| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01202/И |
| Дугаар | 1142 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 1142
Хэргийн индекс 135/2016/01202/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Мангирт ****** дугаар хэсэг, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******,*******/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие 1971 оны 06 дугаар сарын 05-аас 1980 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл Завхан аймаг, Түдэвтэй сум Ойгон бригадад малчин, хэвлэл түгээгчээр ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Л.******* нь Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Ойгон бригадад селсарь, малчинаар 1971 оны 08 дугаар сарын 01-ээс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, ажлын хамт олонтойгоо авахуулсан фото зураг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Л.******* нь Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Ойгон бригадад слесарь, малчинаар 1971 оны 08 дугаар сарын 01-ээс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Л.Бум-Эрдэнийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА