Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/02039

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/06053 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны үнэ 124,982,400 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д төлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, 2013 оны 06 дугаар сараас ******* ХХК-нд аж ахуйн дарга албан тушаалд ажилд орсон бөгөөд тухайн үед компанийн удирдлагын зүгээс надад удаа дараа санал болгосны дагуу миний бие Өвөрхангай аймагт эрхэлж байсан ажил төрөл, бизнесээ орхин уг компанид ажиллахаар ирж байсан юм. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс ******* ХХК-ийн 100 хувь эзэмшлийн охин компани болох ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон өнөөг хүртэлх хугацаанд тус компанид ажиллаж байна.

Намайг анх ажилд ороход ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч захирал надад цалин хөлснөөс гадна орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхээр амлалт өгч, үүний дагуу тус компанийн барьж буй Баянзүрх дүүргийн ******* хорооны нутагт байрлах ******* хотхоны ******* дүгээр байрны ******* тоот орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш миний бие нь өнөөдрийг хүртэл энэхүү орон сууцанд амьдарч байна.

...миний бие ******* ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж, уг гэрээний 2.2-т зааснаар орон сууцны төлбөр 124,982,400 төгрөгийг ******* ХХК нь ******* ХХК-нд төлөх үүрэг хүлээсэн ба энэхүү төлбөр төлөгдсөнөөр тухайн орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, албан ёсны өмчлөгч болж, гэр бүлээ ая тухтай амьдруулах боломж үүсэх билээ.

*******" ХХК-ийн удирдлага 2018 онд өөрчлөгдөж гүйцэтгэх захирлаар гэдэг хүн томилогдон ажилласан бөгөөд түүнд хандан өөрт үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлаж, орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд тэрээр чиний асуудлыг заавал шийдэж өгнө, чи ажлаа хийж бай, удахгүй шийдэж өгнө гэж амлаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд миний орон сууцны асуудлыг шийдэж өгөхгүй байгаа бөгөөд хэд хэдэн удаа захиралтай биечлэн уулзахад компани санхүүгийн хувьд хүндрэлтэй байна, мөнгөтэй болохоор орон сууцны асуудлыг шийдэж өгье, удахгүй болгоно гэх зэргээр аахар шаахар шалтаг хэлж, миний асуудлыг шийдвэрлэхгүйгээр хойш нь тавьсаар ирсэн.

...******* ХХК-д орон сууцны үнэ болох 124,982,400.00 төгрөгийг *******" ХХК-нд шилжүүлэн төлөхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар дээрх компани ******* хотхоны ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах орон сууцыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Захиалагч тал төлбөр тооцоог энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэсэн атлаа төлбөр төлөх графикт ******* ХХК төлөх гэж заажээ. Ямар үндэслэлээр захиалагчийн үүргийг тухайн компанид шилжүүлэх болсон талаар гэрээнд заагаагүй буюу нэхэмжлэгч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь орон сууц захиалгын гэрээний дагуу шаардах эрх хэрэгжүүлэхдээ тухайн гэрээний оролцогч биш этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, гуравдагч этгээдэд гэм хор учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд зөвхөн тухайн гэрээний оролцогч нөгөө талаасаа гэрээнээс үүсэх аливаа шаардлагыг гэрээлэгч тал болох ******* ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, "*******" ХХК болон *******ийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаанаас үүссэн хариуцлагыг гэрээний оролцогч биш этгээд буюу ******* ХХК нь хариуцах үндэслэлгүй юм.

Тус компани хамт олноо манлайлан, тогтвор суурьшилтай ажиллаж, урьдчилгаа шийдэж өгдөг, мөн түүнчлэн өөрийн өмчлөлийн орон сууцуудаасаа өнөөдрийг эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж ажилладаг ажилчдадаа орон сууцны 30 хувийн хүртэл үнэ төлбөргүйгээр ашиглуулж, амьдрах нөхцөлийг нь бүрэн хангасаар ирсэн. Харин нэхэмжлэгч *******өд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар компанийн хувьцаа эзэмшигчид болоод удирдлагын зүгээс ямар нэгэн шийдвэр гарч байгаагүй болно.

...Нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүрэг шаардах эрхийн хугацаа дууссан байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдсан тухай холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Ийнхүү, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.3 дах заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч Өндөр буянт холдинг ХХК-д Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутагт байрлах ******* хотхоны ******* дүгээр байрны ******* тоот орон сууцны үнэ болох 124,982,400 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлэн төлөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 783,000 төгрөгөөс 782,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 138 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах учиртай бөгөөд манай тохиолдолд гэрээний 2.2-т гэрээний төлбөрийг ******* ХХК-ийн Улаанбаатар хотын банк дахь 2600075130 тоот дансанд ...******* ХХК нь 124,982,400 төгрөгийг 100% төлнө.... гэж заасан болохыг хэн ч хараад ойлгох учиртай.

Тухайн үед ******* ХХК болон ******* ХХК нарын захирал буюу удирдлага нь байснаас гадна хөдөөнөөс *******ийг гэр бүлээр нь шилжүүлэн авч ирсэн хүн бол мөн байсан гэдэг тайлбарт шүүх анхаарлаа хандуулсангүй.

...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ийн гэр бүлийн хүн болон тухайн үед ******* ХХК-ийн менежерээр ажиллаж, орон сууц захиалгын гэрээг гардан байгуулалцсан нар гэрчээр мэдүүлэг өгсөн байхад үүнийг анхан шатны шүүх огт дурдаагүй бөгөөд мэдүүлгийг үнэлээгүй.

Мөн нэхэмжлэгч ******* нь 2023 оны 0******* сарын 24-ний өдөр ******* ХХК-нд өгч байсан өргөдөл, түүнийг хүлээн авсан гарын үсэгтэй тэмдэглэгээ, үзлэгийн тэмдэглэлээр орон сууцны талаар хариуцагч талтай харилцсан хэсгийг тус тус дутуу үнэлж орон сууцны талаар талууд огт харилцаагүй юм шиг дүр зураг гаргаж ирээд байгааг огт ойлгохгүй байна.

Иргэний хуулийн 19******* зүйлийн 195.7, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.4, 196.1.5 зааснаар ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь уг гэрээг мэдэхийн дээдээр мэдэж байгаа, тэгээд уг гэрээний зүйл болох орон сууцыг компанийн нөхцөл байдал гайгүй болохоор шийднэ гэхчлэн хариу өгч байсан баримтуудыг логикоор тайлбарлахгүй орхигдуулж байгаа нь харамсалтай юм. Тодруулбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр ...гараж...-ийн тухай л ярьсан байна гэж шүүх үзээд байгаа баримтыг шинжлэн үзэхэд хэн ч байсан гараж шилжүүлээгүй болохыг ойлгоно. Гэтэл бодит байдал дээр ******* нь компанийн удирдлагад хандаж орон сууц буюу хүний амьдралын чухал асуудлын талаар хандсан байгааг анхан шатны шүүх үнэлж, дүгнэсэнгүй.

...Анхан шатны шүүх Иргэний хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болон зарим нотлох баримтуудыг огт үнэлээгүй, зөрүүтэй дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал анхнаасаа нэг байр сууринаас оролцсон бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шаардах эрхийг хэрэгжүүлж буй гэрээнд ******* ХХК-ийн хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж тайлбарладаг. Хэрэв хүсэл зориг илэрхийлсэн гэж үзвэл яагаад 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлагаа гаргаагүй гэх асуудлаар маргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т ******* ХХК төлбөрийг 100 хувь төлөхөөр тодорхой тусгагдсан. Үүний зэрэгцээ ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал тухайн үед хоёр компанийн гүйцэтгэх захирал байсан тул гэрээ байгуулах явцад аль алины хүсэл зоригоо илэрхийлсэн гэх агуулгаар нэхэмжлэгч тал тайлбарладаг. ******* нь намайг ажилд орвол байр өгнө гэж амласан гэж тайлбарласан. Хэрэв амлалт, шагнал урамшуулалтай холбоотой асуудал мөн бол 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш шаардлага хэрэгжих ёстой.

... нь тухайн үеийн нөхцөлд ******* ХХК-ийг төлөөлж байсан, компанийн тамга тэмдэг ашиглагдсан, мөн хэрэв шагнал урамшууллын асуудал байсан бол хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гардаг байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараагүй гэх үндэслэлээр дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

...Гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг ******* ХХК хүлээдэг. Харин ******* ХХК нь уг гэрээнд оролцоогүй бөгөөд төлбөрийн ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны үнэ 124,982,400 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль болон талуудын байгуулсан гэрээг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, эрх зүйн дүгнэлтийг өөрчилнө.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. ******* ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ******* хороо, 1******* хороолол /13342/, *******, 72, 73 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220403356*******т бүртгэлтэй 19,761 м.кв талбайтай, 25 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн тоот нэгж талбарын дугаартай 7,765 м.кв талбайтай газрын эрх, түүнийг дагалдах барилгын зураг, ажлын акт, холбогдох зөвшөөрлийн хамт 17,822,592 ам.доллароор худалдахаар харилцан тохиролцсон, /х.х-ийн 115-116/

 

3.2. Үүний дараа ******* нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах 66.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 124,982,400 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ. /.../

 

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

4.1 Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар ******* ХХК-иас *******өд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 66.48 м.кв талбайтай орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь тус өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч нь дээрх үйл баримтыг няцаагаагүй байна. /х.х-ийн 5, 8/

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч *******ийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар орон сууцыг хүлээн авсан гэж үзнэ.

 

5. Харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.

 

Хэдийгээр ******* болон ******* ХХК нар ийнхүү орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ /үүргийн хэлцэл/ байгуулсан боловч өмчлөх эрх /өмчийн хэлцэл/-ийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үүний шалтгааныг худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгдөөгүй бөгөөд хариуцагч ******* ХХК нь төлөх үүрэгтэй эсэх талаар зохигч маргажээ.

 

6. Хэрэгт авагдсан ******* болон ******* ХХК нарын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт уг 66.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэ 124,982,400 төгрөгийг ******* ХХК-ийг төлнө гэж тусгасан байна.

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, урьд өмнө үүссэн байсан өр төлбөрийг, аль эсхүл гэрээ, хэлэлцээр байгуулах үед төлөх төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлийг үндэслэн гуравдагч этгээд өөртөө шилжүүлэн авсан тохиолдолд өмнөх үүрэг гүйцэтгэгч нь /үүрэг гүйцэтгэгч солигдох/ үүргээс чөлөөлөгдөж болно.

 

7. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч *******ийг 2013 оны 06 дугаар сараас тус компанийн болон хамаарал бүхий охин компани болох Чонос мэнд ХХК-иудад 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байсныг үгүйсгээгүй ба ******* болон ******* ХХК нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, төлбөрийг төлөхийг зөвшөөрөөгүй, мэдээгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг дараах үндэслэлээр хүлээн авахгүй. Үүнд;

 

7.1. Хэрэгт авагдсан баримт болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нь ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд 2013 оны үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн 2014 оны орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулах үед тэрээр хариуцагч компаниас гадна ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. /х.х-ийн 107-110/

 

7.2. Мөн ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг компанийг төлөөлж гүйцэтгэх захирал нь баталсан байна.

 

7.3. Түүнчлэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан, мөн нэхэмжлэгч *******ийн түүнтэй харилцан бичсэн зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл маргааны зүйл болох орон сууцыг шагнал урамшуулалд тооцож нэхэмжлэгчид өгсөн болохыг үгүйсгэж, татгалзсан байр суурийг илэрхийлээгүй байна. /х.х-ийн 80-83/

 

7.4. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон ... дарга дуудаад 7, 8 хүний нэр өгч шагнаж байна шүү гэсэн, 100 хувьтай 2 гэрээ байсны нэг нь *******тэй байгуулсан гэрээ, тэгээд шагналын байр учраас ******* ХХК бүх төлбөрөө төлнө, наад хүнээ байранд нь оруул гэсний дагуу над дээр түлхүүрүүд байдаг байсан учир би түлхүүрийг хүлээлгэж өгсөн... гэх, /х.х-ийн 182-185/

 

...бид 2013 он хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амьдарч байсан, 2012 оны сонгуулиар захирал манайд ирээд манай нөхөрт ажлын санал тавьж орон сууцаар үнэ төлбөргүй ханган гэснээр саналыг хүлээн авч хот руу ирсэн... гэх мэдүүлэг тус тус өгчээ. /х.х-ийн 186-187/

 

8. Үүнээс үзвэл хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******өд тухайн орон сууцыг хүлээлгэн өгөхийг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байхын сацуу ******* ХХК-д 124,982,400 төгрөгийг төлөх үүргийг өөртөө шилжүүлэн авсан байх тул хариуцагчийн ...манай компани тус гэрээний талаар мэдэхгүй... гэсэн тайлбар үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, нь ******* ХХК болон ******* ХХК нарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд дээрх гэрээнд гарын үсэг зурсан байх тул маргаан бүхий төлбөрийг хариуцагч компани төлөх үүрэг хүлээсэн гэдгийг мэдэж байсан гэж үзнэ.

 

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ХХК-ийн аудитын шинжилгээ хийсэн ажлын тайланг өгсөн боловч *******өөс авлагатай гэх энэхүү баримт нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэгч солигдсон нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй ба ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн өр авлагын талаарх баримт байна.

 

9. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууцны төлбөрийг ******* ХХК нь төлөх үүрэг хүлээсэн учир тус компаниас төлбөр шаардах эрхийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч ******* ХХК нь хэрэгжүүлнэ.

 

Тодруулбал, *******ийн ******* ХХК-д төлөх төлбөрийг ******* ХХК нь өөртөө шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж зааснаар хэргийн баримтаар гуравдагч этгээдэд ашигтай гэрээний харилцаа үүссэн гэж шууд дүгнэх боломжгүй байх тул хариуцагч ******* ХХК-иас 124,982,400 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй.

 

10. Шүүх зөвхөн хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******ийн өмнөөс орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээсэн эсэх тухай асуудлыг шийдвэрлэсэн, харин зохигчийн хооронд хэдэн жил ажилласан буюу ямар нөхцөл хангагдсан тохиолдолд /шагнал урамшуулал/ тухайн орон сууцыг нэхэмжлэгчид үнэ төлбөргүй өгөхөөр тохиролцсон эсэх асуудлыг шийдвэрлээгүй болохыг үүгээр нэмж дурдана.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн орон сууцны төлбөрийг гэрээнд зааснаар хариуцагчийг хариуцан төлөх ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.3 дахь хэсэг заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан эрх хэмжээний хүрээнд өөрчилнө.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/06053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, ******* хорооны нутагт байрлах ******* хотхоны ******* дүгээр байрны ******* тоот орон сууцны үнэ болох 124,982,400 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 784,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР