Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1460

 

                                                  

 

 

 

 

 

 

 2019         09         19                                         2019/ШЦТ/1460

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гэд холбогдох 1806 07888 0217 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Увс аймагт 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
төрсөн, эрэгтэй, 37 настай, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-506 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь заалтад зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шинэ хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Нн Г /РД:......../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Хүчиндэх гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Н.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 7 дугаар байрны 1-9 тоотод нагац эгч А.Долгоржавыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Долгоржавын өгсөн: “... Н.Г гэнэт миний өрөөнд орж ирээд намайг дарж аваад миний толгой дээгүүр хөнжилөөр бүтээгээд миний амыг хөнжилөөр дараад намайг дуугарч болохгүй ална шүү гэж хэлсэн... Тэгээд намайг хүчиндэх гэж дайрахад би Гтэй ойролцоогоор бараг 1 цаг орчим тэмцэлдэж сүүлдээ би Н.Гийг хүч хүрч дийлэхгүй хүчиндүүлсэн. Тэгээд тухайн үед Н.Г миний үтрээ рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийж мөн хөхийг базалж, уруул болон хацар дээр олон удаа үнсэж хүчиндсэн. Тэгэхээр нь би түүнд хандан эгч нь хөхний хавдартай мөн савны хорт хавдартай гэж худлаа хэлтэл Г надад хандан миний шодой чиний хавдарыг эдгээнэ гэж хэлээд намайг үргэлжлүүлэн хүчиндсэн. Би утасныхаа шилэн наалт болон гаднах хаалтыг нь 15,000 төгрөгөөр солиулсан. Тэрнээс биш утас гэмтсэн асуудал байхгүй. Би яллагдагч Н.Гээс уг мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Хохирогч А.Долгоржаын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11/,

Гэрч Х.Гантуяагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх.12-14/,

Гэрч Х.Гантуяагийн гap утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.15-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Гантуягийн өгсөн: “... Би сүүлд найз Долгожаваас юу болсон талаар асуухад манай найз А.Долгоржав манай дүү Сүхээ намайг хөнжилөөр дарж байгаад хүчиндсэн, би 1 цаг гаруй эсэргүүцсэн боловч чадаагүй хүчиндүүлсэн л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 11696, 1666 дугаартай дүгнэлтүүд /хх.25, 33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Гийн гэрчээр өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээр байж байгаад 20 цагийн үед хохирогч А.Долгоржавын гэрт буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 7 дугаар байрны 01-09 тоотод ирсэн. Хохирогч А.Долгоржав бид хоёр гэрт нь ирээд хоол хийж идчихээд тус тусынхаа өрөөнд ороод унтах гээд хэвтсэн ба би тухайн үед хэвтэж байгаад өөрийгөө 2-3 cap цалингүй морь нохой мэт ажилласнаа бодоод уур хүрээд хохирогч А.Долгоржавыг ямар нэгэн байдлаар хорломоор санагдсан. Ингээд би ер нь түүнийг хүчиндье гэж бодоод өөрийн орон дээрээсээ босоод А.Долгоржавын өрөөнд ороод түүнийг орон дээрээ хэвтэж байхаар нь дээр нь очоод дээгүүрээ нөмөрч байсан хөнжлөөр толгойг нь бүтээсэн. Тэгтэл хохирогч А.Долгоржав нь “хөөе чи яаж байнаа, намайг яах гэж байна вэ?” гэхээр нь би түүнд “та яагаад надад цалин өгдөггүй юм бэ” гэж хэлтэл хохирогч А.Долгоржав нь “би чамд маргааш мөнгө олж өгнө, одоо эгчийгээ орхичих оо” гэж хэлээд утсаа аваад цагдаа дуудах гэж байхаар нь би утсыг нь аваад хана руу шидчихсэн юм. Ингээд би хохирогчийн хөл дээгүүрээ тавьсан байсан хөнжилийг холдуулан харахад хохирогч А.Долгоржав эгч доогуураа бор өнгийн дотоожтой дээгүүрээ хөхний даруулгатай байсан. Ингээд би А.Долгоржав эгчийн дотоожийг нь тайлсан чинь А.Долгоржав эгч “чи болиоч ээ” гэхээр нь би түүнд “зүгээр ээ, зүгээр” гэж хэлээд өөрийн өмсөж явсан дотоожоо тайлаад түүний бэлэг эрхэн рүү өөрийн бэлэг эрхтнээ хийгээд түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Би түүний дээр гараад бэлгийн харьцаанд орж байхдаа түүний хөхийг нь барьсан чинь А.Долгоржав эгч надад эгч нь “хөхний хорт хавдартай, савны хорт хавдартай” гэж хэлэхээр нь би түүнд “та яагаад миний цалинг өгдөггүй юм бэ?” гэж хэлээд үргэлжлүүлэн түүнтэй бэлгийн харьцаанд орж байхад А.Долгоржав эгч “миний дүү ингэж болдоггүй юмаа” гэж хэлээд миний духан дээр гурван удаа үнссэн. Тэгэхээр нь би А.Долгоржав эгчид хандаж “чи надад сайхан харагддаг, чиний ал чинь сайхан байна, та нялх ногоо зулгаагаад сайхан байгаа биздээ” гэж хэлсэн. Ингээд би түүнтэй үргэлжлүүлэн бэлгийн харьцаанд орж байтал А.Долгоржав эгч чимээгүй болчихоор нь би хэсэг хийж байгаад сонирхолгүй болоод түүнтэй бэлгийн харьцаанд орохоо больсон...” гэх мэдүүлэг /хх.22-23/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хүчиндэх гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Н.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 7 дугаар байрны 1-9 тоотод нагац эгч А.Долгоржавыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Долгоржавын өгсөн: “... Н.Г гэнэт миний өрөөнд орж ирээд намайг дарж аваад миний толгой дээгүүр хөнжилөөр бүтээгээд миний амыг хөнжилөөр дараад намайг дуугарч болохгүй ална шүү гэж хэлсэн... Тэгээд намайг хүчиндэх гэж дайрахад би Гтэй ойролцоогоор бараг 1 цаг орчим тэмцэлдэж сүүлдээ би Н.Гийг хүч хүрч дийлэхгүй хүчиндүүлсэн. Тэгээд тухайн үед Н.Г миний үтрээ рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийж мөн хөхийг базалж, уруул болон хацар дээр олон удаа үнсэж хүчиндсэн. Тэгэхээр нь би түүнд хандан эгч нь хөхний хавдартай мөн савны хорт хавдартай гэж худлаа хэлтэл Г надад хандан миний шодой чиний хавдарыг эдгээнэ гэж хэлээд намайг үргэлжлүүлэн хүчиндсэн...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Хохирогч А.Долгоржавын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11/,

Гэрч Х.Гантуяагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх.12-14/,

Гэрч Х.Гантуяагийн гap утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.15-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Гантуягийн өгсөн: “... А.Долгоржав манай дүү Сүхээ намайг хөнжилөөр дарж байгаад хүчиндсэн, би 1 цаг гаруй эсэргүүцсэн боловч чадаагүй хүчиндүүлсэн л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 11696, 1666 дугаартай дүгнэлтүүд /хх.25, 33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Гийн гэрчээр өгсөн: “... Ингээд би ер нь түүнийг хүчиндье гэж бодоод өөрийн орон дээрээсээ босоод А.Долгоржавын өрөөнд ороод түүнийг орон дээрээ хэвтэж байхаар нь дээр нь очоод дээгүүрээ нөмөрч байсан хөнжлөөр толгойг нь бүтээсэн. Тэгтэл хохирогч А.Долгоржав нь “хөөе чи яаж байнаа, намайг яах гэж байна вэ?” гэхээр нь би түүнд “та яагаад надад цалин өгдөггүй юм бэ” гэж хэлтэл хохирогч А.Долгоржав нь “би чамд маргааш мөнгө олж өгнө, одоо эгчийгээ орхичих оо” гэж хэлээд утсаа аваад цагдаа дуудах гэж байхаар нь би утсыг нь аваад хана руу шидчихсэн юм. Ингээд би хохирогчийн хөл дээгүүрээ тавьсан байсан хөнжилийг холдуулан харахад хохирогч А.Долгоржав эгч доогуураа бор өнгийн дотоожтой дээгүүрээ хөхний даруулгатай байсан. Ингээд би А.Долгоржав эгчийн дотоожийг нь тайлсан чинь А.Долгоржав эгч “чи болиоч ээ” гэхээр нь би түүнд “зүгээр ээ, зүгээр” гэж хэлээд өөрийн өмсөж явсан дотоожоо тайлаад түүний бэлэг эрхтэн лүү өөрийн бэлэг эрхтнээ хийгээд түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Би түүний дээр гараад бэлгийн харьцаанд орж байхдаа түүний хөхийг нь барьсан чинь А.Долгоржав эгч надад эгч нь “хөхний хорт хавдартай, савны хорт хавдартай” гэж хэлэхээр нь би түүнд “та яагаад миний цалинг өгдөггүй юм бэ?” гэж хэлээд үргэлжлүүлэн түүнтэй бэлгийн харьцаанд орж байхад А.Долгоржав эгч “миний дүү ингэж болдоггүй юмаа” гэж хэлээд миний духан дээр гурван удаа үнссэн. Тэгэхээр нь би А.Долгоржав эгчид хандаж “чи надад сайхан харагддаг, чиний ал чинь сайхан байна, та нялх ногоо зулгаагаад сайхан байгаа биз дээ” гэж хэлсэн. Ингээд би түүнтэй үргэлжлүүлэн бэлгийн харьцаанд орж байтал А.Долгоржав эгч чимээгүй болчихоор нь би хэсэг хийж байгаад сонирхолгүй болоод түүнтэй бэлгийн харьцаанд орохоо больсон...” гэх мэдүүлэг /хх.22-23/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Гийн хохирогч А.Долгоржавтай харилцан тохиролцож бэлгийн харрьцаанд орсон гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт Н.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүчиндэх гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан этгээд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Н.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч А.Долгоржав нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Н.Гийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Н.Гэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Гэд оногдуулах хорих ялын хэмжээг багасгаж хөнгөрүүлэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд уг хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзлээ.

Н.Гийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс цагдан хорисон 239 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ш овогт Нн Гийг “Хүчиндэх гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан этгээд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Гэд 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Н.Гэд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Гийг урьд нь цагдан хорисон 239 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хохирогч А.Долгоржав нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР