| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00975/И |
| Дугаар | 1117 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 1117
Хэргийн индекс 135/2016/00975/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** байрны ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие нь 1982 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Төвийн 14 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн ч ниймгийн даатгалаас лавлагаа шаардсан. Дорнод аймгийн архиваас шүүлгэсэн боловч орсон тушаал байвч гарсан тушаал байхгүй. Тус цэцэрлэг нь манай архивт 1986 оноос өмнөх баримт шилжүүлж өгөөгүй.”
Иймд Дорнод аймгийн төвийн 8 дугаар цэцэрлэгт 1982 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жил 6 сар 8 хоног, мөн 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 2 жил 5 сар 9 хоног нийт 4 жил 1 сар 11 хоног хугацааг сэргээн тогтоож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч М.******* нь Дорнод аймгийн Төвийн 8 дугаар цэцэрлэгт асгагчаар 1982 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Дорнод аймгийн Чойбалсан хотын 14 дүгээр цэцэрлэгт тогоочоор 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Дорнод аймгийн Архивын тасаг, Дорнод аймаг Чойбалсан хотын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилчин шинээр авах ба шилжүүлэх тухай тушаал, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, ажлын хамт олонтойгоо авахуулсан фото зураг, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч М.******* нь Дорнод аймгийн Төвийн 8 дугаар цэцэрлэгт асгагчаар 1982 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Дорнод аймгийн Чойбалсан хотын 14 дүгээр цэцэрлэгт тогоочоор 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА