| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 317/2025/00140/и |
| Дугаар | 223/МА2025/00041 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 223/МА2025/00041
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 317/ШШ2025/01275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Ц-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Ц-ийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 140,400/Нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 487,950/Дөрвөн зуун наян долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Ц-ийн төлсөн 411,936/ Дөрвөн зуун арван нэгэн мянга есөн зуун гучин зургаан/ төгрөгийг, хариуцагч Б.Б-ийн төлсөн 392,950 /Гурван зуун ерөн хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
4.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ