| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01141/и |
| Дугаар | 1123 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 1123
Хэргийн индекс 135/2016/01141/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, ******* ******* ХК захиргааны байранд байрлах, ******* банкны ******-****** салбарын харъяа Хайрхан тооцооны төв /утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, 1 дүгээр баг Хайрхан 3 дугаар байр, 10 тоотод оршин суух, Боржигон овогт Шагдарын Жаргалсайхан /регистрийн дугаар ТЯ73031202, утас 94652095/,
Дархан-Уул аймаг, ******* ******* сум,****** дүгээр баг Хайрхан ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******1, утас / нарт холбогдох,
“11,747,833 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ш.Жаргалсайхан, Б.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Жаргалсайхан, Б.******* нарт холбогдох 11,747,843 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Жаргалсайхан, Б.******* бид нар нэхэмжлэлийн шаардлага болох 11,747,843 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Жич: Барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн ******* ******* сумын Хайрхан 1 дүгээр баг, 36 дугаар байрны 10 тоот 2 өрөө байрыг 8 дугаар сарын 22-нд зарах зарыг “Од кабелийн телевизэд зар өгсөн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул салбарын Харъяа Хайрхан тооцооны төв нь хариуцагч Ш.Жаргалсайхан, Б.******* нарт холбогдуулан 11,747,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Жаргалсайхан, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,747,833 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банкны Дархан-Уул салбарын Харъяа Хайрхан тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Жаргалсайхан, Б.******* нарт холбогдох 11,747,833 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 202,787 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 101,393 төгрөгийг хариуцагч Ш.Жаргалсайхан, Б.******* нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 101,393 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Мон******* Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА