| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/06691/И |
| Дугаар | 210/МА2025/02038 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/02038
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол /171*******/, ******* гудамж 1*******8 дугаар байр, 2 дугаар орц, *******, хаягт байрлах 51 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд ,, газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
,, газар нь өөрийн албан хаагчдынхаа орон сууцны нөхцөл, хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ******* дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших өөрийн эзэмшлийн 3,000 м.кв газар дээрээ ******* ХХК-тай хамтран орон сууцны барилга барихаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2020/253 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Энэхүү хамтран ажиллах гэрээгээр нийт 209 айлын орон сууцны барилгыг хариуцагч компани барьж, үүнээс 84 айлын орон сууцыг манай агентлагийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр захиалга аван орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдаг. Үүнийг үндэслэн нэхэмжлэгч нь 20******* оны 04 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг хариуцагч ******* ХХК-тай байгуулсан. Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахдаа орон сууцны 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тохиролцож, 51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 51,000,000 төгрөгөөр тохиролцон гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан төлбөрийн нөхцөл, хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж, гүйцэтгэгч ******* ХХК-д гэрээний төлбөрийг тухай бүр шилжүүлж, төлбөр төлөх үүргийн ямар нэгэн зөрчилгүй болно. Гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлсэн учир захиалсан орон сууцаа хүлээж авах, орон сууцандаа орохоор хэдэн жил хүлээж байсан боловч 2024 оны 03 дугаар сараас эхлэн орон сууцны босох өртгийн өсөлтийн улмаас орон сууцны м.кв-ын үнэд өөрчлөлт орсон. 1 м.кв-ын босох өртөг 2,209,000 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулах, байгуулаагүй тохиолдолд гэрээ цуцална гэсэн мэдэгдлийг өгч эхэлсэн. Орон сууц захиалан бариулах гэрээ болон ,, газартай байгуулсан хамтран ажиллах гэрээнд гүйцэтгэгч нь гэрээ байгуулсан өдрөөс тооцож орон сууцыг батлагдсан зураг, төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн, 20******* оны 4 дүгээр улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна гэж тохиролцсон байдаг. Гэтэл ******* ХХК нь өөрөө хүсэлт гаргаж, ,, газартай уулзаж тохиролцон, хамтран ажиллах гэрээнд 20******* оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 20******* оны 4 дүгээр улиралд гэснийг 2022 оны 3-р улиралд гэж өөрчилсөн байсан. Гэвч барилгыг 2022 оны 3 дугаар улиралд барьж дуусгах үүргээ бас биелүүлж чадалгүй, мөн ,, газарт хүсэлт гаргаж, хамтран ажиллах гэрээнд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулж, барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 2024 оны 2 дугаар улиралд гэж дахин өөрчилсөн байна. Ийнхүү барилгыг барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг удаа дараа өөрчлөхдөө нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд өөрчлөлт оруулж байгаагүй төдийгүй энэ талаар бидэнтэй хэлэлцэж тохиролцсон зүйл байхгүй. ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д 343.2, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д тус тус заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлийн тухайд ,, газрын ажилтан албан хаагчдын квотын байр байсан. Тэр квотын байрны хүнээс шилжүүлж авсан баримтаа хэрэгт өгөөгүй байна. н.Батбаяр гэдэг хүнээс авсан байгаа юм. Дараагийн зүйл 20******* онд ашиглалтад орох ёстой байсан гэдэг, хавтаст хэрэгт авагдсан байгаа ,, газар руу гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулаад ашиглалтад орох хугацаагаа хойш нь сунгасан байдаг. 2024 оны 02 дугаар улиралд өөрчилсөн, мөн гэрээний метр квадрат тутмын үнийг харилцан танилцуулна гэсэн юм байгаа. *******ийн тухайд мэдэхгүй байгаа асуудал нь энэ компанид ажилладаггүй тул үүнийг мэдэхгүй байгаад байгаа. Төлбөр бүрэн төлөгдсөн эсэх асуудал дээр бас эргэлзээтэй зүйл байгаа. Тус хэргийн 13 дугаар талд авагдсан баримт бол өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй учраас үүнийг төлөгдсөн гэж үзэхэд хэцүү байгаад байдаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар шаардлагаа тодорхойлдог. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйл гэж маргаж байгаа. ...Ингээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээ гэж үзэж байгаа учир бид хавтаст хэрэгт өгсөн байгаа гэрээнээс татгалзах саналаа гаргасан. Энэ саналыг гаргаад гэрээнд өөрчлөлт оруулах саналыг мөн гаргасан. Үүнийг цуцлаад бид нар гэдэг хүнд худалдсан юм. Тодруулбал гэрээ байгуулах үед 2020 онд бид нар барилгын материал төсөв өртөг хэд байх талаар сүүлд гаргаж өгсөн баримтаар дотоод хэрэгцээнд гэж байгаад 1 метр квадрат нь 1,000,000 төгрөгөөр босох боломжтой юм байна гэж үзээд ,, газрын газар дээр бид нар барилга барьсан. Бодит шалтгаан бол манай компани энэ дээр илтэд хохиролтой хэлэлцэгдээд байсан учир бид нар өөрчлөлт оруулах санал гаргасан. Газрын суурь үнэлгээ тооцох журмаар бид нар газрыг тооцоод үзэхээр 100,000,000 төгрөгийн үнэлгээтэй газар байгаа. Бид нар 100 хувь өөрийн хөрөнгөөр барихдаа 84 айлын орон сууцыг өртөг үнээр нь буюу энүүгээр нь тооцоход бид алдагдалгүй юм байна гэж тооцсон, тэгтэл шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдчихсан байгаа. Төсөвчний үнэлгээ маань өөрөө 2,209,000 төгрөг болсон байна гээд гараад ирсэн. Бид нар бүхэл бүтэн 16 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр болсон. Ингээд 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ цуцалсан тухай мэдэгдлээ өгсөн. Гагцхүү үнэ нэмэх болсон шалтгаан маань өөрөө энэ ковидын нөхцөл байдал, нийтэд илэрхий баримт байгаа, үүний улмаас үнэ өссөн асуудал яригдаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. ...гэрээний 2.3 дахь хэсэг дээр барилгын материал, ханш өссөн тохиолдолд үүнд өөрчлөлт оруулна гэдэг заалт байсан. Энэ заалтынхаа дагуу л бид гэрээнд өөрчлөлт оруулахаар Иргэний хуулийн 202 дугаар зүйлд зааснаар саналаа гаргасан. Яагаад гэрээ хэрэгжээгүй вэ гэдэг асуудалд гэрээг заавал хийх зарчим гээд байгаа, бид нар гэрээний үүргээ шударгаар биелүүлэх гэхээр үүнийг үгүйсгэх ганц нөхцөл байдал нь Иргэний хуулийн 220.1-д зааснаар нөхцөл өөрчлөгдсөн. Бид цаг үеийг тооцох боломж байхгүй, урьдчилан хил хаагдахыг тооцох боломж байхгүй, барилгын материалын үнийг тооцох боломж байхгүй буюу бид нараас шалтгаалахгүй хүчин зүйлээс шалтгаалаад маш их өссөн. Үүнийг мэдсэн бол тухайн үедээ 1,000,000 төгрөгөөр гэрээ байгуулахгүй байсан. ...барилгын материалын үнэ өртөг өссөн талаар нэгэнт маргаагүй учраас 1 метр квадрат тутам 2,209,000 төгрөгөөр боссон гэдэг үйл баримт дээр өнөөдрийг хүртэл маргаагүй гэж харж байгаа. Маргаад явсан бол үүнийг хөндлөнгийн шинжээчээр тогтооно. Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт худалдагч эд хөрөнгийг нэг буюу хэд хэдэн этгээдэд худалдаж болох зохицуулалтыг тухайлан оруулсан байдаг ингэхдээ хэрвээ худалдагч эд хөрөнгийг нэг буюу хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдолд түрүүлж эзэмшилдээ авсан этгээд давуу эрх эдэлнэ гэж байгаа. ...*******тай нэг л юмыг яриад байгаа нь бид нар газрын албатай тохирсон 2,200,000 төгрөг байгаа үүгээр нь аваач гээд ярьж байгаа. нэгэнт орчихсон, эзэмшилдээ авчихсан энэ зүйл дээр бид нар өнөөдөр гаргах боломжгүй байна гэдгийг хэлсэн. Үндэслэл нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар үндэслэлээ гаргаж байгаа. Үнийг төлсний дараа шаардах эрхтэй, үнийг төлсөн гээд байдаг боловч хэрэгт авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй учраас үнийг төлсөн гэж үзэхгүй байна. Иймд, шаардаж байгаа нь үндэслэлгүй байна, гуравдагч этгээдэд шилжүүлээд өгчихсөн байрыг эд нараас шаардаж байгаа нь боломжгүй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,,йн газрын тайлбар:
,, газар нь албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ******* ХХК-тай 2020 онд 2020/253 дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах" гэрээ байгуулан хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу "*******" ХХК-д 2020-20******* онд 84 албан хаагч орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувь буюу нийт 2.7 тэрбум төгрөг, гэрээний дагуу улсын комисс хүлээн авсны дараа үлдэгдэл 50 хувийг төлөх ёстой байсан ч компанийн зүгээс удаа дараа санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байна, хамтарч байраа яаралтай ашиглалтад оруулъя гэсэн хүсэлтийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлсөн боловч гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 3-р улиралд орон сууц ашиглалтад ороогүй болно. Орон сууцны 1 дүгээр орц (1*******8/1 байр) 2024 оны эхээр ашиглалтад орсон бол 2-3 дугаар орц (1*******8 байрны 1-2-р орц)-ны барилгын ажлыг 2024 оны 2-р улиралд дуусгахаар 2020/253 дугаартай гэрээний хугацааг сунган ажиллаж байна. Гэвч ******* ХХК нь "Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах" гэрээний 2.4-т "Талууд валютын ханшны өөрчлөлт болон барилгын материалын хомсдол, үнийн огцом өөрчлөлтийн үед орон сууцны болон дулаан зогсоолын үнэд өөрчлөлт оруулахгүй" гэж заасныг зөрчиж орон сууцны үнийг өсгөн, гэрээ цуцлах мэдэгдлийг албан хаагчдад хүргүүлэн гарцаагүй байдалд оруулан зарим албан хаагчидтай гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд харин гүйцэтгэгч ******* ХХК-аас захиалагч байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж үнэ нэмэхийг хүлээн зөвшөөрөөгүй албан хаагчдын захиалж, гэрээ байгуулсан орон сууц захиалгын гэрээг нэг талын буюу ******* ХХК-ийн санаачлагчаар цуцалж, захиалсан байруудыг давхардуулан өөр иргэдэд зарсан тохиолдлууд гарсан тул 45 захиалагч ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ийнхүү гомдол гаргасны нэг нь ******* юм.
...Энэ мэтээр эд хөрөнгө, цаг хугацаагаар хохирч байгаа албан хаагчдын өмнөөс ******* ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг ,, газар буюу захиалагчийн зүгээс удаа дараа шаардаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ын тайлбар:
Миний бие 2023 оны 07 дугаар сард ******* ХХК-тай 2 өрөө байр худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-ийн менежер гэдэг хүн яриад төлбөрийн график зөрчсөн гэсэн шалтгаанаар гэрээг шууд цуцалсан. Гэрээ цуцалсан асуудлыг захирал ад мэдэгдсэн боловч гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэх шаардлага тавьж үнийн дүнг нэмэгдүүлэн гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинээр байгуулсан. ...Уг байрыг 2 хүнд давхардуулан гэрээ хийж хуулийг ноцтой зөрчсөн төдийгүй иргэн намайг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал бий болсон байна. Иймд, байрны гэрээг хүчингүй гэж үзвэл Иргэний хуулийн 261 дүгээр зүйлд заасны дагуу надад учруулсан хохирлыг ******* ХХК-аар барагдуулах шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хороолол /171*******/, ******* гудамж 1*******8 дугаар байр, 2 дугаар орц, 5 давхрын , 51 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төгс прогресс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 482 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Ингэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний үнэд өөрчлөл орохгүй гэх нөхцөлийг үндэслэл болгосон байна.
2. ...Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний агуулгаас үзвэл шинээр баригдаж буй 2 хотхоны 3-р байр, 5 давхрын 51 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,000,000 төгрөгөөр үнэлж, нийт 51,000,000 төгрөгөөр худалдах-худалдаж авахаар харилцан тохиролцжээ.
Орон сууц захиалгаар бариулах гэрээний гүйцэтгэгч буюу ******* ХХК нь захиалагчид зориулж тухайлсан нэг орон сууц барих, хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй харин төрлийн шинжээр тодорхойлогдох нэг барилгын ижил загвар, стандартаар баригдаж буй олон орон сууцнаас нэгийг нь худалдаж, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс үзэхэд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн атал шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэх байдлаар хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.
3. Талууд анх гэрээ байгуулах үед буюу 2020 онд барилгын материал, ханшийн өсөлт хамгийн ихдээ 10 хувь хүртэл өсөх байх гэж хариуцагч найдаж, барилгын 1 м.кв талбай тутмын өртөг үнийг 1,000,000 төгрөгөөр тооцож байсан ч санаанд оромгүй байдлаар барилгыг барьж дуусгахаас өмнө 2024 оны байдлаар төгрөгийн гадаад валюттай харилцах ханш 22.4 хувиар өссөн болох нь нийтэд илэрхий үйл баримт болох Монгол банкны албан ёсны веб сайтаас харагдана.
Мөн түүнчлэн барилгын материалын үнэ ковид-19 цар тахлаас шалтгаалан 20-50 хувь хүртэл өссөн. Энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн үнийн өсөлтийн харьцуулсан тайлан буюу мэргэшсэн төсөвчний гарсан тайлангаар тогтоодох ба 1 м.кв тутам барилга өртөг 1,163,737 төгрөгөөр буюу 116.37 хувиар өссөн.
...нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан харах боломжгүй байсан ба урьдчилан харсан бол одоогийн нөхцөлөөр гэрээг байгуулахгүй байх, өөрөөр тохиролцох байсан явдлыг нөхцөл байдал өөрчлөгдөх нөхцөлд хамруулан үзэхээр заасан атал гэрээнд заасан үнэ өөрчлөхгүй гэх заалтыг үндэслэн Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4-т заасан нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.
4. Мөн шийдвэрт хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй атлаа нэхэмжлэгчийн захиалан бариулсан орон сууцыг бусдад худалдахаар тохиролцсон нь гэрээ заавал хэрэгжих зарчимд нийцэхгүй" гэжээ.
Pacta sunt servanda буюу гэрээ заавал хэрэгжих зарчмын тухайд, талуудын хуульд нийцүүлэн тохирсон нөхцөлийг гэрээ байгуулагч этгээд заавал дагаж мөрдөх үүрэгтэй боловч гэрээний тохиролцоог өөрчлөхийг санал болгох, өөрөөр тохиролцож чадаагүй бол шаардах эрх бүхий этгээд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үр дагавартай. Энэ онцгой тохиолдол нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан өөрчлөгдсөн нөхцөл байдал-д хамаардаг.
Хариуцагч талаас гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн ба үүнтэй нэхэмжлэгч маргаагүй, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2024 оны 3 дугаар сараас эхлэн орон сууцны босох өртгийн улмаас орон сууцны м.кв-ийн үнэд өөрчлөлт орсон, 1 м.кв талбайн босох өртөг 2,209,000 болж нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулах, байгуулаагүй тохиолдолд гэрээг цуцална гэх мэдэгдлийг өгч эхэлсэн гэж дурдсан зэргээс гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргасан болох нь тогтоогдох ба нэхэмжлэгч нэгэнтээ нэхэмжлэлдээ гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргасан болоод гэрээ цуцлах талаар мэдэгдсэн талаар дурдаад байхад, хариуцагч талаас маргаагаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй.
5. ...Хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахдаа хавтаст хэргийн 9-р талд авагдсан бэлэн мөнгөний баримт нь уг хэрэгт хамааралгүй, Болд овогтой Батбаяраас төлсөн талаар, мөн 13-р талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй талаар тайлбарласан боловч шүүх хэт нэг талыг барьж, нотлох баримтыг үнэлэх журам зөрчин орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэж үзээд Иргэний хуулийн 112 дугаар зүйлд заасныг үндэслэн өмчлөгчөөр тогтоосон нь нотлох баримтыг үнэлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн авсан орон сууц нь нийт 51 м.кв талбайтай ба 1,100,000 төгрөгөөр бодоход 56,100,000 төгрөг болж байна. Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар орон сууцны төлбөр 56,100,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь тогтоогдохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. Талуудын хооронд ажил гүйцэтгэх харилцаа өрнөөгүй харин нийтийн зориулалттай буюу нэг загварын орон сууц худалдан борлуулах харилцаа өрнөсөн учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. ...******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч *******т болон гуравдагч этгээд нарт худалдсан. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасны дагуу нь маргаан бүхий орон сууцыг хүлээн авч одоо дотор нь амьдарч байгаа учир эзэмшилдээ шилжүүлэн авах эрхтэй байна. Анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 хэсэгт хэргийн оролцогчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэхээр заасан. Гэвч гуравдагч этгээд д шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэлгүйгээр яг шүүх хурал болохоос 10 минутын өмнө хуралдаа ирж байна уу гэж асуусан. Хурал болсны дараа хавтаст хэргийн материалтай танилцахад надад утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэсэн байсан. Гэвч бодит байдал дээр надад хурлын товыг мэдэгдээгүй юм. Хуульд мэдэгдэх хуудсаар тов мэдэгдэнэ гэж заасан байхад утсаар мэдэгдсэн гэж тэмдэглээд хурал хийснийг гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргахаар бэлдэж байсан ба шүүх хуралдааны товыг мэдээгүйгээс хуралд биечлэн оролцож, бие даасан шаардлага гаргаж эрх ашгаа хамгаалж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй юм.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Шүүх хуралдааны явцад хариуцагч тус гэрээг худалдах, худалдан авах гэрээ байсан гэж тайлбарладаг. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх байсан бол тухайн орон сууц улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээтэй байх ёстой. Тухайн гэрчилгээний үндсэн дээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдана. Харин ******* нь үнийн шинжээр тодорхойлох объектод хөрөнгөө оруулсан.
Нэг талаас ,, газрын газарт нөгөө талаас захиалагчийн мөнгөөр баригдсан орон сууц юм. Ажил гүйцэтгэх гэрээний гол онцлог нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүрэгтэй байдаг. Орон сууц захиалан бариулах гэрээний 1.2, 1.3, 2.1, 2.2, 3.1, 6.1.1 дэх заалтууд нь тухайн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байсныг тодорхой илэрхийлж байна. Иймд, талуудын хоорондох харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаа мөн юм.
...Талууд гэрээний нөхцөлүүдийг урьдчилан мэдэж байсан бөгөөд урьдчилж тооцоолж байсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Эдгээр үйл баримтууд нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрүүдэд ******* ХХК-аас ,, газарт өгч байсан албан бичгүүдэд тодорхой тусгагдсан байдаг. Тухайн албан бичигт Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас бараа материалын үнэд нөлөөлж байгаа учир бид нар эдийн засгийн тооцоолол хийж эдгээр үнэлгээг гаргалаа. Тус үнээр бид танай албан хаагчидтай гэрээ байгуулах боломжтой гэх агуулгаар албан бичгүүд өгч байсан. Иймд, тухайн нөхцөл байдлыг талууд мэдэж байсан. Нөгөө талаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй байсан эсэх асуудал яригдана. Энэ урьдчилсан нөхцөл хангагдах ёстой. Гэтэл хариуцагч тал гэрээнд заасан 51,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч тал тухайн барилгыг барьж гэрээний үүргээ талууд биелүүлсэн байсан. Талуудын аль аль нь үүргээ биелүүлсэн бөгөөд гагцхүү хариуцагч нь тухайн орон сууцыг өндөр үнээр борлуулах сонирхол давамгайлсан буюу гуравдагч этгээдэд 2 дахин илүү үнээр борлуулж байгаа учир захиалагчид тухайн орон сууцыг өгөхгүй байгаа нөхцөл байдал харагдаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний үнийг бүрэн гүйцэт төлөөгүй гэж удаа дараа тайлбартаа дурдаж байна. Гэрээнд орон сууцны 1 м.кв-ын үнэлгээ 1,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөг гэж тусгасан бөгөөд 51,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.
Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж тайлбарладаг бөгөөд гэрээг цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрсөн талаар ямар нэгэн үйл баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны үед гэрээг цуцалсан мэдэгдлийг шүүхэд гаргаж өгдөг. Тухайн үед гэрээ цуцлахтай холбоотой мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авч байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийг хүлээж авсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. ...Нэхэмжлэгч гагцхүү хүчин төгөлдөр гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж, орон сууцыг өөрийн өмчлөлдөө авахаар шаардсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг үнэлж, судалсан бөгөөд нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор асуулт, хариултууд явагдсан. Нотлох баримтыг хэрхэн үнэлэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа ыг тухайн орон сууцанд амьдарч байгаа гэх агуулгаар тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаарх үйл баримт удаа дараа яригддаг. Нэхэмжлэгч нь тухайн захиалсан орон сууцыг тогтмол шалгадаг байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болох явцад тухайн орон сууц руу очиж шалгасан. Шалгах явцад тухайн орон сууцанд хэн нэгэн амьдраагүй, орой болгон гэрэлгүй байдаг гэж нэхэмжлэгч тайлбарладаг. ...Гуравдагч этгээд ыг хариуцагчийн хүсэлтээр 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд тэрээр 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Түүнчлэн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гуравдагч этгээд болох нь шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлдэг. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт 2025 оны 05 дугаар сарын *******-ний өдөр утсаар мэдэгдсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан. Иймд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
ын тухайн орон сууцанд нүүж орсон гэх баримт хэрэг авагдаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь хариу тайлбар шүүхэд өгдөг. Тус тайлбарт ******* ХХК нь намайг хохироосон, тухайн орон сууцыг давхар борлуулсан байх тул шүүх энэ асуудлыг шийдвэрлэж миний хохирлын барагдуулах боломжийг хангаж өгнө үү гэх агуулгаар тайлбар өгч шүүх хуралдаанд биечлэн ирдэггүй
...Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд ын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,,йн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Хамтран ажиллах гэрээний үүргийг захиалагч байгууллага хангалттай биелүүлсэн гэдгийг шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдоно. Хамтран ажиллах гэрээний ...5.24-д хэрвээ ямар нэг нөхцөл байдлын улмаас квотод орсон, нэрийг нь явуулсан албан хаагчтай гэрээ цуцлагдсан тохиолдолд тэр тухай байгууллагад мэдэгдэж дараагийн хүнийг байгууллага өөрөө санал болгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, *******тай ямар нэг байдлаар гэрээ цуцлагдсан тохиолдолд буюу тухайн 84 квотын 1 квот нь суларсан тохиолдолд дараагийн албан хаагчийг байгууллага санал болгоно гэсэн утгатай заалт юм.
...Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй гэж тайлбарлаж байна. 20******* оны 07 дугаар сард ковид-19 цар тахлын нөхцөл байдал арилсны дараа бидэнд Ковид-19 цар тахлын улмаас бидэнд хүндрэлтэй нөхцөл байдал тулгарч байна. Гэхдээ гэрээний үр дүнг биелүүлнэ. Та нар зөвхөн байгууллагын зүгээс үлдэгдэл төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэх агуулгатай хүсэлт ирүүлсэн. Тухайн хүсэлтийн дагуу барилга захиалсан албан хаагчдын 90 хувь төлбөрөө 100 хувь төлсөн байдаг.
...газар эзэмших эрхийг шилжүүлсний хариуд хөнгөлөлттэй үнээр манай байгууллагын албан хаагчид тухайн орон сууцанд орох агуулгаар гэрээ байгуулсан. Байгууллагын зүгээс ******* ХХК-ийг хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж өгнө үү гэх үндэслэлээр албан хаагчдынхаа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Иймд, албан хаагчдын итгэлийг хамгаалж, тэдгээрийн нийгмийн баталгааг хангах зорилгын хүрээнд хийгдсэн гэрээ хэрэгжих ёстой гэдэг байр суурьтай байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол /171*******/, ******* гудамж 1*******8 дугаар байр, 2 дугаар орц, *******, хаягт байрлах 51 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,, газар нэхэмжлэгчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* ХХК болон , газар нар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулж, хариуцагч компани тус байгууллагын эзэмшлийн 3,000 м.кв талбайтай газар дээр 209 айлын орон сууцны барилга барьж, үүнээс 84 айлын орон сууцыг захиалагч байгууллагын албан хаагч нарт хөнгөлөлттэй үнээр өгөхөөр тохирч, /1.х.х-ийн 16-22/
3.2. Улмаар дээрх гэрээг үндэслэн ******* нь 20******* оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, хариуцагч компани 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр нийт 51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 51,000,000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр харилцан тохирчээ. /1.х.х-ийн 6-8/
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д тохиролцсон 51,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй боловч талуудын байгуулсан гэрээний үнэ хожим өөрчлөгдсөн эсэх, үүнтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан болон маргааны зүйл болох орон сууцыг нь өөртөө шилжүүлэн авах эрхтэй эсэх, талуудын хооронд ямар төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан талаар тус тус маргасан байна.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нийтийн зориулалт бүхий орон сууц барих харилцаанд гүйцэтгэгч /хариуцагч компани/ эрх бүхий байгууллагаас тогтоосон стандартыг хангах замаар орон сууцыг барих бөгөөд үүнд захиалагч /нэхэмжлэгч/ гэрээний зүйлийн зураг төсөл, загвар, бүтэц, материал, түүний чанар, хийц гэх зэргийг өөрийн үзэмжээр сонгох, бүтээлгэх, өөрчлөх, тухай бүр хяналт тавих боломж хязгаарлагдмал байдаг.
Энэ утгаараа нийтийн зориулалт бүхий орон сууцыг барих болон хувийн сууц, түүнтэй төстэй хөрөнгийг барьж байгуулахад эдгээр нь нэгэн адил биш байдаг тул орон сууцнаас сууц сонгон авах харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй.
5. Гэвч хэрэгт авагдсан доорх баримт болон зохигчийн тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:
, газар нь
5.1 архитектур төлөвлөлтийн даалгавар, авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, барилгын зураг,
5.2 дулаан болон ус хангамж, бохир ус зайлуулах шугамын техникийн нөхцөл,
5.3 цахилгаан шугам сүлжээний техникийн нөхцөлийг тус тус холбогдох эрх бүхий этгээдээр батлуулсан,
5.4 мөн барилгын ажлын зөвшөөрлийг авсан байгаагаас гадна барилга барих газрын асуудлыг шийдвэрлэж, улмаар газар эзэмших эрхийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлэн өгчээ. /1.х.х-ийн 82-93, 105-107, 119-1*******, 129-130, 172-176, 200-201, 226-227/
5.5 үүнээс гадна тухайн барилгыг барихад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр өөрийн ажилтнуудаас гэрээнд заасан төлбөрийг урьдчилан авч гүйцэтгэгч компанид өгсөн байна. /1.х.х-ийн 61/
6. Барилгын тухай хуулийн 37.1-д Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ гээд 37.1.1-д барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3-т барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 37.1.10-т барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах, 37.1.12-т барилгын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх гэж тус тус заасан.
, газар нь өөрийн ажилтнуудыг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор ийнхүү 209 айлын орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлэхдээ дээр дурдсанаар барилгын техникийн болон бусад нөхцөлийг хариуцаж батлуулсан, мөн гүйцэтгэгч ******* ХХК-тай гэрээний хугацаанд үнэ ханшийн өөрчлөлтийн санал солилцож хяналт тавьж байсан, орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг сунгаж байсан гэх зэргээс үзвэл барилгын ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн эрх, үүргийг хүлээсэн байна.
Иймээс хариуцагчийн ...талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан... гэх тайлбар үндэслэлгүй.
7. Тус харилцаанд орон сууцны барилгыг хариуцан бариулж буй захиалагч буюу төсөл хэрэгжүүлэгч , газар, мөн барилгын ажлыг хариуцах ажил гүйцэтгэгч ******* ХХК-аас гадна барилгаас дангаар өмчлөлийн сууцыг сонгон өмчлөх зорилготой нэхэмжлэгч ******* нар оролцсон.
Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь захиалагч , газрын адил захиалагчийн эрх, үүрэг хүлээгээгүй боловч түүний хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээ нь , газар болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан үндсэн ажил гүйцэтгэх гэрээнд суурилсан, ажилтнуудтай байгуулсан орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан тохиолдолд тухайн орон сууцыг ажил олгогч /захиалагч/ өөр ажилтандаа шилжүүлэн өгөх онцгой эрхтэй байгаагаас тус тус дүгнэвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд мөн адил ажил гэрээний харилцаа үүссэн байна.
8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******ттай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу барьж гүйцэтгэсэн нэг бүрийн шинжээр тодорхойлогдох ажлын үр дүн болох орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас тухайн орон сууцыг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний хөлс 51,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд харин захиалагч , газар болон гүйцэтгэгч ******* ХХК нарын 20******* оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг м.кв талбайг 1,000,000 төгрөг байсныг 1,100,000 төгрөг болгож өөрчилсөнтэй холбоотойгоор 5,100,000 төгрөгийг төлөөгүй байна. /1.х.х-ийн 15/
Тодруулбал, захиалагч , газар болон гүйцэтгэгч ******* ХХК нар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг хожим өөрчилсөн талаар зохигч маргаагүй.
10. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч *******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1 м.кв талбайн хөлс 2,209,000 төгрөг болж өөрчлөгдсөнийг төлөөгүй учир тус гэрээг цуцалж, орон сууцыг д худалдсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд ч мөн адил талууд тэгш эрх эдэлнэ.
Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын аль нэг нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухай нөгөө талын санал, шаардлагыг эс зөвшөөрсөн тохиолдолд зөвхөн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл өгснөөр гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсанд тооцохгүй ба харин энэ талаар тэдгээрийн хооронд маргаан гарсан тохиолдолд шүүх шийдвэрлэнэ. /2.х.х-ийн 10/
Иймээс, хариуцагчийн ... нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний 1 м.кв талбайн хөлс 2,209,000 төгрөг болсон, үүнийг нэхэмжлэгч тал төлөөгүй тул гэрээг цуцалсан... гэсэн тайлбар үндэслэлгүй.
11. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гээд 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн гэж заажээ.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор 5,100,000 төгрөгийг төлөөгүй тогтоогдсон боловч энэ нь гэрээний ялимгүй зөрчилд хамаарах тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
Нөгөө талаар хариуцагч ******* ХХК-аас нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний 1 м.кв талбайн хөлс 2,209,000 төгрөг болсон гэсэн боловч үүнийг захиалагч , газрын зүгээс хүлээн зөвшөөрч, гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулаагүй байх тул нэхэмжлэгч *******ийг ийм хэмжээгээр мөнгө төлөх үүрэгтэй гэж шууд дүгнэх боломжгүй. /1.х.х-ийн *******5-*******6/
12. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан.
Хариуцагч ******* ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргааны бүхий орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд д худалдсан гэж тайлбарласан.
Хэргийн баримтаар ******* ХХК болон нар 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдах авах тухай гэрээ байгуулж, тус орон сууцыг 113,343,790 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд үүний дараа 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний үнийг 143,668,000 төгрөг болгож өөрчилжээ. /2.х.х-ийн 11-12, 30-32/
13. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа гэсэн боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
Хэдийгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгч *******ийн дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч хариуцагч ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг хэд хэдэн этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч *******ийн өмнө ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.
Түүнээс гадна хөдлөх эд хөрөнгийг бодитоор эзэмшилдээ байлгаж буй этгээдийг өмчлөгч гэж тооцдогтой нэгэн адилаар үл хөдлөх эд хөрөнгийг түрүүлж эзэмшилдээ авсан этгээдийг давуу эрхтэй гэж үзэж түүнд өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэл болохгүй.
Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гагцхүү бүртгэлээр баталгааждаг бөгөөд талууд /*******, /-ын үүргийн хэлцэл хүчин төгөлдөр боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас захиалан бариулсан орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэх, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг өгөхийг шаардах эрхтэй.
14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ын гаргасан шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, бие даасан шаардлага гаргаж эрх ашгаа хамгаалж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
14.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ын 94488049 дугаарын утсанд 2025 оны 05 дугаар сарын *******-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд За, ойлголоо гэх хариу өгсөн байх бөгөөд анхан шатны шүүхээс ийнхүү шүүх хуралдааныг товыг утсаар мэдэгдсэнийг буруутгахгүйгээс гадна тэрээр дээр дурдсан хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй тул шүүх хуралдааныг тов мэдэгдээгүй гэх гомдлыг хүлээн авахгүй. /2.х.х-ийн 44/
14.2. Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/05514 дугаартай захирамжаар ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, улмаар 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, тэрээр 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд энэ хугацаанд бие даасан шаардлага гаргаагүй нь шүүх түүний эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. /2.х.х-ийн 19, *******, 22, 36, 37/
15. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт доорх өөрчлөлтийг оруулна.
15.1. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасна.
15.2. Мөн Улсын Дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1.2-т ...иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн хувийн эрх зүйн маргааны үйл баримтыг шийдвэрлэж, бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд иргэний хэргийн шүүх цаашид бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг тодорхойлохдоо нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, харин ч эрх зүйн хамгаалалтыг бүрэн үзүүлэх тул агуулгын хувьд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн-д тооцогдохгүй, мөн нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох зарчимтай зөрчилдөхгүй юм гэжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч *******ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоохоос гадна өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04893 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, 1*******8 дугаар байр, 2 дугаар орц, 5 дугаар давхар, хаягт байрлах 51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 482,950 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 412,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР