтад ортол нэр дээр нь байлгана гэж хэлсэн. Ингээд 80 хувийн гүйцэтгэлтэй барилгаа барьцаалуулахыг зөвшөөрсөн болохоос зарах санаа зорилго байгаагүй, бас 107,26 м.кв байр бол дээшээ дуплекс загвартай учраас одоо 206 м.кв болчихсон.

3.2. Захиргааны хэргийн шүүх дээр энэ 80 хувийн үл хөдлөх хөрөнгийг 100 хувь мэтээр гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон асуудалд маргаан үүсэж шийдвэрлэгдээд явж байгаа. Манайх 80 хувиас хойш нэлээн хөрөнгө оруулалт хийсэн, *******алдан авах гэрээ бол халхавчилсан хүчин төгөлдөр бус учраас хүлээн зөвшөөрөхгүй. 800,000,000 эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр авна гэж байхгүй, хохиролтой.

3.3. Төлбөртөө байр шилжүүлчхээд тэрнээсээ олох байсан орлого нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, үлдэх *******, ******* нараас 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. “…Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсгийн дүгнэлтийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлтэй тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

*******, ******* нар манай ажил дээр учир байдлаа ярьж миний өмчлөлийн ******* тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 107.26 м.кв талбай, ******* дугаарын гэрчилгээтэй дуплекс загварын үл хөдлөх хөрөнгийг түр барьцаалах санал тавьсны дагуу ******* нь энэ хоёртой 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Ирээдүйд эд хөрөнгө *******алдах, *******алдан авах гэрээ" байгуулсан.

Дээрх гэрээнд заасны дагуу ******* нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дугаартай 2 орон сууцыг нийт 200,000,000 төгрөгт тооцон *******ийн нэр дээр шилжүүлсэн, ******* уг хэлцэлд өөрийн өмчлөлийн хөрөнгийг *******од баталгаа болгон барьцаалсан.

 

5.2. Гэтэл ******* нь *******аас авахаар тохирсон орон сууц нь ашиглалтад орохгүй удаад байгаа тул арилжааны гэрээ байгуулаад баталгаа болгон барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 107.26 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө миний нэр рүү түр шилжүүлэх хэрэгтэй гэхээр нь хоорондын хэлцэл нь хэн хэндээ элдэв маргаангүй амжилттай байхыг хүсээд түр *******ын өмчлөлд шилжүүлсэн.

Энэ хөрөнгө бол эдгээр хүмүүсийн хооронд хийсэн гэрээ хэлцлийн үнэнд харьцуулахааргүй үнэ ханштай буюу өөрийн хөрөнгөөр л 800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барьсан.

 

5.3. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Ирээдүйд эд хөрөнгө *******алдах, *******алдан авах гэрээ”-ний Гурав дахь хэсэгт "*******од *******, ******* нарын баталгаа болгож шилжүүлсэн ******* тоот, 7 давхарт байх 107.26 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад өмчлөх, эрх шилжүүлэх, бусдад барьцаалах эрхгүй байхаар талууд тохиролцов" гэж заасан.

Гэтэл түр хугацаагаар буцаан шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр өөрийн өмчлөлийн хөрөнгийг *******од баталгаа болгон барьцаалсан байтал уг маргаан бүхий хөрөнгийн үнийг ******* нь бүрэн төлөөгүй, өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй болно.

 

5.4. Анхан шатны шүүх нь 2023 оны 03 дугаар сарын 15-ний өдөр "Ирээдүйд эд хөрөнгө *******алдах, *******алдан авах гэрээ"-г үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээгүй байтал шилжүүлсэн гэж үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна.

 

5.5. Мөн "... *******, ******* нар нь ******* хотхонд 50 м кв талбай бүхий орон сууцыг *******алдахаар, харин ******* нь уг гэрээний төлбөр болох 200,000,000 төгрөгт тооцож, өөрийн өмчлөлийн орон сууцуудыг *******ийн өмчлөлд шилжүүлсэн байна." гэж нотлох баримтыг үнэн бодитой талаас нь дүгнээгүй.

******* нь ирээдүйд *******алдан авах ******* *******д 50 м.кв талбай бүхий орон сууцны урьдчилгаа төлбөрт 2ш орон сууцыг 200,0 саяд тооцож *******алдагч талын өмчлөлд шилжүүлсэн гэж гэрээнд дурдсан байгаа болно.

 

5.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсгийн дүгнэлтдээ Захиргааны хэргийн маргаан тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эсэхийг дүгнээгүй, мөн шийдвэрийн 5-д нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй талаар дүгнэсэнд гомдолтой байна.

******* нь *******ын өмчлөлд 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулсан болохоос 100%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээг огт байгуулаагүй болно.

******* нь ******* холбогдуулан "*******ийн өмчлөлийн 107.26 м.кв талбай бүхий 80% гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг *******ын өмчлөлд шилжүүлэхдээ 100%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0650 дугаар шийдвэрээр "... 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1018 дугаартай Арилжааны гэрээний дагуу *******ийн өмчлөлийн ... *******, 107.26 м² талбай бүхий 80%-ийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ын өмчлөлд шилжүүлж 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... улсын бүртгэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай..." гэж шийдвэрлэсэн.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл улсын комисс хүлээн аваагүй, комиссын дүгнэлт гараагүй, улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэн дууссан барилгын буюу ашиглалтад орсон барилгын гэрчилгээ гэж *******ын өмчлөлд хууль зөрчин гаргасан маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад ******* нь 100%-ийн гүйцэтгэлтэй, 107.26 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

 

5.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “ тухайн захиргааны хэргийг шийдвэрлэснээр нэхэмжлэгч *******ын өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ огт өөрчлөгдөхгүй, гагцхүү 107,26 м.кв нь барилгын 80 хувь уу эсхүл 100 хувь уу гэдэг асуудал шийдэгдэх тул энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна." гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр буюу 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барьсан. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага дууссан барилгын 100%-ийн гүйцэтгэлтэй гэрчилгээг *******ын өмчлөлд гаргаж өгснөөр нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй хэрнэ өөрийн 100%-ийн өмч мэт дүр эсгэн *******д их хэмжээний хохирол учруулаад байна.

Өнөөдрийн байдлаар уг маргаан бүхий 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө дээр дээд талын өргөтгөл дуплекс 79.98 м.кв талбай нэмэгдэж нийт 187.24 м.кв талбайтай болсон байгаа. Уг нэмэлт талбай нь тухайн үл хөдлөх хөрөнгөөс салгаж үл болох үл хөдлөх хөрөнгө болно.

Захиргааны хэргийн маргаан шийдвэрлэгдсэний үндсэн дээр ******* нь өөрийн өмчлөлийг үл хөдлөх эд хөрөнгөө *******ын өмчлөлөөс буцаан шаардах үндэслэл үүсэх юм.

Иймд Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06911 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь “...арилжааны гэрээ нь дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, захиргааны хэрэг шийдвэрлэгдэх хүртэл уг маргаан шийдвэрлэгдэх боломжгүй, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний төлбөрт шилжүүлсэн эд хөрөнгийг ямар үндэслэлээр түрээс гэж хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй ...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1.******* болон ******* нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Арилжааны гэрээ” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 32.2 м.кв талбайтай орон сууц, ******* дугаарт бүртгэлтэй 28 м.кв орон сууцыг *******ийн өмчлөлд, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 107.26 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ын өмчлөлд үнийн зөрүүгүй харилцан шилжүүлэхээр тохирч, уг гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх-42-43/

 

3.2.******* болон *******, ******* нар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Ирээдүйд эд хөрөнгө *******алдах, *******алдан авах гэрээ”-гээр ******* дүүргийн ******* *******д байх 50 м.кв талбайтай орон сууцны урьдчилгаа төлбөрт эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 32.2 м.кв талбайтай орон сууц, ******* дугаарт бүртгэлтэй 28 м.кв орон сууцыг хоёр зуун саяд тооцож *******алдагч талын өмчлөлд шилжүүлсэн,

Үүргийн гүйцэтгэлийн барьцаа баталгаа болгож *******алдаж байгаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаагаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 107.26 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ын өмчлөлд шилжүүлсэн болохыг дурдаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад өмчлөх эрх шилжүүлэх, бусдад барьцаалах эрхгүй байхаар, *******алдан авагч талд зарах орон сууц ******* дүүрэгт байрлах бөгөөд ******* ******* хотхонд 50 м.кв талбайгаас доошгүй, нэг м.кв үнэ 2,500,000 төгрөгийн үнэтэй байхаар тохиролцсон. /хх-7/

 

3.3. Дээрх 50 м.кв талбайтай орон сууц ашиглалтад ороогүй тул талууд 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Ирээдүйд эд хөрөнгө *******алдах, *******алдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээгээр, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор ******* дүүргийн ******* *******д байх 50 м.кв талбайтай орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд ******* тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг Д.Ганбат, ******* нарт буцаан шилжүүлэх бөгөөд ******* *******д байрлах орон сууцны үнийн зөрүү гарвал ******* төлөхөөр, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцны өмчлөлийг шилжүүлээгүй тохиолдолд 107.26 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* нь гуравдагч этгээдэд захиран зарцуулах, өмчлөх эрхийг шилжүүлэх, эзэмшил, ашиглалтыг шилжүүлэх, шилжүүлэн авах эрхтэй байхаар тохиролцсон өөрчлөлт оруулжээ. /хх9-10/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө шилжүүлж байгаа харилцааг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан Арилжааны гэрээ гэж дүгнэж, уг гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч ******* маргаан бүхий 107.26 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, олох байсан орлогод 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлээс олох байсан орлогод 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул хууль зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

5. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

5.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгчийн хувьд хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч хөрөнгийг бодитоор эзэмшиж байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай.

Хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий 107.26 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ******* бүртгэлтэй боловч хариуцагч *******ийн эзэмшилд байгаа үйл баримтад маргаагүй.

Нэхэмжлэгч нь “...өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг хариуцагч нарт шилжүүлэн, хариу төлбөрт нь ******* давхарт байрлалтай 107.26 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан” гэсэн үндэслэлийг тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Арилжааны гэрээ”, болон 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Ирээдүйд эд хөрөнгө *******алдах, *******алдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасан зарчмаар тайлбарлаагүй алдаа гаргаснаас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг зөвхөн *******ын өмч гэж дүгнэж, нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээрх гэрээний талуудын анхдагч хүсэл зориг нь үл хөдлөх хөрөнгүүдийг арилжих агуулгагүй, харин ******* хотхонд байрлах 50 м.кв талбайтай 2 өрөө орон сууц *******алдан авах зорилгоор нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн 2 ширхэг орон сууцыг хариуцагч *******ийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч *******ийн өмчлөлийн маргаан бүхий 107.26 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “баталгаа” болгож нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, талуудын хооронд а/ нэхэмжлэгч хоёр ширхэг орон сууцаа хариуцагч *******ийн өмчлөлд шилжүүлэх, б/ хариуцагч *******, ******* нар ******* дүүрэгт байрлах 50 м.кв талбайтай нэг ширхэг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, в/ хариуцагч ******* нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүргээ гүйцэтгэх баталгаа болгож үүрэг биелэгдэх хүртэлх хугацаагаар маргааны зүйл болсон 107.26 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг түр хугацаагаар шилжүүлэх хүсэл зориг илэрхийлэгдсэн байна.

 

5.2. Хариуцагч ******* нь ******* хотхоны 50 м.кв талбайгаас доошгүй хэмжээтэй орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул талууд хожим харилцан тохирч гэрээний үүргийг сольсон эсэх нь маргаантай.

 

5.3. Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч нэхэмжлэгчийн хүлээж авах үүргийн хэмжээ “50 м.кв талбай”-тай хөрөнгө байхад, хүлээж авсан нь “107.26 м.кв талбай”-тай хөрөнгө байх тул нэхэмжлэгчийн хүлээж авах ёстой байсан үүргийн хэмжээ, маргааны зүйл болсон хөрөнгийн хэмжээ эрс зөрүүтэй гэж үзнэ.

 

5.4. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Ирээдүйд эд хөрөнгө *******алдах, *******алдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээний 6 дахь хэсэгт “Үндсэн гэрээний “Дөрөв”-т “*******алдан авагч талд зарах орон сууц нь *******-т байрлах бөгөөд ******* ******* хотхонд 50 м.кв талбайгаас доошгүй, 1 м.кв талбайн үнэ нь 2,500,000-2,800,000 төгрөгийн үнэтэй байхаар талууд тохиролцов” гэснийг “Энэ гэрээний 2-р заалтад дурдсанаар орон сууцны өмчлөл шилжүүлэх тохиолдолд ******* дүүргийн *******ын аманд байрлах ******* ******* хотхоноос 42 м.кв талбайтай хоёр ширхэг орон сууцыг 1 м.кв талбайн үнэ нь 2,500,000-2,800,000 төгрөгөөр тооцохоор талууд тохиролцов” гэж өөрчилсөн тохиролцоо нь үүргийн шилжилт бус нэхэмжлэгчид 50 м.кв орон сууц шилжүүлэх хариуцагч нарын үүргийг нэмэгдүүлж гэрээний үүргийг өөрчилсөн шинжтэй байна.

 

6. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болох боловч үүрэг солигдсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр талууд үүрэг солихоор харилцан тохиролцсон гэж үзэхгүй.  

 

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийг маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэрээний талаар үлэмж маргаантай байх тул хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хөрөнгийг шаардах эрхгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 6,000,000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06911 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагч *******, ******* нараас 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 182,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

 

 

                                                                                      Ц.ЦЭРЭНДУЛАМ