| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00749/и |
| Дугаар | 1137 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 1137
Хэргийн индекс 135/2016/00749/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, Хөтөл хороолол, ****** дугаар гудамжны ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Энэрэл цогцолбор сургуульд холбогдох,
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Нэхэмжлэгч Газар зүйн багш О.*******, хариуцагч Энэрэл цогцолбор сургуулийг төлөөлөн тус сургуулийн захирал Ж.Маанийдаарий нар дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “Ажлаас үндэслэлгүй халагдсан багш О.*******г тус сургуульд мэргэжлийн ажилд нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 1,526,886 төгрөгийг олгох, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу олгож дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “хариуцагч Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургууль нь нэхэмжлэгч О.*******г ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 1,526,886 төгрөгийг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийлгэхээр эвлэрсэн” зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч О.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА