| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01143/И |
| Дугаар | 1118 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 1118
Хэргийн индекс 135/2016/01143/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,
“Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...миний бие 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн сургуулийн галчаар ажилд ороход анх хөдөлмөрийн дэвтэр нээсэн. Хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ миний ******* нэрийг Лхагва гэж андууран бичсэн байсан. Нэр андууран бичсэнийг 1980 онд Дарханы Мах комбинатад ажилд орсон хойноо Усв аймгаас хөдөлмөрийн дэвтрээ хүнээр авхуулаад мэдсэн. Одоо тэтгэвэртээ гарахад хөдөлмөрийн дэвтрийн андууран бичсэн нэрний өөрчлөл гараад байна.
Иймд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн намайг *******ийн ******* мөн гэдгийг тогтоож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.*******гийн гаргасан баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт *******ийн ******* гэдгийг *******ийн Лхагва гэж нэрийг алдаатай бичсэн болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, ****** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, ****** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ийн *******г мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1-д зааснаар хүсэлт гаргагч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА