| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01171/и |
| Дугаар | 1139 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 1139
Хэргийн индекс: 135/2016/01171/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Хушаатын ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
“нөхөх олговор 1,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, прокурор , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний аав ******* овогт ******* нь өөрийн төрсөн ах болох *******ийн Цагаатгалын нөхөх олговорыг хөөцөлдөж байгаад 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр насан өөд болсон юм. Миний авга ах болох *******ийн цагаатгалын өнхөх олговор 1,000,000 төгрөгийг ******* овогт ******* надад олгож өгнө үү.” гэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Дамдиннэрэнгийн ******* нь 1937 онд улс төрийн хилс хэрэгт 10 жилийн хорих ялаар шийтгүүлж биеэр эдэлсэн бөгөөд 1993 оны 05 дугаар сарын 18-ны №121 тоот магадлалаар цагаатгагдсан бөгөөд түүний төрсөн дүү Гомбын ******* нь мөн нас барсан тул *******ын *******т улсын төрийн хилс хэрэгт хэлмэгсэдийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар нөхөх олговорын 1,000,000 төгрөгийг олгох нь зүйтэй байна. ” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь улс төрийн хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Д.*******ийн нөхөх олговор болох 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан тус шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 500 дугаар шийдвэрээр “...Г.******* нь хэлмэгдэгч Дамдиннэрэнгийн*******ийн төрсөн дүү мөн болохыг тогтоож...” шийдвэрлэсэн боловч Г.******* нь 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нас барсан ба 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээрээр түүний төрсөн хүү *******ын *******т “Гомбын *******ийн цагаатгасан нөхөн олговорын мөнгийг авах” эрхийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т зааснаар Н.******* нь энэхүү нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй байна.
Хэлмэгдэгч Дамдиннэрэнгийн *******ийг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор, Шүүх цаазны бичгийн 43, 45, 47, 48 дугаар зүйлээр 10 жилийн ялаар шийтгэсэн бөгөөд Дээд шүүхийн цэргийн коллегийн 1996 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 121 дүгээр магадлалаар цагаатгасан болох нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02/1279 дугаартай архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 121 дүгээр магадлалаар тус тус тогтоогдож байна.
Мөн Зууны мэдээ сонины 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 147 дугаарт нийтлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 2.3-т *******ын ******* гэж бичигджээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирлыг хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө”, 13 дугаар зүйлийн 13.1-т: “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд ... нэг сая төгрөгийн ... нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэж тус тус заасны дагуу *******ын ******* энэхүү хуульд заасан хэмжээгээр нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Төрийн сангаас 1,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулж ******* овогт *******ын *******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4.1.9, 44 дүгээр зүйлийн 44.1.2, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Н.*******ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА