Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/02040

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/06620 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие 2018 онд ******* ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. ******* нь тус компанийн гэрчилгээн дээр үл хөдлөх хөрөнгийн зуучлалаар хамтран ажиллах санал тавьж, энэ саналын дагуу *******, *******, ******* бид Сүхбаатар дүүргийн ******* хороо, тоотод оффисын байр түрээсэлж хамтран ажиллаж эхэлсэн. Бидэнтэй хамт Ремакст ажилладаг , нар манай компани дээр байр зуучилж ажиллах тухай санал тавьж, саналын дагуу ажиллуулахаар болсон. ******* ХХК нь ******* ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл нь манай компанийн нэр барин иргэдээс бэлэн мөнгө авч, залилан хийж явааг би мэдээгүй явсаар энэ хэрэгт холбогдон шалгагдаж, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1 жилийн хорих ял авч, эд хөрөнгө, бие сэтгэл санаагаар хохирч үлдсэн. Анхан шатны шүүхийн тогтоолоор намайг 83,111,019 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бүх төлбөрийг би төлж иргэдийг хохиролгүй болгосон. ******* ХХК-ийн дансанд нийт 96,000,000 төгрөг орсон нь нотлогддог. Үүнээс 80,000,000 төгрөгийг айлуудад хуваан өгч 16,000,000 төгрөг үлдсэн. нь хохирогч ийн урьдчилгаа 20,000,000 төгрөгийг авч, ******* ХХК-ийн данс руу хийснийг би мэдээгүй бүх хохирлыг д төлсөн. нь ******* ХХК-иас байр аваагүй, захиалаагүй, хотхонд 1 өрөө байр захиалсан байдаг. ******* ХХК-ийн байр хотхоны байр байдаг. Иймд, миний бие ******* ХХК-ийн дансанд илүү шилжүүлсэн өөрийн 16,000,000 төгрөгийг ******* ХХК-иас буцаан гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийт 16,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1253 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Мөн тус шүүхийн шийдвэртэй холбогдуулан гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон байхад дахин нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч хувь хүнийхээ зүгээс манайд мөнгө төлсөн зүйл байхгүй.  гэж хүнийг мөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй. гэж хүний мөнгийг яагаад ******* гэж хүн шаардаад байгаа юм бэ, ээж гэж хүний дансаар хохирлын мөнгийг шилжүүлсэн гэх боловч төрөл, садангийн лавлагаа авагдаагүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу шаардаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 17,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан хүн яагаад 16,000,000 төгрөгийг шаардаж байгаа вэ, мөн 20,000,000 төгрөгийг компаниар шилжүүлсэн байхад яагаад ******* гэж хүн шаардлага гаргаж байгаа вэ. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-иас 16,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/1253 тоот шүүхийн шийдвэрээр ******* ХХК нь иргэний өмнөөс ******* ХХК-иас 16,000,000 төгрөг нэхэмжлэх эрхгүй өөрөөр хэлбэл хуулийн этгээд нь тухайн мөнгийг өөртөө бус иргэний өмнөөс шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч нь ******* ХХК биш иргэн гэж нэхэмжлэгчийг тодорхойлж өгсөн хууль зүйн үндэслэлтэй шүүхийн шийдвэр байсан. Иймд нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж ******* ХХК-иас илүү төлсөн 16,000,000 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн ...******* ХХК нь ******* ХХК-нд хамтран ажиллах гэрээний дагуу нийт 80,000,000 төгрөгийг төлж барагдуулах ёстой байтал 96,406,705 илүү төлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин нэхэмжлэгч ******* нь хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу биш зөвхөн ******* ХХК-иас илүү төлсөн 16,000,000 төгрөгийг шүүхээс гаргуулж өгөхийг хүссэн.

Тус шийдвэрийн 18-д тухайн тохиолдолд ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд 6 айлын орон сууцны төлбөрөөс 96,406,705 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд уг төлбөр нь нэр бүхий хохирогч иргэдийн мөн эсэх, хэрхэн яаж шилжсэн байдал эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдоогүйн сацуу нэхэмжлэгч *******ын хувьд уг төлбөрөөс 16,000,000 төгрөгийг буцаан шаардах нөхцөл хангагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нотлох баримтын хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний 2022/ШЦТ/390 дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаартай магадлалд ******* ХХК-ийн данс руу ******* ХХК нь 16,000,000 төгрөг илүү төлсөн, мөн хохирогчдод нийт хэд төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан нь товч бөгөөд тодорхой тогтоогдсон байдаг.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Шүүх хуралдааны асуулт хариултын үе шатанд нэхэмжлэгч талаас хамтран ажиллах гэрээний дагуу хуулийн этгээдээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжилж буйгаа хүлээн зөвшөөрдөг. Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг иргэний хувьд шаардаж буй учир нь хуулийн этгээдийн ажилтан буруу шилжүүлэг хийсэн учир шаардаж байна гэж тайлбарладаг. Өмнө нь хуулийн этгээдээр шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжилсэн хэрэг шийдвэрлэгдсэн. Үүнтэй холбогдуулан гомдол гаргаагүй. Иргэний хувьд хуулийн этгээдээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардаж буй нь нэг хэргийг хоёр байдлаар шийдвэрлүүлэх гэж байна.

болон ажилтан ыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийн үндсэн дээр гэрчээр оролцуулах ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй мөртөө дансны хуулганд тулгуурлан тайлбарладаг. Уг дансны хуулганд аас шилжүүлсэн тухай баримт байдаг. Тухайн үед нь ******* ХХК-д ажилладаг байсан эсэх, нэхэмжлэгч *******ын өмнөөс мөнгө шилжүүлэх эрхтэй этгээд мөн эсэх, шилжүүлсэн мөнгөн хөрөнгө хуулийн этгээдийн өмч мөн эсэх талаар тодруулж нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргийг хэрэгжүүлээгүй.

Хэргийн үйл баримтад тоон зөрүү гардаг. Дансны хуулгаар 20,000,000 төгрөг шилжүүлсэн атал 16,000,000 төгрөг нэхэмжилдэг. Гэтэл эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолд 17,000,000 төгрөгийн хохиролтой гэж тогтоогдсон. Уг хохирлыг өөр этгээд буюу төлж барагдуулсан атал нэхэмжлэгч ******* ХХК-аас хохирол төлсөн мөнгөн хөрөнгийг шаарддаг.

Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нөхцөл байдлыг нотлох шаардлагатай. Гэтэл хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж буй мэтээр тайлбарлаж шүүх хуралдаанд оролцсон. Илүү төлсөн мөнгөн хөрөнгийг шаардаж буй атлаа уг мөнгөн хөрөнгө нь хохирлын мөнгөн хөрөнгө байдаг. Уг асуудлыг тусгаарлаж чадаагүй. Шүүхийн шийтгэх тогтоолд ******* ХХК-д шилжүүлсэн 96,000,000 төгрөгтэй холбоотой тусгаарлалтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоож чадалгүйгээр хуулийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тусгаарлалт, ангилал, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох ажиллагааг хийгээгүй. Мөн шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болгосон Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үүрэг үүсээгүй. Иймд, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээний дагуу ******* ХХК нь ******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан хотхоноос 6 айлын орон сууцыг худалдан авах, төлбөрийг тодорхой хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт нийт 96,406,705 төгрөг төлсөн талаар зохигч маргаангүй. /х.х-ийн 19-20, 134-135/

 

3.2. нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК-тай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг байрны 25.99 м.кв урьдчилгаа гэх утгаар бэлнээр төлснийг мөн өдөр *******-с гэх утгаар хариуцагч ******* ХХК руу шилжүүлсэн байна. /х.х-ийн 14-17/

 

3.3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 202/ШЦТ/390 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн магадлалаар ******* /******* ХХК-ийн гүйцэтгэх захирал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдэж Б.Батгэрэлээс 21,213,060 төгрөгийг шилжүүлэн авсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдсон. /х.х-ийн 79-111/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь Б.Батгэрэлээс 21,213,060 төгрөгийг түүнд орон сууц худалдах нөхцөлөөр хүлээн авсан боловч худалдаагүй, түүний энэ үйлдэл эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан учир хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэл авсан бөгөөд тухайн мөнгийг буцааж хохирогчид өгсөн байна.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар д учруулсан хохирлыг ******* нь төлсөн талаар зохигч маргах эрхгүй.

 

4. Хэдийгээр хариуцагч ******* ХХК нь ээс ******* ХХК-д өгсөн 20,000,000 төгрөгийг манай компани хүлээн аваагүй гэж маргасан боловч хэргийн баримтаар уг мөнгө хариуцагч компанид шилжсэн болох тогтоогдсон.

 

Тодруулбал, талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээнд худалдан авах орон сууцны давхар, тоот, талбайн хэмжээ болон нийт үнийг тодорхой тусгаагүй боловч ******* ХХК-аас ******* ХХК руу шилжүүлсэн 96,406,705 төгрөгт ийн урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг багтсан байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгчээс эрүүгийн хэрэгт шалгагдаж байна, нийт айлуудыг урьдчилгаанд хамруулж оруулж өгнө үү гэх хүсэлт тавьсны дагуу түүний төлсөн 96,406,705 төгрөгийг нэг орон сууцны урьдчилгаа төлбөрийг 16,000,000 төгрөгөөр тооцож 6 орон сууц өгөхөөр тохирч, 5 айлтай гэрээ байгуулсан бөгөөд 1 айл тухайн орон сууцыг сүйтгээд алга болсон... гэсэн.

 

Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь ******* ХХК-аас шилжүүлсэн 96,406,705 төгрөгийг 1 худалдан авагчийн урьдчилгаа төлбөрийг 16,000,000 төгрөгөөр тогтоож, 6 худалдан авагчтай гэрээ байгуулсан боловч үүнээс 1 худалдан авагчид орон сууцыг тодорхой шалтгаанаар хүлээлгэн өгөөгүй байна.

 

5. Иргэний хуулийн 49******* зүйлийн 496.1-т Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.

 

Тайлбарлавал, бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих харилцаанд хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээс чөлөөлөгдсөн тохиолдолд тийнхүү өрийг төлсөн этгээд тухайн өрөөс чөлөөлөгдсөн этгээдээр гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-аас шилжүүлсэн 96,406,705 төгрөгийг 6 худалдан авагчийн орон сууны урьдчилгаа төлбөрт тооцсон талаар маргаагүй ба үүнээс 1 худалдан авагч орон сууц хүлээн авахгүй гэрээ цуцлагдсан, харин тухайн этгээд өөрөөсөө 16,000,000 төгрөгийг төлсөн талаар баримтаар нотлоогүй байна.

 

Үүнээс үзвэл ******* ХХК-аас ******* ХХК руу шилжүүлсэн 96,406,705 төгрөгөөс 80,000,000 төгрөгийг 5 худалдан авагчийн орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлэн тооцсон, үлдэх 16,406,705 төгрөг хариуцагч компанид үлдсэн байна.

 

6. Анхан шатны шүүх ******* ХХК-аас ******* ХХК руу шилжүүлсэн 96,406,705 төгрөгийн захиалагч этгээд тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

 

******* ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу нэхэмжлэгч ******* нь тухайн аваагүй орон сууцны төлбөрт Б.Батгэрэлээс төлсөн 20,000,000 төгрөгийг түүнд хувиасаа буцааж төлсөн байна.

 

нь урьдчилгаа төлбөрийг байрны 25.99 м.кв урьдчилгаа гэх утгаар төлснөөс үзвэл тэрээр ******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан хотхонд орон сууц захиалаагүй боловч 96,406,705 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ******* ХХК-д хүлээлгэн өгөөгүй, хариуцагч компанид 16,406,705 төгрөг үлдсэн бөгөөд орон сууц хүлээн аваагүй, түүний мөнгийг нэхэмжлэгч нь төлсөн байх тул хариуцагч нь ийм хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж үлдэх ёсгүй юм.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ******* ХХК-аас 16,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосон өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/06620 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 49******* зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 16,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай гэж,

 

2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 237,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР