Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1477

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч Э.Гэрэлмаа,

          Хохирогч Б.Лхагвасүрэн, Б.Сайнбаяр, тэдний өмгөөлөгч Ж.Ганболд /ҮД:2352/,

          Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох 1906 04115 1796 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1977 оны 08 дугаар сарын 20-ны төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 7-20 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Гын А /РД:......./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.А нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгэр Плаза” худалдааны төвд бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг байхдаа тус худалдааны төвд лангуу ажиллуулах иргэн Б.Лхагвасүрэнгээс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “эгч нь Манжуур хот луу бараандаа явах гэсэн юм” гэж худал хэлж 10.000 юанийг бэлнээр авч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон зээлэх нэрийдлээр залилж, 3.594.900 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгэр Плаза” худалдааны төвд лангуу ажиллуулах иргэн Б.Сайнбаярт “бараандаа явах гэсэн юм, мөнгө зээлэх боломж байна уу” гэж худал хэлж 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 900.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5030302001 дугаарын дансаар шилжүүлж авсан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “5 ширхэг том хүний цамцыг зарж өгнө” гэж хэлэн авч урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон зээлэх, зарж борлуулж өгөх нэрийдлээр залилан 3.525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгчид 10.000 юанийг өөрийн лангуу дээр бэлнээр өгсөн. Шүүгдэгч мөнгө зээлэхдээ “эгч нь 10 хоногийн хугацаатай урагшаа явах гэж байгаа, эгч нь 10 хувийн хүүтэй зээлээч” гэж хэлсэн. Би өөрт байсан бэлэн мөнгөө өгсөн. Эгч нь зээл хөөцөлдөж байгаа гэж хэлж байсан. Шүүгдэгчээс долоон хоногийн нэг дэх өдөр мөнгө асууж ярихаар “зээл хөөлцөлдөж байна” гэж хэлнэ. 5 өдөр мөнгөө асууж ярихаар “одоо зээл бүтэх гэж байна” гэж хэлж 7 хоног бүрийг өнгөрөөдөг байсан ба дандаа худал хэлдэг байсан. 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр зээлийн хүү гэж 365.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 364.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Надад нийт 729.000 төгрөгийг өгсөн. Би аргаа бараад цагдаад өргөдөл өгсөн. Одоо 2.465.900 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Сайнбаярын өгсөн: “Би өмнө нь шүүгдэгчийг таньдаг байгаагүй. Хажуу лангууны найз нөхдөөр дамжуулан 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 900.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус авч, нийт 3.900.000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс 290.000 төгрөгийг хүү гэж өгсөн. Надаас бусад хохирогч нарт хэлсэн шигээ зүйл ярьж мөнгө зээлсэн. Би хангалуун амьдралтай хүн биш. Шүүгдэгчийг гуйсан учир мөнгө зээлсэн. Би лангуу ажиллуулахын хажуугаар оёдол хийдэг байсан. Миний оёсон цамцнаас 5 ширхэгийг зарж өгнө гээд авсан. Би шүүгдэгчийн хураагдсан гэх лангуунаас цамцаа авах гэхэд байхгүй байсан. Би гомдолтой байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Надаас 3.525.000 төгрөг зээлсэнээс 290.000 төгрөг, 400.000 төгрөгийг тус тус өгсөн. Одоо 2.835.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г овогтой А гэдэг хүн” эгч нь Манжуур луу бараандаа явах гэсэн юм” гээд надаас “4.000.000 төгрөгийг арван хоногийн хугацаатай арван хувийн хүүтэй зээлээч, ирээд өгнө” гэж гуйхаар нь арван хоногийн хугацаатай зээлсэн. Тухайн үед зээлийн гэрээ хийгээгүй ба мөнгө өгөхгүй хойшлуулсаны улмаас 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Г.Атэй нотариат орж зээлийн гэрээ байгуулсан ба тэр зээлийн гэрээнд 2019 оны 01 дүгээр сард багтаан надаас зээлсэн 4 сая төгрөгөө өгч дуусгана гэж хэлсэн боловч одоо болтол зээлсэн мөнгөө өгөөгүй, гар утас нь холбогдохоо байсан, ор сураггүй алга болсон, гэрийн хаяг нь хаана байгаа талаар мэдэхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна... би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнгэр плаза худалдааны төв дотор лангуу түрээслэн ажиллуулдаг, миний хажуу талын лангуун дээр наймаа хийдэг Г овогтой Мөнхзулын төрсөн эгч нь гэсэн, би Г.Мөнхзулыг зүс мэднэ, Г.Аийг сайн танихгүй бас л зүс мэднэ... надад нэг ч төгрөг өгөөгүй... Г овогтой А РД:НУ77082021 утас 99566961, 88119108 гэсэн утасны дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягтай ба уг хаяг дээрээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,

“… би өмнөх мэдүүлэгтээ болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн, одоо нэмж мэдүүлээд байх зүйл байхгүй... 4 сая төгрөгийг бэлнээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Тэнгэр Плаза” худалдааны төвийн №83 дугаар лангуун дээр Гын Аийн гарт нь өгсөн. Гын А мөнгө авахдаа ганцаараа байсан… Гын Ат мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгээгүй, мөнгө өгсөнөөс хойш мөнгөө өгөхгүй байгаад байхаар нь нөхөж 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн юм. Мөнгө өгснөө нотлох гэж л ийм зүйл нөхөж хийлгэсэн... гомдолтой байна, хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.17/,

“... би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Тэнгэр плаза дотор №83 тоот лангуун дээр Г.Ат 10.000 юанийг бэлнээр өгсөн, би анхны мэдүүлэгтээ 10.000 юань гэж хэлээгүй бөгөөд тухайн үеийн ханшаар өөрөө бодоод Монгол мөнгөөр 4 сая төгрөг гэж мэдүүлэгтэй өгсөн. Тухайн үед гэрээ хийгээгүй ба нөхөж 2019 оны 01 дүгээр 14-ны өдөр зээлийн гэрээг Г.Атэй хийсэн ба зээлийн гэрээн дээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэж бичүүлсэн ба тухайн өдөр яг хэзээ мөнгө анх өгсөн үеээ бид хоёр хоёулаа мартаад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэж бичүүлсэн... 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний ХААН банкны 5028198516 тоот дансанд Г.Аээс зээлийн хүүний мөнгө гэж 365.000 төгрөг шилжин орж ирсэн, мөн 09 дүгээр сарын 11-ны өдөр зээлийн хүүний мөнгө гэж 364.000 шилжин орж ирсэн, нийт 729.000 төгрөг зээлийн хүүний мөнгө гэж авсан. Өөр мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сайнбаярын өгсөн: “... би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Тэнгэр плаза” худалдааны төв дотор лангуу түрээслэн ажиллуулдаг юм, зүс таних Г.А гэх эмэгтэй 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдөр “бараандаа явах хэрэгтэй байна, мөнгө зээлэх боломж байна уу” гэж хэлсэн ба би уг эмэгтэйд тус өдөр 1.000.000 төгрөгийг Г.Аийн 5030302001 тоот данс руу мобайл банкаар шилжүүлсэн, дараа нь дахиад 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Г.Аийн 5030302001 тоот данс руу мобайлаар 900.000 төгрөг 2019 оны 01 дүгээр сарын 25-нд Г.Аийн 5030302001 тоот данс руу мобайлаар 1.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн ба нийт 3.400.000 төгрөг шилжүүлсэн. Анх надаас арван хувийн хүүтэй зээлсэн юм. Одоог болтол надад нэг ч төгрөгөө буцаан өгөөгүй ба, мөнгө зээлэх үедээ 7 хоногийн дараа өгнө гэж хэлээд авдаг байсан. Бид хоёр зээлийн гэрээ хийгээгүй бөгөөд сүүлд буюу 01 дүгээр сарын 25-ны өдөр надаас мөнгө авахдаа бичгээр мөнгө зээлсэн талаараа бичиж өгсөн... би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Тэнгэр плаза” худалдааны төв дотор лангуу түрээслэн ажиллуулдаг, миний лангуунаас ирж бараа байнга авдаг байсан, тэгээд л анх танилцсан, сайн мэдэхгүй зүс мэднэ... мөнгөө буцаан өгөөгүй... Г овогтой Аптанцэцэг РД:НУ77082021, 99566961, 88119108 гэсэн утасны дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягтай ба уг хаяг дээрээ байхгүй байсан... би өөрийн 5920043102 тоот ХААН банкны данснаас Г.Аийн 5030302001 тоот ХААН банкны данс руу мобайлаар бүх мөнгийг шилжүүлсэн... зээлсэн 3.400.000 төгрөгөө буцаан авмаар байна. Мөн надаас 01 дүгээр сарын 10-ны өдөр байх таван ширхэг том хүний цамц аваад зарж өгөхөөр болсон тэрийгээ өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.24/,

“... Өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Г.Аийн өөрийнх нь ХААН банкны данс болох 5030302001 тоот дансруу 1.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн, дараа нь дахиад 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Г.Аийн 5030302001 тоот данс руу мобайлаар 900.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-нд Г.Аийн 5030302001 тоот данс руу мобайлаар 1.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн ба нийт 3.400.000 төгрөг шилжүүлсэн. Анх надаас арван хувийн хүүтэй зээлсэн юм. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г.А над руу 100.000 төгрөгийг миний хаан банкны 5920043102 тоот данс руу эхлээд авсан 1.000.000 төгрөгний хүүний мөнгө гэж шилжүүлсэн, дараа нь 2019 оны 01 дүгээр 07-ны өдөр зээлсэн мөнгөний хүү гэж 190.000 төгрөгийг миний 5920043102 тоот данс руу шилжүүлсэн, нийт надад хүүний мөнгө гэж 290.000 төгрөг л өгсөн. Өмнө өгсөн мэдүүлэгт хүүний талаар мэдүүлээгүй байсан юм… би тухайн үед Г.Ат таван ширхэг цамц өгсөн, надаас цамц авахад бид хоёроос өөр хүн байгаагүй юм. Цамцны үнэлгээ 125.000 төгрөгөөр гарсан байсан. Би тухайн үед 1 ширхэг цамцаа 25.000 төгрөгөөр зарж байсан. Би одоо Г.Аээс 3.235.000 төгрөгийг нэхэмжилж байна, ямар нэгэн хүү бодоогүй нэхэмжилж байгаа мөнгө... зээлсэн мөнгөө гялс авмаар байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганцэцэгийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Тэнгэр худалдааны төвд 2015 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хуулийн зөвлөхийн ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Гын Аийг би бол танихгүй, уулзаж байгаагүй. Түрээс хариуцсан манай менежер Жамбалсүрэн гэдэг хүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ хийж №49 дугаартай павилон түрээсэлж бэлэн хувцасны худалдаа наймаа эрхэлдэг байж байгаад 2018 оны 12 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөөгүй, мөн лангуугаа хаагаад ор сураггүй алга болсоноор тэгээд 2019 оны 04 дүгээр сард түрээсийн гэрээг цуцалсан ба 2019 оны 06 дугаар сард лангуун дээрх барааг нь түрээсийн төлбөрийн оронд хураан авсан байгаа. Гын А нь манай байгууллагад одоогийн байдлаар 1.640.000 төгрөгийн өртөй байгаа... Гын А лангуугаа хэрхэн ажиллуулдаг байсан эсэх ямар хүнээс хэдэн төгрөгийг хэрхэн зээлж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Аийн яллагдагчаар өгсөн: “... Би 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Тэнгэр Плаза” худалдааны төвийн 2 дугаар давхарын 76 дугаартай лангууг түрээслэн бэлэн хувцасны худалдаа наймаа эрхэлдэг байсан. Б.Лхагвасүрэн, Б.Сайнбаяр нар тухайн үед мөн тэр худалдааны төвд лангуу түрээслэдэг байсан тэгээд л тэндээ танилцсан юм. Б.Лхагвасүрэнгийн лангуу манай лангууны өөдөөс харсан лангуу бөгөөд Б.Сайнбаярын лангуу манай лангууны эсрэг талын буланд байдаг лангуу байгаа юм. Бид жирийн найз нөхөд шиг л байдаг, тийм харьцаа холбоотой байдаг байсан. Мөнхзул бол миний төрсөн дүү байгаа юм... Би анх 2018 оны 08 дугаар сард Б.Лхагвасүрэнгээс 10.000 юань зээлж авсан. Би бараандаа явчихаад ирье гэдгээ хэлсэн ба хүүг яг тэдэн хувь гэж тохироогүй, тодорхой хувийн хүү өгнө гэж тохирсон байсан. Тэгээд 10.000 юанийг нь авч БНХАУ-руу явсан. Тухайн үед би 1 capд 2-3 удаа бараандаа явдаг байсан. Тэгээд явж ирээд бараагаа авч ирсэн, тэгэхдээ их гүйлгээ муутай байсан учраас мөнгийг нь өгч чадаагүй, би Б.Лхагвасүрэнтэй байнга утсаар холбогдож ийм байдалтай байгаа гэж бүгдийг нь тайлбарладаг байсан. Би Б.Лхагвасүрэнд 2018 оны 09 дүгээр сарын 02-нд 345.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 11-нд 364.000 төгрөгийн хүүг би өөрийн хуучин нөхөр хамтран эзэмшигч Лувсаншаравын Ганболд болон миний 5030302001 дугаартай данснаас Б.Лхагвасүрэнгийн 5028198516 дугаартай дансанд шилжүүлэ өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Би дээрх 2 удаагийн төлбөрийг шилжүүлсэн дансны хуулгаа өгье. Б.Сайнбаяраас эхлээд 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 1 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ыы өдөр 900.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.5 сая төгрөгийг тус тус дансаар авсан ба 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийнхөө 5030302001 данснаас Б.Сайнбаярын 5920033102 данс руу эхний 2 удаагийн авсан 1.900.000 төгрөгийн хүү болгож 190.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь дахин 100.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Б.Сайнбаяр, Б.Лхагвссүрэн нарт шилжүүлсэн мөнгөний баримт болох миний дансны хуулгыг хэрэгт хавсаргаж өгнө үү. Бараа зарагдахгүй, гүйлгээ муутай байсан учраас би мөнгө төгрөгийг буцааж өгөхгүй байгаа. Тэгээд түрээс хуримтлагдаад байсан учраас лангуугаа ажиллуулж чадахгүй байна гэж Тэнгэр худалдааны төвийн менежер Жамбалсүрэн гэх залууд энэ талаар хэлсэн, тэгээд Жамбалсүрэн харуул хамгаалалтын дарга бас бус хүмүүстэй лангууг маань лацадсан... Г.Мөнхзул энэ хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй. Энэ явдлаас өмнө нь бол манай худалдааны төвийнхөн маань хамт салхинд гардаг, нийлдэг уулздаг бие биенийхээ баярыг тэмдэглэдэг бие биенээ нэгнийдээ урьж хамт байдаг хамт олон шиг л харьцаатай байдаг байсан. Б.Лхагсүрэн, Б.Сайнбаяр нараас авсан мөнгөнөөс Г.Мөнхзул огт аваагүй ямар ч хамаагүй... Б.Сайнбаяр өөрөө оёсон гээд цамц өгсөн гэхдээ таван цамц биш гурван цамц шиг санаж байна. Би орлого зарлагынхаа дэвтэр дээрээ тэмдэглэж авсан байх ёстой үзэж байгаад хариу хэлье. Тэдгээр цамцыг Б.Сайнбаяр өөрөө манай лангуун дээр тавуилсан, зарагдаагүй лангуун дээр битүүмжлэгдсэн байдалтай байгаа... Бид нар бие биенээ сайн мэддэг байнга харьцаа холбоотой байдаг байсан. Надад Б.Лхагвасүрэн, Б.Сайнбаяр нарыг анхнаасаа залилан мэхлэх санаа байгаагүй, энэ зээлийн гэрээг сүүлд нөхөж хийсэн. Би Б.Лхагвасүрэнгээс төгрөгөөр 4.000.000 төгрөгийг аваагүй. 10.000 юань бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх.62-63/,

“... би эрх үүрэгтэй танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй, Ч.Даваасүрэн өмгөөлөгчийг өөрийн өмгөөлөгчөөр сонгон авсан, энэ удаагийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй... би өмнө өгсөн яллагдагчийн мэдүүлэгтэй Б.Сайнбаяраас 3 ширхэг цамц авсан гэж мэдүүлсэн байгаа, тухайн үед яг хэдийг авснаа сайн санахгүй байсан, дараа бодоод байх нь ээ 5 цамц авсан байна...” гэх мэдүүлэг /хх.65/,

          “Фэйр Валуэшн” ХХК-й үнэлгээчин Ч.Цэлмүүний хийсэн: “... Монгол улсад гар аргаар хийж урласан эмэгтэй хүний гоёлын цамц 1 бүрийг 25.000 /хорин таван мянган төгрөг/ үнэлэв. Нийт таван ширхэг 125.000 /зуун хорин таван мянган төгрөг/” гэх үнэлгээний тайлан /хх.52/,

          ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.27-30, 66-71/,

          Хохирлын холбогдолтой баримтууд /хх.19-20, 81, 87, 93-94, шинэ 2 хуудас/,

          Монгол Улсын хилээр гарсан тухай лавлагаа /хх.74/,

          Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.78/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.А нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгэр Плаза” худалдааны төвд бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг байхдаа тус худалдааны төвд лангуу ажиллуулах иргэн Б.Лхагвасүрэнгээс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “эгч нь Манжуур хот луу бараандаа явах гэсэн юм” гэж худал хэлж 10.000 юанийг бэлнээр авч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон зээлэх нэрийдлээр залилж, 3.594.900 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгэр Плаза” худалдааны төвд лангуу ажиллуулах иргэн Б.Сайнбаярт “бараандаа явах гэсэн юм, мөнгө зээлэх боломж байна уу” гэж худал хэлж 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 900.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5030302001 дугаарын дансаар шилжүүлж авсан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “5 ширхэг том хүний цамцыг зарж өгнө” гэж хэлэн авч урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон зээлэх, зарж борлуулж өгөх нэрийдлээр залилан 3.525.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:    

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г овогтой А гэдэг хүн “эгч нь Манжуурлуу бараандаа явах гэсэн юм” гээд надаас 4.000.000 төгрөгийг арван хоногийн хугацаатай арван хувийн хүүтэй зээлээч, ирээд өгнө гэж гуйхаар нь арван хоногийн хугацаатай зээлсэн... 2019 оны 01 дүгээр сард багтаан надаас зээлсэн 4 сая төгрөгөө өгч дуусгана гэж хэлсэн боловч одоо болтол зээлсэн мөнгөө өгөөгүй, гар утас нь холбогдохоо байсан, ор сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сайнбаярын өгсөн: “... зүс таних Г.А гэх эмэгтэй 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдөр “бараандаа явах хэрэгтэй байна, мөнгө зээлэх боломж байна уу” гэж хэлсэн ба би уг эмэгтэйд тус өдөр 1.000.000 төгрөгийг Г.Аийн 5030302001 тоот данс руу мобайл банкаар шилжүүлсэн, дараа нь дахиад 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Г.Аийн 5030302001 тоот данс руу мобайлаар 900.000 төгрөг 2019 оны 01 дүгээр сарын 25-нд Г.Аийн 5030302001 тоот данс руу мобайлаар 1.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн ба нийт 3.400.000 төгрөг шилжүүлсэн... Мөн надаас 01 дүгээр сарын 10-ны өдөр байх таван ширхэг том хүний цамц аваад зарж өгөхөөр болсон тэрийгээ өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганцэцэгийн өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ хийж №49 дугаартай павилон түрээсэлж бэлэн хувцасны худалдаа наймаа эрхэлдэг байж байгаад 2018 оны 12 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөөгүй, мөн лангуугаа хаагаад ор сураггүй алга болсоноор тэгээд 2019 оны 04 дүгээр сард түрээсийн гэрээг цуцалсан ба 2019 оны 06 дугаар сард лангуун дээрх барааг нь турээсийн төлбөрийн оронд хураан авсан байгаа. Гын А нь манай байгууллагад одоогийн байдлаар 1.640.000 төгрөгийн өртөй байгаа... “ гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Аийн яллагдагчаар өгсөн: “... Би анх 2018 оны 08 дугаар сард Б.Лхагвасүрэнгээс 10.000 юань зээлж авсан. Би бараандаа явчихаад ирье гэдгээ хэлсэн... Б.Сайнбаяраас эхлээд 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 1 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 900.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.5 сая төгрөгийг тус тус дансаар авсан...” гэх мэдүүлэг /хх.62-63/,

“... Б.Сайнбаяраас ... 5 цамц авсан байна...” гэх мэдүүлэг /хх.65/,

          “Фэйр Валуэшн” ХХК-й үнэлгээчин Ч.Цэлмүүний хийсэн: “... Монгол улсад гар аргаар хийж урласан эмэгтэй хүний гоёлын цамц 1 бүрийг 25.000 /хорин таван мянган төгрөг/ үнэлэв. Нийт таван ширхэг 125.000 /зуун хорин таван мянган төгрөг/” гэх үнэлгээний тайлан /хх.52/,

          ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.27-30, 66-71/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Алтанцэцгийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Г.Аийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Г.А нь хохирогч Б.Лхагвасүрэнд 1.329.000 төгрөг, хохирогч Б.Сайнбаярт 690.000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд шүүгдэгчээс 2.465.900 төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагвасүрэнд, 2.835.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сайнбаярт тус тус олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн бололн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Г.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч, хорих ялын доод хэмжээг оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч тус тус гаргаж байх боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлөөгүй байх тул тэдгээр хүсэлт, дүгнэлтийг хангах үндэслэлгүй юм.

Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг урьд нь цагдан хорьсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Гын Аийг “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Болдбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Г.А урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Лхагвасүрэнд 1.329.000 төгрөг, хохирогч Б.Сайнбаярт 690.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аээс 2.465.900 төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагвасүрэнд, 2.835.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сайнбаярт тус тус олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

 

           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР