Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1461

 

                        

 

 

 

 

 

 

 2019         09         19                                         2019/ШЦТ/1461

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Иргэдийн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ,

Өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч А.Мөнхсайхан /ҮД:0741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Ад холбогдох 1906 03567 1709 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын коллежийн 11а ангид сурдаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цэргийн 178 тоотод түр оршин суух, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Бын А /РД:........./,

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 9 тоот орон сууцанд бие хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй буюу 7 настай Х.Жаргалмаагийн бэлэг эрхтнийг гараараа оролдон, бэлэг эрхтэн лүү нь өөрийн бэлэг эрхтнээ оруулж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Агийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд бага насны хохирогч Х.Жаргалмаагийн өгсөн: “... Азжаргал ахын гар утсаар үлгэр үзэж байсан юм. Гэтэл Азжаргал араас хүрч ирээд миний өмсөж байсан ногоон өнгийн трико болон дотуур турсикийг татаж доошоо өвдөг хүртэл шувталчихаад миний араас намайг дараад хэвтэж байгаад миний бөгс рүү нэг хатуухан юм хийгээд жаахан байж байгаад босоод “ахын дүү аав, ээждээ хэлж болохгүй шүү” гэж хэлчихээд миний трико болон турсикийг татаж өмсүүлчихээд гараад явчихсан. Тухайн үед миний бие өвдсөн гээд /хохирогч өөрийн бэлэг эрхтэн лүүгээ гараа заав/... Тэгээд би болсон асуудлыг мартчихаад байж байтал сүүлд манай ээж намайг усанд оруулсан ба тэр үед миний бэлэг эрхтэн хорсоод байсан юм. Тэгээд ээж надаас юу болсон талаар асуухад би “Азжаргал ах миний бөгс рүү хатуу юм хийсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хулангийн өгсөн: “... миний охин Жаргалмаа “бэлэг эрхтэн нь хорсоод байна” гэж хэлж байсан юм. Тэр үед би охиноо нэг их хайхраагүй орхисон ба тэр орой хүүхдүүдээ усанд оруулахад миний 7 настай охин Жаргалмаа мөн л “бэлэг эрхтэн хорсоод байна” гэж хэлсэн юм. Тэгээд би охиныхоо бэлэг эрхтэнг харахад жаахан улайчихсан байсан юм. Тэгээд би охиноосоо юу болсон талаар асуухад “5 сарын сүүлээр Азжаргал агаа гэрт ирсэн, тэгээд намайг орон дээр үлгэд үзээд хэвтэж байтал миний өмд тайлсан, аав ээждээ хэлж болохгүй гээд гараад явсан” гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө Баянгол дүүрэгт байдаг “Тоонот хишиг” нэртэй эмнэлэг дээр очиж охиноо үзүүлэхэд “охин хальс гэмтээгүй байна, гэхдээ охиныг чинь ямар нэгэн байдлаар оролдсон байна, энэ хэргийг цагдаад мэдэгдэх хэрэгтэй” гээд Баянгол дүүргийн цагдаад утасдаж хэлэхэд “Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ханд” гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

“... Манай охин Жаргалмаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 жилийн 2 дугаар сургуулийн 3 дугаар ангид элсэж орох учраас би нөхөр 2 хүүхдийн хамтаар 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймаг руу гэр лүүгээ явах гэж байгаа учраас хэрэг шүүхээр шийгдэгдэх үед шүүх хуралд оролцох боломжгүй байна. Шүүх хурал болох үеэр хот руу ирэх унааны зардал мөнгө болон хүүхэд харах хүн олдохгүй. Надад хэрэгтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй байна. Ер нь бол охиноо бодохоор их гомдолтой, Аг бодохоор бас айлын жаахан хүүхэд мөн нөхрийн минь хамаатаны хүүхэд учраас аль аль талаа бодож гомдолгүй гэж хэлж байна...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Б.Агийн гэрчээр өгсөн: “... Цэцэгмаа эгчийн амьдардаг байранд очиход Хулан эгчийн охин Жаргалмаа нь 2 дүүтэйгээ хамт гурвуулаа байсан юм. Тэгээд Жаргалмааг орон дээр доошоо харж хэвтээд хүүхэлдэйн кино үзэж байх үед нь би араас нь очоод “ах нь өмдийг тайлчих уу” гэж асуухад Жаргалмаа тэг тэг гэж хэлсэн юм. Тэгээд би Жаргалмааг оролдож байгаад өмсөж байсан триког нь тайлаад орон дээр доошоо хараад хэвтэж байхад нь араас нь дарж хэвтээд би түүнийг хүчиндсэн юм. Би түүнийг хүчиндэхдээ бэлгэвч хэрэглэхгүйгээр, түүний бэлэг эрхтэнг гараараа оролдож байгаад сүүлдээ бэлэг эрхтнээ хийх гээд оролдож байтал миний бэлэг эрхтэн Жаргалмаагийн бэлэг эрхтэн рүү орчихсон юм. Тэгээд миний бэлэг эрхтэн оронгуут би айсандаа босоод Жаргалмаагийн өмдийг нь өмсүүлчихээд түүнд хандаж ээждээ битгий хэлээрэй гэж хэлчихээд гараад явчихсан юм... Би урд нь 2018 оны зун 08 дугаар сард Говь-Алтай аймагт байхдаа Халуун усанд орчихоод гараад ирсэн чинь Халуун усанд ажилладаг 12 дугаар ангиа төгссөн гэх нэг эгч намайг оролдоод байхаар нь халуун усны өрөөнд орж байгаад тохиролцон бэлгийн харилцаанд орсон юм. Х.Жаргалмаа манай аавын талын хамаатан байгаа юм. Өөрөөр хэлбэл Х.Жаргалмаагийн хойд эцэг болох Баярсайхан нь манай аавын нагац эгчийнх нь хүүхэд байгаа юм. Жаргалмааг хэдэн настай талаар би мэдэхгүй байна, ойролцоогоор 9-10 настай байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Б.Агийн хувийн байдлын талаар гэрч Ц.Одонтуяа, Ч.Б нарын өгсөн мэдүүлэг /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баярсайханы өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал манай эхнэр Хулан манай ажил дээр ирээд охин Х.Жаргалмааг танай хамаатны хүүхэд Б.А гэрт ирээд оролдчихоод явсан байна гэж хэлэхээр нь би Атэй яриадахъя гэж хэлсэн ба манай эхнэр Хулан явчихсан юм. Ингээд би Атэй утсаар ярьж болсон асуудлын талаар асуухад ямар нэгэн асуудал болоогүй гэж хэлээд байсан юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин Х.Жаргалмааг “Тоонот хишиг” гэдэг нэртэй хувийн эмнэлэгт дагуулж очин эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд эмч ямар ч байсан зүгээр биш байна, бэлэг эрхтэн нь улайсан үрэвсэлтэй байна гэж хэлээд бичиг хийж өгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст утсаар мэдэгдсэн ба эхнэр бид 2-ыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж бүртгүүл гэж хэлсэн юм. Ингээд би эмнэлэгээс гараад Агийн ээжтэй утсаар ярьж танай хүүхэд чинь манай охиныг оролдсон байна гэж хэлсэн чинь Б.Агийн ээж нь эмнэлэгт үзүүлэх үү яах вэ гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.28/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэцэгмаагийн өгсөн: “... Би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 10 цагт ажилдаа явсан ба гэрт миний ач Х.Жаргалмаа, Жаргалмаагийн дүү Одгэрэл, бас миний зээ охин Гүнбилэг нар үлдсэн юм. Манай ажил манай гэртэй ойрхон байдаг учраас өдөр 15-16 цагийн хооронд гэр рүүгээ харихаар явсан юм. Ингээд гэрийнхээ гудам руу ороод алхаад явж байтал гудманд миний зээ Бын хүү А надтай зөрсөн ба би тухайн үед Б.Аг гудмаар явж өнгөрч байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн юм. Ингээд гэртэ орж ирэхэд Х.Жаргалмаа, Одгэрэл, Гүнбилэг нар “сая манайд Азаа ах ирээд явсан” гэж хэлээд “бид нарт гар утсаараа хүүхэлдэйн кино үзүүлээд таныг хүлээж байгаад явчихсан” гэж хэлсэн юм. Тухайн үед ямар нэгэн асуудал болсныг мэдээгүй өнгөрсөн. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр намайг манай бэр Хулан дуудахаар нь гэрт нь яваад ортол Жаргалмааг усанд оруулсан чинь “миний боожгоо өвдөөд байна” гэж хэлэхээр нь үзсэн чинь улайчихсан байна, тэгэхээр нь “яасан юу болсон юм бэ, ээждээ хэл гэж асуухад А ах ирээд оролдсон гэж хэллээ, одоо яанаа” гэж хэлэхээр нь би “арай үгүй байлгүй дээ, үнэн учрыг нь олох хэрэгтэй” гэж хэлээд өнгөрсөн юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө манай бэр Хулан охин Жаргалмаагаа эмнэлэг рүү авч яваад үзүүлчихээд ирсэн юм. Тэгээд л ер нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх.33/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 913 дугаартай:

“1. Хулангийн Жаргалмаа нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болон үйлдэгдсэнээс хойшхи хугацаанд сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөөгүй байна. Сэтгэл зүйд нь өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

2. Х.Жаргалмаа нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

3. Х.Жаргалмаа нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

4. Х.Жаргалмаа нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй байна. Болсон байдлыг өөрийн насны түвшинд зөв тусган авч өөрийн насны түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.38-39/,

 Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 916 дугаартай:

“1. Б.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.А нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

2. Б.А нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.А нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

3. Б.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.А нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.

4. Б.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5. Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчйнгүй байна. Б. А нь болсон байдлыг тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /хх.41-42/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7770 дугаартай:

“1. Б.Агийн бэлэг эрхтэнд гэмтэлгүй байна.

2. Б.А нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.

3. Б.А нь бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна.

4. Б.А нь АВО системээр А2-р бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх.44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Б.Агийн яллагдагчаар өгсөн: “... Намайг гэрт нь очиход Баярсайхан ахын охин Х.Жаргалмаа 2 дүүгийнхээ хамт байсан ба өөр хүн байгаагүй юм... Тэгэхэд Х.Жаргалмаа орон дээр доошоо харж хэвтээд миний гар утсаар хүүхэлдэйн кино үзэж байхаар нь би “өмдийг чинь тайлчих уу” гэж Х.Жаргалмаагаас асуусан чинь толгой дохисон юм. Тэгэхээр нь би өмдийг турсиктэй нь хамт тайлсан юм. Тэгээд би гараараа Х.Жаргалмаагийн бэлэг эрхтнийг нь оролдсон чинь хариу үйлдэл үзүүлэхгүй, эсэргүүцэхгүй байхаар нь би өөрийнхөө өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаад Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэн рүү хийчихээд, хүн ороод ирэх вий гэж айгаад бэлэг эрхтнээ Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэнээс гаргасан. Ингээд би өөрийнхөө өмдийг татсан ба Х.Жаргалмаагийн өмд, турсикийг бас татаж өмсүүлсэн. Тэгээд Х.Жаргалмаад хандан “ээждээ битгий хэлээрээ” гэж хэлээд гэрээс нь гараад гэр лүүгээ харих гээд явсан... Гар, хуруугаа Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэн лүү хийгээгүй... Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг ... 1 удаа хийгээд л авчихсан... Би Х.Жаргалмааг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй... Би Х.Жаргалмааг 10 настай л гэж бодож боддог...” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх.84/,

Бага насны хохирогч Х.Жаргалмаагийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх.87/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн өсвөр насны шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 23 дугаар байрны 9 тоот орон сууцанд, бие хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй буюу 7 настай Х.Жаргалмаагийн бэлэг эрхтнийг гараараа оролдон, бэлэг эрхтэн лүү нь бэлэг эрхтнээ оруулж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Х.Жаргалмаагийн өгсөн: “... Азжаргал араас хүрч ирээд миний өмсөж байсан ногоон өнгийн трико болон дотуур турсикийг татаж доошоо өвдөг хүртэл шувталчихаад миний араас намайг дараад хэвтэж байгаад миний бөгс рүү нэг хатуухан юм хийгээд жаахан байж байгаад босоод “ахын дүү аав, ээждээ хэлж болохгүй шүү” гэж хэлчихээд миний трико болон турсикийг татаж өмсүүлчихээд гараад явчихсан. Тухайн үед миний бие өвдсөн гээд /хохирогч өөрийн бэлэг эрхтэн рүүгээ гараа заав/...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хулангийн өгсөн: “... миний 7 настай охин Жаргалмаа мөн л “бэлэг эрхтэн хорсоод байна” гэж хэлсэн юм. Тэгээд би охиныхоо бэлэг эрхтэнг харахад жаахан улайчихсан байсан юм. Тэгээд би охиноосоо юу болсон талаар асуухад “5 сарын сүүлээр Азжаргал агаа гэрт ирсэн, тэгээд намайг орон дээр үлгэр үзээд хэвтэж байтал миний өмд тайлсан, аав ээждээ хэлж болохгүй гээд гараад явсан” гэж хэлсэн... эмнэлэг дээр очиж охиноо үзүүлэхэд “охин хальс гэмтээгүй байна, гэхдээ охиныг чинь ямар нэгэн байдлаар оролдсон байна, энэ хэргийг цагдаад мэдэгдэх хэрэгтэй” гэсэн юм” гэх мэдүүлэг /хх.16-17, 18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Б.Агийн гэрчээр өгсөн: “... Тэгээд Жаргалмааг орон дээр доошоо харж хэвтээд хүүхэлдэйн кино үзэж байх үед нь би араас нь очоод “ах нь өмдийг тайлчих уу” гэж асуухад Жаргалмаа “тэг тэг” гэж хэлсэн юм. Тэгээд би Жаргалмааг оролдож байгаад өмсөж байсан триког нь тайлаад орон дээр доошоо хараад хэвтэж байхад нь араас нь дарж хэвтээд би түүнийг хүчиндсэн юм. Би түүнийг хүчиндэхдээ бэлгэвч хэрэглэхгүйгээр, түүний бэлэг эрхтэнг гараараа оролдож байгаад сүүлдээ бэлэг эрхтнээ хийх гээд оролдож байтал миний бэлэг эрхтэн Жаргалмаагийн бэлэг эрхтэн рүү орчихсон юм. Тэгээд миний бэлэг эрхтэн оронгуут би айсандаа босоод Жаргалмаагийн өмдийг нь өмсүүлчихээд түүнд хандаж “ээждээ битгий хэлээрэй” гэж хэлчихээд гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баярсайханы өгсөн: “...манай эхнэр Хулан ажил дээр ирээд “охин Х.Жаргалмааг танай хамаатны хүүхэд Б.А гэрт ирээд оролдчихоод явсан байна” гэж хэлэхээр нь би “Атэй яриадахъя" гэж хэлсэн... эмч “ямар ч байсан зүгээр биш байна, бэлэг эрхтэн нь улайсан үрэвсэлтэй байна” гэж хэлээд бичиг хийж өгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст утсаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэцэгмаагийн өгсөн: “... Ингээд гэрийнхээ гудам руу ороод алхаад явж байтал гудманд миний зээ Бын хүү А надтай зөрсөн ба би тухайн үед Б.Аг гудмаар явж өнгөрч байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн юм. Ингээд гэртээ орж ирэхэд Х.Жаргалмаа, Одгэрэл, Гүнбилэг нар “сая манайд Азаа ах ирээд явсан” гэж хэлээд “бид нарт гар утсаараа хүүхэлдэйн кино үзүүлээд таныг хүлээж байгаад явчихсан” гэж хэлсэн юм. Тухайн үед ямар нэгэн асуудал болсоныг мэдээгүй өнгөрсөн. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр намайг манай бэр Хулан дуудахаар нь гэрт нь яваад ортол “Жаргалмааг усанд оруулсан чинь миний боожгоо өвдөөд байна гэж хэлэхээр нь үзсэн чинь улайчихсан байна, тэгэхээр нь яасан юу болсон юм бэ ээждээ хэл гэж асуухад А ах ирээд оролдсон гэж хэллээ, одоо яанаа” гэж хэлэхээр нь би арай үгүй байлгүй дээ үнэн учрыг нь олох хэрэгтэй гэж хэлээд өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг /хх.33/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 913 дугаартай:

“1. Хулангийн Жаргалмаа нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болон үйлдэгдсэнээс хойшх хугацаанд сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөөгүй байна. Сэтгэл зүйд нь өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

2. Х.Жаргалмаа нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

3. Х.Жаргалмаа нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

4. Х.Жаргалмаа нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй байна. Болсон байдлыг өөрийн насны түвшинд зөв тусган авч өөрийн насны түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /хх.38-39/,

 Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 916 дугаартай:

“1. Б.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.А нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

2. Б.А нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.А нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

3. Б.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.А нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.

4. Б.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5. Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчйнгүй байна. Б. А нь болсон байдлыг тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /хх.41-42/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7770 дугаартай:

“1. Б.Агийн бэлэг эрхтэнд гэмтэлгүй байна.

2. Б.А нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.

3. Б.А нь бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна.

4. Б.А нь АВО системээр А2-р бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх.44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны өсвөр насны шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн: “... Тэгэхэд Х.Жаргалмаа орон дээр доошоо харж хэвтээд миний гар утсаар хүүхэлдэйн кино үзэж байхаар нь “би өмдийг чинь тайлчих уу” гэж Х.Жаргалмаагаас асуусан чинь толгой дохисон юм. Тэгэхээр нь би өмдийг нь турсиктэй нь хамт тайлсан юм. Тэгээд би гараараа Х.Жаргалмаагийн бэлэг эрхтнийг нь оролдсон чинь хариу үйлдэл үзүүлэхгүй, эсэргүүцэхгүй байхаар нь би өөрийнхөө өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаад Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэн лүү хийчихээд, хүн ороод ирэх вий гэж айгаад бэлэг эрхтнээ Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэнээс гаргасан. Ингээд би өөрийнхөө өмдийг татсан ба Х.Жаргалмаагийн өмд, турсикийг бас татаж өмсүүлсэн. Тэгээд Х.Жаргалмаад хандан “ээждээ битгий хэлээрээ” гэж хэлээд гэрээс нь гараад гэр рүүгээ харих гээд явсан... Х.Жаргалмаагийн бэлэг эрхтэн лүү өөрийнхөө бэлэг эрхтэнг ... 1 удаа хийгээд л авчихсан...” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх.84/,

Бага насны хохирогч Х.Жаргалмаагийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх.87/,

Шүүхийн хэлэлцүүлэт өсвөр насны шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч Б.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өсвөр насны шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас бага насны хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хулан нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир өсвөр насны шүүгдэгч Б.Аг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид 6 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн өсвөр насны шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овгийн Бын Аг “Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад 6 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэсүгэй.

3. Өсвөр насны шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хулан нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, өсвөр насны шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                          С.ӨСӨХБАЯР

             ШҮҮГЧИД                        Э.ЧИНГИС

Ч.АЛТАНЦЭЦЭГ