Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 4699

 

2016 оны 07 сарын 22 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04699

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод байрлах, ... регистртэй, “Си Эм Кэй Ай” ХХК-ийн

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Монголиан фпюор спар” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч “Си Эм Кэй Ай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага “Монголиан фпюор спар” ХХК-тай 2015 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр түүхий эд худалдах, худалдан авах гэрээ байгуулж 88,000,000 төгрөгийг өртөг бүхий 2,000 тонн хүдрийг нийлүүлсэн. Манай байгууллагын зүгээс хүдрийг хугацаандаа нийлүүлсэн боловч худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөөгүй бөгөөд “Монголиан фпюор спар” ХХК-ийн захирал Д.Б удаа дараа ... дугаарын утсаар холбогдон удахгүй төлнө гэж хэлээд төлөөгүй. Д.Б-ын хаягаар очиход өөрийн амьдардаг байсан гэх хаягаар компани байгуулж бүртгүүлсэн ч уг хаягандаа байхгүй байна. Иймд “Монголиан фпюор спар” ХХК /захирал Д.Бямба/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Си Эм Кэй Ай” ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Монголиан фпюор спар” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд “Монголиан фпюор спар” ХХК нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Си Эм Кэй Ай” ХХК-ийн хүсэлтийг хангаж, “Монголиан фпюор спар” ХХК-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч “Си Эм Кэй Ай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ээс түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Монголиан фпюор спар” ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Тахарын ерөнхий газрын харъяа Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын Эрэн сурвалжлах хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.“Монголиан фпюор спар” ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2-8 тоотод байрлах бүртгэлтэй, захирал Д.Б, ...дугаарыг эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА