Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1140

 

 

 

Хэргийн индекс 135/2016/01170/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Мангирт ****** дүгээр хэсэг, ******дугаар брак, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******, *******/-ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1986 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс Барилгын 2 дугаар трестийн даргын тушаалаар Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн 4 дүгээр бригадад Өрөг угсрагчаар ажилласан. 1994 оноос 1996 оны хооронд үйлдвэрлэл дампуурлын байдалд байсан учраас хөдөлмөрийн дэвтэр, гарсан тушаал олдоогүй. Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллаж байсан талаар шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. 
Иймд намайг 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Барилга үйлдвэрийн нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.*******ын гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.     
Хүсэлт гаргагч А.******* нь Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа техник туслалцааны барилгын 2 дугаар трестэд өрөг угсрагчаар 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл, Дархан хотын барилга үйлдвэрлэлийн нэгдэлд өрөг угсрагчаар 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 20 өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа техник туслалцааны барилгын 2 дугаар трестийн даргын тушаал, Улсын барилгын хороо Дархан хотын Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн ээлжийн амралт олгох тухай, Дархан-Уул аймаг Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн буцалтгүй тэтгэмж, цалингүй чөлөө олгох тухай, Дархан-Уул аймгийн архивын тасгын тодорхойлолт, ажлын байранд авахуулсан фото зураг, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн тодорхойлолт, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:    

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч А.******* нь Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа техник туслалцааны барилгын 2 дугаар трестэд өрөг угсрагчаар 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл, Дархан хотын барилга үйлдвэрлэлийн нэгдэлд өрөг угсрагчаар 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 20 өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

            

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА